Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, УЕФА » UEFA дахь өөрчлөлт

GD Star Rating
loading...

uefa_logoДанийн Копенгаген хотноо UEFA-гийн XXXIII ээлжит конгресс хуралдаж 2009-2013 онд ажиллах Гүйцэтгэх зөвлөлийн есөн гишүүнийг сонгов. Санал хураалтад 53 орны төлөөлөгчид оролцож, олонхийн санал авсан Киприйн М.Лефкаритис, Германы Т.Цванцигер, Италийн Ж.Абете, Английн Ж.Томпсон, Данийн А.Хансен, Словакийн Ф.Лауринец, Голландын М.Ван Прааг, Израилийн А.Лузон нарыг дөрвөн жилээр, Литвийн Л.Варанавичюсийг хоёр жилийн хугацаагаар сонголоо.

Мөн FIFA-гийн Гүйцэтгэх зөвлөлд Европыг төлөөлөх дөрвөн гишүүнээр Бельгийн Мишель Д’Хуг, Киприйн Мариос Лефкаритис, Туркийн Сенеш Эрзик, ОХУ-ын Виталий Мутко нарыг баталсан байна. Халаагаа өгсөн В.Колосков, Г.Майер-Форфельдер, П.Равн Омдал, Ж.Спиесс нарыг UEFA-гийн хүндэт гишүүнээр өргөмжлөв.

Конгрессоор UEFA-гаас 2008-2012 онд хэрэгжүүлэх HatTrick Programme-ийн явцын тайланг сонсчээ. Хөлбөмбөгийг хөгжүүлэх зорилго бүхий уг хөтөлбөрийн хүрээнд гишүүн холбоо бүрт хөрөнгө оруулалтын 2,5 сая евро, дээр нь жил бүр 1,3 сая еврог тусламж болгон өгөх юм. Түүнчлэн сургалт, боловсролын ажилд 25 сая евро төсөвлөжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. legends_poster says:

    ÓÅÔÀ, ÔÈÔÀ ãýæ ¿íýõýýð õºëºº îë÷èõñîí áàÿí áàéãóóëãà ø¿¿. Àãóó ãýõ þì óó äàà

    GD Star Rating
    loading...
  2. 911 says:

    aimar yumaa bayn bhaas ch yaahaw.arga ch ugui biz ee.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: