Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Олимпийн түүх » Амстердам 1928

GD Star Rating
loading...

1928-summer-oympics-posterЗохион байгуулагч хот : Амстердам (Недерланд)

Оролцсон орны тоо : 46

Оролцсон нийт тамирчдын тоо : 2,883 (2,606 эрэгтэй, 277 эмэгтэй)

Нээлтийн ажиллагаа : 7 сарын 28

Хаалтын ажиллагаа : 8 сарын 12

Гол цэнгэлдэх : Олимпийн цэнгэлдэх (Амстердам)

Тамирчны тангараг уншсан : Анри Денис (хөлбөмбөг)

Голландчууд аль 1910-аад оноос Олимпийн наадмыг зохион байгуулахаар саналаа илгээдэг байсан боловч элдэв шалтгаанаар хойшлогдсоор иржээ. Ингээд 1928 онд л тэдэнд хүсэн хүлээсэн наадмаа зохион байгуулах боломж бүрдсэн юм. Гэхдээ тэдэнд энэ эрхийг долоон жилийн өмнө буюу 1921 онд өгсөн болохоор бэлтгэл ажлаа амжуулах цаг хангалттай байсан нь тодорхой. АНУ-н Лос Анжелос бол тэдэнтэй өрсөлдсөн цорын ганц хот бөгөөд 1922, 1923 онуудад ОУОХ-нд хүсэлт гаргаж 1928 оны олимпийг авахаар оролдсон үр дүнд хүрээгүй ажээ. Гэсэн ч тэдэнд дөрвөн жилийн дараах 1932 оны Олимпийг зохион байгуулах эрхийг өгсөн болохоор сэтгэл дундуур үлдээгүй биз. ОУОлимпийн хорооны мэдээлснээр Амсдердамын наадамд нийт 1.183.000 ам.доллар зарцуулж, 1.165.000 долларын ашиг олсон бөгөөд ердөө 18,000 долларын ашиг олсон гэдэг.

Онцлох үйл явдлууд

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/2/2e/Olympic_Stadium_Amsterdam_1928.jpg-Олимпийн түүхэнд анх удаа бамбарын гал дүрэлзэн ассан нь энэ наадмыг бусдаас ялгаруулж өгдөг. Харин 1936 оны олимпоос л бамбарын аялалыг зохион байгуулах болжээ.

-Мөн анх удаа нээлтийн үйл ажиллагаанд олимпийн эх орон гэгддэг Грекийн баг цэнгэлдэхэд тэргүүлэн орж ирж, зохион байгуулагч орны баг хамгийн сүүлд орж ирсэн байна. Энэ уламжлал одоо ч өөрчлөгдөөгүй билээ.

-Наадмыг албан ёсоор Недерландын хатан хаан Вилхельмья нээх ёстой байсан ч тэрээр Норвегт амарч байсан болохоор ирж чадсангүй. Ирж чадаагүй шалтгаанаа хатан хаан ”Зохион байгуулах хороо надад энэ талаар сануулаагүй шүү дээ” хэмээн тайлбарлажээ. Түүний оронд ханхүү Хендрик 9-р Олимпийн наадмыг нээж үг хэлсэн байна.

-Урьд өмнөх наадмуудын хэдэн сар үргэлжилдэг байсан уламжлалыг эндээс халж “Амстердамын олимп” яг 16 хоног үргэлжилсэн. Үүнээс хойшхи олимпийн наамдууд ч энэ жишгийг дагах болсон юм.

-Австралийн тамирчин Хенри Пирс сэлүүрт завьний уралдааны үеэр, өмнөө явсан нугасны сүргийг сэлж өнгөртөл завиа зогсоосон нь нилээдгүй шуугиан тарьжээ. ”Хүнлэг залуу” маань тэр уралдаандаа түрүүлсэн төдийгүй олимпийн аварга болсон билээ.

- Японы тамирчин Микио Ода уртын харайлтын төрөлд алтан медаль хүртсэнээр Ази тивээс төрсөн анхны олимпийн аварга болжээ. Мөн түүний нутаг нэгт Ёшюүки Цурута 200 метрийн мэлхий сэлэлтийн төрлөөр олимпийн аварга болсон байна.

-Өмнө нь зүгээр л Олимпийн наадам гэдэг байсан бол эндээс эхлэн ”Зуны олимпийн наадам” гэж нэрлэх болжээ. Учир нь ОУОХ Олимпийг өвлийн, зуны гэж тусад нь зохион байгуулахаар ярилцаж байсан юм.

-Амстердамын олимпод 28 өөр орны тамирчид алтан медаль хүртсэн нь бас л урьд байгаагүй үзүүлэлт. Энэ тоог бүр 40 жилийн дараа л эвдсэн түүхтэй

-Энэтхэгийн зүлэгний хоккейн шигшээ баг 1928-өөс 1960 оны хооронд завсаргүй зургаан удаа Олимпийн наадамд түрүүлсэн гайхалтай амжилтыг үзүүлсэн байдаг. Голландын наадмын медаль бол тэдний супер цувралын эхлэл байлаа.

-Дээрхээс гадна Унгарын туялзуур сэлэмчдийн баг долоон олимп дараалан алтан медаль хүртсэн амжилт ч эндээс эхтэй билээ..

-Канадын гүйгч Перси Уйльямс 100, 200 метрийн төрөлд хоёуланд нь түрүүлж олонд шагшуулж байжээ.

- Хөлбөмбөгийн ертөнцөд тухайн үед Өмнөд Америкчууд ноёлж байлаа. Амстердамын олимпийн хөлбөмбөгийн төрлийн финалд Уругвай-Аргентин хоёр тулалдсан нь үүнийг батлах байх.

-1920, 1924 оны олимпод оролцох эрхээ хасуулаад байсан Германчууд энэ наадмаас эргэн иржээ. Дэлхийн нэгдүгээр дайнд голлох үүрэгтэй оролцсон болохоор ОУОХ тэднийг ийн шийтгэсэн гэдгийг та бүхэн мэдэх байх. Ямар ч байсан Германы тамирчид удаан хүлээсний эцэст хүн төрөлхтний баяр наадамд оролцоод зогсохгүй медалийн тоогоороо хоёрдугаар байранд жагссан билээ.

-Амстердамын олимпод дэлхийн дээд амжилт 13 удаа, олимпийн рекорд 41 удаа шинэчлэгдсэн байна.

Спорт

Тамирчид нийт 15 спортын 109 төрлөөр хүч чадал, авхаалж самбаагаа сорьсон бөгөөд эмэгтэйчүүдийн хөнгөн атлетик, гимнастикийн төрлүүд анх удаа олимпод багтсан байна. Гэхдээ энэ наадамд эмэгтэйчүүдийн 100 метрийн гүйлт л багтсан бөгөөд 1960 оныг хүртэл эмэгтэй тамирчид 200 метрээс дээш зайд уралдах боломжгүй байсан гэдэг. Польшийн тамирчин Алинa Конопака хамгийн анхны олимпийн аварга эмэгтэй хөнгөн атлетикч болжээ.

-Тодорхойгүй шалтгааны улмаас талбайн теннис олимпоос хасагдсан байна. Үүнээс хойш 32 жилийн дараа буюу 1960 оны олимпод л теннис эргэн иржээ. Гэхдээ үзүүлэх спортоор л.

Хөнгөн атлетик (27)

Бокс (8)

Дугуй (6)

Усанд үсрэлт (4)

Морин спорт (6)

Туялзуур сэлэм (7)

Хөлбөмбөг (1)

Гимнастик (8)

Зүлэгний хоккей (1)

Орчин цагийн таван төрөлт (1)

Сэлүүрт завь (7)

Далбаат завь (3)

Усанд сэлэлт (11)

Усан поло (1)

Хүндийн өргөлт (5)

Бөх (13)

(хаалтанд тухайн спортын хэдэн төрөл багтсаныг бичив)

Оролцсон орнууд

Амсдердамын олимпод нийт 46 орны тамирчид оролцсон бөгөөд Мальт, Панам, Родешиа (одоогийн Зимбаб) гэсэн гурван улс анх удаа олимпийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулжээ. Мөн Германчууд 8 жилийн ”шийтгэлээсээ” эргэн ирсэн гэдгийг дээр өгүүлсэн.

  • Аргентин
  • Австрали
  • Австри
  • Бельги
  • Болгар
  • Канад
  • Чили
  • Кубa
  • Чехсловак
  • Дани
  • Египет
  • Эстони
  • Финлянд
  • Франц
  • Герман
  • Их Британи

  • Грек
  • Гаити
  • Унгар
  • Энэтхэг
  • Ирланд
  • Итали
  • Япон
  • Латви
  • Литуани
  • Люксембург
  • Мальт
  • Мексик
  • Монако
  • Недерланд (Зохион байгуулагч)
  • Шинэ Зеланд
  • Норвег

  • Панам
  • Филиппин ий арлууд
  • Польш
  • Португал
  • Родеши
  • Румын
  • Өмнөд Африк
  • Испани
  • Швед
  • Швейцарь
  • Турк
  • АНУ
  • Уругвай
  • Югослав

Медалийн байдал

байр

Орон

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

АНУ

22

18

16

56

2

Герман

10

7

14

31

3

Финлянд

8

8

9

25

4

Швед

7

6

12

25

5

Итали

7

5

7

19

6

Швейцарь

7

4

4

15

7

Франц

6

10

5

21

8

Недерланд (зохион байгуулагч)

6

9

4

19

9

Унгар

4

5

0

9

10

Канад

4

4

7

15

Албан ёсны зурагт хуудас

Амстердамын олимпийн цэнгэлдэхэд гүйж буй цагаан хувцастай тамирчин бүхий энэхүү зургийг Голландын нэрт уран бүтээлж Яас Роверс урлажээ.

1928 оны Олимпод зориулж гаргасан 8 марк. Тус бүр дээр өөр өөр спортын төрлүүдийн зургийг харуулжээ.

800px-postzegel_1928_olympiade

GD Star Rating
loading...
Амстердам 1928 , 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. storm says:

    bayrallaa goy medee bna

    GD Star Rating
    loading...
  2. ZOLOO says:

    goy medeelel bna

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: