Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Олон улс » Цэнгэлдэх нурж 22 хүн амиа алджээ

GD Star Rating
loading...

http://images.mirror.co.uk/upl/m4/mar2009/4/0/image-1-for-ivory-coast-gallery-151652659.jpg1984 оны Хилсборо цэнгэлдэхийн ослыг санагдуулам харамсалтай явдал өнгөрсөн бямба гарагт Кот’д Ивиорын Адбиджан хотод болжээ. Тус хотын Houphouet-Boigny цэнгэлдэхэд 2010 оны ДАШТ-н урьдчилсан шатны Кот’д Ивиор-Малавийн шигшээ багуудын тоглолт явагдах гэж байсан бөгөөд тоглолт эхлэхийн өмнө үзэгчид олноороо бөөгнөрч үймэлдэж байх үе цэнгэлдэхийн хана нурсан байна. Албан бус эх сурвалжуудын мэдээлж байгаагаар энэ ослоос болж нийт 22 хүн амиа алдаж, 130 гаруй хүн бэртэж гэмтжээ. Кот’д Ивиорын спортын сайд Дагоберт Банзио орон нутгийн телевизод өгсөн ярилцлагадаа ”Хүн бүр цэнгэлдэх рүү орохоор яарч байх үед тасалбаргүй үзэгчид цэнгэлдэхийн гол хаалгыг эвдэж үймээн дэгдээсэн. Иймээс хүмүүс олноороо дотогшоо нэвтрэн орж цэнгэлдэхийн ачааллыг хэтрүүлснээр дээрх осол боллоо” гэжээ. Энэхүү ослыг үл харгалзан Кот’д Ивиор-Малавийн багууд тоглолтоо хийсэн бөгөөд Дрогба тэргүүтэй нутгийн эзэд 5 : 0-р өрсөлдөгчөө бутниргэсэн байна.

Абиджан хотын унаган хүү Дрогба энэ тоглолтонд дубль хийж фенүүдээ баярлуулсан бол түүний багийн анд Соломон Калу бас хоёр гоол оруулжээ. Энэ хоёроос гадна Арсеналын Эбүэ, Спурсын Дидья Зокора, Уэст Бромвичийн Абдул Мейте зэрэг Премьер лигийн одод нутгийнхаа төлөө тулалджээ. Ер нь Африкт өндөр зэрэглэлийн тэмцээний үеэр иймхэрхүү осол аваарь олонтой тохиолддог бөгөөд ФИФА-н ерөнхийлөгч Зеп Блаттер 2010 оны ДАШТэмцээнтэй холбогдуулан цэнгэлдэхийн аюулгүй байдлаа сайн хангахыг сануулсаар байгаа билээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Man U says:

    holbombogiin toloo amia ogoj demjine geg chin ene dee

    GD Star Rating
    loading...
  2. 911 says:

    haramsaltai yumaa.holbombog uzeh gej yawsan huu er n hen negen ergej irehgui geheer.

    GD Star Rating
    loading...
  3. legends_poster says:

    Õàðàìñàëòàé áàéíà. Õàéðàí õ¿íèé àìü. Äàõèæ èéì þì á¿¿ òîõèîëäîîñîé

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: