Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Үндэсний бөх » Монгол туургатны үндэсний бөхийн наадам анх удаагаа зохиогдоно

GD Star Rating
loading...

hural“Хөх сүлд соёл” сан ирэх сарын 24, 26-нд Монгол туургатны үндэсний бөхийн наадмыг УБ хотноо зохион байгуулах гэж байна. Хэдий хил, хязгаараар зааглагдсан ч соёл, ёс, зан зашлаа хадгалж, эвлэлдэн нэгдэж байх гол зүйлийн маань нэг бол өнө эртний түүхт Монгол бөх гэдэг утгаар Монгол, ОХУ-ын Тува, Буриад, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ын алдарт бөхчүүдийн хооронд энэ наадмыг хийхнээ.
Монгол туургатны өнө эртний соёл, зан заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд Монгол үндэсний урлаг, спортын салшгүй нэгэн хэсэг болсон Монгол бөхийг хөгжүүлэх, Монгол туургатны бөхчүүдийг хооронд нь арга туршлагыг солилцуулж, бөхийн хөгжилд тус бүрийнх нь хувь нэмрийг оролцуулан цаашид дэлхийн хэмжээний бөхийн наадам болгох гол зорилготой энэ арга хэмжээ “Аса” циркт болох аж. Энэ тухай наадмыг зохион байгуулагчдыг төлөөлж “Хөх сүлд соёл” сангийн удирдлага, Монгол улсын далай аварга Г.Өсөхбаяр, Монгол улсын аварга Д.Сумъяабазар нар мэдээлэл хийлээ.
Наадмын эхний өдөр манай 128 бөх барилдах бөгөөд холоос ирсэн 64 бөх мөн үндэсний бөхөөр хүч үзэх аж. Наадмын хоёрдахь өдөр эхний өдрийн барилдаанаас шалгарсан бөхчүүдийн хооронд Монгол туургатны шигшмэл бөхчүүдийн барилдаан зохиогдож, сугалаагаар барилдаж түрүү бөх тодорно. 50 сая төгрөгийн шагналын сантай энэ наадмыг “Хөх сүлд” групп ивээн тэтгэж байгаа бөгөөд тэргүүн бөх 20 сая төгрөгийн бай шагнал хүртэх юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Сайхан барилдаан болох байхдаа

    GD Star Rating
    loading...
  2. Murat says:

    yamar saikhan yum zaaval uznee

    GD Star Rating
    loading...
  3. Une ni hed yum boldoo uzmeer bn shuu
    Mon temtseeniig zuragtaar gargan bizdee

    GD Star Rating
    loading...
  4. byambaa says:

    hi.mongol tuurgatnii ene ih soyol mongolchuud bidnii ih sportiig bidend shuud damjuulj vzvvlne bizdee.Nyamdorj shig biznes bolgohgvi yum bga biz dee.vzvvlehgvi bol bidniig doromjilj bga hereg shvv.ene barildaand 2 avatga bas barildah heregtei shv.tegehgvi het biyee tooson hereg bolno bizdee.amjil hvsie.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: