Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, МанЮ » Юнайтедийн хийсэн наймааны үр дүнг дүгнэвэл

GD Star Rating
loading...

http://www.telegraph.co.uk/telegraph/multimedia/archive/00799/berbatov-ferguson_799290c.jpg2008-2009 оны улирал ерөнхийдөө өндөрлөх тийшээ хандаж байна. Иймээс улирал эхлэхийн өмнө болон дундуур хийгдсэн наймаанууд хэр зэрэг амжилттэй болсон, тоглогчид шинэ багтаа хэр зэрэг идээшиж чадсан зэргийг дүгнэх цаг иржээ. Ингээд та бүхэнд европын топ клубуудын солилцоо наймааны үр дүнг цувралаар хүргэж байна. Юуны түрүүнд өнгөрсөн жилийн европ дэлхийн шилдэг клуб МанЮ.

Ирсэн : Бербатов (Тоттенхэм), Тошич (ФК Партизан), Де Лает (Стөүк сити)

өвлийн цонхоор : Рафаель да Силва, Фабио да Силва, Поссебон

Явсан Саа (Евертон), Иглз (Барнли), Силвестр (Арсенал), Жонес (Хартлпуль), Ли (Сканторф), Кампбэл (Тоттенхэм зээл), Манучо (Халл сити зээл), Симпсон (Блакбөрн зээл), Хитон (Кардифф зээл), Брэнди (Свенси зээл), Катькарт (Плаймут зээл), Мартин (Ноттингэм зээл), Зиелер (Нортхэмптонз эээл), Грэй (Плаймут зээл), Хэйсон (Хэйрфордз эээл), Клеверлэй (Лэйкестер зээл), Честер (Петербро зээл), Дон (чөлөөт агент)

2007-2008 оны улирал Улаан Чөтгөрүүдийн хувьд үнэхээр гайхалтай өрнөсөн билээ. Сер Фергусоноор удирдуулсан тэд, премьер лигт 10 дахь удаагаа түрүүлснээр Английн хөлбөмбөгийн дээд лигт 17 удаа магнайлсан ховорхон амжилтын эзэн болсон юм. Тэдний энэхүү мартагдашгүй улиралынх нь оргил мөч 5 сарын 29-ны өдөр Москвагийн Лужник цэнгэлдэх хүрээлэнд тохиосон бөгөөд Жон Терригээр ахлуулж, Роман Абрамовичоор тэтгүүлсэн Лондоны хүчирхэг ”Цэнхэрүүдийг” пеналтиар буулган авч өнөө цагийн хамгийн шилдэг гэдгээ баталсан юм. Иймээс зуны солилцоо наймааны цонхоор Сер Фергусонд багийнхаа бүрэлдэхүүнийг өөрчлөх онц шаардлага байгаагүй гэж хэлж болно. Гэвч бэртэл гэмтэл гэдэг хэлж ирдэггүй хийсч ирдэг болохоор Тевез, Рүүнигийн ар талыг даах хүчирхэг довтлогч авах нь Юнайтедийн агентуудын зунжингаа хийх ажил нь болж байлаа. Үүнээс гадна багийн гол тоглогч Роналдуг тойрсон элдэв яриа сонин хэвлэлээр дүүрч олны анхаарлыг татаж байсан тул дээрх наймаанд анхаарлаа хандуулах хүн цөөхөн байсан биз. Юу ч гэсэн Улаан чөтгөрүүд солилцоо наймааны цонх хаагдахтай зэрэгцэн Болгар бөмбөгдөгч Бербатовыг өөрийн болгож чадсан юм. “30.75 сая фунт хэдий бага мөнгө биш ч түүн шиг авьяас чадвартай довтлогчийн төлөө иймэрхүү хэмжээний мөнгө хийсгэхэд буруутах зүйл үгүй” гэж Английн сонинууд бичиж байлаа.

Бербатов :Юуны түрүүнд энэ наймаа Юнайтедийн фенүүдийн санаанд үнэхээр хүрсэн гэдгийг сануулах нь зүйтэй. Тэд яг л Берба шиг авьяас чадвар нь нэгэнт танигдсан, бэртэж гэмтдэггүй хүчирхэг довтлогчыг хүлээж байсан юм. Чөтгөрүүд Болгар эрээс их зүйл хүлээх нь зүй ёсны хэрэг ч Рүүни, Тевез гэсэн өөрөөс нь дутахааргүй хоёр супер оддын нэгийг банзанд суулгах хүндхэн даалгаврыг тэр эхлээд биелүүлэх ёстой байсан юм. Үүнийгээ ч хийсэн. Одоогоор 33 тоглолтонд 13 гоол оруулаад байгаа нь муугүй үзүүлэлт ч, тэр үүнээс илүүг ”Улаан чөтгөрүүдэд” өгч чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бүх зүйл муугаар эргэж багаа хүнд байдалд орсон үед Берба тоглолтыг хөнгөхөөн эсрэг тийш нь эргүүлж чадах л нэгэн. Иймээс энэ наймаанд 4 оноо өгч байна. (5 онооны системээр)

Зоран Тошич : 8 сая фунтээр үнэлэгдэж Партизанаас ирсэн энэ залууд Сер тийм их итгэл хүлээлгэж байсан нь юу л бол. Дээр нь түүний тоглодог жигүүрийн хагас хамгаалагчын байрлал дээр Роналду тэргүүтэй супер одод тоглож байхад шүү. Улирал эхэлснээс хойш Зоран ердөө хоёрхон удаа талбайд гарсан ба ирэх улиралаас л түүнд боломж олдож магадгүй юм. Хэрвээ зун сэтгэл урваад нутаг гүйчихгүй бол шүү дээ. (үнэлгээгүй)

Де Лает : Энэ Бельгийн залуу тоглогч маш авьяаслаг нэгэн. Тиймээс Сер ирээдүйгээ харж түүнийг авсан байх. Лает арын албаны аль ч байрлалд тоглож чадах бөгөөд хэрэгтэй үед хагас хамгаалагч ч хийж чадна. Гагцхүү тэвчээртэй хүлээж л чадвар тэр тун удахгүй Юнайтедийн нэгэн хэсэг болно. Харин энэ улиралын амжилтынх нь тухайд ерөнхийдөө түүний төлөө Стөүк ситид төлсөн үнэтэй бараг тэнцүү гэж дүгнэж болох юм. (үнэлгээгүй)

Рафаель да Силва :Юнайтедийн толгойны өвчин болсон баруун жигүүрийг ирээдүйд авч явах залуу. Гэри Невиль сүүлийн хоёр жил бэртэл гэмтлээс салаагүй дээр нь Уэс Брауныг ч бэртэл гэмтэл ээрч байгаа болохоор ингэж хэлэх бүрэн үндэстэй. Одоогоор Рафаель бага зэргийн бэртэлтэй байгаа ч 20 тоглолтонд оролцоно гэдэг түүн шиг залуу тоглогчийн хувьд хангалттай үзүүлэлт. Цааш цаашдаа илүү сайжрана биз. (4 оноо)

Фабио да Силва : Дээр дурьдсан ихрийн өрөөсөн Рафаелтай нь харьцуулахад Фабио арай л хоцорч явна. Дэлхийн шилдэг хамгаалагч Патрис Эвра түүний байрлал дээр тоглож байгаа болохоор арга ч үгүй биз. Улиралын эхэнд авсан бэртэл гэмтэл зэргээсээ болоод одоогоор Юнайтедийн төлөө ганцхан тоглолтонд оролцоод байна. Өөрийгөө таниулахад түүнд цаг хугацаа хэрэгтэй (үнэлгээгүй)

Родриго Поссебон : Карлинг цомын тэмцээний үеэр Миддсборогийн ахлагч Погатезид жийлгүүлж хүнд бэртсэн. Хэрвээ ийм зүйл болоогүй бол Рафаелийн адил тун эрчтэй явах хүү байлаа. Улирал эхэлснээс хойш 7 тоглолтонд оролцсон ба энэ үзүүлэлтээрээ л улиралыг дуусгах юм шиг байна. (үнэлгээгүй)

Ерөнхийд нь авч үзвэл : Бербаг авчирсан гэхээсээ илүү Роналдуг авч үлдсэн нь өнгөрсөн зуны наймааны цонхоор тэдний хийсэн гол зүйл байх. Димитерийн наймаа фанатуудын сэтгэлий баясгасан ч тэр өөрийн бүрэн хүчээ гаргахгүй л байна. Рафаель, Тошич зэрэг их ирээдүй үнэртүүлсэн залуусыг олноор элсүүлж байгаа нь сайшаалтай ч заримд нь боломж олдохүй хэвээр. Манчестрийн солилцоо наймааны цонхоор хийсэн ажлын үр дүнд 4 оноо өгч байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

19 Сэтгэгдэл

  1. real says:

    ter rafael l neg yvna biz dee ter tosich nter bol butehgui

    GD Star Rating
    loading...
  2. USA says:

    transfers unelgee +A

    GD Star Rating
    loading...
  3. manu says:

    rafeal bol sn yum bn lee tosich ch gesen aimaar yum bna lee

    GD Star Rating
    loading...
  4. manu says:

    harin berbatov hutga bna aa tuunii orond arai gaiguu huntelaarch yumuu tiimerhuu dowtlogch heregtei bn

    GD Star Rating
    loading...
  5. Man U says:

    berbatov sn shdee

    GD Star Rating
    loading...
  6. Man U says:

    ene jil ronaldo yavah bh . tegeheer hen tuuniig zalgamjlah boldoo. manu – iin 7 nomer oo gej . . . .

    GD Star Rating
    loading...
  7. Man U says:

    ronaldo g yavhaar tosic-iig brlal deer ni togluulj medii shuu noyn alex

    GD Star Rating
    loading...
  8. orgil says:

    berbatow irsen ni manu-g cnimlee

    GD Star Rating
    loading...
  9. real says:

    ronaldo yvbuul manu hetsuudeh bh daa .ngoo giggs nter hogshrood bur yvahgui bolno shcoles nter bol bas sar gd tgd yr ni .barag l hetsuu bolno bh daa

    GD Star Rating
    loading...
  10. carmelo says:

    ronaldo yvsan ch bidend duthaargui zaluu bgaa gj sir helj bsan. ter bol luis NANI!!!!!
    Ronaldo-gaas dutaad bh yum er bhgui. Real manu 2 ulamjlalaara ene zun ronaldo yvah bh doo. teed juguuriig nani ezelj ehelnedee

    GD Star Rating
    loading...
  11. tseska says:

    nani sain shuu zarim talaaraa ronaldo goos tehniktei joohon namhan l bh

    GD Star Rating
    loading...
  12. real says:

    gehdee l cr7 d yaj hurhev gj arai l hurehgui bh daa

    GD Star Rating
    loading...
  13. Totti says:

    ter tosich chin aimar yum blee! barag C.R

    GD Star Rating
    loading...
  14. Man U says:

    yalanguya free kick mair tsohidiin bleee

    GD Star Rating
    loading...
  15. C.Ronaldo says:

    Манчестер Юнайтед

    Манчестер Юнайтед хөлбөмбөгийн клуб нь английн дээд лигийн (примьер лиг) баг ба Манчестер хотод Олд Траффорд стадионд тоглодог. Энэ клуб нь дэлхийн хамгийн алдартай багуудын нэг ба дэлхий даяар 330 саяаас олон үнэнч хөгжөөн дэмжигчтэй. Энэ клуб нь Английн хөлбөмбөгийн дээд лигд 1938 оноос эхэлж тоглосон ба 1992 онд примьер лигийг байгуулсан багуудын нэг юм.
    Энэ баг нь Английн хөлбөмбөгийн түүхэнд 17 түрүүлсэн амжилтаараа 2-т ордог тэдний урд 18 түрүүтэй Ливерпуль гишгэдэг. 1992 оноос хойш буюу примьер лигд хамгийн өндөр амжилт үзүүлсэн баг юм тухайлбал 1986 онд Алекс Фергусоныг дасгалжуулагч болсоноос хойш примьер лигд 10 түрүүлээд байна. 1968 онд тэд Бенфикаг (4-1)-р хожиж Английн клүбүүдээс анхлан Европын цомд (одоогын Аваргуудын лиг) түрүүлсэн. Хоёр дахь Европын цомоо 1999 онд авсан тухайн жилдээ тэд примьер лигийн аварга мөн хөлбөмбөгийн холбооны цомын (ФА цом) аварга болж трипл хийж байсан. 2008 онд Москвад Челси клүбийг буулган авж 3 дахь удаагаа Аваргуудын лигийн аварга болсон. Мөн тэд ФА цомд хамгийн их буюу 11 түрүүлсэн.

    GD Star Rating
    loading...
  16. C.Ronaldo says:

    Агуу чөтгөрүүдийн Түүх
    Эхний жилүүд
    Клүб нь 1878 онд Newton Heath L&Y-н төмөр замын хөлбөмбөгийн клүб гэж байгуулагдсан ба уг депогийн ажилчдын баг байсан. 1892 онд хөлбөмбөгийн лигд элсэж бие даасан компани болж Newton Heath хөлбөмбөгийн клүб нэртэйгээр тоглох болсон. 1893 онд 15 жил тоглосон жижигхэн стандарт бус муу талбайгаа сольж Clayton-ы Bank Street-д тоглох болсон.

    1902 онд клүбд Манчестерийн шар айрагны үйлдвэрийн захирал J. H. Davies их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн ба удалгүй клүбийн эзэн болсон. 1902 оны 4 сарын 28-нд клүб албан ёсоор нэрээ сольж Манчестер Юнайтед гэгдэх болсон түүнчлэн Davies багынхаа өмсгөлийн ногоон шар өнгийн өөрчлөн одооны улаан цагаан өмсгөлтэй тоглуулхаар шийджээ. Энэ үеээс Манчестер Юнайтедын зорилго дээд дивизионд гарах болсон ба эрчимтэй үйл ажмллагаа явуулж тоглогчдыг худалдан авч клүбийн рекорд наймаанууд хийгдсээр байлаа. 1903-1904 оны улиралд энэхүү үйл ажиллагаанууд амжилтанд хүрч 2-р дивизионы 3-т дээш гарах 2-р байрнаас ганцхан оноо дутуу жагслаа. 1905-1906 оны улиралд тэд 2-р дивизионы 2-р гарч дээд дивизионд гарах эрхээ авсан. Дээд дивизионд гарсан эхний жилдээ 8-р байранд орсон ч дараа жил нь буюу 1908 онд лигийн анхны аваргын цомоо гардан авж чадсан. 1909 онд анхны ФА цомоо өргөсөн ба 1911 онд лигдээ 2 дахь удаагаа түрүүлсэн. 1910 оноос Олд Траффорд стадионд тоглох болсон.

    Matt Busby-н жилүүд (1945–1969)
    1945 онд Matt Busby клүбийн дасгалжуулагч болсноор клүбийн шинэ эрин эхэлсэн. Дайны дараах 3 жилд лигдээ дандаа 2-р байр эзлэв. 1948 онд удаан хугацаанд завсарласны дараа Фа цомоо 2 дахь удаагаа авсан. 1952 онд 3 дахь удаагаа Английн аварга болов. Busby хэдийгээр хөлбөмбөгт туршлага хэрэгтэй гэдгийг мэдэж байсан ч залуу тоглогчидыг ихээр анхаарч бэлдэх болов. Залуу бүрэлдэхүүнтэй байгаараа 1953 онд муу амжилт үзүүлж 8-р байранд л дөнгөж жагсаж байлаа. Гэвч тэр баг нь 1956 лигийн аварга болсон ба тэр үед тоглогчдын дундаж нас 22 байсан ба нийт тоглолтонд 103 гоол хийж байжээ. Энэ нь түүний залуу тоглогчидтой ажилласан нь үр дүнд хүрсэний илрэл юм түүний багийг „Busby Babes“ хэмээх болсон. 1957 онд Манчестер Юнайтед лигийн аварга болсон мөн Английн багуудаас анхлан Европын цомд оролцож хагас шигшээд хүрсэн.

