Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Арсенал, Тоглогчид » Russia-win!

GD Star Rating
loading...

http://www.tosports.ca/wp-content/uploads/2009/01/andrei-arshavin_969132.jpgRussia-win, Russia-win гэхээр Аршавиний нэртэй адил сонсогдож байгаа биз. Оросын фанатуудын амны уншлага болсон энэ хэллэг цаашдаа хичнээн ч удаа давтагдахыг таахын аргагүй. Ердөө 172-хон см өндөртэй  ч жижигхэн биендээ ахадсан гэмээр ур чадвартай энэ залууг “Оросын Пеле” хэмээн нэрлэдэг билээ. Зарим нь үүнийг түүнд хэтэрхий ахадсан хоч гэж үздэг ч, ухаалаг тоглолт, гайхалтай ур чадвараараа Андрей өөрийгөө ингэж нэрлүүлэх эрхтэй харуулж чаддаг. Ингээд та бүхэнд түүний амжилтанд хүрсэн түүхийг товч сонирхуулья.

Бага нас

Андрей Сергеевич Аршавин 1981 оны 5 сарын 29нд оросын хоёр дахь том хот болох Санкт Петербургт төржээ. Жирийн нэгэн ажилчин айлаас гаралтай тэрээр багадаа хүнд хэцүү амьдрал туулсан гэдэг. Андрейг 10 настай байхад аав ээж нь салж, нийтийн байрны давчуу өрөөний шалан дээр унтаж, өдөр хоногийг өлөн зэлмүүн өнгөрүүлдэг байлаа. Энэ гунигт амьдралаас хагацаж ирээдүйд сайн сайхан амьдрах ганц зам нь хөлбөмбөг гэдгийг хүү эрт ухаарсан бөгөөд сонирхогчийн багт хөлбөмбөг тоглодог байсан эцгээ харахаар байн байн очдог байжээ. Түүний эцэг хэдий авьяаслаг тоглогч байсан ч мэргэжлийн гэрээ байгуулж чадалгүй байсаар хөлбөмбөгөөс хөндийрсөн болохоор өөрийн хүрч чадаагүйдээ оргилдоо хүүгээ хүрнэ гэж их найддаг байсан гэдэг. Үнэхээр ч Андрей хүү тив дэлхийд цуутай тоглогч болж алдрын оргилд хүрсэн ч энэ бүхнийг эцэг нь харж чадаагүй нь харамсалтай. Аршавиний аав ердөө 40-хөн насандаа зүрхний шигдээсээр нас барсан аж.

”Эцэг минь намайг тэнгэрийн орноос харж, бахархаж байгаа гэдэгт би үргэлж итгэдэг, тэр намайг шилдэг тоглогч болно гэж үргэлж магтдаг байж билээ ” хэмээн Аршавин нэгэн ярилцлагадаа дурьджээ.

Яаж хөлбөмбөг тоглохыг Аршавин эцгээсээ сурсан бол онолын мэдлэгийг Санкт Петербургийн ”Смена” хэмээх хөлбөмбөгийн академд суралцах хугацаандаа олж авчээ. Долоон настай байхад нь түүнийг энэ сургуульд элсүүлсэн бөгөөд академийн багш Сергей Гордеев нь түүний талаар ийн дурсаж байна.

http://www.newsoftheworld.co.uk/multimedia/archive/00026/arsh_02_516x442_26088a.jpg”Анх харахад Аршавин намхан туранхай биетэй, бусдаасаа онгойроод байх зүйлгүй жирийн л нэг жаал харагдсан. Гэтэл бөмбөгөнд хүрэнгүүтээ тэр хэд хэдэн хүүхдийг төвөггүй хуурахыг нь хараад би энэ бодлоо хаяж билээ. Тэр маш ухаалаг тоглож, хэзээ ч өөрөө гоол оруулах гэж улайрдаггүй, ийм чанар хөлбөмбөгт тун чухал шүү

Хөлбөмбөг тоглохынхоо хажуугаар Аршавин Санкт Петербургийн Технологи, дезайны сургуульд хувцас загварын чиглэлээр суралцаж төгссөн бөгөөд спортын хувцасны үйлдвэрлэлийн хөгжил сэдвээр дипломын ажил хийж байжээ. Яагаад энэ сургуульд орох болсон шалтгаанаа тэрээр ‘’хорин хэдэн хөөрхөн охидтой ангид би ганцаараа эрэгтэй оюутан байсан болохоор” хэмээн тайлбарлажээ.

Клубын карьер

1999 онд Андрей “Смена”-гийн академаа дүүргэж тулалдааны талбарт гарахад бэлэн боллоо. Мэдээж хэрэг төрж өссөн хотынх нь Зенитээс өөр клуб түүний сонирхлыг татсангүй. Тухайн үед Аршавинтай хамт Александр Кержаков, Владимор Быстров зэрэг шилдэг залуу тоглогчид гарч ирж байсан бөгөөд эдгээр залуус ирээдүйд Зенитийг авч явна гэдэгт хэн ч эргэлзсэнгүй. 2000 онд Аршавинг Английн Бредфорд сити багийн эсрэг дебутээ хийсний (Интертото цомын тэмцээн) дараа үүнд итгэх хүмүүс улам олширчээ. Ёоркширт болсон тус тоглолонд Зенит 3 : 0-р өрсөлдөгчөөө илүүрхсэн аж. Дасгалжуулагч нь түүнийг баруун жигүүрийн хагас хамгаалагч , довтолгооны хагас, довтлогч гээд аль ч байрлалд тоглуулсан Аршавин үүргээ амжилттай биелүүлж шилдэг тоглогч гэдгээ нотолж байлаа. Залуу оддынхоо ачаар Зенитийн амжилт ч жил ирэх тусам дээшилсээр байсан бөгөөд 2001 онд лигтээ гуравдугаар байранд орохдоо, түрүүлсэн Спартакаас ердөө дөрөвхөн онооны зөрүүтэй байжээ. Үүнээс хоёр жилийн дараа (2003) тэд Оросын цомын тэмцээнд түрүүлж чадсан ч, лигийн аваргын титмээ Москвагийн ЦСКА-д харамсалтай алдсан байна. Гэвч гуниглах нэг өдөр байхад баярлах нэг өдөр заавал ирдэг. 2007 онд Санкт Петербургийн Зенит удаан хүсэн хүлээсэн лигийн аварга цолоо хүртэж чадсан бөгөөд багийн гол тоглогч Аршавин нь Оросын шилдэг тоглогчоор шалгарсан нь зүй ёсны хэрэг байлаа. Түрүү жил нь ч энэ шагналыг Арша хүртсэн ч, тэрхүү улиралд урьд урьдахаасаа илүү од хийморьтой байж 45 тоглолтонд 15 гоол оруулаад зогсохгүй , 25 ашигтай дамжуулалт өгсөн амжилтыг үзүүлсэн юм. Ер нь оросод түүний авьяас чадварт эргэлзэх хүн нэг ч байдаггүй гэхэд хилсдэхгүй. Гагцхүү түүний өөртөө хэт итгэлтэй, хайнга, залхуу зэрэг зан чанар нь дэлхийн шилдэг болоход нь саад болсоор ирсэн юм. Ялангуяа oросын хэвлэлүүд ”Аршавин хэтэрхий биеэ тоож, дураараа аашилж байгаа нь мөхөл рүүгээ явж буйн шинж” гэж бичих болсон 2006 онд түүний байдал нилээд хурцадмал болоод байлаа. Тухайн үед Зенитийг удирдаж байсан Голланд мэргэжилтэн Дик Адвокаат, Аршавинг Спартактай хийх чухал тоглолтын өмнө буудлаасаа зөвшөөрөлгүй гарч шөнийн клубт наргиснийх нь төлөө Б баг руу хөөсөн нь дээрх шуугианыг дэгдэхэд хүргэсэн юм. Шийтгэлээс буцаж ирээд Аршавин фенүүдээсээ уучлалт гуйж, дахиж ийм явдал гаргахгүй гэдгээ амлаж байж дуулиан шуугианыг арай гэж намжаасан билээ Үнэхээр ч түүнээс хойш Андрей хал ам татлалгүй тоглолтдоо анхаарч, тун их хичээх болсноор багийнх нь амжилт ч эрс дээшилсэн юм. Зенитчүүд 2008 оны УЕФА-н цомын эзнээр тодорсон нь чухам Аршавиний л гавьяа гэлтэй.

Буучин болсон нь

http://images.mirror.co.uk/upl/m4/feb2009/7/9/3D577201-DB5E-6CEE-2BED75464864A95D.jpg2008 оны Европын аврагаас хойш Аршавинг сонирхох клубууд эрс нэмэгдсэн бөгөөд тэдэн дунд алдарт Барса, Реал, МанЮ зэрэг томчууд ч багтаж байлаа. Ялангуяа Барсагийн өмсгөлтэй авахуулсан зураг нь дэлхий нийтэд тарсны дараа түүнийг Каталонд газардах болов уу гэж олон хүн бодох болсон юм. Гэвч хоосон цуу ярианаас өөр зүйл болсонгүй. Тэгж ингэсээр зун ч өнгөрч, солилцоо наймааны цонх хаагдсанаар Аршaвин нутагтаа үлдлээ. 11 сард өгсөн нэгэн ярилцлагадаа тэрээр ”Би эндээс явмаар байна. Хэрвээ энэ өвлийн цонхоор Зенитээс явж чадахгүй бол цаасан дээр л би тэдний тоглогч гэхээс цаашгүй болно” хэмээн мэдэгдсэн нь түүний Зенит дэх карьер нэгэнт өндөрлөснийг олонд зарласан хэрэг болсон юм. Аршавин Петербургаас явах нь зөвхөн цаг хугацааны л асуудал байлаа.

Ингээд 2009 оны өвлийн цонхоор Английн алдарт Арсенал түүнийг элсүүлэхээр ярилцаж эхэллээ. Бүтэн сар гаран үргэлжилсэн түүний наймааны хэлэлцээр олныг бараг залхааж байж нэг юм шийдэгдсэн гэдгийг та бүхэн санаж байгаа байх. Шинэ клубтээ тэрээр 23 дугаарыг сонгосон бөгөөд өмнө нь Арсений шилдэг цэрэг Сол Кампбелийн нуруун дээр энэ тоо гялалзаж байсан юм. Улиралыг муухан үргэлжлүүлж байсан Буучдын амжилт түүнийг ирснээр эрс дээшилсэн гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх байх. Багаа Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарахад түүний оролцоо байгаагүй ч, лигийн тааруухан формыг нь төгсгөл болгож 4-р байриа эргүүлэн авахад “Russia-win” яах аргагүй тус болсон билээ.Хэдхэн хоногийн өмнө Блакбөрнтэй хийсэн тулаанд тэрээр Буучдад анхны гоолоо бэлэглэсэн бөгөөд түүний Англи дахь амьдрал муугүй байгаа талаар оросын сонин хэвлэл болгон бичиж буй ажээ. .

Шигшээ багт

2002 оны 5 сард Аршавин шигшээ багийн дебутээ хийсэн ч ДАШТ-д оролцох хэмжээнд арай л очоогүй байлаа. Тиймээс түүнийг Япон-Солонгос руу авч явах бүрэлдэхүүнд багтаагаагүй гэдэг. Үүнээс жилийн дараа буюу 2003 оны 2 сард тэрээр шигшээ дэх анхны гоолоо оруулсан бөгөөд Румыны эсрэг хийсэн тус нөхөрсөг тоглолтонд ”Ах нар” 4 : 2-р ялалт байгуулжээ. Оросууд 2004 оны Европын аврагыг өнжсөний дараа Аршавин шигшээ багтайгаа том тэмцээнд орохын хүслэн болоод байлаа. Тиймээс 2006 оны ДАШТ-н урьдчилсан шатанд тун их хичээж бараг л оролцсон тоглолт болгондоо гоолдож байсан юм. Харамсалтай нь Зборная бас л азгүйтэж http://static.guim.co.uk/sys-images/Football/Pix/pictures/2008/06/21/arshavin276.jpgДАШТ-г зурагтаар үзэхээс өөр сонголтгүй хоцорсон билээ. Энэ бүх азгүйтлийн эцэст ЕВРО 2008 бол түүний хувьд мөрөөдлийн тэмцээн нь байсан нь тодорхой. Энэхүү удаан хүлээсэн тэмцээндээ тэр зүгээр ч нэг оролцоод өнгөрөх биш жинхэнэ шуугиан тарьж хэсгийн сүүлийн Шведтэй хийсэн тулалдаанд гоолдоод зогсохгүй хүчихэг Голландыг тэмцээнээс хасахад голлох үүргийг гүйцэтгэсэн билээ. Тэмцээний дараа УЕФА-с түүнийг Евро 2008-н бэлгэдлийн шигшээд багтаасан нь хэр зэрэг гайхалтай байсныг нь бага ч гэсэн илэрхийлж байгаа байх. Одоо тэр өөрийн жинхэнэ хүсэл мөрөөдөл болсон Дэлхийн аваргад зодоглож үзэхээр багийн андуудтайгаа итгэл төгс урагшаа тэмүүлж байна. Хүрэх зам чинь хол байг, хожих баг чинь олон байг Андрей

Сонирхуулахад : Иохан Круйфаар удирдуулсан Каталоны Барса бол түүний багын шүтээн. Одоо ч тэрээр Куле хэвээр бөгөөд үүнийгээ ч нуудаггүй. ‘‘ФИФА юм уу Football manager тоглохдоо би үргэлж Барсаг авдаг. Миний сэтгэл зүрхэнд энэ баг хэзээд том байр суурь эзэлсээр ирсэн”


Карьерийн статистик

клуб улирал Лиг цомын тэмцээн Европ нийт
т/т гоол а/д Т/т гоол а/д Apps гоол а/д Apps гоол а/д
Зенит
2000 10 0 1 1 0 0 3 0 0 14 0 1
2001 29 4 8 5 1 2 0 0 0 34 5 10
2002 30 4 7 3 0 2 4 2 5 37 6 16
2003 27 5 10 3 0 2 0 0 0 30 5 10
2004 28 6 8 4 2 1 8 4 1 40 12 10
2005 29 9 9 3 0 0 13 5 3 45 14 12
2006 28 7 13 4 0 1 0 0 0 32 7 14
2007 30 10 11 2 1 4 14 4 10 46 15 25
2008 27 6 8 1 1 0 6 0 1 34 7 8
Нийт 238 51 75 26 5 13 46 15 20 312 71 107
Арсенал
2008–09 5 2 2 2 0 2 0 0 0 7 2 4
Нийт 5 1 2 2 0 2 0 0 0 7 1 4
GD Star Rating
loading...
Russia-win! , 9.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

33 Сэтгэгдэл

  1. barca fan says:

    haha im 1st ( goe niitlel bolj tnx ; )

    GD Star Rating
    loading...
  2. muctang says:

    Minii huvid Arsenald ired sain ch toglono gj bdoj bna

    GD Star Rating
    loading...
  3. storm says:

    Аршавин amjilt

    GD Star Rating
    loading...
  4. Batu says:

    amjilt zaluu mini chamd bi law ergelzdeggui

    GD Star Rating
    loading...
  5. Totti says:

    za amjilt Russia-win!!!!

    GD Star Rating
    loading...
  6. real says:

    za sn zaluu shuu uhaalag .arsenald amjilt .ter barca l geh ym yund ni boldog bna aa .chi barcagas sn bagt togloh shans ban sh d

    GD Star Rating
    loading...
  7. liverpool fc says:

    arshavin muu orosiin yankhan zl zl pohahahaha

    GD Star Rating
    loading...
  8. tuba says:

    hi. manaihaan oros unuudur Mongoliin tsagaar hedees togloh we

    GD Star Rating
    loading...
  9. 911 says:

    real muu golog min amaa tatj yawaaraa.chamaig alna shuu

    GD Star Rating
    loading...
  10. real says:

    shono ymar ch bsan 3:40 oos golland shotland tai toglono uznee

    GD Star Rating
    loading...
  11. real says:

    911 muu bandi mini chamas uhel hanhlad bna gai bolvoo

    GD Star Rating
    loading...
  12. chelsea says:

    sonirholtoi goyo bichver baina. bi Arshaviniig demjdeg. gehdee nas ni bas yavchihlaa

    GD Star Rating
    loading...
  13. carmelo says:

    er ni super star bish shoo dee. mongoliin henh humuus oros ah nariin gants od ni gedeg utgar hairtai bdag bh.
    er ni europedoo bol dundaj tovshnii l toglogch. buur messi ronaldo kaka gerrard lampard nterte bol yaj zuirlehev deee.
    arsenaliin ireedui ni bolooroi gj eruuh geheer daan ch nas ni yvtsiimaa

    GD Star Rating
    loading...
  14. hi says:

    wales azgvi yumaa hojigdchihlo. tsaana chine angli togloh gej bn. goe bvreldvvntei bna odoo j.cole irchihbel ch ain

    GD Star Rating
    loading...
  15. Sato says:

    Arshavind amjilt khusei. Arsenald ireed muugui togloj baigaa.

    GD Star Rating
    loading...
  16. baros says:

    gool

    GD Star Rating
    loading...
  17. baros says:

    czeh onoodor hojih baihaa baros 2gool hiij 2 0 r hojno

    GD Star Rating
    loading...
  18. nisdeg_melkhii says:

    humuusee im saihan site-n comment-g bitgii heruuliin alim bolgoochee

    GD Star Rating
    loading...
  19. 911 says:

    real muu chatsag min bandi bnuu yu bn haraarai.

    GD Star Rating
    loading...
  20. real says:

    harii bandash mini

    GD Star Rating
    loading...
  21. Mes que un club! says:

    Arsenaliig bol sergeej chadsan shuu! Amjilt !!! Manai CULE-uudiin neg bh ni ! NICE shuu saihan niitlel bna

    GD Star Rating
    loading...
  22. Amjilt husii Arshavin. Amjilt husii Баярсайхан Ганзориг

    GD Star Rating
    loading...
  23. deco says:

    Andrei Arshavin chi uneheer Orosin holboonii ulsiin od ni yum aa. uragshaa zaluu min

    GD Star Rating
    loading...
  24. messi says:

    za orosdoo bol ch sain gehdee europiiin jemjeenii od gevel hudlaa bh

    GD Star Rating
    loading...
  25. sibal says:

    Англид тоглолт нь сайхан зохицох шинжтэй.Эхний гоол ч яахав авто гоол.Харин тэр яг өөрийнх нь гоол үнэн гоё байсан.Авьяастай тоглогч шүү.

    GD Star Rating
    loading...
  26. ireland says:

    za zaluu mini uragshaa orosuud uragshaa

    GD Star Rating
    loading...
  27. shoot says:

    ene real gej mar turanhai jijig deerelhuuleed l yawdag batsaan bdiin bna leee kkk

    GD Star Rating
    loading...
  28. liv says:

    real shig iimerhuu garuud ugaasaa tiim 1 amisgaanuud.endees uur pediih gazar oldohgui argagui argagui

    GD Star Rating
    loading...
  29. real says:

    hoy teneg alnuud mini hezee harchvaa namaig barah bol ired uulz l daa

    GD Star Rating
    loading...
  30. P#24 says:

    hol bombogiin medee hvleegeed bsan bdaggui shvv!Oros Germany Spain ged baguud hojood bn shd.Ta nar chin yachivdaa bvgd zavgui bgamuda.

    GD Star Rating
    loading...
  31. Tuba says:

    Braziliin odoo boloh togloltond Kaka oroh yum bolov uu. Bertel ni yasan bol. Medeh hun bn uu.

    GD Star Rating
    loading...
  32. bilguun says:

    ene zaluuhan bsan bol laah bsan bha daan ch ………

    GD Star Rating
    loading...
  33. Chimed says:

    I like Arshavin.Tuunii engiin hernee aytaihan technique huuraltuud goe shuu!Bi tuunii umnuus orosiiin ard tumnii umnuus bayarlaj bna./.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: