loading...
Премьер лигийн Ньюкасл Юнайтедийн домогт тоглогч асан Алан Ширер багтаа эргэн ирлээ. 39 настай Ширер энэ улирлыг дуустал дасгалжуулагчийн албыг хаших нь.
Багаа амжилттай сайн тоглуулж чадвал ирэх улирлуудад ч дасгалжуулагч хэвээр үлдэх биз. Өмнөх дасгалжуулагч Жо Киннер нь зүрхний хагалгааны улмаас багаа үргэлжлүүлэн удирдах боломжгүй болсон бөгөөд угаасаа Ньюкасл энэ улиралд тун хангалтгүй тоглож, лигтээ 30 тоглолтын дараа 29 оноотойгоор 18-р байранд бичигдэж байгаа юм.
Хуучин Английн шигшээ багийн ахлагч Ширер дасгалжуулагчийн хувиар анхны тоглолтоо ирэх амралтын өдөр Челсигийн эсрэг хийнэ.
Ширер Английн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг довтлогчдын нэг бөгөөд албан ёсны 404 тоглолтонд оролцохдоо 206 гоол хийжээ. Мөн 1996 онд Премьершипт 3 улиралд л 100 гоол хийсэн анхны тоглогч болсноос гадна Блекбэрнээс Ньюкаслд 15 сая фунтээр зарагдаж, дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч болж байлаа.
loading...





15 say funt ter ued tiim ondor ai
loading...
Gaihaltai daraa tovch taniltsuulgiina oruulj ogoorei!
loading...
alan ch ahuu dovtlogch shu harin her coach boloh boldoo…
loading...
Alan Shearer ch aguu dovtlogch bsan daa, ter tusmaa World Cup 98 ond bagaa udirdaj avch orj bsan sanagdah yum , , , yamar ch bsan olon jil huchin zutgesen Newcastle bagaa sain medej bga bolohoor gaigui coach hiih bh gej naidaj bn shuu , , ,
loading...
Humuusee untaagui hun bna uu. Brazil bolon perugiin toglolt hedees ehleh yum be. gyals heleed uguuch.
loading...
nzuudaa medeelel hurdan tawildaa argentina bolivt 6-1 eer hojigchihloo
loading...
6:1 (3:1)
* Marcelo MARTINS (11′)
* Joaquin BOTERO (34′ PEN, 53′, 66′)
* Alex DA ROSA (45′+1)
* Didi TORRICO (87′)
* Luis GONZALEZ (25′)
loading...
shuud chelsea tei ehelj togloh ni bna shd. chelsea – g hojij sensaci degdeeh vii dee . ene jil new coach nar ehni togloltondoo zaaval hojood bgaashdeee . hueee ene bolivia argentin-iig yagaad haychvaaa . maradonna nuuree hiih gazargu bolsoon kkkk
loading...
ene poland bas san marino – g 10:0 dson bhiin .
loading...
holland macedon – iig 4:0 dson bna , chech slovak iig baraagui 2:1 r hojigdson bna
loading...
brazil yu bo0lson be? medsen hun bn uu?
site.uuudaas medeelel haigaad bjiin odooogooor orj irsen yum bhgui bhiij
loading...
brazil peru 2iiin toglolt 3;0 brazil won….. Luis Fabiano (pen 16) Luis Fabiano (27) Felipe Melo (64) goaluudiiin bdl kaka buten togloltiiin turshid togolson
loading...
oros ah nar ch yalalt baiguulab Konstatin Zurianov Konstatin 38 dah minutand goaldaj bagtaa yalalt abchirab
loading...
Maradonna odoo shigsheegees huugdunu duu!
Araichdee
loading...
harin tiimeee
loading...
#
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед хөлбөмбөгийн клуб нь английн дээд лигийн (примьер лиг) баг ба Манчестер хотод Олд Траффорд стадионд тоглодог. Энэ клуб нь дэлхийн хамгийн алдартай багуудын нэг ба дэлхий даяар 330 саяаас олон үнэнч хөгжөөн дэмжигчтэй. Энэ клуб нь Английн хөлбөмбөгийн дээд лигд 1938 оноос эхэлж тоглосон ба 1992 онд примьер лигийг байгуулсан багуудын нэг юм.
Энэ баг нь Английн хөлбөмбөгийн түүхэнд 17 түрүүлсэн амжилтаараа 2-т ордог тэдний урд 18 түрүүтэй Ливерпуль гишгэдэг. 1992 оноос хойш буюу примьер лигд хамгийн өндөр амжилт үзүүлсэн баг юм тухайлбал 1986 онд Алекс Фергусоныг дасгалжуулагч болсоноос хойш примьер лигд 10 түрүүлээд байна. 1968 онд тэд Бенфикаг (4-1)-р хожиж Английн клүбүүдээс анхлан Европын цомд (одоогын Аваргуудын лиг) түрүүлсэн. Хоёр дахь Европын цомоо 1999 онд авсан тухайн жилдээ тэд примьер лигийн аварга мөн хөлбөмбөгийн холбооны цомын (ФА цом) аварга болж трипл хийж байсан. 2008 онд Москвад Челси клүбийг буулган авж 3 дахь удаагаа Аваргуудын лигийн аварга болсон. Мөн тэд ФА цомд хамгийн их буюу 11 түрүүлсэн.
Агуу чөтгөрүүдийн Түүх
Эхний жилүүд
Клүб нь 1878 онд Newton Heath L&Y-н төмөр замын хөлбөмбөгийн клүб гэж байгуулагдсан ба уг депогийн ажилчдын баг байсан. 1892 онд хөлбөмбөгийн лигд элсэж бие даасан компани болж Newton Heath хөлбөмбөгийн клүб нэртэйгээр тоглох болсон. 1893 онд 15 жил тоглосон жижигхэн стандарт бус муу талбайгаа сольж Clayton-ы Bank Street-д тоглох болсон.
1902 онд клүбд Манчестерийн шар айрагны үйлдвэрийн захирал J. H. Davies их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн ба удалгүй клүбийн эзэн болсон. 1902 оны 4 сарын 28-нд клүб албан ёсоор нэрээ сольж Манчестер Юнайтед гэгдэх болсон түүнчлэн Davies багынхаа өмсгөлийн ногоон шар өнгийн өөрчлөн одооны улаан цагаан өмсгөлтэй тоглуулхаар шийджээ. Энэ үеээс Манчестер Юнайтедын зорилго дээд дивизионд гарах болсон ба эрчимтэй үйл ажмллагаа явуулж тоглогчдыг худалдан авч клүбийн рекорд наймаанууд хийгдсээр байлаа. 1903-1904 оны улиралд энэхүү үйл ажиллагаанууд амжилтанд хүрч 2-р дивизионы 3-т дээш гарах 2-р байрнаас ганцхан оноо дутуу жагслаа. 1905-1906 оны улиралд тэд 2-р дивизионы 2-р гарч дээд дивизионд гарах эрхээ авсан. Дээд дивизионд гарсан эхний жилдээ 8-р байранд орсон ч дараа жил нь буюу 1908 онд лигийн анхны аваргын цомоо гардан авж чадсан. 1909 онд анхны ФА цомоо өргөсөн ба 1911 онд лигдээ 2 дахь удаагаа түрүүлсэн. 1910 оноос Олд Траффорд стадионд тоглох болсон.
Matt Busby-н жилүүд (1945–1969)
1945 онд Matt Busby клүбийн дасгалжуулагч болсноор клүбийн шинэ эрин эхэлсэн. Дайны дараах 3 жилд лигдээ дандаа 2-р байр эзлэв. 1948 онд удаан хугацаанд завсарласны дараа Фа цомоо 2 дахь удаагаа авсан. 1952 онд 3 дахь удаагаа Английн аварга болов. Busby хэдийгээр хөлбөмбөгт туршлага хэрэгтэй гэдгийг мэдэж байсан ч залуу тоглогчидыг ихээр анхаарч бэлдэх болов. Залуу бүрэлдэхүүнтэй байгаараа 1953 онд муу амжилт үзүүлж 8-р байранд л дөнгөж жагсаж байлаа. Гэвч тэр баг нь 1956 лигийн аварга болсон ба тэр үед тоглогчдын дундаж нас 22 байсан ба нийт тоглолтонд 103 гоол хийж байжээ. Энэ нь түүний залуу тоглогчидтой ажилласан нь үр дүнд хүрсэний илрэл юм түүний багийг „Busby Babes“ хэмээх болсон. 1957 онд Манчестер Юнайтед лигийн аварга болсон мөн Английн багуудаас анхлан Европын цомд оролцож хагас шигшээд хүрсэн.
1958 он бол улаан чөтгөрүүдийн түүхэн дэх хамгийн хар өдөр юм. Европын цомын тоглолт хийгээд буцах замдаа Мюнхений онгоцны буудалд шатахуун цэнэглэх гэж буухдаа цаг агаарын таагүй байдлын улмаас осолдов. Юнайтед-н үндсэн бүрэлдэхүүний 8 тоглогч нас барсан ба 2 тоглогч дахин тоглох боломжгүйгээр бэртэв. Дасгалжуулагч Matt Busby гэмтэлтэй эмнэлэгт байх үед Манчестер бүх тэмцээнүүдээс гарлаа гэсэн шуумууд явж байсан ч Манчестер тэмцээнүүдээ үргэжлүүлж гэмтэлтэй тоглогчид, дасгалжуулагч гэмтлээсээ ирж тэр улиралдаа ФА цомын финалд хүрч мөн лигдээ 2-т орсон олон тоглогчдоо алдсан багд том амжилт байлаа. Busby 1960 оны эхэн үеүүдэд багаа дахин босгож Denis Law, George Best тэргүүтэй тоглогчид худалдан авсан нь түүний залуу тоглогчдын шинэ үе байлаа. Энэ багаараа 1963 онд ФА цом авж, 1965, 1967 лигийн аварга болж түүнчлэн 1968 онд анх удаагаа Европын цомын аварга болсон. Энэ хугацаанд Манчестер Юнайтед-с 3 Европын шилдэг хөлбөмбөгчин төрөн гарсан. Эдгээр Bobby Charlton (ослоос амьд гарсан), Denis Law, George Best нар юм. 1969 онд Matt Busby клүбийн дасгалжуулагчын ажлаа өгөв.
