loading...
Браун ГП баг жинхэнэ шуугианыг тарилаа.Тэдний нууц юунд байв?
Дөрөвхөн сарын өмнө Формула-1д байх үгүй нь яригдаж байлаа. Дөрвөн долоо хоногийн өмнө ч тэднийг худалдаж авах эзэнгүй бүр гурван долоо хоногийн өмнө туршилтын ямар замыг ч туулаагүй л байв.Хэрхэн тэд Мельбурнд ялж чадав?
Ж.Баттон маш хурдтай байлаа.Гараанаас яг л торноос мултарсан шувуу мэт дүүлэн гарсан. Браунчууд эхний хоёр хэсэгт маш их хурдалж хүссэн зайгаа авсны дараа нэг хэмнэлээрээ уралдааныг үргэлжлүүлжээ. Тэднийг хурдаа мэдэгдэхүйц багасгаж байсан гэж зарим ажиглагчид дүгнэсэн байна.
Уралдааны төгсгөлд Браунчуудын дугуй асуудалтай байсан ч тэд хосолсон ялалтыг авч чадсан юм.
М.Шумахер хэлэхдээ ”Цоо шинэ баг биш. Уг нь хуучин Хонда Ф1 баг мөн. Гэхдээ Хонда өнгөрсөн жил муу байсан. Энэ магадгүй нь зөв байсан, яагаад гэвэл тэд шинэ дүрэм, аэродинамикийн өөрчлөлтийг судлан 2009 оны машиндаа бүх анхаарлаа төвлөрүүлж байсан юм” гэжээ.
Макларений М.Уитмарш “ Тэд энэ машинаа 16 сарын өмнөөс бэлдэж эхэлсэн ба дөрвөн салхин хоолойд туршилт хийсэн. Хонда Формула-1 ээс гарахын өмнө олон саяыг үүнд зарцуулж байсан”, “ Формула-1д ямар ч ид шид үгүй, зөвхөн нөр их хөдөлмөр л бий.Тэд маш сайн ажиллаж чадсан” гэж хэллээ.
Бусад багууд Браун ГП багийн диффузорыг дүрмийн бус хэмээн гомдол гаргасан боловч FIA тэднийг уралдаанд оролцохыг зөвшөөрсөн.
Хүчирхэг байсан гол үндэс нь энэхүү диффузор болон тэдний бүтээсэн аэродинамик түүний эд ангиуд юм.
Браун ГП- гийн конус хэлбэртэй хамар тун сонирхолтой хувилбар болжээ.Хэрэв сайн харвал урд хитэгний хажуу хавтан нь хоёр тусдаа элементээс бүтсэн байна. Энэ нь далавч руу чиглэх агаарын урсгалыг эрс багасгах гэнэ.
Бас нэг сонирхолтой зүйл нь урд спойлорийн хоёр хажуу талд суурилуулсан пуужингийнх мэт нарийхан далавч юм. Сөрөх салхины урсгалыг хоёр талд хуваана.Нэг тийш хуваагдах салхины урсгал нь хажуу хайрцгыг чиглэж хөргөх үүрэгтэй гэнэ.
Феррарид юу тохиолдов?
2008 оны Ферраригийн хар өдрүүд давтагдсаар л байна.Дөрвөн бэрхшээлтэй асуудал Феррарид байлаа.Нэгдүгээрт дугуй байв. Бусдын адил Феррари мөн л дугуйны бэрхшээлтэй тулгарсан юм. Багууд зөөлөн дугуйтай 15 орчим тойрог уралдана хэмээн тооцолсон.Гэвч дугуй нь хурдан элэгдэж байсан учир хэдэн тойргын өмнө цэнэглэх зогсоолыг зорьж байсан Масса таван тойргын өмнө эхний зогсолтоо хийсэн.
Хоёрдугаарт Масса уралдаанаас гарсан явдал байлаа. Түүний машин зүүн талын дугуй тогтоогч эвдэрчээ. Гуравдугаарт Райкконэн уралдаанаас гарав. Дөрөвдүгээрт Феррари ерөөсөө удаан байлаа.
Ж.Баттон маш хурдтай байлаа. Гараанаас яг л торноос мултарсан шувуу мэт дүүлэн гарсан. Браунчууд эхний хоёр хэсэгт маш их хурдалж хүссэн зайгаа авсны дараа нэг хэмнэлээрээ уралдааныг үргэлжлүүлжээ. Тэднийг хурдаа мэдэгдхүйц багасгаж байсан гэж зарим ажиглагчид дүгнэсэн байна.
Уралдааны төгсгөлд Браунчуудын дугуй асуудалтай байсан ч тэд хосолсон ялалтыг авч чадсан юм. Ер нь багууд машинаараа биш дугуйгаар тэмцэлдсээр дуусжээ. Хэрэв Р.Кубица жагсаалаас гараагүй бол Баттон болон Феттелийг гүйцэх боломж түүнд байлаа. Харамсалтай нь гуравхан тойргын өмнө Феттель, Кубица нар мөргөлдөн уралдаанаас гарсан.
loading...




F-1 -in medee tavigdaad ekhelsend bayrlalaa. Khurdan goe goe medee bichij baikhiig Ganbaatar akhaas khusei.
Tand amjilt khusei
loading...
brawn gp brawn gp , hurdan 4-5 boloosoi bilee dee . formula 1 ii mede bnga oruulj bgaarai
loading...
bayarlalaa ta buhend amjilt
loading...
But avjee saihan medee bn bayarlalaa.
loading...
MArkog ch ih udaan huleelee, goyo medee tavidag shuu
loading...
Humuusee untaagui hun bna uu. Brazil bolon perugiin toglolt hedees ehleh yum be. gyals heleed uguuch.
loading...
Xumuusee Hamiltoniig yagaad DSQ bolgochixvoo
loading...
Marko g demjdeg shuu medee tavildaa
loading...
Hey adminuudaa yaagaad Malaysian Gp iin talaar medee udaad bnaa. I’m still waiting seriously. Uneheer sonin, sodon garaa bolson doo.
loading...
Ajlaa hiitsgee l dee
loading...