loading...
Башё бvрийн ємнє хэвлэгдэн гардаг “Оозvмо чюvкэй” сэтгvvлийн энэ удаагийн дугаарт Монголын залуу сvмоч Тамаваши Б.Мєнх-Оргилтой хийсэн ярилцлага гарчээ.
Vvнийг товчлон уншигчдадаа хvргэж байна.
-Та Японд ирээд яг таван жил болжээ. Монголд байхдаа зурагтаар сvмо vздэг байсан уу?
-Тэгэлгvй яах вэ. Том том биетэй бєхчvvдийг хараад гайхаж, тэдэн шиг болохсон гэж боддог байсан.
-Тэр vед та Монголд юу хийдэг байв?
-Оюутан байсан. Олон хvнтэй уулзаж, ярилцах дуртай байсан болохоор зочид буудлын менежерээр суралцаж байсан.
-Тэгээд яагаад сvмод орчихов?
-Хэдий зочид буудлын ажилд сонирхолтой ч vvнийг хэзээ ч хийж болохоор санагдаад сvмог сонгосон. Сvмог бол залуу насандаа л барилдана шvv дээ.
-Анх сvмотой танилцсан vеийнхээ тухай ярина уу?
-Сvмод таньдаг хvн байхгvй тул Японд сурдаг эгчдээ хэлсэн. Тэгээд нэг удаа эгч дээрээ очиж, амралтын єдрєєр нь олон дэвжээтэй Рёогокv дvvргээр явж байлаа.
-Эгч тань Тоодай их сургуульд сурдаг байсан гэл vv?
-Анх эгчийгээ ийм том сургуульд сурдгийг мэдэхгvй, Тоодайг байдаг л нэг сургууль гэж боддог байсан. Ирж нvдээрээ харсан хойноо Японы нэр хvндтэй их сургуульд сурдаг эгчээрээ бахархсан. Эгч маань япон хэлээр сайн ярьдаг болохоор санаа зовох зvйл байгаагvй.
-Эгч тань япон хэл заасан уу?
-Тийм ээ. Заагаад байхад нь тогтоохгvй их загнуулсан даа (инээв).
-Анх яаж сvмод орсон бэ?
-”Изvцv”-гийн урдуур явж байтал дотор хvмvvс бэлтгэл хийж байгаа чимээ гарсан. Тэгээд тийшээ орж бэлтгэл харж суугаад Какvрюvтэй уулзан сvмоч болох хvсэлтэй гэдгээ хэлэхэд Кёкvшюvзан ахын утасны дугаарыг єгсєн. Кёкvшюvзан ахтай уулзахад намайг Катаонами багштай танилцуулж байлаа.
-Тухайн vед та 19 настай байжээ. Эцэг, эх тань эсэргvvцсэн vv?
-Огт vгvй. Аав, ээж маань сонирхсон зvйлийнхээ тєлєє хичээж, сонгосон замаараа яв гэдэг байсан.
-”Катаонами”-д анх ороход ямар байв? Харимаар санагддаг байв уу?
-Бие жижиг, бас хатуу болохоор эхэндээ уян хатан болгох дасгал тvлхvv хийдэг байсан. Хааяа их ядарч, бэлтгэлээс шантрахдаа харимаар санагдана. Гэхдээ би єєрєє энэ замыг сонгоод ирсэн болохоор энэ тухай хэнд ч хэлээгvй. Єєртєє цол автлаа харихгvй гэсэн зорилго тавьсан. Єнгєрсєн жилийн Хацv башёд жюvрёод дэвшээд багшаасаа нутагтаа буцах зєвшєєрлийг анх гуйсан. Зорилгоо биелvvлж Монгол руугаа явсан болохоор баяртай байлаа.
-Макvшитад хоёр жил орчим боллоо. Чансааг бага, багаар ахиулж, бие ч томроод ирсэн. Жин 140 кг хvрсэн уржнангийн Аки башёд макvшитад тvрvvлснээс хойш барилдаан чинь эрс єєрчлєгдсєн?
-Багшдаа дандаа л загнуулдаг болохоор инээж, баярласан царайг нь нэг харахсан гэж боддог байлаа. Тэгээд аль нэг зиндаанд тvрvvлж vзэхсэн гэж хvснэ. Мєн тэр vед Тамакасvга “Чи тийм олон ялалт, том зорилго тавилгvй тухайн єдрийнхєє барилдаанд л анхаарлаа хандуулж бай” гэж зєвлєсєн. Тэгээд Якигаятай (одоогийн Вакакоюv) шийдвэрлэх барилдаан хийгээд ялсан. Дэвжээн дээр сэтгэл хєдлєлєє гаргаж болохгvй гэдэг ч тухайн vед єєрийн мэдэлгvй гараа єргєж билээ.
-Багш чинь юу гэв?
-Багш маань сэтгэл хєдлєлєє нэг их ил гаргаад байдаггvй ч тэр vед баяр хvргээд инээгээд л байсан.
-Тэгж тvрvvлээд макvшитагийн дээд хэсэгт очоод улмаар жюvрёод гарсан. Маш чухал тvрvv байсан шvv?
-Тийм ээ. Тэгэхэд тvрvvлээгvй бол одоо ч гэсэн макvшитадаа цvкэбито хийгээд л явж байх байсан биз ээ.
-Тамакасvга тантай нэлээн дотно байжээ?
-Тийм ээ. Аав шиг минь л санагддаг. Би цvкэбитог нь хийнэ. Аав, ээж хоёр маань Японд очиход надтай хамт уулзаж “Би хvvгээ удахгvй сэкитори болгоно. Та нар санаа зоволгvй хvлээж байгаарай” гэсэн. Би тэр vгийг сонсоод бараг уйлах шахсан шvv. Дєнгєж л макушитад гарч байсан vе болохоор ингэж итгэл хvлээлгэхэд нь их баярласан. Тамакасуга бол миний хамгийн их хvндэлдэг хvн. Сvмочийн хувиар, хvн чанар, харилцаагаараа ч тvvн шиг болохыг хvсдэг.
-Одоо цуппари болон ошидаши мэхийг голчлон хийж байна аа?
-Маваши бариад золгохдоо тийм сайн барилдаж чаддаггvй. Тэгээд л ийм мэх хийдэг юм. Золгохоор яагаад барилдаж чадахгvй байгаагаа ойлгодоггvй. Багш маань залуу хvн алдаагаа засч, олон хувилбар барилдаантай болох хэрэгтэй гэдэг юм.
-Макvvчи, жюvрёогийн ялгаа хэр байна?
-Ялгаа их юм аа. Сvмог барилдаж vзээгvй хvн ойлгохгvй гэдэг. Тачиаи, vзэгчдийн уур амьсгал, орчин гээд л ялгаа их бий.
-Макvvчид анх ороод дєрєв л ялсан. Тэгэхэд юу бодогдож байв?
-Дээд зиндаанд орох хvртлээ зургаан башё дараалан тавиас дээш хувийн амжилт vзvvлсэн. Тэгээд vvнийгээ макvvчид vргэлжлvvлэх бодолтой байсан ч чадаагvй. Тэр vед илvv их бэлтгэл хийх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Нvд нээх гэдэг нь л болсон доо.
-Жингээ дахиж нэмэх vv?
-Одоогийнхоороо байхад болно оо. Сvvлийн vед гэдэс нэлээн нэмлээ. Гэдэс томорчихоор нуруу євдєєд байх юм. (инээв)
-Японд таван жил боллоо. Эндхийн амьдралд бvрэн дассан уу?
-Тэгсэн. Одоо Монголд очихоороо нутгийнхаа хоолыг идэж чадахгvй байгаа.
-Ийм том биетэй юм чииь овоо иддэг байх даа?
-Тийм биш ээ. Бусад бєхчvvдтэй харьцуулахад бага иднэ. Монголд байхдаа их л иддэг байсан. Харин яагаад ч юм Японд ирээд тэгж идэхээ больсон. Анх Японд ирээд нэг их дасаагvй байхдаа єєрєє хоол хийж иддэг байсан.
-Аав, ээж хоёр тань юу хийдэг вэ?
-Ээж их сургуулийн багш. Аав ч гэсэн их сургуульд багшилдаг байсан.
-Эгч тань Тоодайд суралцаад танайх нэлээн оюунлаг гэр бvл юм аа? Та хичээлдээ сайн хvvхэд байв уу?
-Би харин хичээлдээ дургvй байсан болохоор биеийн хvч шаардах ажил хийнэ гэж боддог байлаа. Тэгээд биеэ хєгжvvлэх тал дээр их анхаарсан.
-Нэг vеийн монгол сvмочидтой єєрийгєє харьцуулж, зорилго тавьдаг байх. Дараагийн зорилго юу вэ?
-Би хурдан биш аажуухан ахиад явах зорилготой. Єєрийн хvрч чадах тэр хэмжээнд барилдмаар байна. Макvvчигийн дээд хэсэгт гарвал тэр цагт л дараагийн зорилгоо тавина. Би нэг их том зорилго тавиад байдаггvй.
-Энэ жил Монгол руу явах уу?
-Монголд хамгийн сайхан цаг Нацv башёгийн дараа тохиодог. Тэр vед саньякv болчихоод буцах юмсан.
loading...




Amjilt khusei.Sanyaku tsol avchikhaad ireerei.
baga bagarr akhikh gedeg chini tun zov bainaa.
loading...