1969–1986
Busby-н дараах жилүүдэд клүбийн хувьд хямралтай нүүр тулав. Шинэ дасгалжуулагчид клүбийг амжилтанд хүргэж чадахгүй байлаа. Best, Law, Charlton нарын алтан хослол багаа орхиж улмаар 1974 онд Юнайтед доод дивизионд унав. Гэвч доод дивизионд эхний улиралдаа (1975-1976) л түрүүлж дээд дивизионд буцах эрхээ авсан төдийгүй ФА цомын финалд хүрч чадав. Энэ үед тэдний нүүр царай залуу тоглогч Steve Coppell болж байжээ. 1977 онд ФА цомд аваргалав. 1986 он хүртэл клүб хэд хэдэн дасгалжуулагч сольсонч ФА цомд л хэдэн удаа түрүүлж харин лигийн аварга болж чадахгүй л байв гэвч Юнайтед-д шилдэг тоглогчид төрсөөр мөн авсаар байлаа. Тэдний нэг нь тэр үеийн лигийн рекорд үнээр ирж байсан Bryan Robson юм.
Алекс Фергусоны эрин үе буюу 1986 оноос одоог хүртэл
Улаан чөтгөрүүдийн түүхэн дэх хамгийн агуу дасгалжуулагч Алекс Фергусон 1986 оны 11 сарын 6-нд МЮ-тай гэрээ байгуулж байжээ. Шотландад амжилттай байсан тэрбээр анхны жилдээ олигтой амжилт үзүүлж чадсангүй Чөтгөрүүд лигийн 11-р байраар лигээ өндөрлөсөн юм. Тэр улиралд Фергусон ганцхан тоглолтод айлын талбайгаас хожил авсан нь гол өстөн дайсан болох Ливерпүүлийг 1:0-ээр хожсон хожил байлаа. Ливэрпүүлийн тэр улиралыг гэртээ хожигдсон ганц тоглолт энэ тоглолт. 1987-1988 оны улиралд тэрбээр багтаа Стив Брюс, Вив Андерсон, Брайн МкКлайр болон Жим Лэйтон нарыг элсүүлэв. Эдгээр тоглогчид нь ч их сайн тоглож Юнайтед лигтээ 2-р байр эзэлсэн. 1988-89 оны улирал их хүнд улирал болсон лигтээ 11-р байранд орж ФА цомын 6-р шатанд Ноттингем Форест-д хожигдон дахиад л цомын бараа харж чадаагүй. Үүний дараа улиралд Алекс Фергусон багийнхаа дунд шугам болон арын шугамд нэлээдгүй мөнгө цацсан ба дунд шугамдаа Нейл Бебб болон Пол Инс, хамгаалагч Гари Паллистерийг тухайн үеийн рекорд үнэ болох 2,3 сая фунтаар худалдаж авсан юм. Гэвч Алекс энэ бүхнээр бүтэлгүй байдлаа засаж чадаагүй бөгөөд МЮ Арсеналыг 4:1-ээр хожин, Манчестер Ситид 5:1-ээр хожигдох зэрэг орон гаран бүтэлгүй тоглолт үзүүлж байлаа. Энэ улиралд 8 тоглолтоос 6 хожигдол 2 тэнцээ авсан нь эздийн уурыг хүргэхэд хангалттай байсан. Энэ байдал нь Фергиг бараг л халагдахад бэлэн болгоод байсан юм. Фенүүдэд энэ байдал нь тэсвэрлэхийн аргагүй байсан нь мэдээж, дээрээс нь сонин хэвлэл ч хангалттай шуугиад амжсан. Энэхүү хар бараан улирлын төгсгөлд Улаан Чөтгөрүүд ФА цомыг авсан нь Алексийг албанд нь үлдээх ганц хүчин зүйл болсон. Үүнээс хойш байдал арай л дээрдэж дараа жилдээ МЮ лигтээ 6-р байранд орж лигийн цомын финалд үлдэж Шеффилд Венесдэйд 1:0-ээр хожигдож байв мөн энэ улиралд цомтой багуудын цомд Испаны аврага Барселоныг 2:1-ээр ялсан. 1991-1992 оны улиралд Юнайтед лигийн цом болон супер цомын эзэд болсон ба гол зорилго болсон дээд дивизоны аваргаа эртний өст Лийдс Юнайтедэд алдав. 1992 оны улиралын төгсгөлд Ферги довтлогч хайж эхлэсэн ба Соутхэмптоны Алан Шеарерийг багтаа элсүүлэх гээд чадаагүй байна. Гэхдээ 1992 оны зун тухайн үедээ өндөр үнээр Дион Даблиныг Кэмбриж Юнайтедээс 1 сая фунтаар авсан. Дараа улиралд Алекс чөтгөрүүдийн ирээдүйд асар их хэрэгтэй нэг зүйл хийсэн нь нь хожмоо МЮ-ын домог болсон Франц довтлогч Эрик Кантонаг Лийдсээс урвуулсан явдал байлаа. Энэ шилжилтийн мөнгөн үр дүн 1.2 сая фунт. Кантона ч багтаа гайхалтай зохицож Марк Хьюзтэй гайхалтай хамтран тоглож Улаан Чөтгөрүүдийн 26 жил хүлээсэн лигийн аврага буюу Премьер лигийн аврага болгосон юм. 2-р байранд орсон Астон Виллагаас 10 оноо тасарч түрүүлсэн юм. Улирал дуусахад Алекс Фергусон Лигийн менежерүүдийн холбооны жилийн шилдэг менежерээр нэрлэгдэв. 1993-1994 он бүр ч илүү амжилтын жил байсан лиг болон ФА цомд аваргалсан Ферги багтаа Ноттингем Форестын залуу хагас хамгаалагч Рой Кийнийг тухайн үеийн Британийн рекорд болох 3.75 сая фунтаар авсан. Кийнийг Брайн Робсоны орлогчоор сонгосон нь нүдээ олсон явдал байв. 1994-1995 улиралд улаан чөтгөрүүд цом авж чадаагүй ч лиг болон ФА цомд хоюуланд нь 2-т орсон ба лигдээ бүр сүүлийн тойрогт түрүүгээ алдсан. 2005 оны 1 сард Ньюкастле Юнайтедаас Анди Коле-г тухайн үеийн рекорд үнэ болох 6 сая фунт дээр нь тоглогч гэж авсан хэдий ч түүний дебют тоглолтын дараахан Эрик Кантона Критал Паласе-н хөгжөөн дэмжигчрүү дайрснаараа улиралд дуустал тоглох эрхээ хасуулсан. Энэ үйл явдал нь чухамхүү Примьер лигд 3 дараалан түрүүлэх боломжоо алдсаны шалтгаан гэж үздэг. Улирал дуусхад Фергусон Пол Инс, Андрей Канчелскис, Марк Хьюз нарыг зарж тэднийг залуусын багийн Девид Бекхэм, Гари Невилл, Фил Невилл, Пол Скоулз нараар орлуулхаар болов. Шинэ залуу тоглогчдоор багаа бүрдүүлсэн Фергусон 1995-1996 улирлын эхний тоглолтонд Астон Вилла-д 3:1-ээр хожигдоход гадуур “Чи хүүхдүүдтэй хэзээ ч цом авахгүй” гэж яригдаж байв. Гэвч залуус гайхалтай тоглож бүр шигшээдээ дуудагдах болов. 10 сард Кантона торгуулиасаа ирж талбайдаа гарснаар залуусын хамт лиг болон ФА цомд түрүүлж чадсан. Энэ нь Английн хөлбөмбөгийн түүхэнд 2 удаа дабл хийсэн цорын ганц баг болгосон. Улирлын дараагаар Стив Брюс явснаар Кантона ахлагчын тууз зүүхээр болсон Франц довтлогч багаа ахлан 5 жилд 4 дэх лигийн тайтлыг 1996-1997 онд авчирсан ба ингээд 30 настайдаа МЮ-с мэргэжлийн хөлбөмбөгийн карьераа өндөрлөсөн. Түүнийг орлохоор Тедди Шерингем-г авсан ба түүний 7 номерыг Дэвид Бекхэм зүүх болсон. 1998-1999 он бол Манчестер Юнайтедын түүхэнд хамгийн амжилттай жил байсан юм. Улаан чөтгөрүүд Примьер лиг, ФА цом мөн Аваргуудын лигд түрүүлсэн амжилт гаргасан түүнчлэн тив хоорондын цомд түрүүлсэн
loading...
za tgd 2000-s hoishih aguu tuuhig hulbumbug sonirhogchid medeh bailguidee CR7 bolon Rooney-giin ue
loading...
saihan medee bn thanks c.ronaldo
loading...