loading...
“Хоёр өндөр”
Монгол Улсын гарьд Н.Ганбаатар, улсын заан М.Баяржавхлан нар Кувейт улсад уригджээ. Хоёр бөхийн биеийн чац 195 см бөгөөд ёслолын үеэр арабууд тэднийг “Хоёр өндөр” хэмээн дуудаж байлаа.
-Хөөе Ганбаа! Эд нар яагаад “хоёр өндөр” гээд “цоллоод” байна?
-Харин тийм ээ, Жавхаа ах аа! Арабууд Америкийн “Хоёр өндрийг” яалаа? Болгоомжтой л байна шүү.
“Улиранхай”
-Автомото спортын холбооны ерөнхийлөгчөөр Г.Батхүү улиран сонгогдсон гэнэ ээ.
-Аав аа! Г.Батхүү гишүүн дахин улираад, ямар “сурлага” муутай юм бэ.
Монгол “Обама”
Байт харвааны тамирчин Цэвээнравдангийн Баярмааг анд нөхөд нь “Бама” хэмээн дууддаг билээ. Түүнтэй тааралдсан найз нь:
-Оо-Ба-Маа, сайн уу хө гэж дуудахад тэрбээр:
-Ингээд Америкийн Ерөнхийлөгч Обама бид хоёр амидаа болов оо, хөөрхий! Байт харваандаа хоёр нум гуйх юмсан гэж өгүүлжээ.
“Эрүүлжүүлэх”
БТСУХ-ны ажилтан, “Халзан” хэмээх Бовка Сүхбаатар дүүргийн эмнэлэгт ажилладаг чөлөөт бөхийн олон улсын шүүгч А.Батмөнхтэй уулзахаар ажил дээр нь очжээ.
-Уучлаарай, танай эрүүлжүүлэхэд байгаа А.Батмөнхтэй уулзъя?
-Юу???
-Өө, эндүүрчихэж. Чийрэгжүүлэхийн Батмөнх шүү дээ.
Алдагдал
Чөлөөт бөхийн ОУХМ Н.Баярмагнай шинэ жинснийхээ давхар жижиг халаасанд 50000 төгрөг жоорлосноо алга болгочихжээ.
Удтал хайсны эцэст бүр цөхрөөд:
-Багш аа, би 50000 төгрөгөө алдчихаж?
-Хаана хийсэн юм бэ?
-Яагаав дээ, бэлгэвч нуудаг жижиг хармаанд…
“FORD”
Олимпийн аварга Н.Түвшинбаяр эхний тойрогт Японы бөх Сүзүкиг цэвэр ялж, “Сүзүки” хөнгөн тэргээр шагнуулсан билээ.
Түүний менежер Б.Пагва:
-Хэрвээ Түвшээ маань Америкийн Форд гэдэг бөхийг ялсан бол манайхан “Ford” жийпээр мялаах байсан байх даа хэмээн санаашрангуй өгүүлсэн гэдэг.
Хоолой сөөвөл…
Үндэсний бөхийн барилдааны үеэр гавьяат жүжигчин С.Жавхлангийн дуу танхимд эгшиглэх үед хоёр залуу аймгийн арслан ийн хөөрөлдөв.
-Хөөе, энэ Жавхаагийн хоолой нь сөөвөл яана аа?
-Бат-Эрдэнэ шиг л дуулна шүү дээ!
“Арван төрөлт”
-Үндэсний бөхийн наадамд түрүүлсэн До.Ганхуяг арсланд гавьяат хэзээ өгөх вэ?
-Мань эрд аль төрлөөр нь гавьяат өгөхөө мэдэхгүй бөөн маргаан үүсээд байна. Манай “Бор” Гааяа чинь үндэсний бөх, чөлөөт бөх, сонгомол, самбо, жүдо, кураш, сүмо, сагсан бөмбөг, нохой зодоон, регби гээд арван спортод тэгш амжилттай хүн шүү дээ.
Тушаал буурсны баяр
Тажик улсын Ерөнхийлөгч Э.Рахмон Үндэсний олимпийн хороогоо тэргүүлэх болсноор урьдын Ерөнхийлөгч Р.Абдулло ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг хаших болжээ. Өчүүхэн ч үйл явдлыг тэмдэглэх дуртай СНГ-ийн нөхдүүд түүнд баяр хүргэж:
-Поздравляю, со снижением должности! гэж хундага тулгажээ.
loading...




ganhuyg neeree denduu olon sportoor hicheelledeg avyastai gar shuuu .
loading...
bolson boloogui duuchid bugd awch bhad.har gaya gawyat awah ali hediin boljee.tiim biz de humuusee.
loading...
songuuliin surtalchilgaand noloo bagatai blhoor l ter.gehdee udahgui awah bhoo.
loading...
Javhlang magtah gd Baterdene-g doromjilvoo hoorhii hehe…,
loading...
\ganhuyg ah bol uneher hund hovor toroh avyastai hun shu dee amjil husii…..
loading...
bayarmagnaigiin aldagdal kk.ugaasaa l tiimerhuu budliu hun ble de kk
loading...