loading...
Ёкозүна Д.Дагвадорж тэргүүтэй эрт эдүгээгийн 30 бөхийг Сүмогийн холбоотой нь хамт гүтгэж шуугиан тарьсан “Шюүкан Гэндай” сэтгүүлийг шүүх хурал өндөрлөв. Токиогийн орон нутгийн шүүх сүмочид даваа наймаалцдаг хэмээн тус хэвлэлд жил гаруйн өмнө бичсэн нь ор үндэсгүй болохыг тогтоожээ. Сэтгүүлийн газраас 42,9 сая иен (400 мянган ам.доллар)-ий торгууль гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Худалч сэтгүүлийнхэн хамгийн ихээр нэр хүндэд нь халдсан Асашёорюү аварга 11 сая иений (110 мянган ногоон) нөхөн төлбөр авах нь. Озэки Чиётайкай, Кайо, Котомицүки, экс-озэки Точиазүма нар тус бүр 2,2 сая иен (20 мянган ногоон), ёкозүна Хакүхо, озэки Котоошюү нар 1,1 сая иен (10 мянган ногоон) “ногдол ашиг” авахаар болов.
Харин Сүмогийн холбооны хохирлыг Аса аваргынхаас нэг дахин бага буюу 6,6 сая иен (65 мянган ногоон)-ээр тогтоожээ.
loading...




oo ashgui deee. manai avraga ch bayjjee. tehdee ene metiin 100 myangan nogoon bol yu ch blgui dee davgaaad . gol ni ner hund shuu deeee
loading...