Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » дугуй » Дугуйчид багаараа хоёрт орлоо

GD Star Rating
loading...

Вьетнам улсын Хо Ши Мин хотноо 3 сарын 22-29-нд “Tour of Ho Chi Minh 2009” дугуйн олон өдрийн уралдаан явагдаж өндөрлөлөө. Гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших ахлагчтай Монголын залуу дугуйчдын баг тэмцээнд амжилттай оролцлоо. Уралдаанд таван орны 15 баг, нийт 75 тамирчин нийт есөн этапт 1005 км замыг туулжээ.

Уралдааны гурав дахь этапын 125 км уралдаанд ОУХМ Н.Хангарьд IV байр, дөрөв дэх этапын 195 км уралдаанд Т.Очирбаатар IV байр эзэлж, тав дахь этапын 50 км критериум тойргийн уралдаанд Н.Хангарьд түрүүллээ. Нийлбэр дүнгээр Н.Хангарьд VI, Х.Ууганбаяр IX, Т.Очирбаатар XI байрт шалгарч, багийн нийлбэр дүнгээр Монголын баг II байр эзэллээ.

Залуу дугуйчид маань дөрөвдүгээр сарын 4-9-нд Тайландад “Tour of Thailand”, дөрөвдүгээр сарын 22-30-нд “Tour of Vietnam” тэмцээнд тус тус оролцоно.

Манай баг тамирчдыг эдгээр уралдаанд оролцоход Н.Содном захиралтай “SMMS” ХХК ивээн тэтгэжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. Man U says:

    ho shi min – chin vietnamiin hot yumuu tee .hunii ner shig sanagdaad bsiin . esvel hunii nereer nerlesen hot yum boluu daaa.
    za ter ch yahav duguichiddaa bayr hurgye. mgl orniihoo neriig ondort gargaj yavaarai

    GD Star Rating
    loading...
  2. uuganbayar says:

    uldsen temtseendee sain uraldaarai zaluuchuuddaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: