loading...
Буучдын өнгөрсөн улиралд үзүүлсэн гайхалтай амжилтад Того довтлогч Адебайорийн хувь нэмэр чамгүй байсан. Премьер лигт тоглохоор заяагдсан гэмээр хүчирхэг бие бялдартай, авьяаслаг энэ довтлогч 2007-2008 оны улиралд нийт 48 тоглолтонд оролцохдоо 30 гоолоор өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаасан бөгөөд саяхан түүний хөдөлмөрийг үнэлж 2008 оны Африкийн шилдэг хөлбөмбөгчөөр тодруулсан нь үнэхээр оносон шийдвэр гэлтэй. Эмануэлийн карьер Францын Мец хэмээх багаас эхэлсэн бөгөөд 2003 онд Монако багт шилжсэн аж. Улаан цагаануудтай хамт гурван жилийг үдэхдээ тэрээр 79 тулаанд 18 гоол оруулсан ба 2006 оны зун хувь заяаныхаа их дуудлагыг хүлээн авч Лондоны алдарт Арсеналыг зорьсон билээ.
- Та саяхан Африкийн шилдэг хөлбөмбөгчөөр тодорсон. Карьерийн чинь хамгийн хүндтэй шагнал энэ мөн үү ?
Тийм ээ мэдээж хэрэг. Африкийн шилдэг болох нь миний багын мөрөөдөл байсан юм чинь. Хүн өөрийнхөө хүчийг бүрэн ухамсарлаж, юу хийж, юу бүтээж чадах вэ гэдгээ л мэдэж байвал ялалт, амжилт гэдэг тийм ч хол биш байдаг юм. Ямар ч байсан би энэ шагналыг авчихлаа. 2008 оны Африкийн шилдэг тоглогч Адебайор гэдгийг хүн бүхэн мэддэг болсон. Харин үүндээ сэтгэл ханаад суугаад байх биш дараа дараагийн жил ч амжилтаа бататгахын тулд урьд өмнөхөөсөө илүү их хөдөлмөрлөх нь чухал.
Шагналаа ээждээ зориулж байгаагаа та хэлж байсан. Ер нь Адебайор гэдэг хүний амьдралд ээж нь хэр зэрэг их үүрэг гүйцэтгэсэн, хүн болж төлөвшихөд хэр зэрэг нөлөөлсөн зэргийг сонирхож болох уу ?
Ээж минь намайг өөртөө итгэж, үргэлж урагшаа тэмүүлж амьдар гэж сургадаг байсан. Тэр байгаагүй бол би өдийд ийм амжилтанд хүрэхгүй байсан гэдэг нь тодорхой. Тиймээс энэ шагналыг хайрт ээждээ зориулж байгаа гэдгээ энд бас дахин онцолмоор байна. Намайг шагналаа гардаж авах үед ээж минь үнэхээр аз жаргалтай байгаа нь царайнаас нь л харагдаж байсан.
Өнгөрсөн зун өөрийг чинь ийш тийшээ явна гэсэн яриа бишгүйдээ л нэг гарч байсан. Арсеналд үлдсэн нь зөв шийдвэр гэж бодсоор л байна уу ?
Тиймээ. Би гаргасан шийдвэртээ хэзээ ч харамсахгүй. Бид одоогоор бага зэрэг хүнд байдалд байгаа ч, Арсеналын нэг хэсэг болж байгаадаа би хэзээд жаргалтай байсаар ирсэн. Байсаар ч байх болно.
Премьер лигт Манчестерийн урд орж түрүүлнэ гэдэг бараг л боломжгүй зүйл гэж Арсен Венгер саяхан мэдэгдсэн. Тэдэнтэй аваргын төлөө үзэлцэх эн тэнцүү өрсөлдөөн үзүүлж чадахгүй байгаадаа сэтгэл чинь дундуур байгаа биз.
Мэдээж хэрэг. Өнгөрсөн улиралтай харьцуулахад бидний тоглолт нэг л болж өгөхгүй байна. Нэгэнт цомын төлөө өрсөлдөх боломжгүй болсноос хойш энэ жилдээ Аваргуудын лигийн эрхээ авчихад л хангалттай гэж би бодож байна. Хэрвээ Аваргуудын лигт орж чадахгүй бол жинхэнэ урам хугарна даа.
Яг одоо Буучдын армийн хамгийн сул тал юу байна ?
Бэртэл гэмтэл манай бүрэлдэхүүний ихэнх тоглогчдыг зовоож байна. Росицки жил тойрон гэмтлээс, эмнэлгээс салсангүй, Эдуардо ч гэсэн. Ческ Фабрегас зургаан сарын бэртлээсээ дөнгөж л эргэн ирж байгаа бол миний хувьд бас хоёр гурван долоо хоног багтаа тус болохгүй юм шиг байна. Хэрвээ МанЮ бидэн шиг байдалд өөрөөр хэлбэл Роналду, Рууни, Гиггз, Нани зэрэг тоглогчдоо алдах юм бол одоогийнх шигээ тоглож чадахгүй л болов уу. Юу ч гэсэн улирал дуусахаас өмнө бэртэлтэй хэдэн тоглогчид эргээд ирвэл бид хүссэн амжилтаа үзүүлж чадах байх аа.
Ван Перси энэ улиралд урьд урьдахаасаа илүү гялалзаж байгаа гэдэгтэй та санал нийлэх байх. Энэ гайхалтай амжилтынх нь талаар хэдэн үг хэлэхгүй юу, түүнтэй хамтрахад хэр байна ?
Түүн шиг авьяаслаг залуутай мөр зэрэгцэн тулалдана гэдэг сайхан байлгүй яахав. Робин уран гоё дамжуулалт өгч, үзүүштэй гоол оруулж бас бусдадаа боломж бүрдүүлж өгдөг. Өнгөрсөн улирлын ихэнх хугацааг тэр хий дэмий өнгөрүүлсэн болохоор одоо ингэж хичээх нь зүй ёсны хэрэг. Үнэнийг хэлэхэд бэртэлтэй байхад нь түүнийг үгүйлдэг байсан шүү.
Өөртэй чинь тулж байсан хамгаалагчдаас хамгийн хэцүү нь гэвэл хэнийг нэрлэх вэ ?
Манчестерийн Серби хамгаалагч Неманья Видич. Түүнийг Премьер лигийн хамгийн шилдэг хамгаалагч гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Үнэхээр гайхалтай ур чадвартай, хүчирхэг тоглогч. Тэр багтаа хэрэгтэй үед чухал гоол авчирч чадахаас гадна мэдээж эсрэг багийн олон гоолоос багаа авардаг. Заримдаа тэр надад МанЮ-н төлөө амиа өгөхөөс ч буцахгүй юм шиг санагддаг юм.
Одоо шигшээ багийн талаар ярилцья. Африк тивд анх удаа ДАШТ зохиогдох гэж байна. Энэ тэмцээнд оролцоно гэдэг та нарын хувьд хэр чухал зүйл вэ ?
Одоогоос гурван жилийн өмнө бид үүнийг хийж чадсан юм чинь энэ удаа яагаад амжилтаа давтаж болохгүй гэж. Урьдчилсан шатанд бид Камерун, Габон, Марокко зэрэг хүчтэй багуудтай өрсөлдөж байгаа. Хэрвээ байдал бүр дордлоо гэхэд ядаж Африкийн цомын эрхтэй үлдэхийг хичээнэ дээ. Гэхдээ ДАШТ-т бол мэдээж гол бай. Африкт анх удаа болох гэж байгаа энэ түүхэн тэмцээнд оролцож чадвал миний амьдралын хамгийн баярт үйл явдал болно доо.
Танайхан өнгөрсөн жил Африкийн цомын урьдчилсан шатнаас хасагдаж шуугиан тарьсан. Одоо бүх зүйл хэвэндээ орсон гэж ойлгож болох уу ?
Тиймээ. Шигшээ багийн зарим андуудтайгаа ярихад тэд бүгдээрээ л амжилтаар маш их цангаж байгаа нь мэдрэгдэж байсан. Энэ бол сайны дохио. Магадгүй Африкийн цомоос хасагдсан нь бидний ДАШТ-д оролцох хүслийг илүү их бадрааж байгаа байх.
Ирэх жилийн ДАШТ-д Африкийн багуудыг өндөр амжилт гаргана гэж олон хүн бодож байгаа нь лавтай. Таны бодлоор ямар улсад илүү боломж байна ?
Миний бодлоор Дрогба, Зокора, Туре, Эбуэ тэргүүтэй Кот’д Ивуарчууд, Это’Огоор ахлуулсан Камеруний шигшээ мөн Кану, Якубу, Ёбо, Аничебе зэрэг шижигнэсэн залуустай Нигерийн багууд л илүү амжилттай оролцох байх. Бас Гана, Того ч Европын багуудад дээрэлхүүлээд байхаар сул биш гэдгээ хэдийнэ нотолсон. Юу ч гэсэн найдаж л байна.
loading...




odbayr ch ene jil uneeher haragdahkui bgaa shu . turuu jil ch gyalalzaj bsaan. vidic ch uneheer sain shu. haaya genet genet jhon ontsgui aldaa l gargadag bolhoos bish
loading...
Vidic heterhii turemgii genet genet shiidver gargadag yag l Materazzi…
loading...
yun materazzi ternii chin hajud amid shuu .goal ch hiine.bagiin neg gol hesg l gesen ug .sn dovtlogch shuu ter nuruu turuu bol yg anglid zohitsson
loading...
Buuchdiin shildeg, goe toglogchdiin neg dee!
Delhiin avargat orj chadval harna shvv naidna-)))))))
loading...
Àäúÿàáàÿð áîë èõ áóó÷äûí öºì íü þì
loading...
vidic
loading...
vidic gedeg dovtlogch tanihgui yum bn realaa hamgaalagch shig sanagdah yum haaya bulangiin tsohiltiig murgudgiig es tootsvol shu dee hehe
loading...
olo al mini adebayoriig helj bna yugaa ch oilgohgui ym bj chatsaga chin durgui hurged bgaarai.bichig useg meddeg ym bol unsh
loading...