Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Челси » Челсигийн хийсэн наймааны үр дүн

GD Star Rating
loading...

http://i.dailymail.co.uk/i/pix/2008/07/16/article-1035700-01F8ACF700000578-459_468x286_popup.jpgРоман Абрамовичид худалдагдсанаас хойшхи таван жилд Челси наймааны зах дээр шуугиан тарилгүй өнгөрч байсан нь үгүй. Харин өнгөрсөн зуны хувьд ноён Абрамовичийн түрийвч нимгэрсэнтэй холбоотой юу эсвэл түүний Челсиг гэх сэтгэл хөрсөнтэй холбоотой юу ямар ч гэсэн урьд өмнөх жилүүдээсээ харьцангүй бага мөнгийг шинэ тоглогч авчрахад зарцуулсан билээ. Тэдний хийсэн наймаа нь тэр чигээрээ Португаль тоглогчид байгаа нь гарцаа байхгүй Сколаригийн шахалтаар хийгдсэн зүйл. Гэхдээ Сколарид найдсанаараа Роман ч тэр, Челсигийн фенүүд ч тэр бүгдээрээ хулхидуулж, маш их хохирол амссан нь үнэн. Зөвхөн мөнгөн дүнгээр л гэхэд Сколариг явуулахын тулд Челси 10 сая фунт түүнд төлсөн бөгөөд мэдээж түүний авчирсан гутамшигтай ялагдлууд нь үүний хажууд юу ч биш.

Ирсэн : Жосе Босингва (Порту); Деку (Барселона); Минэйро (Үнэгүй); Рикардо Куарежма (Интер- зээл).

Явсан : Бен Саха (Портсмут- зээл); Эрнан Креспо (Гэрээ дууссан); Райн Бертранд (Норвич- зээл); Стив Сидвэл (Астон Вилла); Клод Макелеле (ПСЖ); Таль Бен Хайм (Манчестер Сити); Клаудиа Пизарро (Вердер Бремен зээл); Андрей Шевченко (АС Милан); Шон Райт-Филипс (Манчестер Сити); Жэк Корк (Уатфорд зээл); Уэйн Бридж (Манчестер Сити); Карло Кудичини (Тоттенхэм).

Босингва

Довтолгоонд оролцох дуртай , хурдтай, авьяаслаг энэ залуу хамгаалагчийн Челси дэх эхлэл яах аргагүй сайхан байсан. Түүний тоглолт Стэмфорд Бриджэд шинэ уур амьсгалыг авчирч тоглолтын хэмнэлийг бүхэлд нь өөрчилж чадсан билээ. Мэдээж Сколари нутаг нэгт залуудаа боломжийг харамгүй олгож байсан нь үүнд нөлөөлсөн. Гэхдээ түүний хувьд бүх зүйл төгс сайхан байсан гэвэл эндүүрэл болно. Жосе хэтэрхий түргэн ууртай, сэтгэлийн хөдлөлөө барьж чаддаггүйгээс гадна эцсийн мөчид гаргадаг шийдвэр нь үргэлж буруу байдаг. Мэргэжилтнүүд ч үүнтэй санал нэгддэг. Гэхдээ сүүлд Астон Виллатай тоглоход Босингва, Эшли Яангийн эсрэг үзүүлсэн тоглолтоороо дээрхи шүүмжлэлүүдийг бүдгэрүүлж чадсан билээ. Түүнийг ирэх улиралд илүү сайжирч багийнхаа амин сүнс болно гэдэгт эргэлзэхгүй байна. (Үнэлгээ 4)

Рикардо Куарежма

Ла лиг, Сери А-гийн аль алинд нь бүтэлгүйтсэний дараа Рикардог Премьер лигт дасан зохицож чадах эсэхэд нь олон хүн эргэлзэж байлаа. Гэтэл санасныг бодвол тэр үнэхээр давгүй тоглож байна. Хэтэрхий шоу хийлгүй хэрэгтэй үед нь бөмбөгөө дамжуулж, хурд болон ур чадварынхаа ачаар хамгаалагчдаас төвөггүй мултарч чадаж байгаагаас нь харахад түүнийг Челсид сайн тоглож байна гэж дүгнэж болохоор байна. Ирснээсээ хойш багийнхандаа хэд хэдэн гоолын дамжуулалт өгч, фенүүдийн талархлыг хүлээгээд байгаа Португаль эрд +3 оноо өгч байна.

Деку

Бразил, Португаль, Испани зэрэг нарлаг цаг агаартай орнуудад карьерийн ихэнх жилүүдээ өнгөрөөсөн Декугийн хувьд бүрхэг Англи орон тийм ч таатай сэтгэгдлийг үлдээсэнгүй. Челсид ирсэн эхний саруудаа Деку нилээдгүй хичээж Лампс, Баллак нараас илүү гарахыг хичээж байсан ч бэртэл гэмтэл түүний саад саад болсон юм. Одоо 31 настай Декү Цэнхэрүүдийн төлөө өөрөөсөө шалтгаалах бүхнээ хийсэн хэмээн мэдэгджээ. ”Би уучлал гуйхыг хүсэхгүй байна. Уг нь Деку гэж хэн бэ гэдгийг Англичуудад харуулаад өгье гэж бодсон боловч энэ бэртлээс болоод бүх зүйл нурчихлаа. Ийм зүйл тохиолдоогүй байсан бол би тэдэнд хэрэг болох байсан нь тодорхой шүү дээ”. Улирлын эхэнд Портсмутын хаалганд 40 орчим яардаас хийсэн гоолыг нь түүний Челси дэх карьерийн оргил мөч гэж болох юм. (Үнэлгээ 2)

Минейро

Түүний байранд тоглодог Майкл Эссьен улирлын дундуур бэртэл авсан ч Минейро банзанд суусаар улирлыг дуусгаж байна. Яахав ганц хоёр тоглолтонд дажгүй тоглосныг нь үнэлж болох ч 33 настай түүнд Англи орон зохихгүй гэдэг нь харагдаж байна. Үнэгүй ирсэн болохоор түүний наймаанд муу гэсэн үнэлгээ тавьж болох ч, Челсигээс долоо хоногт 30.000 фунтын цалин авч буйг нь бодолцоод 2 гэсэн үнэлгээ тавьж байна. Мөн идэвхи чармайлтынх нь төлөө + үнэлгээ нэмэх нь зүйтэй болов уу. (Үнэлгээ +2)

Робиньог хамар дороосоо алдсан нь тэдний наймааны зах дээр хийсэн гол алдаа гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Учир нь Бразил эрийн Ситид үзүүлж буй гайхалтай тоглолт нь Челсигийн фенүүдийн голыг харлуулж буй нь лавтай. Сколаригийн нутаг нэгтнүүдээс Босингва л гайгүй явж байгаа ба Деку, Куарежма хоёр ид шидээ үзүүлэх болоогүй л байна. Шинэ дасгалжуулагч Гуусын удирдлаган дор Челсигийн амжилт эрс дээшилсэн ч, Сколари шиг нутгийнхандаа ээлтэй хандах нь юу л бол. (Үнэлгээ +3)

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

17 Сэтгэгдэл

  1. Man U says:

    quaresma – d 3 onoo gejuu . zoo zoo. nadad lav demii avchirsan yum shig sanagddiin . gehdee hun bolgonii bodol oor blgui deee

    GD Star Rating
    loading...
  2. arsenal says:

    mineiro gej hun chelsea-d bdag ymu? bi lav mdkun bnoo ushuu di santo ntr iregui ymuu ene jil

    GD Star Rating
    loading...
  3. robinho says:

    1t messi 2t robinho 3t c.ronaldo

    GD Star Rating
    loading...
  4. crusader says:

    Quaresma-g Hiddink garaand eroosoo gargahgui baigaa. Eronhiidoo Kalou, Bellietti 2-iin selgeegeer orj irj bga. Garaand bainga gargaval ug n zugeer bolovuu. Asar ih potentsial-tai toglogch shude uul n. Uurt ni bolomj eroosoo olgohgui bna

    GD Star Rating
    loading...
  5. Totti says:

    Hiddink chin hashir shuudee! formgui toglogchiig talbaid gargah zorig bhgui! Quaresma formondoo orsnii daraa l Hiddink talbaid gargah bh

    GD Star Rating
    loading...
  6. GOAL says:

    “Учир нь Бразил эрийн Ситид үзүүлж буй гайхалтай тоглолт нь Челсигийн фенүүдийн голыг харлуулж буй нь лавтай”
    Tiim gaihalt toglolt harahgui l bna shuu ho.

    GD Star Rating
    loading...
  7. real says:

    quaresmag ug ni garand gargasan bol dr bhgui yu .joe coliin orond ch ym uu.ter malouda bter bol sn togloj bgaa myiig ni harahgui l ym .bosingwa sn chelead bol ene bairlal deeree darhlagdan biz

    GD Star Rating
    loading...
  8. carmelo says:

    querasme-g neg garaadn gargaasai sda gj. terinii togloltiig haralgui ymar ih udvaa uul ni ch bujignuulna daa

    GD Star Rating
    loading...
  9. Anti- Liverpool says:

    manai true blue-d uu l n lag l da daanch anelka gej amisgaag haraad baigaarai zailuulval deer shuu drogbag yesday gargahgui yasiin bol cole gemtelees irvel liverpool yu ch bolku shte

    GD Star Rating
    loading...
  10. Batu says:

    minii bodloor odoo ballack deco nar hereggui yum shig sanagddin. bosingwa bol sain shde

    GD Star Rating
    loading...
  11. real says:

    za ballack bol chelseagiin neg tov bolson sh dee.ter deco ugiin meddegui bssiin ug ni uhaalag toglolttoi sh d

    GD Star Rating
    loading...
  12. nka says:

    Batu shaaldaa Ballack chin chelsead mash xergtei toglogch gold bol tegeel xaraarai say German-n togloltiig vzsen bol ballackiin yaj toglosniig xarsan bol dyygar uuriiguu xamgaalj yamar negen yum bich ntr deer neg gar Cole-g syylga ntr gesen bna Cole chin Lampard Ballack Terry ntr shig bairlalda darxlagdsan toglogch shv Chelseagiin fanatyydaa ter Quer xarin malu bellet kaluo ntr-n orond yum dyylgaj mednee.

    GD Star Rating
    loading...
  13. lampard says:

    urd talaa es tootsvol sanaa zovood baih um alga ene jil CL-iin tsomoo avaadahay tegeed namraas gants neg gaigyi naimaa hiine

    GD Star Rating
    loading...
  14. dudu says:

    chelsea liverpooliig lav hojih bhaa

    GD Star Rating
    loading...
  15. dudu says:

    ballackaas sain toglogch gevel gadnaas bur realaas van der vaartiig avah heregtei ternees bish chelsead tuunii bairan deer toglochihoor hun bhguiee

    GD Star Rating
    loading...
  16. Кино says:

    Деку г явуулах хэрэгтэй! Куарежма уг нь гоё тоглодог даан ч гараанд гаргахгүй юм.

    GD Star Rating
    loading...
  17. Кино says:

    Уг нь Деку-г авалгүй Робино г л авчихсан бол . . .

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: