Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Арсенал » Арсеналын хийсэн наймааны үр дүн

GD Star Rating
loading...

http://www.arsenalonline.com/wp-content/uploads/2009/02/arshavin-_signs_for_arsenal.jpgИрсэн : Франсис Кокуелин (Левалуа), Аарон Рамсей (Кардифф Сити), Самир Насри (Марсель), Амаури Бищофф (Вердер Бремен), Майкл Силвестр (МанЮ), Карлос Вела (зээлээс эргэн ирсэн)

Явсан : Матьеу Фламини (Милан), Иенс Леманн (Штутгарт), Керреа Жилберт (Лэйстер Сити- зээл), Александр Хлеб (Барселона), Жилберто Силва (Панатинайкос), Винсент ван ден Берг (Зволле- зээл), Жастин Хойт (Миддлсборо), Хавард Нордвейт (Саламанка- зээл), Насер Барасите (Дерби Каунти зээл), Арманд Траоре (Портсмут- зээл), Филип Сендерос (Милан зээл)

өвлийн цонхоор хийсэн наймаанууд

Ирсэн : Андрей Аршавин (Зенит)

Явсан: Руй Фонте (Кристал Палас- зээл), Рене Стир (Гиллингэм- зээл), Абу Огого (Барнет- зээл), Пол Рожерс (Нортхэмптон таун – зээл), Гавин Хойт (Уотфорд- зээл), Жэй Симпсон (Уэст Бромвич зээл), Хенри Лансбури (Сканторф Юнайтед – зээл)

Арсен Венгерийн цэргүүд өнгөрсөн 2007-2008 оны улиралд гайхалтай тулалдаж лигийн хүснэгтийг 9 сараас, 3 сар хүртэл тэргүүлсэн билээ. Ийм их хүчин чармайлт гаргасныхаа төлөө тэд Премьер лигийн аварга цолыг хүртэх бүрэн эрхтэй байсан ч улирлын төгсгөлийг муу хийснийхээ гайгaaр Улаан чөтгөрүүдэд цомоо харамсалтайгаар алдсан. Гэвч тэдний азгүйтэл үүгээр дууссангүй. Багийнхаа төвийн шугамыг авч явдаг асан Хлеб, Фламини нар Лондонг орхиж, тэдэнтэй хашир туршлагатай хаалгач Леманн, хамгаалалтын лидер Жилберто Силва нар нэгдсэн нь Венгерийг зуны солилцоо наймааны цонхоор нилээдгүй ажил амжуулах шаардлагатай болгосон юм. Хэвлэл мэдээллийнхэн болон шинжээчид үзэхдээ Арсеналд туршлагатай төвийн ар болон төвийн хагас хамгаалагч хэрэгтэй гэлцэж байсан бөгөөд Гүүнерүүд ч багаасаа олон сайн тоглогчтой гэрээ байгуулахыг хүлээж, шаардаж байлаа. Гэсэн ч энэ бүхнийг үл харгалзан Арсен Венгер өөрийнхөөрөө зүтгэсэн юм. Тэрээр өндөр үнэтэй, нэрд гарсан одуудаас илүү авьяас чадвар нь дөнгөж тодорч буй залуу тоглогчдоор багаа бүрдүүлэхийг илүүд үзсэн билээ. Үүнд мэдээж хэрэг Буучдын хөрөнгө санхүүгийн хязгаалагдмал байдал нөлөөлсөн боловч Арсений зөрүүд гөжүүд зан нь голлох үүргийг гүйцэгтгэсэн нь тодорхой.

Аарон Рамсей

Дөнгөж гарч ирж буй залуу тоглогчдыг багтаа авчирч супер од болгодог Венгерийн бас нэгэн гайхалтай ”бүтээл”. Арсеналаас гадна МанЮ түүнийг ихэд сонирхож байсан бөгөөд бүр манай ирээдүй хэмээн зарлаж байлаа. Харин энэ хооронд Венгер өөрөө Кардиффт очиж гэрээ байгуулах талаар эцэг эхтэй нь ярилцсанаар Ааронг багтаа авч чадсан гэдэг. Дээрээс нь залуу тоглогчдод бусад багуудаас илүү боломж олгодогт нь Рамсей татагдсан байх. Юу ч гэсэн тэрээр Лондонд ирээд олны бодож байснаас ч илүү их амжилтанд хүрээд байна. Ердөө 18-хон настай жаал гэхэд Арсеналын гараанд багтаж 9 тоглолтонд оролцоод зогсохгүй (одоогоор нийт 20 тоглолтонд оролцсон), Аваргуудын лигт Фенербахчегийн эсрэг гоолдоно гэдэг бахадмаар амжилт биш гэж үү. Мөн үүн дээр Уэльсийн шигшээд багтсаныг ч дурьдах нь зүйтэй. Энэ бүхнээс үзэхэд түүний төлөө зарсан 5 сая фунт хэдэн жилийн дараа 50 болсон байхад гайхаад байх зүйл үгүй биз ээ. (үнэлгээ +3)

Самир Насри

Хэдийгээр Насри Евро 2008-д хоёр тоглолтонд оролцож, 2007 оны Францын шилдэг залуу тоглогчоор тодорч, Олимпик Марселийг Аваргуудын лигт шалгаруулахад голлох үүргийг гүйцэтгэсэн ч түүний нэр Англид төдий л танил байсан нь нууц биш. Францын шигшээн ирээдүй гэгддэг түүнийг Александр Хлебийг орлуулахаар Венгер авчирсан ч эхний тоглолтоо хийх хүртэл нь Арсеналын фенүүд эргэлзсээр л байлаа. Гэвч энэ бүх үл итгэх байдлыг Насри, Уэст Бромвичийн эсрэг хийсэн лигийн эхний тоглолтонд л бутцохисон. Тоглолт эхлээд ердөө дөрөвхөн минут өнгөрч байхад тэрээр эсрэг багийнхаа хаалгыг мялаасан бөгөөд энэ нь цаашдаа бидэнд асар их хэрэг болох тоглогч байна даа гэдгийг Буучдад хангалттай ойлгуулж өгсөн байх. Франц эрийн гайхамшиг үүгээр дууссангүй. Лигийн хүчтэй өрсөлдөгч Манчестер Юнайтедийн эсрэг дубльдэж, багаа 2 : 1-р ялахад голлох үүргийг тэр гүйцэтгэснээрээ тэр Гүүнерүүдийн хайрыг улам ч ихээр татах болсон юм. Яг л Хлебийн адил овсгоо самбаатай, гайхалтай ур чадвартай энэ залуу магадгүй зарим талаараа Хлебээс ч илүү байж болох юм. Одоогоор Насри 35 тоглолтонд оролцохдоо 7 гоолоор өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаагаад байгаа ба Хлеб 3 жил Арсеналд зүтгэхдээ 10 гоол л оруулсан нь үүнийг батлах мэт. (үнэлгээ +4)

Майкл Силвестр

Венгер түүнд тийм их итгэл хүлээлгэж авчирсан нь юу л бол. Ерөнхийдөө олны хэл амыг дарах гэж л энэ наймааг хийсэн байх гэж зарим мэргэжилтнүүд дүгнэсэн нь үнэн ч юм шиг. Тэр төвийн хамгаалагч, Премьер лигт олон жил тоглосон туршлагатай гээд л. Арсеналд ирсэн эхний хэдэн долоо хоногтоо Майкл гэмтлийн эмнэлгээр ”тэнэсээр” таарсан бол дараа нь бас л жижиг бэртэл аваад тулалдааны талбараас гарчихсан. Гэхдээ энэ хоорондоо цөөнгүй тоглолтонд оролцож багтаа чамгүй тус болсныг нь үгүйсгэх аргагүй. Ялангуяа заналт дерби Тоттенхэмийн хаалганд мөргөж хийсэн гоол нь буучдыг чамгүй баярлуулсан нь лавтай. Одоогоор нийт 16 тоглолтонд оролцоод байгаа ба дахиад бэртэл авчихгүй бол улиралын төгсгөлд багтаа тус болох л тоглогч. (үнэлгээ 2)

Карлос Вела

Вела анх 2007 оны оны өвөл Арсеналд ирж байсан ч гараанд багтах магадлал бага байсан тул Саламанка, Осасуна зэрэг багуудад зээлээр тоглож байгаад өнгөрсөн зун Лондонд эргэн ирсэн билээ. Бөмбөг эзэмших чадвар, хурд зэргээрээ үеийнхэн дундаа илт ялгардаг түүнийг ирээдүйд Арсеналыг авч явна гэхэд хэн ч эргэлзэхээ больжээ. Улирал эхэлснээс хойш нийт 17 тоглолтонд оролцсон ба үүний есөд нь гараанд багтаж тоглсон байна. Мөн таван гоолоор багтаа тус хүргэсэн бөгөөд үүний гурвыг нь Шеффилд Юнайтедтэй хийсэ Карлинг цомын тэмцээнд хийсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. (үнэлгээ +3)

Андрей Аршавин

Яахын аргагүй энэ улирлын буучдын хийсэн хамгийн сайн наймаа. Зөвхөн өндөр үнээр ирсэн болохоор ч ингэж хэлж байгаа юм биш. Түүнд яг Арсеналд хэрэгтэй, дутгагдаж байсан бүх чанарууд байгаа болохоор тэр. Андрей талбайг мэдрэх төрөлхийн авьяастай бөгөөд үүнийг ашиглан ямар ч зайнаас маш оновчтой дамжуулалтыг багийнхандаа гаргаж өгдөг. Мөн гайхалтай ур чадвартай, ухаалаг тоглолттой, хурдтай гээд л. Хамгийн гол нь түүний нэр хүнд, алдар цуу нь багийн сэтгэлзүйг өргөж эргэн тулааны талбарт ороход нь тусалж байна. Хэдийгээр тэр шинэ багтаа дөнгөж 7-хон тоглолт хийгээд байгаа ч энэ бүхэн хэдийнэ тодорхой болсон. Андрeйгийн наймааны ганц сул тал нь түүний Аваргуудын лигт оролцож чадахгүйд л байна. Гэхдээ баг нь энэ жилдээ Аваргуудын лигийн эрхээ авчихвал дараа жил түүнд дэлхийн шилдэгүүдтэй өрсөлдөх боломж олдох нь дамжиггүй. (үнэлгээ 5)

Амаури Бищофф

Цомын тэмцээнд гурван удаа сэлгээгээр гарсан нь түүний ур чадварыг хангалттай харуулж чадаагүй ч Вердерт байхдаа тэр өөрийгө ямархуу тоглогч вэ альхэдийнэ баталчихсан. Харамсалтай нь бэртэл гэмтэл хэмээх аюулт дайсан Бищоффын Арсенал дахь карьерт заналхийлж байна. Амаури Францад төрсөн бөгөөд одоо Португалийн Under-21 шигшээд харьяалагддаг. Магадгүй ирэх улиралд түүнд боломж олдох байх. (үнэлгээгүй)

Франсис Кокуелин

Францын доод лигээс ирсэн энэ залуу улирал эхэлснээс хойш ганцхан удаа л талбайд гарчээ. Одоогоор нөөц багийн бүрэлдэхүүнд багтаж байгаа ба цэвэрлэгчийн байрлалд тоглодог аж. (үнэлгээгүй)

Эндээс харахад тэдний хийсэн ихэнх наймаа сайн үнэлгээтэй байгаа ч орхиж боломгүй хэд хэдэн зүйл байна. Юуны өмнө өнгөрсөн зун багаа орхисон Фламини, Жилберто нарын орон зайг орлох сайн тоглогчид авсангүй. Дэндүү залуу, туршлагагүй бүрэлдэхүүн нь улирлыг амжилт муутай үргэлжлүүлж буйн гол шалгтаан. Мөн хамгаалалт урьдын адил эмзэг хэвээр байна. Гэхдээ энэ улиралдаа тэд Аваргуудын лигийн эрхтэйгээ үлдэж чадвал, Арсеналын ирээдүй гэрэлтэй харагдаж байна. Ирэх жил гэхэд залуу авьяастнууд нь илүү туршлага сууж, тоглолт нь ч тэр чинээгээрээ сайжрах нь тодорхой. Тиймээс 4 гэсэн үнэлгээ өгч байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

24 Сэтгэгдэл

  1. dark terror says:

    go go go zaluuchuud maani ene jil arai l juldaj bgaa gehdee zgr daraa jil bujignuulaad ogno ergelzeh hereggui . ugaasaa CL-iin erh avchihsan shdee uund ch ergelzeh hereggui

    GD Star Rating
    loading...
  2. Man U says:

    ene jiliin naimaa uneheer sain naimaanuud bsan . yalanguya nasri , ramsey, vela. ed nar uneheer sain togloj bgaa. wenger uneheer sain dasgaljuulagch gedgee haruulj bgaa. medeej hamgiiin tom naima boloh arshaving avchirsan . odoo negentee arshavin arsenald ooriin bair suuriig olchihjee. arsenal ch goe bag bolson dooo. fabregas barca ruugaa guisen ch gesen ted tuugeer dutaad bhaargui bolson bolovuuuu. gunners daaa amjilt . udkui manai manu tai toglonoo. jinhene goe toglolt bolno dooo. 2 shildeg manageriin tulaan bolno doo

    GD Star Rating
    loading...
  3. Unurzul says:

    Hi zaluusaa namaig zulaa gedeg 24tey ohin uurtuu itgeltei zorgitoi zaluustay sex hamtragch boliii messenger id unuruu850127@yahoo.com add hiigeerei huleene shuu…

    GD Star Rating
    loading...
  4. Totti says:

    juldaj bn bish! turshlaga dutaj bn.

    GD Star Rating
    loading...
  5. М says:

    Fabregas угаасаа Арсеналд байраа сууриа баталгаажуулсан хүн. Тэрнийг ад үзээд яахав дээ. Арсеналтай цом өргөөд зогсож байхыг нэг харчвал ч…

    GD Star Rating
    loading...
  6. morumo says:

    real geed balai nuhur orj ireed baidag odoo bur yanhan orj irj id gaa uldeedeg boljee xaxaxa

    GD Star Rating
    loading...
  7. izquierda says:

    Admin aa ene met Hereggui setgegdeluudyg ustgaach ee. Add hiigeerei ntr gechjee

    GD Star Rating
    loading...
  8. real says:

    arsenal sn sn ter barca lives hamagui amid bag ter zaluuchud bol bijignuulna sh de harin ch neg

    GD Star Rating
    loading...
  9. P#24 says:

    Yahiin argagui + vnelgeetei naimaa bolson.Zaluu zaluu turshlagagui l gene harinch yvan changaraad turshlaga geechiine hurimtluulaad daraa jil gehed diildehgui bhda!
    Vneheer itgesen l bol zorigtoi hodolj hiij chaddag shildeg manager Wenger.

    GD Star Rating
    loading...
  10. carmelo says:

    fabregas chn arsenalini gol toglogch bizdee
    ter yvad ogvol neg hesegtee l evguidne dee arsenaliin huvid
    harin nasri gdg nuhur l uneheer gaihaltai bujignuuldag nuhur duu neeree

    GD Star Rating
    loading...
  11. uugii says:

    ene yamar medrel muutai yum ni toglood bgan teel bid nar daldagnaal add ntr hiihimu haashain

    GD Star Rating
    loading...
  12. sibal says:

    Манай Арсенал лайтай хурц тоглолттой баг шүү.Арсен Венгер гайхимшигтай мэргэжилтэн шүү.

    GD Star Rating
    loading...
  13. munhuulei says:

    za angliaas demjdeg 1ts bagdaa hehe sain bn shijignesen zaluuchuud alj uguh bizde odoohondo ingen l biz 2,3 jilees jinken turshlagatai zaluu toglogchid alj ugnduuu hehe

    GD Star Rating
    loading...
  14. mutu says:

    fabregas bol arsenaliin gol toglogchiin 1 shyy tyynii gool hiih gej amiatdaggyi baginhanda gool hiih 100% bolomjiig gaihaltai gargaj ugdug yneheer gaihaltai toglogch wengerin hairtai tsergin 1 ta narin ter lampartiin hajud mini huvid neg nugalsan yum shig avyaslag uhaalag gardaa…4 go go

    GD Star Rating
    loading...
  15. Liverpool says:

    Лавалойс биш Левалуа
    Энэ мэтчилэн дуудлагын алдаа байна шүү. Засаарай.

    GD Star Rating
    loading...
  16. Liverpool says:

    Onoodor cholootiin UAShT-d B.Naranbaatar, B.Batzorig, N.Otgonjargal nar dongoj hurel avlaa hehe. Zaluuchuud sain bna daa

    GD Star Rating
    loading...
  17. real says:

    liverpool zailaachee sdaa chin nad haral idsen bohoo oor gazar bich

    GD Star Rating
    loading...
  18. lampard says:

    Arsenal Nasrig avsanda hezee ch haramsahgyi ter zaluu udahgyi FRants Arsenal 2t id shid yzyylne magadgyi next Zidan

    GD Star Rating
    loading...
  19. Man U says:

    neg shine sn toglodog france garaad irheer shuud bas zidane ene ter geed bj bolkui shd. nasri zidane 2 iin toglolt ni tes ooor

    GD Star Rating
    loading...
  20. real says:

    nasri chi jiguur biz dee te.ter benzema l jinhene alah gar garnaa

    GD Star Rating
    loading...
  21. messi says:

    ene odoo yun biy unelegch yavaad bgan be?

    GD Star Rating
    loading...
  22. messi says:

    benzema yur n hulduu taldaa toglogch yum shig bna le.harin nasri bol neleen bujignuulna da.

    GD Star Rating
    loading...
  23. gassi says:

    ter real zaildaa raulaa bugsunduu chihtsen baidaa
    fabregas ugaasaa cathalondoo irsn deer shd

    GD Star Rating
    loading...
  24. mk says:

    zasssssssssss bi l lav ali 2000 onoos ehleed l arsenal iig harj bna sda tuhain uyd arsenal gh batsaan bdaggui bsiimda odoo l 1 arsenal gh bolj gene Wenger ymarch bagt bsan nomer 1 bna daanch international dasgaljuuldagguil gehees bish tgehdee eemer l da Wenger iig gargaj irsen hun Bergkamp Henry Pires 3 eniigl bodoj uzere

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: