loading...
Энэ сарын 24, 26-нд “Аса” циркт болох Монгол туургатны үндэсний бөхийн наадамд оролцох ОХУ-ын Тува улсын бөхчүүд 4 сарын 22-нд УБ –т ирэхээр болжээ. Тува улсаас нийт 16 хүчтэн оролцох ирэхээр боллоо. Аймгийн заан Бат-Орших тэргүүтэй манай төлөөлөгчид Тувагийн Кызыл хотноо айлчилж, хамтарсан бэлтгэл хийх үеэр энэ тухай тохирчээ.
Тувагийн барилдаан нь гар хүрэхэд унасанд тооцдогоос бусдаар Монгол бөхтэй адил. Тува улсад 1921 оноос Хуреш бөхийн наадам зохиогдож эхэлсэн аж. Мөн Тувагийн бөхчүүд олон улсын бөхийн төрлүүдээр тодорхой амжилтанд хүрч байсан бөгөөд манай бөх сонирхогчдын танил Аяс Монгуш гэхэд сумо бөхийн сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2 удаа түрүүлж байсан юм. Мөн 1980-аад оны дундуур чөлөөт бөхийн 48 кг-ийн жинд дэлхийн олон удаагийн аварга Корнилаевийг залгамжилж Тувагийн Дорж ЗХУ-ын аварга цол хүртэж улмаар чөлөөт бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байжээ.
loading...



