loading...
Никсийн дасгалжуулагч Д’Энтони одоогийн багийн бүрэлдэхүүнээс rookie Галлинари болон Чандлер нарыг солилцоонд нэр нь хамгийн бага яригдах болно гэж мэдэгджээ. “Улирлын тоглолтонд 29 ялж, плей-оффт шалгараагүй багийн хувьд бүх л боломжийг нээлттэй ярилцах хэрэгтэй. Одоогоор манай багт авч үлдэх сонирхолтой тоглогч бараг алга” гэсэн байна. NY Post
Селтиксийн GM Дэни Эйнж Кевин Гарнеттийг плей-офф эхлэх мөчид багтаа ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд “Бидний хүчтэй өрсөлдөгч болох Орландо, Кливленд энэ жил сайн байгаа. Гэхдээ бид ч мөн багаа сайжруулсан. Перкинс, Рондо, Поув, Дэвис бүгд өнгөрсөн жилээс сайжирсан, харин ганц асуудал бол Гарнетт болон бусад бүх тоглогчид эрүүл байвал болох нь тэр” гэж мэдэгдсэн байна. Boston Herald
Төвийн тоглогч Эндрью Байним энэ долоо хоногийн сүүлээр Лейкэрсийн бүрэлдэхүүнд эргэн ирэх гэж байна. Гэхдээ мягмар гаригт Кингзийн эсрэг хийх тоглолтонд оролцохгүй байх гэж дасгалжуулагч Фил өгүүлжээ. Associated Press
Даллас талбай дээрээ Финиксийг хүлээн авсан тоглолтын үеэр Мавериксийн хамгаалагч Кидд NBA-ийн түүхэнд бүх цаг үеийн тоглогчдоос амжилттай дамжуулалт гүйцэтгэснээрээ 3-р байранд бичигдэх болов. Өмнө нь тус байранд Эрвин “Мэйжик” Жонсон 10.142-г гүйцэтгэснээрээ бичигдэж байсан бол Кидд энэхүү тоглолтон дээр 20 оновчтой дамжуулалт хийж гүйцсэн байна. Энэ амжилт нь Далласийн түүхэнд нэг тоглолтонд хамгийн их дамжуулалт хийсэн рекордыг ч давхар тогтоожээ. Одоо Киддийн өмнө Марк Жэйксон (10.334) болон Жон Стоктон (15.806) нар буй. Hoopsworld.com
Торонто Рэпторс өнөөдөр Нью-Йорк Никст 112-103 харьцаатай Эйр Канада центртээ ялагдсанаар албан ёсоор плей-оффийн өрсөлдөөнөөс хасагдлаа. Өчигдөр Никсийн талбайд энэ 2 баг тоглож 102-95 харьцаатай Рэпторсийн ялалтаар өндөрлөсөн нь мөн л Никсийн плей-оффийн боломжийг албан ёсоор үгүй хийсэн юм. Тоглолтын дараа Никсийн хамгаалагч Духон “Бидэнд ялалт хэрэгтэй байсан, тэдэнд ч мөн адил. Гэхдээ бид хоёр тоглолтыг тэнцүү хувааж авлаа” гэжээ. Харин Рэпторсийн Бош “Энэ жил манай баг плей-оффийг үзэгчийн суудал дээрээс үзэх болж байх шиг байна, миний бодлоор бид энэ улиралд муу тоглоогүй” гэсэн байна. Никс Эйр Канадад Рэпторсийг 2004 оноос хойш хожиж үзээгүй байсан юм. Ингэснээр Рэпторс драфтийн лоттонд оролцох 11 дэхь багаар тодорч байна. Nba.com
Кливленд Кавалерьс багийн ерөнхий менежэр Дэнни Ферри өнөөдөр 13 жил лигт тоголсон ахмад хамгаалагч Эрик Сноүийг бүрэлдэхүүнээсээ албан ёсоор хассаныг зараллаа. Эрик 2007-2008 оны улиралд ердөө 22 тоглолтонд оролцсон бөгөөд энэ улиралд нэг ч тоглолтонд оролцоогүй байсан юм. The Sports Network
Денвэрийн довтлогч Ленас Клейза энэ зун чөлөөт агент болно. Санхүүгийн байдлаас хамаарч түүнд Денвэрийн талаас 1 жилийн гэрээг санал болгох бодолтой байгаагаа мэдэгджээ. Энэ талаар ямар бодолтой байгааг нь түүнээс асуухад “Байж болох л асуудал, гэхдээ азаар миний агент маш сайн” гэж хариулжээ. Түүний агент нь Билл Даффи бөгөөд энэ гэрээг хийвэл Клейза алдарт 2010 оны чөлөөт агентуудын эгнээнд элсэх юм. Клейза энэ жил Денвэрээс 2.7 сая $-ийн цалинг авч байгаа тул тохиролцоонд хүрэхэд ойрхон байгаа гэж багийн удирдлага үзэж байна. Энэ зун Денвэр Клейзад гэрээний санал тавих 7 хоногийн эрх бий. Denver Times
Жаззийн хамгаалагч Кайл Корвер багийнхаа тоглотонд сэтгэл дундуур байгаагаа Нью Орлеан Хорнетстай хийсэн тоглотын дараа мэдэгджээ. “Бид үүнээс илүү ухаалаг тоглох хэрэгтэй, бас ялангуяа эсрэг багийн талбайд хийх тоглолтоо илүү сайжруулмаар байна” гэж бухимдсан байна. Desert News
Оклахома Сити Тундер багийн хамгаалагч Вестбрүк 107-72 харьцаатай Портлэндэд ялагдсан тоглолтын дараа шүүгчид биднийг хүндлэхгүй байна гэж сурвалжлагчид ярьжээ. “Хэдийгээр бид хол зөрүүгээр ялагдаж байсан ч шүүгчид биднийг ялгаварлахгүй шүүмээр байна” гэж өнгөрсөн жилийн драфтийн №4 өгүүлсэн байна. “Би хэдийгээр Дерон, Пол, Паркер нарын хэмжээнд хүрээгүй ч намайг бага ч гэсэн хүндлээсэй гэж би шүүгчдээс хүсч байна” гэсэн байна. Мөн тэрээр тус багийн тоглогчид хоорондоо маш сайн найз нөхөд гэдгийг дурьдаад “Бид хамтдаа өсч яваа залуус, бас манай багт Дэйсмонд Мэйсон зэрэг туршлагатай тоглогчид бий, манай багийн уур амьсгал гайхалтай сайн” гэж сэтгүүлчид хариулжээ. Oklahoman
Довтлогч Кармело Энтони дасгалжуулагч Жорж Карлын хайрыг татсан тоглогч байхыг хүсэж байгаа гэж Наггетсийн тоглогч хариуцсан мэргэжилтэн Рекс Чэпмэн ярьсан байна. “Жилийн өмнө Мелогийн нэр солилцоонд яригдвал хүн бүр гайхах байсан ч одоо энэ бүхэн өөрчлөгдсөн, Мело төгс тоглогч болж хараахан амжаагүй байгаа” гэвч Карл түүнийг хайрлах хэрэгтэй гэж тэрээр хошигносон байна. Denver Post
loading...




Melog hairlaarai manaihaan hehehe.
loading...
hairiig hundel hehe
loading...
dasgaljuulagch ni oor hund hairtai hehe
loading...
Плэй-Оффт л хайрлах эсэх нь харагданадаа. За тэгээд болохгүй бол өөр багт очсон ч яахавдээ. Пистонсчууд чинь Мелогийн хүслэншдээ. Өөрсдөө 2003 онд аманд орсон шар тосыг хэлээрэй түлхчээд одоо болтол харамсаад байдаг юм шиг байналээ.
loading...
Harmshaar barhuudaa NBA buh tsagiin hamgiin teneg songolt hiisen shdee haraal idsen Darco terniii orond wade carmelo en teriig avsan bsan bol unen tasarhai baga bh bailaa. gehdee zugeeree ter jilee SHEED-g avaad shuud l avraga bolson shde.
loading...
Eric Snow yawuulj bgaa n sain bn shu $7,310,000-g tsusalj bsan hog yum bgaan/. odoo Ben Wallace-g yawuulval $14,000,000 -n zai garah yum bgaam da. Ben W-g shal hereggui awsiin.
loading...
mike D antoni heniig avah geed bnaa bosh lebron interiig avch chadah uu?
loading...
hunii ner bagiin ner us interiig english eer ni bichvel yasiin be ? ter ni deer bish uu?
loading...
melo min yvchihgui bgaa arai
ene chigeere finald garaad ireese
loading...
Miniiheer Denver finald ch hetsude.Odoogiin ene bdlaar Utahtai taarah magadlal ondor bn.Taarsan tohioldold Utah-g hojih bolu gej bodoj bn.Gehdee Melo zaluu ooriigoo haruulj dee!!!
loading...
playoff oirtsoor l tesch yadan huleej baiya playoff-iig
loading...
mike brown king James-iig aldahgiu baih heregtei….leBron bagaa orhivol Cleveland sonin baidald oriish dee.
loading...
melo sain toglogch gehdee bag n bas sain l bhgui bol bolohgui shd
loading...
melo super odiin hemjeend hureh boloogui l bna gej bodhiim. sanasand hurtel togloj chadahgui l bna. Utah harin ailiin talbai deer sain toglovol ene jil neg um duulgaj magadgui shuu. Lebron bagtaa uldsen ni deer bizdee.
loading...
ziak Mike brown Lebroniig aldah uguig shiideh Danny Ferry shiidne. ter hun manager mike brown bol dasgaljuulagch. ternees gadna Big Ben- s salwal yu ym gehees eric snowoos saldag ni joohon sonin l ym daa. 2007 ond Mike Brown bish Eric Snow selgeenii sandal deerees dasgaljuulagch shig baij FINAL-d gargaj irsen dee ug ni… za gehdee bidnees iluu buhel buten bagiin ariin albanii 20 iod hun ajillaj baigaa shuu dee. ted medej baigaa bailgui dee
loading...
Hi, Lakers! Jaahan eh oronch baitsgaay l daa kk
Melogoos gadna Boshiig ene jil bag n zarj magadgui baigaa gesen. 2010 ond Bosh bagaa orhihoor shiidvel (orhih magadlaltai) yu ch gui hotsrohoos sergiilj ene jil orond n sain toglogchoor solihoos butsahgui gej Colangelo yrisan baisan. Gehdee neg division-ii ursuldugch New York-d uguh n yu l bol, ilgeevel West ruu ter tusmaa Golden State avah magadlaltai baigaa gesen shuu. GS-d orond n uguh zaluu avyaslag toglogchid neleen bii. Harin ene jil Melo New York-d irchihvel ch..
loading...
Цэлмэгээ нээрээ Мелогийн нүүдэл суудал тийм их яригдаж байгаа юмуу? Миний бодлоор Мело хаашаа ч явахгүй байхаа. Денверийг шал өөр бага болгосон хүншдээ. Орж ирсэн цагаасаа эхлээд л плэй-оффт шалгаруулж байна. Харин энэ жил л плэй-оффт сайн үзэх хэрэгтэй. Денверийн фенүүд ч тоглолтон дунд Дийфенс биш Меееелооо гэж орилж байдышдээ. Гэхдээ өөрөө ирээдүйгээ бодвол том багт очсон нь дээрлдээ. Харин Никс очих юм бол Д”Антони довтолгооний гол зэвсэгээ болгох байх. За юу ч гэсэн плэй-оффийг харж л байя.
loading...
Melogiin nuudel suudal tiim ih yrigdaagui, Boshiinhoos lav baga. Suuliin uyd dasgaljuulagchiinhaa ugend orolgui talbaid garsnaas n hoish iimerhuu ym yriad baigaa ym, bas uuruu ch play-offiin 1r shatnaas hasagdahaasaa zalhaj baina gej 1 yrisan baisan (uuriin careertaa play-offd 4 ylj 20 ylagdsan), play-offd l ylalt baiguulahiig husej baina gej… Ene buhniig n setguulchid devergeed ynz ynziin huvilbar devshuuleed baih shig baigaan. Harin New York-d Denver-iin durtai David Lee baigaa, bas coach Mike D geed l.. Harin tiim yu bolohiig hartsgaaj l baiy
loading...
spurs yagaad sain bagiin esreg duncan, ginobilygee gargahgui bgaad bgaaan bol. gantshan parkeriig l togluulaad bna.
loading...
Duncan амарч байгаа байх. Ginobli out for season болсоншдээ.
loading...
hiy u bn daa tselmegee ajil turul sain uu oird yagaad jaahan jaahan alga boloh geed bn zav neg tiimerhuu bnuu te kk
ter ner nii tal deer ynz buriin nasnii humuus orj irj uzdeg baih gj bodoj bn tiim bolohoor uu l ni huuhduuded heregtei yum bolov uu l gj bodjiishdee ydaj aytaihan zQw unshaad duuddag heldeg bolchuul l …..
chi ingehed ymar bagiin fan be ? magadgui demjdeg bag chine P.O-d bhgui bol yr ni ymar 2 bag uldene gj bodoj bn aliin demjij bn daa?
loading...
Ajil dajgui, harin tiimee oird jaahan zav muutai l. Bi bas er n ner usiig angliar bichihiig iluud uzdeg l dee, tegeed busad medeenuud n dandaa iimerhuu galigtai baihaar n l ene n deer ym bolov uu gej bodood bicheed bailaa. Yu ch gesen adminaas asuuy.
Bi Knicksiin fan! Tegeed jaahan uram hugarch baigaa tal bii. Gehdee zugeeree, they’ll be fine! Ene jil 2 busiig terguulj bui baguud Finals-d uldeh bhuu (LAL vs CLE). NYK-s uur bag neeh demjdeggui, gehdee play-off sonirholtoi boloh n todorhoi bn. Neeree Draft Lottery 5 sariin 19-nd zarlagdsan baisan -)
loading...
LAL vs CLE bi ch bas tegj bodood bga shu. za hurdan play off ehleesei.
loading...
4 sarin 18 hurdan boloodhosoi kobe 4 deh avargin bogjoo tun udahgui zuune de
loading...