loading...
Урсгал хар нүдэт Голландыг цоглог шинэ Каталан дасгалжуулагчаар сольсон БАРСА өнгөрөгч зун нилээд том хөдөлгөөн хийсэн ч багийн үндсэн бүрэлдэхүүнээ хадгалан үлдсэн билээ. Нэгэн цаг үеийн алдарт тоглогчид Замбротта, Тюрам, Ронние, Деку болон ирээдүйн супер одод хэмээн нэрлэгдэж байсан Жиованни, Кросас нарыг явуулснаараа нилээдгүй шүүмжлэл хүлээж байсан ч өнөөдөр залуухан дасгалжуулагчийн гайхалтай амжилт зуны наймаа хэр зэрэг үр дүнтэй байсныг харуулж байна. Үр дүн нь өсөх эрэмбээр 1-5 хүртэл оноогоор дүгнэвэл энэ зуны наймаа дараахь байдалтай байна.
Ирэгсэд (9)
Сэйдоу Кейта, Жерард Пикью, Мартин Касерес, Даниель Алвес, Александр Глеб, Энрике Адриано Бусс, Хосе Мануель Пинто, Педро Родригез Ледезма, Виктор Санчез Мата
Явагсад (10)
Хосе Эдмильсон, Жиованни Дос Сантос, Жианлука Замбротта, Деку, Роналдиньо, Олегер, Сантьяго Эзкерро, Лилиан Тюрам, Марк Кросас, Энрике Адриано Бусс
Ирэгсэдийн нийт өртөг: 87,5 + 11 (= 98,5) сая евро
Явагсадын нийт өртөг: 49,5 + 14,15 (= 63,65) сая евро
Багийн бүрэлдэхүүнд оруулсан хөрөнгө оруулалтын цэвэр өртөг: 38 (= 87,5 – 49,5) сая евро
Нэмэлт нөхцлийг тооцсон цэвэр хөрөнгө оруулалтt: 34,85 (= 98,5 – 63,65) сая евро
Хамгийн муу тохиолдолд: – 49 (= 98,5 – 49,5) сая евро
Хамгийн сайн тохиолдолд: – 23,85 (= 87,5 – 63,65) сая евро
Барсагийн бүрэлдэхүүнд нэгдэгсэд
1. Сейдоу Кейта
өмнөх клуб: Севийя
нас: 28
иргэншил: Мали
Барса түүний төлөө 14 сая евро төлсөн бөгөөд 4 жилийн хугацаанд Блауграна өмсгөлтэй тоглоно. төв болон зүүн жигүүрийн хагас хамгаалалтад тоглож буй Мали эр энэ улирал барсагийн бүрэлдэхүүнд Ла лигийг 21 тоглолтод оролцсныхоо 13-т нь гарааны бүрэлдэхүүнд багтан тоглож, 3 гоол оруулаад байгаа бол Аваргуудын лигид 3 тоглолотод оролцож, нэг гоол оруулаад байна. Талбай дээр маш идэвхитэй тоглож, хамгаалалтад сайн туслахаас гадна довтолгоонд идэвхитэй оролцдог. Тэрээр энэ улирал нилээд удаан хугацааны турш гэмтэлтэй байсан Иниестаг орлон тоглож байгаа ба түүний хэмжээнд хүртэл тоглож чадахгүй байгаа ч хангалттай сайн гүйцэтгэл үзүүлж байгаа билээ. (Үнэлгээ 4)
2. Жерард Пикью
өмнөх клуб: МанЮ
нас: 21
иргэншил: Каталунъя, Испани
Барсагийн академийн унаган хүү төрөлх багтаа энэ зун 5 сая еврогоор Улаан чөтгөрүүдээс эргэн ирсэн билээ. Түүний гэрээ 4 жилийн хугацаатай. дөнгөж 21 настай залуу хашир туршлагатай Маркезийг банздан гараанд гарах болсон төдийгүй маш сайн тоглож байгаа нь “төөрсөөр төрөлдөө” хэмээх ардын минь хэлц үгийг эрхгүй сануулж байна. Ли лигийн 19, Аваргуудын лигийн 7, Испанийн цомын 5 тоглолтод оролцож, 23 тоглолтод гарааны бүрэлдэхүүнд багтана гэдэг шинэ ирсэн барагтай тоглогч, тэр тусмаа хамгаалагчийн хувьд гайхалтай үзүүлэлт. Милитогийн урт хугацааны бэртэл, Маркез, Пуёолийн богино хугацааны бэртлүүдийн үед хамгаалалтын төв хэсэгт гайхалтай жигд, сайн тоглолт үзүүлж байгаа. 192 см өндөр нуруу нь Барсад дутагддаг байсан төвийн хамгаалалтын хүчний тоглолт, булангийн цохилтын үр ашгийг сайжруулахад тус дөхөм болж байна. Одоогоор 2 гоол оруулаад байна. Шигшээ багтаа дуудагдан тоглож, туркийн хаалганд гоолдсон нь түүний ур чадвар ямархан болохыг харуулж буй хэрэг. Гэхдээ үе үе алдаа гаргадаг ч ирээдүйд Барсагийн хамгаалалтын ноён нуруу, Испанийн шигшээгийн салшгүй нэгэн хэсэг болох нь тодорхой болоод байна. Олонх күленүүдийн хувьд түүнд эргэлзэж байсан ч өнөөдөр түүнийг эргүүлэн авчирсан нь нүдээ олсон сонголт байжээ гэдэг нь бүхний өмнө илт байна. (Үнэлгээ 5)
3. Хосе Мартин Касерес
өмнөх клуб: Вийяреал (Рекреативо Хуэлвагаас зээлдэгдсэн байсан)
нас: 21
иргэншил: Уругвай
21-хэн настай хамгаалагчид 16.5 сая евро зарцуулна гэдэг түүний хэр зэрэг чадвартайг нэг талаараа харуулж буй хэрэг. Барсагийн бүрэлдэхүүн 4 жил тоглох гэрээг байгуулаад байгаа түүний хувьд энэ улирал ихэнхдээ сэлгээнд сууж байгаа. Үндсэн хамгаалагчдын гэмтэл, бэртэл түүнд Ла лигийн 9, аваргуудын лигийн 3, Испанийн цомын 7 тоглолтод оролцох боломжийг бий болгосон ч нас чацуу, гурав дахин бага үнээр ирсэн Пикьюгээс бараг гурав дахин муу гүйцэтгэл үзүүлээд байгаа гэхэд хилсдэхгүй. Эхний тоглолтууддаа маш их алдаа гаргаж, нэг тоглолтод бүр хэд хэд удаа айлын довтлогчид бөмбөг зүгээр л бэлдэж өгсөн нь Валдезийн ачаар цайрч байв. Зүүн хөлөөрөө илүү тоглодог түүнийг Абидалийг орлуулан тоглуулахыг оролдож байсан ч төдийлөн сайн үр дүн үзүүлэхгүй байсан. Улмаар төвийн хамгаалалтад гарсан нь түүний хувьд арай илүү тоглох боломжийг олгосон байх. Гэхдээ түүнд нэг сайн тал ажиглагдаад байгаа. Тэрээр тоглолтоос тоглолтод сайжирч байгаа, сүүлийн Малагатай хийсэн тоглолтод тэрээр маш сайн тоглож, хэд хэдэн аюултай бөмбөгий зайлуулж харагдана лээ. Өнөөдөртөө бол тэрээр сэлгээний тоглогч, харин ирээдүйд Маркезийг орлох байх гэж найдна. Их л үнэтэй хүн дээ… (Үнэлгээ 2)
4. Даниель Алвес да Сильва
өмнөх клуб: Севийя
нас: 25
иргэншил: Бразил
Бүтэн хоёр жилийн турш “Барсад хандарч” байж арай гэж энэ зун ирсэн тоглогч. Түүнийг Райкаард чухам яагаад аваагүй би сайн ойлгохгүй юм. Бодвол хэт үнэтэй гэж үзсэн биз. Севийя ч угаасаа тоглогчдоо үнэ хүргэж зарж сурсан улс. Өнгөрөгч долдугаар сарын 2-нд Андалузын багт 29 сая евро төлж, Бразил залууг Каталонд газардуулсан. Мөн хэрвээ энэ улиралд Барса Ла лигт түрүүлбэл нэмж 6 саягийн өгөх болно. Барсагийн формыг харвал энэ улирал бараг Ла лигийн аварга болох биз. Ингэхлээр нийт дүн нь 35 сая евро. Бузгай их мөнгө шүү.
Барсагийн 20 дугаарыг эзэмшигч намхан бор “самба”-чин маань чухам нь үнэ, үр дүн хоёр хэрхэн зохицож болдгийн тод жишээ болоод байна. Ла лигийн 27, Аваргуудын лигийн 6, Испанийн цомын 7 тоглолтод оролцоод байгаа бөгөөд Месситэй гайхалтай хослон тоглож, өнөөгийн байдлаар дэлхийн хамгийн сайн баруун жигүүр болоод байгаа гэхэд хэтэрсэн хэрэг болохгүй биз. Баруун жигүүрийн хамгаалагчийн байрлалд тоглодог ч түүний дайчин темпраментаас ч болдог юм уу? эсвэл Гуардиолагийн тактикаас ч болоод байна уу? бараг л хагас хамгаалагчийн байрлалд хүчээ үзээд байх шиг. Энэ байрлалыг Right Wing Back гэдэг байхаа. Түүний оновчтой дамжуулалтууд, алсын чөлөөт цохилтууд, зальжин ухаалаг хууралт, шатаж, ноцож буй мэт тэмцэлддэг чанар нь л түүнийг ийм гайхалтай тоглоход хүргэж байгаа биз. Одоо 25 настай гэхээр дахиад 5 улирал гайхалтай тоглох потенциаль түүнд бий. Алвес тэгэхдээ зөвхөн Барсад ч од болоод байгаам биш. Севийяд байхдаа ч аймшигтай тоглодог байсан шүү дээ. Ноднингийн Аваргуудын лигийг та бүхэн санаж байгаа байх. Фенербахчетэй хэрхэн туллаа даа. Миний бодлоор энэ залуу өнгөрсөн зуны Барсагийн төдийгүй хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн нүдээ олсон сонголт болсон байх. (Үнэлгээ 5)
5. Александр Павлович Глеб
өмнөх клуб: Арсенал
нас: 27
иргэншил: Беларусь
Их буучид түүний төлбөр болгон 15 сая евро бэлнээр авсан бөгөөд Ла лигид Барса хэр амжилт үзүүлэхээс шалтгаалан 3 сая евро нэмж төлөх болзолтой. Цагаан орос маань энэхүү гэрээ ёсоор 4 жил блауграна байх нь. Арсеналын ассист мастер энэ улиралд Барсагийн гарааны бүрэлдэхүүн битгий хэл сэлгээнд ч тоотойхон сууж байна. Испанид тэрээр энэ улирлыг бараг ингэж өнгөрүүлэх нь тодорхой болоод байх шиг. Гэхдээ түүнд боломж олгоогүй бишээ. Ла лигийн 14 тоглолт, Аваргуудын лигийн 5, Эзэн хааны цомын 7 тоглолтод ямар нэг байдлаар оролцжээ. Одоогоор нэг л болж өгөхгүй байх шиг. Гурван фронтод зэрэг үзэж байгаа тул энэ улирал Глебийн хэрэг гарах биз. Боломж түүнд байсаар л байна. Хэрхэн ашиглах нь түүний л хэрэг. Хэрвээ энэ зун хийгдэж магадгүй байгаа Риберигийн наймаанд л явчихгүй бол дараа жил түүнд боломж бий. (Үнэлгээ 2)
6. Энрике Адриано Бусс
өмнөх клуб: Палмейрас
нас: 21
иргэншил: Бразил
Энэ зун хийгдсэн наймаануудаас Барсагийн фенүүдийн хувьд бараг мэдэгдэлгүй өнгөрсөн наймаа. Зун түүний төлөө Аяакстай өрсөлдөн 8 сая евро зарсан бөгөөд авсан тэр өдөртөө л нэг жилийн хугацаатай Байер Леверкузенд зээлдэгдсэн билээ. Харин зээлээс эргэн ирсэн дараагийн 4 жилд Барса аваргуудын лигид шалгарвал нэмж 2 сая евро төлөх аж. Иймээс нийт дүн нь 10 сая. Одоогоор Байерийн залуухан багийн төвийн хамгаалалтын цөм болж байгаа сурагтай байна. Нийт 2№ тоглолтод оролцсон байгаа ба шигшээ багтаа анх удаа дуудагдсан. Бундес лигид сайн тоглож байгаа нь Барса магадгүй ирээдүйн хамгаалалтын нэг хэсэгээ олчихсны илрэл биз. Ирээдүйд юу болохыг хэн ч үнэн зөв тааж чадахгүй тул алтан дундаж. (Үнэлгээ 3)
7. Хосе Мануель Пинто
өмнөх клуб: Сельта Виго
нас: 32
иргэншил: Испани
Цагийн сайханд Заморагийн шагнал хүртэж, Ла лигийн хамгийн сайн хаалгачаар тодорч асан Пинтог ноднин өвөл Жоркүэраг гэмтэхэд орлуулахаар зээлдэж авчирсан. Угаасаа чөлөөт агент болох байсан түүнийг энэ зун ямартай ч 500000 евро нэмж төлөн өөрийн болгосон. Өртөг нь бага юм даа. Тэгээд ч Жоркүэрагаас илүү бололтой. Барсагийн 13 дугаарыг эзэмшдэг Пинто Эзэн хааны цомыг Барсад авчирч өгөх үүрэгтэй. Одоогоор тун сайн гүйцэтгэж байгаа бөгөөд шигшээ тоглолтод Баскуудыг аргалан, хаалгаа цэвэрхэн манаж чадвал түүний наймааг онц гэе. Одоогоор цомын найман тоглолтод оролцож, 16 сэйв хийж, 5 гоалыг өөрийнхөө хаалганд алдаад байгаа. Гэхдээ нэг гайхалтай пеналти хаасан шүү. (Үнэлгээ 3)
8. Педро Родригез Ледезма
өмнөх клуб: Барса Б
нас: 27
иргэншил: Испани
Б багаасаа үндсэн багт элсүүлсэн 3 тоглогчийн нэг. Ла лигийн 4, Аваргуудын лигийн 3, Эзэн хааны цомын 2 тоглолтод оролцсон. Одоогоор нэг ч гоол албан ёсоор оруулаагүй байна. Довтлогч, вингэрээр тоглодог уг залууд дараа жилээс илүү их боломж олдох байх. (Үнэлгээ 2)
9. Виктор Санчез Мата
өмнөх клуб: Барса Б
нас: 20
иргэншил: Испани
Миний бодлоор дараа жил олиггүй байвал одоо явуулахаас өөр яахав. Нэг л өөрийгөө харуулж чадахгүй л байна даа. Тэрээр Ла лигийн 6, Аваргуудын лигийн 3, Эзэн хааны цомын 2 тоглолтод оролцоод байгаа. Төвийн хамгаалагч гэхэд 174 см өндөртэй. Намхан хүнд хурд баймаар юм. Алмериатай тоглоход билүү дээ. асар удаанаас нь болж гоол орж байлаа. Тийм ч хурдан биш. (Үнэлгээ 1)
10. Сержио Бүскүэтс Бургос
өмнөх клуб: Барса Б
нас: 20
иргэншил: Испани
Энэ жилийн нээлт. Түүний үе тэнгийн академийнхан нь нэгэнт гялалзаж байх үед түүнийг хэн ч мэддэггүй байлаа. Түүний багачуудын багийн анд Жиованни, Боян, Кросас нар хэдийнээ цоорч эхэлхэд мань хүн чимээгүй л байлаа. Одоо бол магадгүй хамгйин үнэ цэнэтэй нь ч байж болох юм. Түүнийг энэ улирлаас өмнө бараг хэн ч мэддэггүй байсан. Одоо бол тэр хэзээ Чави, Иниеста, Яаяа гурвын нэгийг банзанд хаддаг болох бол гэсэн асуулт л хөврөх байх. Одоогоор Ла лигийн 19 тоглолт, Аваргуудын лигийн 5, Испанийн цомын 8 тоглолтод оролцоод байна. Хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч, төвийн хагас хамгаалагч, довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн аль ч байрлалд тоглох чадвартай. Одоогоор 3 гоол оруулаад байгаа. Эцэг нь Барсагийн бүрэлдэхүүнд зүтгэж байсан. Магадгүй Барсагийн Малдини болох ч юм билүү? Түүнийг энэ улиралд нээгдсэн залуу оддын хамгийн хурц гэрэлтэгчдийн нэг гэдэгт хэн ч эргэлзэхгүй биз. Тэрээр Декуг ид байх үеийг заримдаа санагдуулдаг шүү. Хурц дайчин, ухаалаг тоглолтоор эсрэг багтаа алда өгүүлэхдээ маш сайн, өөрөө ч их зүтгэж тоглодог, хамгаалалтад маш сайн тусладаг, алдаа их хүлээж байгаа нь Декутэй төстэй ч юм шиг санагдуулдаг. (Үнэлгээ 5)
Ирэгсэдийг дунджаар дүгнэвэл 3,5. Магадгүй үүнээс ч илүү байж болох. Глеб л доош нь татаад байна даа.
Барсагийн бүрэлдэхүүнээс хасагдагсад
Барса энэ зун байж маш том хөдөлжээ.
Хуучин оддоо нилээд явуулж. Ронние, Деку, Замбротта, Эдмилсон, Жиованни, Олегер, Эскерро, Тюрам, Кросас гээд л зөндөө л юм даа. Кросас, Жиованни хоёрыг явахад харамсаж байв. Гэхдээ зөв байжээ дээ. Янз нь тэднийг орлох хүмүүс байсан учраас л явуулжээ. Бүскүэтс байсан тул Кросаст ямар ч боломж олдохгүй байсан биз. Гэхдээ Кросасын хувьд дараа жил 2 сая еврогоор эргүүлэн авч болох бөгөөд хэрэв Селтик өөр багт зарвал төлбөрийн 25 хувь нь Барсад ногдоно. Жиованнид уул нь боломж байсан байх. Тотенхемд нэг л сайн тоглож чадахгүй байсаар байгаад нэг тийшээ зээлүүлчих шив.Түүний ирэх таван жилийн тоглолтын формоос хамаарч 5 сая евро хүлээн авах бололцоотой.
Ронние минь үлдээсэй гэж бодож байсан. Миний шүтээн, амьд домог маань Барсад зодог тайлсан бол гоё байхгүй юу. Гэхдээ багийн амжилтаа бодвол явуулсан дээр байсан байх. Зөвдсөн бололтой хараад байхад.
Нийтэд нь дүгнэвэл Барса энэ зун хожжээ. Наймаа нийтдээ 4,5 оноо авахуйцаар байжээ. Миний бодлоор шдээ.
Барсагийн хөгжөөн дэмжигчдийн хамгийн алдартай нэгэн блог дээр ингэж бичиж, дараагийн цонхоор авах эсвэл тоглуулах бодолтой байгаа зүүн вингэр хэн бэ? гэсэн асуулгад дараахь байдалтай хариулжээ. Би ч гэсэн Рибериг ирээсэй гэж бодож байна.
48% franck ribery
23% david silva
16% thierry henry
6% andres iniesta
4% someone else
3% robin van persie
loading...






барса энэ жилдээ, ер нь ойрын хэдэн жилдээ өндөр үнээр тоглогч авчрахгүй биз дээ. одоо гялалзаж байгаа одуудыг банзанд хатаачих тоглогч байгаа бил үү? дараагийн үе нь бараг тодорчлоо.
loading...
onowchtoi naimaa hsn uchraas odoo duusgaj ugch bga blguide dani alves ih sain sanagdaj bgaa
loading...
alves uneheer goe toglogch shuu . zunii tsonhoor manu baruun jiguuriin hamgaalagch avah magadlal neleen ondor bsan. ter ch baitugai . daniel alvesiig avch magadgui gesen yaria neg heseg neleen huchee avsan shu dee. ter ued uneheer bayrlaj bsan bolovch. udahgui barca – d ochson dooo . tegehed ih haramssan .ene zunii hamgiin sain naimaa gehed bolno
loading...
alves ch uuruu barca geseer bgad l irsen l de
loading...
tegd haashaain be barca guigaad bhaar n alvesiig awtsiimu 2 taliin sonirhol neg bsn bolood bzde
loading...
Man U manugaa deeshlvvleh geed bas ain bnoo bna whahahaha.Manai barca-n sain toglogch bvriig Man U avah geed bsiimuu te ntr Whahah:D
loading...
ulam l changarch baih shiw dee ene bag
loading...
ENE JIL FINALD ARSENALTAI ULDEED ARCHUULHIIG NI TESEN YDAN HULEEJ BN…..BAYERNIIIG BARAHNUU HARIN
loading...
LW-t van persie sain togolhiim boluudaa ug n dovtlogchshd harin ribery unheer dajgu shuu bas robben bval vandervart, huntelaar geed l haha bugd realiih shaasn nani gej banzni batsaaniig avchuul bas zgr bn hehe
loading...
za ter ribery barcad ireh ni yu l bol ter real havitsaa l irvel ug ni
loading...
manu barca geed l yur n olon baguud bsan tegeed alves uuruu barca-d durtai geed l irsen l de.
loading...
ribery-g barag shiidsen yum bishuu? uuruu ch neleen durtai bgan bna le sh de. bi bayernaas grauul barcaluu l bolohiin etr geed
loading...
batuna chi mongol heleer iim oilgomjtoi bichtsen bgaa yum oilgohgui bgaamuu. teged bas hoorhon hod hod ineechjeee zolig chin
loading...
barca-d Alves irsen jinhene onoson hereg, manaihan nileen heden ashigtai naima hiisen shu. Ene jil both UEFA CHAMPIONS LEAGUE LA LIGA-d avargalnaa.
Harin ireh selgeeni huvid taavarlashguie. Ribery ch bolomjtoi gehde
loading...
BARCA BAYERN – ИЙГ ХОЖСОН Ч МАНАЙ FC LIVERPOOL АМБААРДААД НУТАГ РУУ НЬ ЯВУУЛАНА ДАА ГЭЖ
loading...
tun davgui niitlel bolj ushuu zunduu goe yum bicheere
loading...
za bayerniig hojod liviig hojod garad irvel manai manu finald sh dee
loading...