Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Уран гулгалт » Уран гулгалтын ДАШТ өндөрлөлөө

GD Star Rating
loading...

world-figure-skating-key-artАНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотноо, бүр тодруулбал алдарт Стэплс Центр ордноо уран гулгалтын ДАШТ явагдаж өнгөрлөө. Дэлхийн нийт Стэплс центр ордонг танина. НБА-ийн Лос Анжелес Лейкерс, Лос Анжелес Клипперс, НХЛ-ийн Лос Анжелес Кингс гээд олон шилдэг багууд энэ ордонд тоглодог. Үүнээс гадна урлаг, соёлын олон арга хэмжээнүүд болно. Грэммигийн 7 удаагийн ёслолын ажиллагаа болсон нь л ямаршуухан ордон болохыг илтгэнэ.

Тэмцээний хувьд тэмцээн нь ДАШТ нэрийн дор явагдаж тухайн улирлын хаалтын хамгийн том тэмцээн болдгоороо онцлогтой. Энэ жилийн тэмцээн бүр ч сонирхолтой, ач холбогдолтой болсон. Учир юу гэвээс дараа жилийн Ванкуверийн олимпийн өмнөх хамгийн том сорилт, олимпийн эрх олгох тэмцээн байсан юм. Нийт эрэгтэй, эмэгтэй, хос, бүжгийн хос гэсэн дөрвөн төрлөөр явагдсан. Ганцаарчилсан төрлүүдээс тус бүр 24, хос төрөлд 16, бүжгийн төрөлд 19 олимпийн эрх олголоо. Бид өмнө нь хос төрлийн дүнг мэдээлсэн тул энэ удаа үлдсэн гурван төрлийн дүнг та бүхэндээ үзүүлье.

Энэ тэмцээний хамгийн сонирхолтой төрөл нь эмэгтэй ганцаарчилсан төрөл байсан юм. Сүүлийн үед Япан, Солонгосын хоёр бүсгүй хоорондоо тэмцээн болгон дээр хүчтэй өрсөлдөж Европ, Америкчуудын давамгайлдаг төрөлд Азиуд бүрэн давамгайлах болсныг харуулаад байгаа. Тэмцээний сүүлчийн өдөр энэ тэмцээн болж Японы тамирчин, домогт Татъяна Тарасовагийн шавь Мао Асада, Солонгосын тамирчин Канад эрийн шавь Ким Ю На нарын хооронд өнөөх гол өрсөлдөөн гарахбайх гэж таамаглаж байлаа. Гэхдээ энэ өдөр Гуулин улсын охины өдөр байжээ. Тэр бүх үзүүлбэрээ төгс хийж байж болох хамгийн дээд оноог авлаа. Бүр дэлхийн дээд амжилт тогтоож. Харин эсрэгээрээ Япон охин гурвын эргэлт үзүүлэх үеээрээ алдаа гаргаж бүр 4-р байр руу шидэгдэн медаль ч үгүй хоцорлоо. Энэ нь Мао Асадагийн хувьд насанд хүрэгчдийн тэмцээнд орж эхэлснээсээ хойш анх удаагаа медальгүй харьж байгаа тэмцээн нь гэнэ. Ким Ю На ийнхүү түрүлснээр өмнөх хоёр жилд хүрэл медаль аваад байсан амжилтаа алт болгож байна. Энэ жил тэрээр дэлхийн чанартай 5 тэмцээнд орж дөрвөн алт нэг мөнгөн медаль хүртжээ.

Эрэгтэйчүүдийн төрөлд өнгөрсөн жилийн аварга нутагтаа оролцож буй Эван Лизацек түрүүллээ.

Манай хойд хөрш ОХУ-ын тамирчид дэлхийд давамгайлдаг. Гэтэд тэд энэ тэмцээнд ердөө нэг алт, нэг хүрэл медаль л авлаа. Ганцаарчилсан төрлүүдэд медаль ч байхгүй.

Бүжгийн хос

Байр Нэр Улс Нийт оноо
1 Оксана Домнина / Максим Шабалин ОХУ 206.30
2 Танит Белбин / Бенжамин Агосто АНУ 205.08
3 Тесса Виртуэ / Скотт Муа Канад 200.40
4 Мерил Дэвис / Чарли Уайт АНУ 200.36
5 Наталие Печала / Фабиан Бурза Франц 194.36

Эрэгтэй

Байр Нэр Улс Нийт оноо БҮ ЧҮ
1 Эван Лизацек АНУ 242.23 2 1
2 Патрик Чан Канад 237.58 3 2
3 Брайн Жуберт Франц 235.97 1 3
4 Томаш Вернер Чех 231.71 4 4
5 Самуэль Контести Итали 226.97 6 5

Эмэгтэй

Байр Нэр Улс Нийт оноо БҮ ЧҮ
1 Ким Ю На БНСУ 207.71 1 1
2 Жоан Рошет Канад 191.29 2 3
3 Мики Андо Япон 190.38 4 2
4 Мао Асада Япон 188.09 3 4
5 Рэчел Флатт АНУ 172.41 7 5
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Man U says:

    huue tsaana chin BRAWN GP laaj bnaaa . button-1t barichello 2t orlooshd . yu l bolood bna daa. ferrari buur bhkui ee . massa, raikonnen, vettel, kubica ed nar uneheer azgui blaa. harin barichello uneheer aztai blaa. button ch ehneesee l 1st bsaar bgaad l duuslaa . harin hamilton 18-s 4 ruu uragshilj chadlaashd . hamilton ch sain yumaa . 2 ch udaa safety car garlaa . ih l so garaa bolj ongorloo doo. sport news iinheen f1 iin talaar medee oruulaarai . toyota , brawn 2 zohion butegchdiin temtseeniig turuuleed ehellee. 2009 ond so so yum ih l boloh ni dee

    GD Star Rating
    loading...
  2. 911 says:

    lysacek ongorson jil turuuleegui shuude bas l 2 hureltei anhniin alt n.china-g guulin gedeggui biluu

    GD Star Rating
    loading...
  3. 911 says:

    usa canadiin hosuud ganst gants turuuldeggui yum bh da

    GD Star Rating
    loading...
  4. aaya says:

    muu oros ah egch nar maani yaahcihwaa………. ene toroldooo ch uulana buh altiiig n abna gej heleedl abdag bsiimdaaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: