Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг » Ливерпулийнхэн баярлах болоогүй

GD Star Rating
loading...

Премьер лигийн 31-р тойргийн тоглолтууд тун сонирхолтой болж өнгөрлөө.

macheda_2115626

Бямба гаригт Ливерпуль Фулхэмийн талбайд очин тоглохдоо шүүгчийн мэдлийн цагт гоол хийн 3 оноо авсан бол саяхан Манчестер Юнайтед талбай дээрээ Астон Виллаг хүлээн аван тоглож, хожигдож яваад тэнцүүлж, улмаар мөн шүүгчийн мэдлийн цагт Юнайтедийн үндсэн багийн бүрэлдэхүүнд анхны тоглолтоо хийж байгаа  17 настай залуу тоглогч Федерико Македа хожлын гоол оруулж, Олд Траффордыг доргиов. 1-р багийн 7 тоглогч нь гэмтэл, торгуулийн улмаас энэ удаагийн тоглолтонд оролцоогүй тул Македа, Уэлбэкк нарын залууст талбайд гарах боломж олдсон. Уэлбекк үндсэн цаг дуусах дөхөж байхад гоол хийх дөхсөн ч аз дутсан бол  Италийн Лациогийн академийн сурагч байсан Македа хүү азтай, одтой юм. Райан Гигззийн дамжуулалтыг хүлээж аваад, Виллагийн хамгаалагч Л.Янгийг хуурч, тун ч гоёмсог гоолыг Фриделийн хаалганд хийсэн. Тэрээр 2007 онд Манчестерт ирж байжээ. Астон Вилла ийн 4 дараалж хожигдлоо.

d39d5dafeeba8a544ca589ae868c4fde

Өчигдөр Ливерпуль Фулхэмийг 92 дахь минутанд И. Бенаюны хийсэн гоолоор хожиход би л лав тэднийг энэ улиралд Премьер лигт түрүүлэх байх гэж бодож байсан. Учир нь тэд сүүлийн үед маш сайн формтой байгаагийн дээр энэ улиралд цөөнгүй удаа иймэрхүү байдлаар хожил авч байгаа бөгөөд аз тэдний талд байна гэж бодохоор байв. Гэвч Юнайтедын өнөөдрийн хожил энэ бодлыг маань үгүй хийх шиг боллоо.

Алан Ширер Ньюкаслын удирдан анхны тоглолтоо талбай дээрээ Челсигийн эсрэг хийж хожигдлоо. 2-р хагаст Фрэнк Лампард, Флорен Малуда нар гоол хийцгээсэн байна. Эхний гоол дээр Ньюкаслын хамгаалагч Ф.Коллочини бүдүүлэг алдаа гарган багаа хөөдсөн бол 2 дахь гоолыг Лампардын сайхан дамжуулалтаар Сколариг дасгалжуулагч байхад өөдлөөгүй Малуда хийсэн. Челси сүүлийн 6 тоглолтноос 15 оноо аваад байгаа нь бусад багуудаас хамгийн сайн амжилт юм. Харин Ньюкасл Премьер лигээс хасагдах багийн нэг хэвээр үлдлээ. Гэхдээ Алан Ширер “Бидэнд дахиад 7 тоглолт дутуу. Байраа ахиулж чадна” хэмээн хэлсэн байна.

Ческ Фабрегас, Эммануэль Адебайор нар эргэн ирж, багтаа хүч нэмснээр Арсенал талбай дээрээ Манчестер Ситиг 2:0-ээр хожлоо. Өнгөрсөн 2-р сараас хойш талбайд гараагүй байсан Того довтлогч Адебайор дубль хийв. Тэрээр энэ улирлын 12 дахь гоолоо хийжээ. Харин Арсеналын ахлагч Фабрегас гэмтлийн улмаас 3 сар тоглоогүй байсан ч Ситигийн эсрэг маш сайн тоглож байлаа.  Арсеналын лигтээ хожигдоогүй цуврал ийн 17 болж байна.

237732_33_preview

Тоттенхэм Блекбэрнийг талбайд нь Робби Киний гоолоор тэргүүлж байсан ч 80 дахь минутанд Паласиос улаан хуудас аван талбайг чөлөөлснөөр тоглолт 180 градус эргэжээ. Талбайн эзэд хүн илүү болсноосоо хойш 2-хон минутын дараа  тэнцээний гоол хийж, улмаар үндсэн цаг дуусахаас 3 минутын өмнө сэлгээгээр гарч ирсэн Голланд хамгаалагч Оэйер хожлын гоол хийснээр Сэм Аллердайс тэргүүтэй Блекбэрн 3 оноо авч, хасагдах багуудын хэсгээх нэлээн холдож санаа амрав.

Вест Хэм талбай дээрээ Сандерландыг 2:0-ээр хожсоноор 31 тоглолтын дараа 44 оноотой болж, хүснэгтийн 7-д бичигдэж байна. Эхний гоолыг хийсэн Станислас гарааны бүрэлдэхүүнд анх удаа гараад гоол хийжээ.

Мидлсбро ч ирэх улиралд доод дивизионд тоглох нь дээ, ер нь. Болтоны талбай д зочлохдоо 4 гоол хаалгандаа алдаж хожигдлоо. Айлын талбайд Боро 9 дараалан хожигдож байгаа нь тэдний хувьд Дэлхийн 2-р дайнаас хойшхи хамгийн муу амжилт юм.

Сток Сити энэ тойрогт лигийн сүүл мушгиж байгаа Вест Бромыг талбайд нь хожсоноор энэ улирлын анхны зочлон тоглолтын хожлоо авлаа. Английн шигшээд хүртэл тоглож байсан Битти өвлийн солилцоогоор 3.5 сая фунтээр Стокт ирснээсээ хойш 10 тоглолтонд тоглохдоо 6 дахь гоолоо Вест Бромын хаалганд хийжээ.  Вест Бром 11 тоглолтын турш хожил авсангүй.

Тоглолтуудын дүн:

Эвертон – Уиган 4:0

Гоол: Жо, 26, 51; Феллаини, 47; Осман, 61
Эвертон: Ховард, Лескотт, Ягелка, Баинес, Хибберт, Кэхилл (Родуэлл, 65), Невилл, Пиенар (Гослинг, 72), Осман, Жо, Феллаини (Саа, 72)
Уиган: Киркланд, Брамбл, Бойс, Фигуэроа, Мельхиот, Браун (Родаллега, 75), Уотсон, Шарнер, Н’Зогбиа, Валенсия (де Риддер, 71), Мидо

Ливерпуль. “Гудисон Парк”

Фулхэм – Ливерпуль 0:1

Гоол: Бенаюн, 90
Фулхэм: Шварцер, Хангеланд, Хьюз, Кончески, Панцил, Этуху, Мерфи (Дакурт, 76), Демпси, Дэвис (Гера, 79), Замора, Джонсон (Ньюланд, 87)
Ливерпуль: Рейна, Каррагер, Шкртел, Инсуа, Арбелоа, Лукас, Хаби Алонсо, Торрес, Жеррард (Аггер, 90), Доссена (Бабел, 65), Кюйт (Бенаюн, 76)

Лондон. “Крэвен Коттедж”

237774_33_preview

Ньюкасл – Челси 0:2

Гоол: Лэмпард, 57; Малуда, 65
Ньюкасл: Харпер, Коллочини, Бейе, Энрике, Тэйлор, Нолан (Гатри, 69), Батт, Гутьеррес, Лёвенкрандс (Дафф, 45), Мартинс (Кэрролл, 81), Оуэн
Челси: Чех, Терри, Алекс, Э.Коул, Иванович, Джон Микел Оби, Лэмпард, Эссьен (Баллак, 57), Малуда, Анелька (Ди Санто, 68), Калу

Ньюкасл. “Сент Джеймс Парк”

Халл Сити – Портсмут 0:0

Халл Сити: Дюк, Заятте, Турнер, Доусон, Риккеттс (Фолан, 86), Эшби, Бармби (Марни, 74), Джеованни, Менди, Фаган (Килбане, 71), Манучо
Портсмут: Джеймс, Дистин, Кэмпбелл, Хрейдарссон, Кабоул, Хьюз, Маллинс, Кранчар (Белхадж, 76), Джонсон, Кроуч, Нагент (Кану, 64)

Халл. “КК Стадиум”

Вест Хэм – Сандерленд 2:0

Гоол: Станислас, 42; Томкинс, 53
Вест Хэм: Грин, Апсон, Томкинс, Илунга, Спектор (Коллинс, 73), Нобл, Неилл, Станислас (Лопес, 90), Боа Морте, Ди Микеле (Дьер, 81), Тристан
Сандерленд: Гордон, Коллинс, Фердинанд, Бен-Хаим, Бердсли, Уайтхид, Лидбиттер, Ричардсон, Мерфи (Джонс, 54), Малбранк (Эдвардс, 75), Сиссе

Лондон. “Аптон Парк”

adeba21

Арсенал – Манчестер Сити 2:0

Гоол: Адебайор, 8, 49
Арсенал: Альмуния, Санья, Туре, Галлас, Клиши, Уолкотт (Эбуэ, 71), Фабрегас (Рэмси, 79), Денилсон, Сонг, Аршавин, Адебайор (Бендтнер, 71)
Манчестер Сити: Гивен, Ричардс, Онуоха, Сабалета, Данн, Райт-Филлипс, Компани (Элано, 39), де Йонг, Бридж (Джелсон, 18), Робиньо (Старридж, 76), Беллами

Лондон. “Эмирейтс”

Болтон – Миддлсбро 4:1

Гоол: Дэвис, 8; Кэхилл, 44; Тэйлор, 78; Гарднер, 84 – О’Нил, 38
Болтон: Яаскелайнен, Шитту, Кэхилл, Самуэл, Стейнссон, Макканн, Муамба, Гарднер, Тэйлор, Дэвис, Элмандер (Башам, 83)
Миддлсбро: Джонс, Хат, Уитер, Погатец (Тэйлор, 36), Хойте, О’Нил, Батес, Даунинг, Алиадиере (Эмнес, 75), Алвес, Санли

Болтон. “Рибок Стэдиум”

Вест Бромвич Альбион – Сток Сити 0:2

Гоол: Фаллер, 2; Бьитти, 49
Вест Бромвич Альбион: Карсон, Олссон, Мартис, Робинсон (Беднар, 60), Зуйверлун, Грининг (Корен, 60) , Валеро, Брант, Моррисон, Фортуне, Симпсон (Тейксейра, 61)
Сток Сити: Соренсен, Фэй, Шоукросс, Хиггинботам, Уилкинсон, Уилан, Делап, Этерингтон, Лоуренс (Паг, 74), Фаллер (Олофиньяна, 88), Бьитти (Кресвелл, 78)

Вест Бромвич. “Хоуторнс”

Блэкберн – Тоттенхэм 2:1

Гоол: Маккарти, 82; Оэйер, 89 – Кин, 30-пен
Блэкберн: Робинсон, Эндрюс, Самба, Нельсен, Живе, Диуф, Мокоэна (Тугай Керимоглу, 63), Уорнок, Педерсен (Данн, 26), Робертс (Оэйер, 46), Маккарти
Тоттенхэм: Гомес, Чорлука, Вудгейт, Кинг, Ассу-Экотто, Леннон (Зокора, 83), Женас, Паласиос, Модрич, Бент, Кин

Блэкберн. “Ивуд Парк”

Манчестер Юнайтед – Астон Вилла 3:2

Гоол: Криштиану Роналду, 14, 80; Македа, 90 – Карью, 30; Агбонлахор, 58
Манчестер Юнайтед: ван дер Сар, Эванс, О’Ши, Эвра, Невилл, Флетчер, Каррик, Нани (Македа, 61), Криштиану Роналду, Тевес (Уилбекк, 88), Гиггз
Астон Вилла: Фридель, Дэвис, Куэллар, Шори, Л.Янг, Барри, Петров, Э.Янг, Милнер (Рео-Кокер, 76), Карью, Агбонлахор

Манчестер. “Олд Траффорд”

ПЛ-ын явц:

БАГ

тт

Б-х

Оноо

1 Манчестер Юнайтед 30 52-20 68
2 Ливерпуль 31 55-21 67
3 Челси 31 51-17 64
4 Арсенал 31 50-27 58
5 Астон Вилла 31 45-39 52
6 Эвертон 31 44-31 51
7 Вест Хэм Юнайтед 31 37-35 44
8 Уиган Атлетик 31 30-32 41
9 Фулхэм 31 30-27 40
10 Манчестер Сити 31 46-39 38
11 Тоттенхэм Хотспурс 31 37-36 38
12 Болтон Уондерерс 31 36-45 37
13 Сток Сити 31 31-47 35
14 Блэкберн Роверс 31 35-50 34
15 Халл Сити 31 35-52 34
16 Портсмут 30 32-46 33
17 Сандерленд 31 29-41 32
18 Ньюкасл Юнайтед 31 36-51 29
19 Миддлсбро 31 22-46 27
20 Вест Бромвич Альбион 31 26-57 24
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

49 Сэтгэгдэл

  1. Гоё тоглолт болсөөн. Хожигдох нь гэж сандарч байсан нэмэлт цагтайгаа нийлээд сүүлийн 10 гаран минутанд хоёр гоол хийгээд хожчихлоо. Тэр Македагийн гоол бол тасархай байлаа гэж. Роналду мэргэн буучдын жагсаалтыг өнөөдрийн дублийнхээ ачаар Анелькагийн хамтаар тэргүүлээд эхлэх шив дээ.

    GD Star Rating
    loading...
  2. storm says:

    Премьер лиг-iig goy bolj bna oo

    GD Star Rating
    loading...
  3. liverpool fc says:

    shaa storm liverpool geed bichchen baigaz dee

    GD Star Rating
    loading...
  4. C.Ronaldo says:

    What a game what a finish i have never seen something like that before it was one of the best games i have ever seen

    GD Star Rating
    loading...
  5. C.Ronaldo says:

    uu bi Man U Aston villa-gin toglolt-n tuhai bichsen shu. Cristiano Ronaldo Dos santos aveiro chi uneheer Manchester united-n od n yumaa chamaig shutej amidarya, yaya manaihan goe shu, ali united-nhan ta nar hn bnaaa, Manai Wonderkind macheda welbeck tosich 3 yum duulganaa gdg-t itgeed bsima. Manaihan barag l 2-r bagaara toglolooo shd. Uneheer united RESERVE saitai gdg-g haruullaa, bas ireh 3dhad portotoi hiih toglolt-n mash sain pormotion bolloo. unheer shn bn. unuudur ch ajilaa unheer sain hiinee.

    GD Star Rating
    loading...
  6. МанЮ азтай байлаа. Талбай дээрээ нухуулах гэж байнашдээ. Манайд 5:0 дуулсан багийг арай гэж хожлоошдээ. За за хэрүүл өдөөд ч яахав цаашид яахыг харж л байя.

    GD Star Rating
    loading...
  7. Man U says:

    macheda budaa bolgosoon. ene hojil uneheer heregtei hojil bsaan.tosic selgeend bsan . oruultsan bol bas l goe shuu dee. uneheer reserve saitai bag gedgee haruullaa. hervee rio vidic 2 togloson bol tegej 2 morguulj goal aldahgui l bsan . saihan hojson shu. ronaldo l hamag toglolt sergeesen deee. ter 80 dah min iin goal bol aguu medremj shuu

    GD Star Rating
    loading...
  8. Man U says:

    buynbat aa manai 1-r bagiin 7 toglogch ene togloltond oroltsooguim shuuu. er ni teged tanaih ch bas aztai l hojoo bizdeee ain . adilhan yum bj bitgii ingej so zan gargaj bai

    GD Star Rating
    loading...
  9. MASS: CL Liv-Chelsea цуг үзэх хүн байна уу?

    GD Star Rating
    loading...
  10. YNWA says:

    manaih sain sain yund n aih ve suuliin heden toglolt yu ch boloo bilee uliral duustal uznee

    GD Star Rating
    loading...
  11. boldoo says:

    Хувь заяа биднээр даанч муухай тоглох юм. Бат-үүл энэ нэр 1990 оноос монголчууд бид мэдэх билээ. Элбэдорж тэргүүтэй хүмүүс МАХН-н өвөрт очиж 6+1 ийн бүлэг байгуулж байхад Бат-үүл үгээн хэлж байсан. Албан тушаал гордогчид МАХН хуивалдаж засаг барих гээд УИХ-н боектолж байхад Үүл гишүүн үгээн хэлж л байсан Монголын сүүлийн 20 жилд үнэн үг хэлсэн ганц хүн нь БАтүүл юм. Элбэгдорж Энхбаяртай 1998 оноос холбогдож албан тушаал эрх мэдлийн найзууд болсон Энхсайханы ЗГ-г огцоруулж өөрөө ЕС болохын тулд Энхбаяртай үгсэн хуйвалдаж байлаа. Дахин ЕС болохын тулд Бас л Энхбаяртай найзлаж байлаа. Одоо тэгтэл шал өөр хүн болчих гэж энэ бол худлаа Монголчуудаа…. Элбэгдорж бол албан тушаал эд мөнгөний төлөө үнэнч андаа худалдагч этгээд ТВ-9 дээр Үүлийн талаар худлаа мэдээлэл аваачиж өгөх үүргийн адгийн шааруудын нэгт өгч байсан хүн. Батүүлийг хулхидах шалтгаан бол элбэгдоржид 7/1 байгаа юм. Хэн 7/1 ныг уриаллаа бид элбэгдорж Энхбаяр хоёрыг сонгох ёсгүй нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар

    GD Star Rating
    loading...
  12. messi says:

    boldoo sport dund yu oruulj ireed bgan be? naad uks turuu uur gazar bich l de!!!!!!!!

    GD Star Rating
    loading...
  13. ASTON VILLA says:

    saihan toglolt bollo ghde 7n toirog dutuu bn aaa

    GD Star Rating
    loading...
  14. x says:

    Yaay Liverpool-iig mini ch az iveehguin dee gej bodoj ehelj bsan shu. heden udaa shon onovoo.

    Manu super az. Suugch bas ih sonin sonin shiidver gargaj bsan shuu. ain.
    Ym l bol oton gej tug orgool

    PL saihan bolj bnaa. sonirholtoi. Manu say tentssen bol bur l sonirholtoi bolohgui yu

    You’ll never walk alone. Go Liverpool.

    GD Star Rating
    loading...
  15. Энэ Македа гэж нөхөр Тоттитой ямар адилхан юм бэ? Хэр ирээдүйтэй юм болдоо?

    GD Star Rating
    loading...
  16. kk says:

    tehdee tottigoos arai l tsarai muutai yum kkk

    GD Star Rating
    loading...
  17. Ядаж байхад тэр доор нь манай хамгийн царай муутай 2 ийн зургийн тавьцан байхын.

    GD Star Rating
    loading...
  18. lampard says:

    ulaan chotgoryyd diildeheesee ongorchee neeree ter zaluu tottitoi adilhan umaa

    GD Star Rating
    loading...
  19. Totti says:

    yaa nadtai yu nter haha… Ter Macheda unen aimar gooliin medremj saitai gar blee!

    GD Star Rating
    loading...
  20. Red Devil says:

    kiko 17toi gej haragdhaargui shuu

    GD Star Rating
    loading...
  21. sunny says:

    Manchester uneheer aguu bag yumaa tedniig diileh bag barag algadaa ted tasarhai yumaa.ene jiliin buh tsomiig avnadaa.Ronaldo Rooney Tevez Park Vidic Gigs Van der sar bugd shildeg hulbumbugchid.MANCHESTERUNITED FITHING

    GD Star Rating
    loading...
  22. CR7 says:

    MACHEDA CHI MANUTDIIN IREEDUI SHUU CR7 HEN GEDGEE ENE TOGLOLTOND HARUULLAA SHUU DEE LIVERPOOL BOL ZUGEER AZIIN AMITAD PREMIER LEAGUE IIG UZEJ L BAIYDAA HAHA

    GD Star Rating
    loading...
  23. footgoool says:

    Ëèâåðïóëèéí ãîîë äóóññàí áîëòîé. Îäîî àç íü ÷ äóóññàí. ͺ㺺äºð ñ¿¿ë÷èéí ºäºð – Õóñóóëíàà òàëáàéäàà

    GD Star Rating
    loading...
  24. MGL Liverpool. says:

    Hehe. Yasan zevuun ner ogoo vee? Gehdee tsaashaa neleen heden toglolt bna. ManU-g Arsenel, Totenham, Derby chin huleej bna. Tsaashid yahiig harj l suue. Ene az eznii asuudal bol baih shtee. Tiimees l holbombog iluu sonirholtoi, gaihamshigtai boldog shtee.
    I LOVE FOOTBALL.

    GD Star Rating
    loading...
  25. Man U says:

    ugaasaa oton l bsan shdee. shugch manai tald uilchilsen yum ogt bhkui shuu., holbombog meddiin bol chi medej l bgaa

    GD Star Rating
    loading...
  26. bilguun says:

    liverpool turuulne ee manu bolosh de busadda bolomj bolomj ain …….

    GD Star Rating
    loading...
  27. Отон байгаагүй газар отон өргөсөншдээ. Man U тоглолтоо үзээгүй юмуу? А. Young зүүн жигүүрээс гүйхэд отон байгаагүйшдээ. Хаалгачтай 1 1 гараад ирцэн байхад отон гээд өргөцөншдээ. Тэр яах ч аргагүй отон биш байсан. Тэр тайлбарлагч нар нь хүртэл уулга алдаж байсан шүү. Яагаад худлаа гүрийгээд байнаа.

    GD Star Rating
    loading...
  28. Unurzul says:

    Hi zaluusaa namaig Unurzul gedeg 24tey ohin uurtuu itgeltei zorgitoi zaluustay sexiin hamtragch bolno messenger id unuruu850127@yahoo.com add hiigeerei huleene shuu

    GD Star Rating
    loading...
  29. М says:

    энэ балай хүүхнийг бан хийгээч ээ. ноднин хавар ч сайхан байж дээ.

    GD Star Rating
    loading...
  30. М says:

    United-ийн дараагийн 5 учраа:
    11/04 v Sunderland (A)
    22/04 v Portsmouth (H)
    25/04 v Tottenham (H)
    02/05 v Middlesbrough (A)
    09/05 v Man. City (H)

    Liverpool-ийн дараагийн 5 учраа:
    11/04 v Blackburn (H)
    21/04 v Arsenal (H)
    25/04 v Hull (A)
    02/05 v Newcastle (H)
    09/05 v West Ham (A)

    Chelsea-гийн дараагийн 5 учраа:
    11/04 v Bolton (H)
    22/04 v Everton (H)
    25/04 v West Ham (A)
    02/05 v Fulham (H)
    09/05 v Arsenal (A)

    Манай Arsenal-ийн дараагийн 5 учраа:
    11/04 v Wigan (A)
    21/04 v Liverpool (A)
    26/04 v Middlesbrough (H)
    02/05 v Portsmouth (A)
    09/05 v Chelsea (H)

    Алинд нь илүү боломж байна?

    GD Star Rating
    loading...
  31. messi says:

    unurzul zailaachee

    GD Star Rating
    loading...
  32. М says:

    Миний бодлоор United хамгийн хэцүү тоглолтуудыг хийх болно. Энэ 5 багийн 3 (Sunderland Portsmouth Middlesbrough) нь Premier League-ээс хасагдахгүйн төлөө үхэхээ сэхэхээ үзнэ. Манай Aersenal ч гэсэн хэцүүхэн л харагдаж байна. Liverpool, Chelsea, Portsmouth гээд байна аа. Chelsea л хамгийн гайгүй нь харагдаж байна.

    GD Star Rating
    loading...
  33. real says:

    za ugasaa manu oilgomjtoi sh dee.liv ugiin azgui barah ch ugui

    GD Star Rating
    loading...
  34. real says:

    liv iin uchraa l hamgiin gaigui haragdaj bna daa

    GD Star Rating
    loading...
  35. Man U says:

    bi manu giin togloltiig algasalgui uzdegee. minii uzsen tv-eer tailbarlagch ni uulga aldaj maldaad bsan yum bgaagui. chinii uzsen tv-iin tailbarlagch ni yum meddeggui gar bsiim blgui. esvel shuugch bid 2 sohor bolog

    GD Star Rating
    loading...
  36. P#24 says:

    Vldej bga togloltuud bag bolgonii huvid l chuhal..,Ene dundaas arai gaigui haragdaj bn gehiin bol Chelsea, LIV 2 l bndaa!

    GD Star Rating
    loading...
  37. man.utd az tai bailaa macheda unen nice goaldsan l doo gehdee bi liverpooliig turuulne gej bodoj bnoo

    GD Star Rating
    loading...
  38. carmelo says:

    liv bayrlah boloogui shuu nuhduud
    manu-g haraa bizdeee ain
    barahgui shoo
    ylanguya cr7g

    GD Star Rating
    loading...
  39. Ball says:

    Балай нэт нь тасраад үзэж чадсангүй. Маню оруулсан гоолууд байна уу

    GD Star Rating
    loading...
  40. tseska says:

    manu1

    GD Star Rating
    loading...
  41. ALONSO says:

    liverpool Cl-t turuuleesei MANU yahuu sain bag ch gesen odoo bol hanasan bailgui de. ene jil liverpool CL tsom avahgui bsan ch hamaagui mnau gaas oor bag avbal zugeer de.

    GD Star Rating
    loading...
  42. liverpool go go go says:

    Ene sait yamar evgui sedev tavidag yum be bayrlasan hun alga bna shuu de. Aston villa unen turshilga dutlaa da ug ni hojij bgaad haramsaltai yum bolloo. Macheda-giin goal bol torres-iin goaliig sanagduulsan ih goe goal hiisen gehdee l aston villa azgui yumaa. Za ene ch yahuu margaash avarguudiin lig goe bolno do.

    GD Star Rating
    loading...
  43. liverpool says:

    Ene sait yamar evgui sedev tavidag yum be bayrlasan hun alga bna shuu de. Aston villa unen turshilga dutlaa da ug ni hojij bgaad haramsaltai yum bolloo. Macheda-giin goal bol torres-iin goaliig sanagduulsan ih goe goal hiisen gehdee l aston villa azgui yumaa. Za ene ch yahuu margaash avarguudiin lig goe bolno do.

    GD Star Rating
    loading...
  44. ssss says:

    liverpool

    GD Star Rating
    loading...
  45. P#24 says:

    Taminee avarguudiin ligiin shovgiin 8-n ehnii togloltuud ehlehed hedhen tsag vldlee.
    Ziak ho Chelsea-ee demjeed orilood suuchina daa saihan bn hehe.

    GD Star Rating
    loading...
  46. MGL Liverpool. says:

    Real gesen nohor manaid 5-0-duulsandaa sharalhaad bna uu aan. Hehe.
    Harin ter Young-iin zuuneer garch irdeg bol uneheer oton baigaagui shuu. ManU gesen nohor itgehgui baival togloltoo ahiad uzeh heregtei shuu.

    GD Star Rating
    loading...
  47. C.Ronaldo says:

    Аз аз гэж эцсийн эцэст азаа манайхан өөрсдөө л бий болгосон шд, эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шиг. 10 минут дутуу 2-1 ээр хожигдож явж байхад Fergie яасан бэ? Хэзээ ч first team-д тоглож байгаагүй ямар ч туршлагагүй 17 настай пацааныг гаргасан. Тэгээд тэнцүүлсний ч дараа хамгаалалт маш сул тоглож байхад багтаа ямар ту*a*л өгсөн бэ? ДОВТОЛ, ДОВТОЛ, ДОВТОЛ!!! Энэхүү шийдвэр бол онол дээр бүтэхээс илүү бүтэхээргүй байсан. Rafa байсан бол тэгэхгүй шд, найдвартай оноогоо авахын төлөө хамгаалалт руу л шилжих байсан. SAF үнэхээр маш эрсдэлтэй бооцоо тавьж ялалтыг бий болголоо. Хожно гэж улаарч байгаад ахиад гоол алдах магадлал бол үнэхээр байсан. Гэхдээ манайхан хэзээ ч ялагдах вий гэж тоглодоггүй, хожихын л төлөө тоглодог. Тийм л учраас манайх Premier League-н түүхэнд сүүлийн 5 минутанд хамгийн олон гоол хийснээрээ тэргүүлдэг.

    GD Star Rating
    loading...
  48. C.Ronaldo says:

    manai United-n neg nuhur ih shn bichjee. ta nar-g bas unshasai gj ih huslee. Harin Copy PAste hiisend sorry

    Бичих юм их л байна, хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байна хэхэ. Гэхдээ найруулга энэ тэр хамаагүй ээ, толгойдоо орсноо л мутарлаад байя. Шинэ залуугаас эхлэе. Түүнийг МакЭда гэнэ. Итали хүнээс асуух хэрэггүй, олон итали хүн буруу хэлж мэднэ. Гарал нь цэвэр итали хэрхэвч биш ээ. Харин хойшоо манан ихтэй зүгийн хүнээс асуух хэрэгтэй. Түүнийг би нэг ч харж байсангүй. Сая хэрэг болгож гүүглдлээ. Лациогийн академиас ирсэн, 91 оны хүүхэд байна. Тоттигийн дүү гэж андуурмаар юм билээ. Долгорсүрэн заан гээд шуугиж байсан шиг Тоттигийн аав нь энд тэнд сахилгагүйтэж явсийм биш бээз. МакЭда энэ өвөл Италийн У19-ийн багт нэр нь дуудагдсан юм байна. Манайд ирээд Ньюкаслын нөөцийнхөнтэй талбайд нь тоглоод 3-3-аар тэнцэхэд хэт трик хийсэн юм байна.

    Өчигдөр Эхнэрийн урхи гэдэг балай киног эхнэр ээжтэйгээ цуг үзээд, хажуугаар нь би мангартаад цагаа андуурчиж. Нэг тавьсан чинь айлын 2 дэх гоол орж байх юм. Нүдэндээ ч итгэсэнгүй. 2 дараалж хожигдсон, талбай дээрээ тэгээд. Энэ бүхэнд САФ маш том хариу өгнө гэдэгт бүрэн итгэлтэй байлаа, хэдийгээр манай гарааны тоглогчдоос 6 хүн байхгүй ч гэсэн. Хажуугаар нь Рафаэл Андерсон 2 бас гэмтэлтэй. Гэхдээ л нөөцийнхөндөө би дэндүү итгэдэг. Манайх энэ гоолын дараа нүдээд л байлаа. Айл хамгаалаад дуусгах гэж байх шиг. Сэлгээгээр Нанигийн оронд МакЭдэ гээд нөхөр ороод ирэх юм. Бурхан минь, САФ аа чи юу хийчихэв ээ л гэж бодлоо. Манайхан зүтгээд л байлаа, байдаггүй ээ. САФ-ын тэтгэвэр ч бодогдоод эхлэх шиг. Ингээд айл хожчихвол тайтл онцгой хүндэрч ирэх нь ойлгомжтой байсан. Хамгийн сүүлд хэзээ 3 дараалж хожигдож байсныг огт санахгүй байна. Рэдс Фулхэмийг, Фулхэм Виллаг хожсон. Одоо гэтэл Вилла нь манайхыг хожих гээд байна уу даа. Би ч энэ бодолдоо бага багаар хөтлөгдсөөр л байлаа. Рэдс Фулхэм 2 нь бас манайхыг хожчихсон байдаг. Тэгж байтал Роналдо үнэхээр том тоглогч гэдгээ харуулж маш нарийн цохисон. Нөгөө орсон МакЭда чинь хажууд нь зогсчихоод цээж рүү нь алгадаад л. Хэн түүнийг дараагийнх нь гоолыг оруулна гэж санах юм бэ.

    Цаг хариугүй дуусах гэж байлаа. САФ нэг хүнийг үтэр түргэн ор гэж байна. Вэлбэк байжээ. Тевез суулаа. Харамсав. Тэр хэдий тааруу байсан ч энэ чухал үед үү. Тэнцээг хийчихсэн, хожих гээд морал сэргэцэн үе шүү дээ. Гэхдээ үргэлж САФ-ын зөв байдаг. Тэр оронгуут хожлын гоолыг хийнгээ алдав. Фрийдел үнэхээр рэфлэксээрээ хаалаа. Гэхдээ энэ цохилтоос өмнө хожлын гоол хийх боломж нэг гарсан. Роналдо баруун урдаас урдаа ямар ч саадгүй ганцаараа буудсан. Шууд л Бэнаюны гоол толгойд буугаад, орилоод бостол…

    байдгүй ээ, шувуу буудцан. Гэхдээ л тоглолтын төгсгөлд аль нь ч хожиж мэдэхээр байсан. Айл бас эвгүй эвгүй орж ирээд байсан. Ихэр цамхгаа мөн ч их үгүйллээ дээ. Эванс гэж хүү маш сайхан туршлага сууж байна даа. Вида шиг 2 ч удаа мөргөх гэж хичээсэн. Булангууд дээр Видагаа үнэхээр үгүйлж байв. За тэгээд 5 минут сунгалаа. Зарим нөхдүүд хэт их гээд байх шиг. Хоёрын хоёр гоол орсон. Тэр сэлэбрэйшнүүдийн үед урсах мөч, тэр олон хэвтэлт, хажуугаар нь 3 сэлгээ гэхээр шударга бус шийдвэр ерөөсөө биш юм аа. Тэгээд ч манай гоол орох үед 93 дэх минут өнгөрөөд явж байсан болохоор тэр дэмий яриа огтоосоо хамаагүй. МакЭда МакЭда, чамайг хэн ийм юм хийнэ гэж санах юм бэ. Каррик Эвра 2 тэр үед зүүн талд гүйж явсан. Энэ 2-оос хэзээ ч ямар ч пасс ирж болно. Маш олон хүнийг МОМ-оор нэрлэмээр байна. Гайхалтай 2 гоол хийсэн дэлхийн хамгийн шилдэг тоглогч байна, 17-хон настай залуу байна. Эвра бол ямар ч үед МОМ-д нэр дэвшдэг хүн. Түүнийг байхад цээжин дэх ааг ямагт түхэлзэж байдаг билээ. Каррик бол гайхалтай, гоолуудын үед үнэхээр гоё пассууд хаясан. Шотланд залууг бас мартаж болохгүй. Эванс байгаагүй бол өшөө ч гоол нэмээд алдах байсан байх. Хаалгачийгаа орхиж даанч болохгүй. Сүүлд хайлайтсыг харахад тэр фрийкикийг яаж хаахыг харсан. Улбар шараасаа зодог тайлсан нь үнэхээр зөв хэрэг байлаа. 2 фронтод зэрэг явахад энэ насан дээр ачаалал ахадна. Ирэх жил дахиад түүнийг харна гэхээс баяр хөөр дээд зэрэг. Гиггз залуу хүн шиг хөнгөхөн хуураад л.

    Энэ хожил энэ жилийн бидний өдийг хүртэлх хамгийн үнэтэй хожил. Хүүхдүүдтэйгээ нийлж байгаад үнэлж баршгүй 3 оноо авлаа. Морал дээшилнэ гэдэг нь одоо ойлгомжтой. Рэдс Реалыг хожоод яаж сайжирсан нь одоо илт харагдаж байгаа. Тэд чухам торгон ирэн дээрээ явж байна. Гэхдээ бид чинь аваргууд шүү дээ. Ирэх тоглолтод гарааны 5 хүн маань эргээд ирэх болно. Хөндлөнгийн хүнд бол үнэхээр өрөвдөлтэй бүрэлдэхүүнээр тоглосон. Сэлгээнд байгаа хүмүүсийг харахад бүр ч нүд хальтирмаар. Гэхдээ Юнайтедын фэнүүдийн хувьд бол үгүй шүү. Тэд залуустаа үргэлж итгэдэг. Тошич л ялимгүй үнэтэй гэгдэж байгаа болохоос бусад нь бүгд үнэгүй гэж болно оо. Тошич ч гэсэн харамсах юм огт биш. Тэр 2 жилийн дараа 20 саяар үнэлэгдэх болно. Гайхалтай сайхан өдөр байлаа. Лампардын Стоук дээр харайлгаж байсан үе, ганцхан өдрийн өмнө Бэнаюны гоолдож байх үе бол тэр багийн фэнүүдэд ямар их хөөрлийг авчирч байсан бол оо. Манайх өчигдөр яг л тийм баяр хөөрийг амслаа. 94 дэх минутэд Рэдсийн фэнүүдийг их өрөвдсөн шүү.

    Тоглолтын дараа ойрхон нэт байсан бол шууд л ормоор байлаа. Гэхдээ маш сайхан унтлаа, өглөө сэрүүлэг дээр толгой маш сэргэлэн годхийгээд л боссон. Өчигдөр гэртээ утсаа мартчихсан байсан. Сая асаахад Эль Паясогоос танайх хэцүүдлээ гэсэн смс ирж. Цагийг нь харвал Виллагийн 2 дэх гоолын мөч. Хөлбөмбөгийг дуустал үзэж бай гэж ээ дээ алт шиг үг шүү. Ап Юнайтед.

    GD Star Rating
    loading...
  49. x says:

    Рэдсийн сайн тоглолтын ачаар PL сонирхолтой болж энд хэдэн нөхдүүд хэрүүл хийж байна

    Liverpool-iin aldariig magtan duulay

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: