Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Драфт » Драфтийн байдал-№2

GD Star Rating
loading...

Demar Derozan 1989 оны 8 сарын 7-нд АНУ-ын Калифорни мужийн Комптон хотод төрсөн. Одоогоор коллежийн USC Trojans багийн хамгаалагч. Биеийн өндөр 6 фит 7 инч буюу 2.01м, жин 100кг, байрлал shooting guard.

3298410761_2b771e2c7f

Төрөлх хот Комптоны дунд сургуульд элсэн суралцсан бөгөөд тэнд 4 жил сагсан бөмбөг тоглохдоо багийн ахлагч, төгсөх жилдээ багаа 26-6 амжилттайгаар багаа Moore league-ийн цом, CIF Division IAA Southern Section-ий хагас шигшээд хүргэсэн нь улсын хэмжээний тоглогч болсныг нь гэрчилсэн юм. Дунд сургуулийн карьертаа дунджаар 29.2 оноо, 7.9 самбараас бөмбөг авалт гүйцэтгэж байжээ. Rivals.com -т мэдээлснээр бол  улсын хэмжээгээр 2008 оны дунд сургуулийн шилдэг тоглогчийн жагсаалтанд 3-р байранд,  scout.com-т мэдээлснээр 6-р байранд нэрлэсэн байна.

Дунд сургуулиа дүүргэсний дараа түүнд Өмнөд Каролинийн их сургууль болон Аризона стэйт, Хойд Каролинийн их сургуулиуд санал тавьсан ч тэрээр USC буюу Өмнөд Каролинийн их сургуулийг сонгожээ. Тус сургуулийн багт хийсэн эхний тоглолтондоо 21 оноо, 7 самбараас бөмбөг авалт авч багаа тэргүүлэн, Azusa Pacific багийг 85-64 харьцаатай буулган авсан байна. 2008 оны all-american Mcdonald’s тэмцээний цагариган дээрээс довтлох тэмцээний аварга.

Nbadraft.net-ийн экспертүүд түүний тоглолтын хэв маягийг Vince Carter/Gerald Green нартай зүйрлэж байна. Энэ жилийн драфтийн эхний тойргийн 5-10-ийн хооронд сонгогдох магадлалтай. Хүчирхэг dunk, тэсрэлттэй чанар нь түүнийг NBA-ийн топ хамгаалагчдын тоонд оруулах бизээ. Ингээд түүний хувийн highlight film-ийг хүргэе.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. lakers says:

    zugeer toglogch bnlee 23 noimortoi togloj bgaad ter temtseend 24 tei toglood bsan uu 24 bolgoson uu minii huvid kobe rhuu toglodog yum shig sanagdsan shdee QQRQQ ch kobe g bagaassaa shutej irsen gj stguul deer helsen bsanshd

    GD Star Rating
    loading...
  2. Man U says:

    ene toglogchiig medhiin bna aa . usc-d 10 dugaartai toglodog tee. sain yum bileee. ter dunk uud ni laitaim blee. 3s ch sain shidne . bas sain blok toi. er ni l sain toglogch blee de. kobe gehesee iluu vinsanity shig l toglodog yum shig sanagdsan

    GD Star Rating
    loading...
  3. storm says:

    bas neg sain toglogch NBA-d nemegdeh nee

    GD Star Rating
    loading...
  4. Hoop says:

    amshigiin nohor bna. DUNK bol unen NICE

    GD Star Rating
    loading...
  5. real says:

    za sn sn garlaa ged odoo kobe james melo wade howard nteres iluu garah toglogch yr ni torohgui l bolvuu.carter oneil macgrady bi tegej l bodoj bna

    GD Star Rating
    loading...
  6. ganaa says:

    aiamaar nuhur bna shuu

    GD Star Rating
    loading...
  7. Ж Цэлмэг says:

    Hi, Real! Buh oduud ch rookie buyu immature baihdaa iimerhuu l baidag shdee. NBA-d dor hayj 2-3 jil bolsnii daraa l dugneh heregtei baih, minii bodloor ene jiliin Draftiin neg special toglogch. Tsag hugatsaa l haruulna daa er ni…

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: