Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Аренас эргэн ирэв

GD Star Rating
loading...

Өнөөдөр ҮСБХ-ны 8 тоглолт боллоо.

Вашингтон Визардсын хамгаалагч Гилберт Аренас өнгөрсөн оны 4-р сарын 27-ноос хойш анхны тоглолтондоо оролцов.

83007475ND008_PISTONS_WIZ

Аренас багийнхаа сүүлийн 173 тоглолтын 156-г нь гэмтлийн улмаас өнжөөд байсан бөгөөд 18 сарын хугацаанд 3 удаа өвдөгний мэс засалд орсон болно. Тэрээр 6 жилийн 111 сая долларын гэрээг хийснээсээ хойш анхны тоглолтоо өнөөдөр Детройт Пистонсын эсрэг хийж, муугүй тоглон 15 оноо авч, 10 оновчтой дамжуулалт хийв. Гэхдээ Дорнод бүсийн сүүлийн байранд бичигдэж байгаа Визардс мөн л хожиж дөнгөсөнгүй. Детройт хожсоноор 3 дараалсан хожигдлоо зогсоов. Детройтын хожилд сүүлийн 6 тоглолтын өнжөөд байсан Рип Хэмильтон гол үүрэг гүйцэтгэж, 31 оноо авсан байна. Детройт Хэмильтонгүй тэрхүү 6 тоглолтынхоо 5-д нь хожигдоод байлаа. Пистонс хожсоноор хожлын хувиараа бүсдээ 7-д бичигдлээ. Гэмтлийн улмаас 10 болон 16 тоглолт дараалан өнжөөд байгаа Рашид Уоллес, Аллен Айверсон нар ирэх долоо хоногоос тоглож эхлэх гэнэ.

Чикаго өнөөдөр Пейсерсийг хожиж, сүүлийн 2 жилд хамгийн олон буюу 4 дараалж хожлоо. Буллзын хожилд Жон Салмонс голлох үүргийг гүйцэтгэжээ.

Шарлотт өнөөдөр Никсийг хожсоноор плей-оффт шалгарах мөрөөдлөө хэвээр үлдээлээ. Жеральд Уоллес өөрийн төдийгүй Бобкэтс багийнхнаас анхын трипл-дабл хийхэд нэлээн дөхсөн байна. Тэд одоо 33 хожил, 40 хожигдолтой байгаа бөгөөд плей-оффт шалгардаггүй юм гэхэд Бобкэтсийн лигт элссэнээсээ хойш 2006-2007 оны улирлын 33-49 дээд амжилтыг эвдэх юм шиг байна.

Майамигийн 2006 онд аваргалж байсан бүрэлдэхүүнээс үлдсэн 2-хон тоглогчийн 1 Удонис Хаслем өнөөдөр Баксын эсрэг 16 оноо, 12 самбараас авалт хийж, өөрийн кареерийнхаа 100 дахь дабл-даблыг хийж, багийнхаа хожилд хувь нэмрээ орууллаа. Харин аваргын бөгжтэй нөгөө нэг тоглогч болох Дуэйн Уэйд 27 оноо авсан байна.

Рокитс өнөөдөр Клипперсийг амархан хожсон ч гэсэн тэдний сүүлийн 8 тоглолтын 5 нь айлын талбайд байх аж. Түүнээс гадна тун ч хүчирхэг өрсөлдөгчид Рокитсыг хүлээж байна. Лейкерс, Орландо, Портлэнд, Нью-Орлеанс болон Даллас багуудтай тоглож байж плей-оффт хэддүгээр байраар шалгараа шийдэх нь.  Рокитс өнөөдөр ялснаар 2 дахь улиралдаа дараалан талбай дээрээ 30-аас дээш хожил авлаа. Өмнө нь 1992-1993 оны улирал болон 1993-94 оны улиралд ийм амжилт үзүүлж байжээ.

Финикс 3-р үед Ютад 21 онооны зөрүүтэй хожигдож байсан ч оноог барин, үндсэн цагт хожингоо алдав. 4-р үе дуусахад 2 минут дутуу байхад Санс 7 онооны илүү болоод байлаа. Гэвч Юта үндсэн цагийн төгсгөлийг сайн хийж, оноог тэнцүүлэн нэмэлт цагт Сансыг 104:99-өөр хожлоо. Юта ийн талбай дээрээ 14 дараалж хожлоо. Харин Сансын плей-оффт үлдэх магадлал маш бага болж байна. Гэхдээ Шакил “Бүх зүйлд боломж бий” гэж мэдэгджээ.

Өнөөдөр болсон тоглолтуудын дүн:

“Вашингтон” – “Детройт” – 96:98 (26:29, 27:31, 19:24, 24:14)

В: Жеймисон – 21. Аренас – 15+10 дамжуулалт. Блатч – 15.

Д: Хэмилтон – 31. Принс – 19. Стаки – 12.

“Шарлотт” – “Нью-Йорк” – 96:85 (20:27, 30:17, 23:23, 23:18)

Ш: Ж. Уоллес – 23+8 дамжуулалт+9 самбар. Огастин – 19. Белл – 14+8 самбар.

Н: Чандлер – 18+9 самбар. Харрингтон – 18. Ли – 14+10 самбар.

83007478VB014_BUCKS_HEAT

“Майами” – “Милуоки” – 102:85 (28:23, 30:20, 19:20, 25:22)

Май: Уэйд – 27. Хаслем – 16+12 самбар. Бисли – 11. Джонс – 11.

Мил: Жефферсон – 32. Гадзурич – 18+12 самбар. Сешьнс – 10+8 дамжуулалт.

“Хьюстон” – “Клипперс” – 110:93 (30:17, 27:19, 28:23, 25:34)

Х: Яо Мин – 21+15 самбар. Брукс – 21. Баттье – 15.

К: Э. Гордон – 17. Каман – 16. Рэндолф – 12+8 самбар. Торнтон – 12.

“Чикаго” – “Индиана” – 112:106 (21:35, 33:23, 33:24, 25:24)

Ч: Б. Гордон – 25. Сэлмонс – 22. Томас – 18+8 самбар.

И: Грэйнжер – 32. Раш – 29. Форд – 14.

“Денвер” – “Голден Стэйт” – 129:116 (28:27, 38:30, 38:17, 25:42)

Д: Энтони – 31. Клейза – 22. Биллапс – 14.

Г: Кроуфорд – 30. Азубуике – 21+9 самбар. Морроу – 18.

“Портленд” – “Мемфис” – 86:66 (25:16, 23:20, 20:11, 18:19)

П: Рой – 21+8 самбар. Олдриж – 18. Оден – 12+9 самбар.

М: Майо – 12. Гэй – 10. М. Газоль – 10.

83007469MM010_SUN_JAZZ

“Юта” – “Финикс” – 104:99 OT (27:24, 25:11, 17:23, 21:32, 14:9)

Ю: Окур – 26+11 самбар. Дер. Уильямс – 21+12 дамжуулалт. Бузер – 14+10 самбар.

Ф: Нэш – 20. Хилл – 19+8 самбар. Ш. О’Нил – 16+10 самбар.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

14 Сэтгэгдэл

  1. P#24 says:

    Ene baidlaaraa PHX ch play-offt arai uldej dongohguinee, Bobcats ch gsn yalgaa alga Bulls n arai deer gej bodoj bn!Rockets-g haluuhan togloltuud hvleej bgan bn.Ene West-n 2-7 dugaar bairaar baguud yaj garah n vnen sonirholtoi bolj bn shvv!!!

    GD Star Rating
    loading...
  2. P#24 says:

    Arenas muugui shvv ireh jil l ooriigoo dahin haruulj dee!Detroit hairan bag…

    GD Star Rating
    loading...
  3. real says:

    anhni toglolt double double ai bolj ban sh d

    GD Star Rating
    loading...
  4. Tselmeg says:

    Arenasiig harahad uneheer goy baina shuu! Shideltiin huvi n l tiimerhuu (3-12), busdaar ch uuluh ym algaa. Suuliin uyd East-iin 8-iin tuluuh ursulduunuus gadna 5-7 bairnuudiin tuluu neleen uzeh n dee kk
    PHX ug n uchigdur Utah-g, unuudur SAC-g hojtson bol ch.. Onoliin huvid naidvar tasraagui ch SAC-tai ingej toglohoor yaj play-offt shalgarahav dee Amare baisan bol arai ingej togloh bag bish ymsan..

    GD Star Rating
    loading...
  5. uuganaa says:

    PHX hereg algoo. BOBCAT-s dutah yum alga.

    GD Star Rating
    loading...
  6. Man U says:

    phx neeree hetsuu boljee. za phx geltgui manai detroit ch hetsuu l bna . gehdee ovoo neg hojil avchij . hamilton ugaasaa detroitiin leader ni gedgeee toglolt bolgon deer haruulj bna daaa

    GD Star Rating
    loading...
  7. lakers says:

    arenas washington ii od gdg ni argaguin bnlee hamilton prince 2 toi goy togolj bnlee jaahan azguiteed hojigdson gehees …

    LA atlanta-d hojigdchihloo shuu BB giin baliar shideltuudees bolj ydaj baihad kobe togolj uguhguimaa playoff-d iim ynztai toglobol hetsuu l bn lee

    GD Star Rating
    loading...
  8. uuganaa says:

    LA-g ATL-d hojigdohod n bayarlasan gej hehe.

    GD Star Rating
    loading...
  9. lakers says:

    Uuganaa yagaad bayrlasan gj >?

    GD Star Rating
    loading...
  10. real says:

    nadah chin lakers fan bish ym bgaa biz

    GD Star Rating
    loading...
  11. uuganaa says:

    bi chin CLE shd/ kk/

    GD Star Rating
    loading...
  12. lakers says:

    clevelend east -ees garah gj hetsuu dee yr ni l yvj yvj nodlingiin 2 l uldene dee ! 4,5 iin hojsontoin toglono tegeheer barag atlanta-tai togolj taarna deer ni confe final-d boston yum uu orlando toi toglono harj l baiy!

    GD Star Rating
    loading...
  13. uuganaa says:

    harj l baiya. bumbug buurunhii uchir yu ch bolj magad shu. gehdee l bi CLE-g avarga awchaasai l gej naidaad bgaa.

    GD Star Rating
    loading...
  14. 911 says:

    lakers ch adil portlandtai 2-r roundad taarwal ewguitne de.hed bilee 7daraalj hojigdson bhaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: