loading...
2009 оны 6-р сарын 25-ны оройн 7 цагт (Нью-Йоркийн цагаар) Нью-Йорк хотын алдарт Madison Square Garden-д энэ жилийн драфтийн үйл ажиллагаа явагдана. Одоогоор тоглогчид NBA-д элсэхээр бүрэн нэрээ бүртгүүлээгүй байгаа ч урьдчилсан байдлаар nbadraft.com сайтанд ийнхүү жагсаажээ. Ингээд эхний ээлжинд плей-оффт шалгарч чадаагүй 14 багт харгалзах тоглогчдыг хүргэж байна. Улирлын тоглолт хараахан дуусаагүй учир багуудын нэрс өөрчлөгдөх боломжтойг анхаарна уу.
Харин sports.espn.go.com-ийн мэдээлснээр Испаний од Рики Рубиог топ 5-д жагсаасан байлаа, гэвч өнөөдрийн байдлаар албан ёсоор Рубио NBA-ийн драфтын оффисд бүртгэгдээгүй байгаа юм байна.
|
1 |
|
Sacramento | Blake Griffin |
PF |
|
2 |
|
Washington | Hasheem Thabeet |
C |
|
3 |
|
LA Clippers | Jordan Hill |
PF |
|
4 |
|
Memphis | James Harden |
SG |
|
5 |
|
*Minnesota | Brandon Jennings |
PG |
|
6 |
|
Oklahoma Cty | Demar DeRozan |
SG |
|
7 |
|
Golden St. | Earl Clark |
SF |
|
8 |
|
Toronto | Gerald Henderson |
SG |
|
9 |
|
*New York | Al-Farouq Aminu |
SF |
|
10 |
|
Indiana | Craig Brackins |
PF |
|
11 |
|
New Jersey | Chase Budinger |
SG/SF |
|
12 |
|
Milwaukee | Eric Maynor |
PG |
|
13 |
|
Charlotte | Willie Warren |
PG/SG |
|
14 |
|
Phoenix | Sam Young |
SF |
Драфтын лотто буюу түүний түүхээс
Хамгийн анхны Драфтын лоттог NBA анх 1985 онд зохион байгуулж тухайн үед анхны №1 эрхийг Нью-Йорк Никс баг эзэмших эрхтэй болсноор домогт тоглогч Патрик Юингийг сонгож байжээ. Тухайн жилээс өмнө №1 эрхийг Өрнөд ба Дорнод бүсийн хамгийн муу амжилттай хоёр баг зоос шидэх зарчмаар шийдвэрлэдэг байв. Хамгийн сүүлийн зоос шидэлт 1984 онд болоход Хьюстон Рокетс баг ялж, Хаким Олажюваныг сонгосон гэдэг. Гэвч анхны лотто маш олон эсэргүүцэл, шүүмжлэл дунд явагдав, учир нь тухайн жилийн (1985) хамгийн муу амжилттай байсан Голден Стэйт дөнгөж 7-дахь сонголтыг эзэмших эрх авсан юм.
Үүнээс болж 1986 онд маш олон багууд драфтийн эрхээ хоорондоо худалдсанаас топ 2 сонголтыг плей-оффт шалгарсан багууд эзэмших болов, тухайлбал 2 дахь сонголт хийх эрхийг өнгөрсөн жилийн аварга Бостон Селтикс, №1 эрхийг Филадельфи авсан байна. Сонирхолтой нь Селтиксийн сонгосон тоглогч Len Bias, тоглолтын арга барил, техникийг нь Майкл Жордантай харьцуулж байсан хэдий ч драфтлагдсан өдрөөсөө 2 хоногийн дараа кокайныг өндөр тунгаар хэрэглэснээс нас барж байжээ.
1987 онд лоттог зөвхөн топ 3 сонголтонд явуулахаар NBA шийдвэрлэв, энэ нь улирлын хамгийн муу амжилттай баг доод тал нь буюу хамгийн азгүйтлээ гэхэд 4-дэхь сонголтыг эзэмших эрхтэй байх нөхцөлийг бүрдүүлсэн юм.
1990 оноос лоттоны зарчмыг хамгийн муу амжилттай баг №1 эрхийг авах хамгийн өндөр магадлалтай байхаар өөрчлөв. Энэхүү өөрчлөлт нь өдгөө мөрдөгдөж буй зарчмын үндэс байсан юм. Гэсэн хэдий ч Орландо Мэжик 1992, 1993 оны драфтад дарааллан №1 эрхийг эзэмшсэн байдаг. 1993 онд лоттонд ялахдаа №1 эрхийг авах магадлал нь ердөө 0.5% байжээ.
1994 оноос одоогийн лоттогийн дүрэм мөрдөгдөж буй бөгөөд хамгийн муу амжилттай баг 1 дэхь эрхийг авах магадлал эхний сонголтонд 25% буюу хамгийн өндөр байхаар болсон байна.
14 багийн улирлын амжилтаас шалтгаалж №1 эрхийг эзэмших лоттоны магадлалыг хувиар үзүүлбэл:
1. 250 хувилбар, 25.0%
2. 199 хувилбар, 19.9%
3. 156 хувилбар, 15.6%
4. 119 хувилбар, 11.9%
5. 88 хувилбар, 8.8%
6. 63 хувилбар, 6.3%
7. 43 хувилбар, 4.3%
8. 28 хувилбар, 2.8%
9. 17 хувилбар, 1.7%
10. 11 хувилбар, 1.1%
11. 8 хувилбар, 0.8%
12. 7 хувилбар, 0.7%
13. 6 хувилбар, 0.6%
14. 5 хувилбар, 0.5%
Өнгөрсөн жил лоттонд ялалт байгуулсан Чикаго Буллз улирлын амжилтаасаа шалтгаалж 9-р байранд байхдаа №1-ийг хожих магадлал нь ердөө 1.7% байсан ч ялж байсныг бид бүхэн мэднэ. Энэ жилийн лотто 5-р сарын 4 дэхь долоо хоногт явагдах бөгөөд драфтад оролцох АНУ-ын иргэн тоглогчид доод тал нь 1 жил high school-д суралцсан, 1990 оны 12 сарын 31-ээс өмнө төрсөн байх шаардлагатай. Мөн тамирчдын драфтад бүртгүүлэх эцсийн хугацаа нь энэ жилийн хувьд 2009 оны 4 сарын 26 юм байна.
Дараагийн дугаараас энэхүү 14 тамирчны танилцуулгыг цувралаар хүргэх болно.
Source:”Via en.wikipedia.org”
loading...




Ih medeelel bna shuuu sain sain
Ene jiliin 1 giig Sacramento bag tociin toglogch ym uu dovtlog ch avbal ih zugeer l baih ym aa
loading...
Сонирхолтой нь Селтиксийн сонгосон тоглогч Len Bias, тоглолтын арга барил, техникийг нь Майкл Жордантай харьцуулж байсан хэдий ч драфтлагдсан өдрөөсөө 2 хоногийн дараа кокайныг өндөр тунгаар хэрэглэснээс нас барж байжээ.hervee ene zaluu bsan bol jordangas iluu ch garah bsan ym biluu hen medlee hehe
loading...
tuund nba star boloh huvi daanch dutaj dee. haramsaltai l yum .
loading...
ingej songodog bas l sonin l yum
loading...
Ene Blake Griffin gedeg chini bas neg ireeduitei gar gesen, avarga gar baina lee, ahtaigaa hamt togoldog.
loading...
Сайхан мэдээлэл байна. Спортын мэдээнийхэн ч сайн ажиллаж байна шүү. Амжилт
loading...
tohh ahtaiga hamt okla.d togoldog gehdee ochigdoriin togliltond bag n yalagdaj shubgiin 4 t uldej chadaagui gehdee griffin 23 Onoo avch bagaa tergiulsen ….. Pitt.d tobiintoglogch blain gdg neg gar bsn ter bol tovd elgiin avch bn lee shde tuunii net bdgui ee bas Anderson GED neg zaluu 23 dugaartai togoldog sain zaluu bn lee
loading...
Demar DeRozan 6.6 tai toglolt ni uul ni kobbe-ruu nuhur bnlee shd uul ni NBA -d yaj zohitsohiin bgaan ,Blake Griffin ene nuhriig odoo l lebrontoi haritsuulaad bgaan bish uu kk, memphis oklahoma portland inter ireeduin top baguud boloh bhaa portland ch sain bnlee jinhene shijgensen zaluus …
loading...
UNC-in T.Hansbrough ter ug ni sain togoldog shd, draftaar orohin bolu?
loading...
Nice man, goe medeelel bn shu,
shine garuud erchtei orj ireh blgui k
loading...
2003 оныхон шиг орж ирээд NBA д хувьсгал хийдгүйм байхдаа. Ricky Rubio орж ирвэл яах болоо? Тоглож чадах болов уу?
loading...
ricky rubio nash shig l nuhur bolno biz uul ni ch ih ireedui bndaa jaahan huuhed hezeee neg manaihaas hun orohiin boloo ydaj neg muu bagiin bench-d suugaasai oiriin heden jildee yvchih huuhed bhgui biz humuusee?
loading...
@ Sanaa
Tyler Hansbrough-g 1 round-iin suuleer, 2 round-iin eheer songogdoh magadlaltai gej nbadraft.net deer baina. 2008 ond North Carolina-iin ih surguuliin buh tsag uyiin onoonii record-iig evdsen toglogch baihaa kk
loading...