loading...
Өнөөдөр ҮСБХ-ны 10 тоглолт боллоо.
American Airlines Center-т Жейсон Киддгүй Далласын эсрэг Кармело Энтони “дураараа наадаж” 43 оноо авснаар Денвер ээлжит улирлын 47 дахь хожлоо авлаа.
Денвер дивизионоо тэргүүлсэн хэвээр үлдэж байна. Харин Даллас 8-р байраа хадгалсан хэвээр бөгөөд улирал дуусахад 10 тоглолт дутуу энэ үед 9-р байранд бичигдэж байгаа Финикс Сансаас 3 хожил илүү, 3 хожигдол дутуу байна.
Орландо Мэжик өнөөдөр талбай дээрээ Милоукиг хүлээн аван тоглож, 3 лидерийнхээ жигд тоглолтын ачаар амархан хожлоо. Энэ нь тэдний 5 дахь дараалсан, мөн сүүлийн 14 тоглолтын 12 дахь хожил болж байгаа бөгөөд бүсийнхээ 2-р байрыг хадгалсан хэвээр үлдэв. Харин Милоуки 4 дараалан хожигдож, плей-оффыг мөрөөдөхөө болих тийшээгээ хандаж байх шиг. Дорнодын 8-р байранд Пистонс уруудан “орж ирсэн” бөгөөд Бакс тэднээс 3 хожлын дутуу, 5 хожигдлын илүү болоод байна.
Ларри Брауны одоо удирдаж байгаа Шарлотт өмнө нь удирдаж байсан Филлиг талбайд нь 100:95-аар хожиж, плей-оффын төлөөх өрсөлдөөнөө үргэлжлүүлсэн хэвээр үлдлээ. “Зочлон тоглолтонд, тэгээд сайн амжилттай багийг хожсон нь бидэнд маш чухал хэрэг ” хэмээн Бобкэтсийн дасгалжуулагч Браун тоглолтын дараа хэлсэн байна.
Нью-Йорк Никс 6 дараалсан хожигдлоо Өрнөдийн шилдэг багуудын нэг Нью-Орлеансыг талбай дээрээ буулган авснаар зогсоолоо. Энэ нь Никсийн 29 дэх хожил бөгөөд тэдэнд одоо 10 тоглолт үлдээд байна. Онолын хувьд плей-оффт шалгарах боломж Никст байгаа ч бодит байдал дээр биелэхгүй нь тодорхой байх. Хорнетс харин онцгүй хожигдлоо. Гэхдээ тэдний гарааны 2 тоглогч нь гэмтлийн улмаас тоглохгүй хэвээр байна. Төвийн тоглогч Тайсон Чандлерын шагайны гэмтэл эдгээгүй, дахиад 1-2 долоо хоног тоглохгүй бол довтлогч Пежа Стояковичийн нуруу хэзээ илааршиж, тоглоход бэлэн болох нь тодорхойгүй.
Кливленд Кавальерс талбай дээрээ Миннесотаг хожсоноор дараалсан 11 дэх, улирлын 59 дэх хожлоо авлаа. Мөн талбай дээрээ 34 хожиж, 1 л хожигдоод байна. Энэ ням гаригт Далласыг хожвол улирлын 60 дахь ялалтаа авах нь ээ. Харин Миннесота дараалж 7, айлын талбайд бол дараалж 9 хожигдов. Эл Жефферсон гэмтсэнээс хойш тэд 23 тоглохдоо 20-т нь хожигджээ.
Коби Брайант эхний шидэлтээ цагиргтаа ч хүргээгүй, тоглолтын туршид 19 довтлохдоо ердөө 5-ыг нь оновчтой болгосон, мөн шагайгаа бага зэрэг гэмтээсэн гээд Нетсийн эсрэг олигтой тоглоогүй ч өнөөдөр По Газолийн өдөр байж, түүний авсан 36 онооны ачаар Лейкерс Нетсийг талбайд нь хожлоо. 36 оноо нь Мемфисээс Лейкерст ирснээс хойшхи түүний хамгийн өндөр оноо гэнэ. Лейкерс ийнхүү 58 хожил, 14 хожигдолтой болж Өрнөд бүсээ тэргүүлэх нь тодорхой болж байна.
Бостон Селтикс довтлогч Кевин Гарнеттынхаа эзгүйд Атланта Хоуксыг 6 онооны илүүгээр хожлоо. Энэ тоглолтонд Гарнеттыг орлосон Глен Дэвис маш сайн тоглож, 19 оноо, 12 самбараас авалтаар багтаа тусалжээ. Аллен, Пирс нар 20-оос дээш оноо авцгаасан байна. Атланта өнгөрсөн жилийн плей-оффын эхний шатанд Бостонд талбай дээрээ 1 ч хожигдоогүй ч энэ удаа харин талбайдаа хожигдлоо.
Данкан, Паркер, Жинобили нар энэ оны Бүх оддын тоглолтноос хойш анх удаа 3-уулаа зэрэг тоглолтонд оролцож, Спэрс талбай дээрээ Клипперсийг юм болгосонгүй хожлоо. Тим Данкан л гэхэд ердөө 13 минут л тогложээ.
Өнөөдөр болсон тоглолтуудын дүн:
“Нью-Жерси” – “Лейкерс” – 95:103 (25:31, 24:20, 21:30, 25:22)
Н: Картер – 20. Хайес – 19. Лопес – 16. Харрис – 13.
Л: Газоль – 36. Фишер – 18. Брайант – 14. Одом – 12.
“Кливленд” – “Миннесота” – 107:85 (27:18, 29:21, 23:25, 28:21)
К: Жеймс – 25. Уильямс – 22. Вест – 13. Гибсон – 12.
М: Лав – 18. Фойе – 18. Смит – 10.
“Атланта” – “Бостон” – 93:99 (25:28, 17:24, 18:25, 33:22)
А: Смит – 22. Жонсон – 22. Бибби – 19. Мюррей – 11.
Б: Аллен – 22. Пирс – 21. Дэвис – 19. Хаус – 12. Марбери – 11.
“Орландо” – “Милуоки” – 110:94 (21:20, 28:23, 31:27, 30:24)
О: Льюис – 19. Туркоглу – 18. Ховард – 18. Ли – 16. Алстон – 11.
М: Белл – 19. Сессионс – 19. Жефферсон – 13. Виллануэва – 11.
“Торонто” – “Оклахома” – 112:96 (28:18, 23:22, 33:25, 28:31)
Т: Бош – 21. Марион – 20. Капоно – 15. Барьнани – 14.
О: Коллисон – 21. Дюрант – 18. Крстич – 11. Грин – 11.
“Филадельфи” – “Шарлотт” – 95:100 (23:29, 10:21, 27:23, 35:27)
Ф: Игуодала – 25. Янг – 21. Уильямс – 14.
Ш: Диау – 24. Фелтон – 20. Уаллас – 14. Белл – 13. Аугустин – 13.

“Нью-Йорк” – “Нью-Орлеан” – 103:93 (23:26, 19:23, 35:16, 26:28)
НЙ: Харрингтон – 23. Ли – 18. Духон – 15. Чандлер – 15.
НО: Уэст – 29. Пол – 22. Райт – 11.
“Даллас” – “Денвер” – 101:103 (26:25, 26:32, 24:29, 25:17)
Дл: Новицки – 26. Баря – 22. Терри – 20.
Дн: Энтони – 43. Смит – 22. Мартин – 10.
“Сан-Антонио” – “Клипперс” – 111:98 (39:19, 20:27, 37:26, 15:26)
С: Паркер – 18. Жинобили – 14. Гуден – 14. Данкан – 13.
К: Тэйлор – 23. Гордон – 18. Рэндольф – 16. Торнтон – 16.
“Сакраменто” – “Мемфис” – 95:113 (22:32, 15:27, 30:23, 28:31)
С: Мартин – 31, Томпсон – 17, Ночиони – 14., Гарсия – 10.
М: М.Газоль – 27, Гей – 23, Конли – 20., Уоррик – 13.
loading...






ter denver dal 2iin toglolt alaan bolson shuu.ter jose barrea gd ter sn shiddeg gar bna lee shuu yr ni evgui heden ch uda egzegtei ued oruulav .ter billups neg l bolj ogohgui bsan gehdee l hojloo
loading...
melo bol tasartsan baisoon today bol neeree yrih ch yum bish. ene chn melo shoo deee.
loading...
Melo лайтай байлаа. Одоо нэг л жинхэнэ меломан шиг тоглож байна. Плэй-оффт л сайн үзэх хэрэгтэй. Go go go Nuggets!!
loading...
Melo солиорсондоо өнөөдөр. Kobe-г гэмтлээ гэж байсан шүү. Ашгүй зүгээр байх шиг байналээ.
loading...
Dallasiin holbogch Kido-n ezguid Barea sain bujignuulj sain shidej togloj bnlee.Nowitzki l svvld bolomjoo aldsan daa!
loading...
Цоомоо бичгийн хэлбэр чинь хуучин нь дээр, эсхүл хэмжээг нь арай томруулсан нь дээр байхаа. Уншихад жижиг болохоор жоохон хэцүү юм.
loading...
realaa ahiin duu hentei margaldaj bgaagaa mdhgui blhoor ih tom bnaa.chi bid 2 oirhon bdgiin bnlee.minii omno zogsoj bgaad naad ugnuudee heleerei.
loading...
id gaa ogood cam-r ahiigaa neg harchih.tegeed daraa n tomor
loading...
huue F1 iin medee oruulkuimuu daa . ochigdor bairlal togtooh deer brawn gp iin 2 laalaashd. onoodor yaj uraldahiig ni harj baiy. tsagiin daraa melbourne iin garaa ehleh gejiine . massa sain uraldaasai bilee dee. ene jil champ bolchoosoi. bas button barachello 2 mair blee shuu
loading...
ene realiig yahaaraa dandaa humuus uzen yaddiin boldoo.setgegdel unshih bolgond l real real hairan shan bagiin neriig baasdah gej.duugui yawj baigaach
loading...