    1958 он бол улаан чөтгөрүүдийн түүхэн дэх хамгийн хар өдөр юм. Европын цомын тоглолт хийгээд буцах замдаа Мюнхений онгоцны буудалд шатахуун цэнэглэх гэж буухдаа цаг агаарын таагүй байдлын улмаас осолдов. Юнайтед-н үндсэн бүрэлдэхүүний 8 тоглогч нас барсан ба 2 тоглогч дахин тоглох боломжгүйгээр бэртэв. Дасгалжуулагч Matt Busby гэмтэлтэй эмнэлэгт байх үед Манчестер бүх тэмцээнүүдээс гарлаа гэсэн шуумууд явж байсан ч Манчестер тэмцээнүүдээ үргэжлүүлж гэмтэлтэй тоглогчид, дасгалжуулагч гэмтлээсээ ирж тэр улиралдаа ФА цомын финалд хүрч мөн лигдээ 2-т орсон олон тоглогчдоо алдсан багд том амжилт байлаа. Busby 1960 оны эхэн үеүүдэд багаа дахин босгож Denis Law, George Best тэргүүтэй тоглогчид худалдан авсан нь түүний залуу тоглогчдын шинэ үе байлаа. Энэ багаараа 1963 онд ФА цом авж, 1965, 1967 лигийн аварга болж түүнчлэн 1968 онд анх удаагаа Европын цомын аварга болсон. Энэ хугацаанд Манчестер Юнайтед-с 3 Европын шилдэг хөлбөмбөгчин төрөн гарсан. Эдгээр Bobby Charlton (ослоос амьд гарсан), Denis Law, George Best нар юм. 1969 онд Matt Busby клүбийн дасгалжуулагчын ажлаа өгөв.

    1969–1986
    Busby-н дараах жилүүдэд клүбийн хувьд хямралтай нүүр тулав. Шинэ дасгалжуулагчид клүбийг амжилтанд хүргэж чадахгүй байлаа. Best, Law, Charlton нарын алтан хослол багаа орхиж улмаар 1974 онд Юнайтед доод дивизионд унав. Гэвч доод дивизионд эхний улиралдаа (1975-1976) л түрүүлж дээд дивизионд буцах эрхээ авсан төдийгүй ФА цомын финалд хүрч чадав. Энэ үед тэдний нүүр царай залуу тоглогч Steve Coppell болж байжээ. 1977 онд ФА цомд аваргалав. 1986 он хүртэл клүб хэд хэдэн дасгалжуулагч сольсонч ФА цомд л хэдэн удаа түрүүлж харин лигийн аварга болж чадахгүй л байв гэвч Юнайтед-д шилдэг тоглогчид төрсөөр мөн авсаар байлаа. Тэдний нэг нь тэр үеийн лигийн рекорд үнээр ирж байсан Bryan Robson юм.

    Алекс Фергусоны эрин үе буюу 1986 оноос одоог хүртэл

    Улаан чөтгөрүүдийн түүхэн дэх хамгийн агуу дасгалжуулагч Алекс Фергусон 1986 оны 11 сарын 6-нд МЮ-тай гэрээ байгуулж байжээ. Шотландад амжилттай байсан тэрбээр анхны жилдээ олигтой амжилт үзүүлж чадсангүй Чөтгөрүүд лигийн 11-р байраар лигээ өндөрлөсөн юм. Тэр улиралд Фергусон ганцхан тоглолтод айлын талбайгаас хожил авсан нь гол өстөн дайсан болох Ливерпүүлийг 1:0-ээр хожсон хожил байлаа. Ливэрпүүлийн тэр улиралыг гэртээ хожигдсон ганц тоглолт энэ тоглолт. 1987-1988 оны улиралд тэрбээр багтаа Стив Брюс, Вив Андерсон, Брайн МкКлайр болон Жим Лэйтон нарыг элсүүлэв. Эдгээр тоглогчид нь ч их сайн тоглож Юнайтед лигтээ 2-р байр эзэлсэн. 1988-89 оны улирал их хүнд улирал болсон лигтээ 11-р байранд орж ФА цомын 6-р шатанд Ноттингем Форест-д хожигдон дахиад л цомын бараа харж чадаагүй. Үүний дараа улиралд Алекс Фергусон багийнхаа дунд шугам болон арын шугамд нэлээдгүй мөнгө цацсан ба дунд шугамдаа Нейл Бебб болон Пол Инс, хамгаалагч Гари Паллистерийг тухайн үеийн рекорд үнэ болох 2,3 сая фунтаар худалдаж авсан юм. Гэвч Алекс энэ бүхнээр бүтэлгүй байдлаа засаж чадаагүй бөгөөд МЮ Арсеналыг 4:1-ээр хожин, Манчестер Ситид 5:1-ээр хожигдох зэрэг орон гаран бүтэлгүй тоглолт үзүүлж байлаа. Энэ улиралд 8 тоглолтоос 6 хожигдол 2 тэнцээ авсан нь эздийн уурыг хүргэхэд хангалттай байсан. Энэ байдал нь Фергиг бараг л халагдахад бэлэн болгоод байсан юм. Фенүүдэд энэ байдал нь тэсвэрлэхийн аргагүй байсан нь мэдээж, дээрээс нь сонин хэвлэл ч хангалттай шуугиад амжсан. Энэхүү хар бараан улирлын төгсгөлд Улаан Чөтгөрүүд ФА цомыг авсан нь Алексийг албанд нь үлдээх ганц хүчин зүйл болсон. Үүнээс хойш байдал арай л дээрдэж дараа жилдээ МЮ лигтээ 6-р байранд орж лигийн цомын финалд үлдэж Шеффилд Венесдэйд 1:0-ээр хожигдож байв мөн энэ улиралд цомтой багуудын цомд Испаны аврага Барселоныг 2:1-ээр ялсан. 1991-1992 оны улиралд Юнайтед лигийн цом болон супер цомын эзэд болсон ба гол зорилго болсон дээд дивизоны аваргаа эртний өст Лийдс Юнайтедэд алдав. 1992 оны улиралын төгсгөлд Ферги довтлогч хайж эхлэсэн ба Соутхэмптоны Алан Шеарерийг багтаа элсүүлэх гээд чадаагүй байна. Гэхдээ 1992 оны зун тухайн үедээ өндөр үнээр Дион Даблиныг Кэмбриж Юнайтедээс 1 сая фунтаар авсан. Дараа улиралд Алекс чөтгөрүүдийн ирээдүйд асар их хэрэгтэй нэг зүйл хийсэн нь нь хожмоо МЮ-ын домог болсон Франц довтлогч Эрик Кантонаг Лийдсээс урвуулсан явдал байлаа. Энэ шилжилтийн мөнгөн үр дүн 1.2 сая фунт. Кантона ч багтаа гайхалтай зохицож Марк Хьюзтэй гайхалтай хамтран тоглож Улаан Чөтгөрүүдийн 26 жил хүлээсэн лигийн аврага буюу Премьер лигийн аврага болгосон юм. 2-р байранд орсон Астон Виллагаас 10 оноо тасарч түрүүлсэн юм. Улирал дуусахад Алекс Фергусон Лигийн менежерүүдийн холбооны жилийн шилдэг менежерээр нэрлэгдэв. 1993-1994 он бүр ч илүү амжилтын жил байсан лиг болон ФА цомд аваргалсан Ферги багтаа Ноттингем Форестын залуу хагас хамгаалагч Рой Кийнийг тухайн үеийн Британийн рекорд болох 3.75 сая фунтаар авсан. Кийнийг Брайн Робсоны орлогчоор сонгосон нь нүдээ олсон явдал байв. 1994-1995 улиралд улаан чөтгөрүүд цом авж чадаагүй ч лиг болон ФА цомд хоюуланд нь 2-т орсон ба лигдээ бүр сүүлийн тойрогт түрүүгээ алдсан. 2005 оны 1 сард Ньюкастле Юнайтедаас Анди Коле-г тухайн үеийн рекорд үнэ болох 6 сая фунт дээр нь тоглогч гэж авсан хэдий ч түүний дебют тоглолтын дараахан Эрик Кантона Критал Паласе-н хөгжөөн дэмжигчрүү дайрснаараа улиралд дуустал тоглох эрхээ хасуулсан. Энэ үйл явдал нь чухамхүү Примьер лигд 3 дараалан түрүүлэх боломжоо алдсаны шалтгаан гэж үздэг. Улирал дуусхад Фергусон Пол Инс, Андрей Канчелскис, Марк Хьюз нарыг зарж тэднийг залуусын багийн Девид Бекхэм, Гари Невилл, Фил Невилл, Пол Скоулз нараар орлуулхаар болов. Шинэ залуу тоглогчдоор багаа бүрдүүлсэн Фергусон 1995-1996 улирлын эхний тоглолтонд Астон Вилла-д 3:1-ээр хожигдоход гадуур “Чи хүүхдүүдтэй хэзээ ч цом авахгүй” гэж яригдаж байв. Гэвч залуус гайхалтай тоглож бүр шигшээдээ дуудагдах болов. 10 сард Кантона торгуулиасаа ирж талбайдаа гарснаар залуусын хамт лиг болон ФА цомд түрүүлж чадсан. Энэ нь Английн хөлбөмбөгийн түүхэнд 2 удаа дабл хийсэн цорын ганц баг болгосон. Улирлын дараагаар Стив Брюс явснаар Кантона ахлагчын тууз зүүхээр болсон Франц довтлогч багаа ахлан 5 жилд 4 дэх лигийн тайтлыг 1996-1997 онд авчирсан ба ингээд 30 настайдаа МЮ-с мэргэжлийн хөлбөмбөгийн карьераа өндөрлөсөн. Түүнийг орлохоор Тедди Шерингем-г авсан ба түүний 7 номерыг Дэвид Бекхэм зүүх болсон. 1998-1999 он бол Манчестер Юнайтедын түүхэнд хамгийн амжилттай жил байсан юм. Улаан чөтгөрүүд Примьер лиг, ФА цом мөн Аваргуудын лигд түрүүлсэн амжилт гаргасан түүнчлэн тив хоорондын цомд түрүүлсэн.

    GD Star Rating
    loading...
  17. carmelo says:

    shan setgegdel bna shuuu nter hehe. medeellees iluu barag shan boljee
    bayarlala

    GD Star Rating
    loading...
  18. mutu says:

    daraa jilees man u giin 7 dugaariig toshich hemeeh ene zaluu umsuh bolno yun nutag butsah man u giin ireedyin 1 star… gej

    GD Star Rating
    loading...
  19. daimii says:

    ronaldo chi mash sain medeeleltei goyo yum bichjee….thanks.ternees gadna unshigch MANU bolon Ronaldo ta nar haana baidag hvmvvs ve?utd-iin fanvvduu?bi ooroo ulaan UTD-iin fan.angliin manchester hotod amidardag.bagiinhaa hotod amidraad 5 jil<anglid 10 jil amidarj bna.ta nar mongold baidag bol haana yaj vzdeg ve? UTD-iin fanuudiin tsuglarj vzdeg gazar baidaguu?

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: