Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг » Аваргуудын лигийн өмнөх тойм зураг

GD Star Rating
loading...

Буурал Европын хавар цагийн Мягмар, Лхагва гаригуудад стадионы дээгүүр өдөр мэт гэрэлтэх хурц гэрлийн дунд гайхамшиг бүтээгддэг билээ. Чухамдаа энд л дэлхий дээрхи сая сая хүний анхаарал төвлөрч, тэд юугаар ч солимгүй цэнгэл жаргалыг эндээс л олдог билээ. Сайхан нь энэ 2 үдэш хаяанд иржээ. Сэтгэл хөдлөөд нэгэн preview хийснийгээ та нартайгаа хуваалцахыг хүслээ.

МанЮ – Порто

Цаасан дээрээс харахад МанЮ хамгийн хөнгөхөн сугалааг татсан мэт. Гэвч 2004 онд яг л ийм байсан. Тэр үед МанЮ илэрхий фаворит байлаа. Тэд уг нь энэ бодлоо бараг л гүйцээсэн. Португалд 2-1-ээр хожигдсон ч хариу тоглолтод Олд Траффорддоо хэрэгтэй байсан 1 гоолоо хийчихээд 90 минутаа дуусгаж байсан үе. Гэвч Коштинья чухам л яг энэ сүүлчийн секундэд гоолдсоноор Битүү морьд гэнэтхэн цойлж гарч ирсэн билээ. Тэр явдлыг өдгөө МанЮ-ын хамгаалагч О’Ши гашуунаар дурсана. “Бидэнд маш хүнд цохилт болсон. Жозэгийн хажуугийн шугам дагаад бүжиглэж байсныг одоо хэр нь мартаж чаддаггүй. Энэ түүхийг одоо цэглэх цаг болсон ” гэж тэр өгүүлж сууна. Сэр Алекс ч тэр ижил санаатай аж. “Моуриньогийн бүжиглэж байгаа нь санаанд байсаар л байна. Бид сая хэсэг бүдэрсэн ч давж гарч чадсан” гэж хэллээ. Орой ямар бүрэлдэхүүнийг гаргах талаар асуухад “Лигтээ торгуультай байсан Видич, Рүүний, Скоулз нар эргэж ирсэн нь сайхан хэрэг. Рио, Бербатов, Андерсон нар гэмтэлтэй байгаа. Гиггз Виллатай 90 минут тоглосон. Тэр одоо 35 настай. Ийм насан дээр 2 хоногийн зайтай 2 тоглолт давахад хүнд.” гэсэн битүүдүү хариулт өглөө. Тэр гэхдээ харин нэгэн нууцаа нэлээн эртхэн дэлгэсэн. “Ливерпуль, Челси 2-ын тоглолтод хэн ялсан нь маш том алхам хийнэ. Бидний хамгийн гол өрсөлдөгч бол энэ 2-ын ялсан нь.” гэж хэлэв. Харин МанЮ-гийн тоглогч асан Мики Томас өөр бодолтой байна. “Бид ялна гэдэг нь зөвхөн форм хэр сайн байгаагаас хамаарна гэж бодож хэрхэвч болохгүй” гэж хэлсэн. Бербатов байхгүй тул довтолгооны хослолыг Рүүний, Тевез нар үүсгэх болсон. Ямар ч хамгаалалтыг сэт цохих чадвартай дуо. Довтолгоонд мөн Виллагийн эсрэг гайхамшигтай дебютээ хийсэн МакЭда дуудагдах магадлал нэлээн бий. Фергюсон “Түүний гоол бидний мягмар гариг руу хөтлөх адреналиныг буцалгасан. Клуб үнэхээр доргиосон” гэж хэлэх аж. МанЮ 21 тоглолт дараалаад ЧЛ-т хожигдоогүй яваа билээ. Одоо тэгвэл Португалын талыг сонирхоод үзье.

Гэмтэл бэртлийн хувьд тэд өрсөлдөгчөөсөө хамаагүй давуу талтай. Тэдэнд ердөө 2-хон тоглогч л байхгүй байгаа. 2009 он гарсаар тэд лигтээ хожигдол гээчийг мэдэхгүй яваа. 3 хоногийн өмнө тэд ялалт байгуулснаар лигээ 4 оноогоор тэргүүлэх болсон. МанЮ ч гэсэн лигийнхээ үлдсэн нэг тоглолтоос 3 оноо авбал мөн л 4 оноогоор лигээ тэргүүлэх юм. Португийн ЧЛ-т энэ улиралд 6 гоолоор багаа манлайлж байгаа довтлогч Лисандро Лопез юу гэж хэлсэн юм бол. “Мэдээж бид хөндлөнгөөс орох болно. Энэ тоглолт бидний хувьд финал л гэсэн үг.” 2004 оны баатруудын нэг хаалгач Витор Байя “Энэ залуухан баг хагас шигшээд хүрч, улмаар 2004 онд бүтээснийгээ давтах боломжтой. Харин МанЮ-гийн тэр үеийн бүрэлдэхүүнээс одооных хавьгүй хүчтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна” гэлээ. Тэд мөн Моуриньогоос дэмжлэг хүлээлээ. “2004 онд хүн бүр энэ бол боломжгүй гэж байсан ч бид хийсэн. Энэ удаад яагаад дахиад чадахгүй гэж. Юнайтедыг хожих боломжтой” гэж тэр өгүүлэв. Порту өнөөдөр нутагтаа хийх 2 дахь тоглолтод сайхан үр дүнтэйгээр очих бодолтой нь тодорхой. Тэнд тэд хэзээ ч Английн багт хожигдоогүй билээ. Намар хэсгийн тоглолтод Арсенал очоод 2-0-оор хожигдоод буцаж байсан. Өнөөдөр португалчууд дор хаяж тэнцээтэй салахыг хичээнэ. Гэвч түүх англичуудын талд. Порту Английн шороон дээр 12 тоглохдоо ердөө ганцхан тэнцэж, 11 удаа хожигдоод явсан юм.

Барса – Бавари

2 дахь тоглолтыг гэртээ хийх давуу талтай болохоор Бавари Камп Ноуд таатай үр дүн гаргахыг хичээх нь илт. Гэвч өнгөрөгч амралтын өдрөөр лигтээ Вольфсбургт 5-1-ээр бут цохиулснаас хойш хүн бүр л Байерн одоо өөрсдөө Спортинг болох болно гэцгээж байна. Харин Барсагийн амьд домог Иохан Кройфф тэс өөр бодолтой байгаа аж. “Би Байерныг хожигдсонд харамсаж байна. Надад цохиулснаас илүү өөртөө итгэлтэй багтай тулах нь хамаагүй амар байдаг. Тэдний энэ хожигдол нь одоо тэднийг дээд зэргээр хурцлах болно. Тэд ингэснээр сайн болохгүй, харин тэмцэх чадвар нь онцгой нэмэгдэнэ. Энэ нь бидэнд ихээхэн төвөг удах болно” гэж тэр Барселонд хэвлэгддэг “Эль Пэриодико Каталунья” сонинд бичдэг тоймдоо дурьджээ. Барсагийн дасгалжуулагч Пэп ч гэсэн түүнтэй төстэй бодолтой байгаа аж. “Бид Байерны хувьд маш их төсөөлөлтэй. Тэдэнд хэзээ ч итгэж болохгүй. Ийм хожигдол тэднийг илүү түрэмгий болгох болно” гэж мөн Барселоны “Спорт” сонинд өгүллсэн байна. Гэхдээ тэр ялалтандаа эргэлзэхгүй байгаа аж. “Хэрэв бид тоглолтоос тоглолтод анхаарлаа төвлөрүүлж чадвал финалд хүрнэ, тэнд амжилт гаргах бүрэн боломжтой. Манай баг Кройффын удирдлаган дор ЧЛ авч байсан алтан үеийн дараагийн залгамж болох бүрэн боломжтой баг” гэж тэр нэмж хэлжээ.

Баваригийн төлөө 1974-1984 онд өшиглөж явсан, өдгөө тус багийн спортын захирал Карл-Хайнц Руммэниггэ “Энэ бол mission impossible. Гэхдээ хөлбөмбөгт гайхамшиг эсвэл сэнсаац үргэлж бий болдог. 1954 онд Швейцарт бид хэсгийн тоглолтод 5 биш 8 гоолоор хожигдсон, гэвч эцэст нь аварга болсон” гэж тэр дурсана. Тэр хожигдох дургүй байгаагаа цааш нь “Бид одоо 2 өдөр болоод Барселонд эргээд хөл дээрээ босох болно. Энэ хичээл зүтгэл нь багийн нуруун дээр тогтож байгаа” гэж нэмж илэрхийлжээ. Клиннсманн ч гэсэн зөвхөн хожил л бодож байгаа гэнэ. “Надад санаа зовоод байх юм алга. Бид Европт эн зэрэгцээд явж чадна гэдгээ хангалттай харуулсан” гэж хэлсэн байх юм. Тэр энэ үгээрээ Лион болон Спортингийг сануулж байгаа бололтой. Гэхдээ энэ удаад шал өөр ангиллын, бүүр их гарын калибр орж ирж байгаа гэдгийг мэдэж л баймаар юм даа.

Мюнхенд одоо хүн бүр айдастай байгаа бол Испанид энэ айдсыг нь улам дэвэргэж байгаа бололтой. Испаний хэвлэлүүд юу гэснийг заримаас нь сонирхуулья.
Спорт: Юрген одоо багаа Барселонд зоригтой байлгахын тулд сэтгэл судлалын сайн номноос зөвлөгөө авах хэрэгтэй. Одоо тэдэнтэй Месси, Это, Онри тулна гэдгийг бодсон ч саяны хожигдол нь маш том шарх үлдээсэн байгаа.
Марка: Байерн одоо өөрийнхөө хөл рүү жийх болно. Тэд маш их айж байгаа.
Эль Мундо Дэпортиво: Дахиад Клиннсманны ирээдүйн тухай сөхөгдөх болно. Магадгүй тэр энэ 2 тоглолтын дараа ширээгээ суллах байх.

Барсачууд Риберигээс хамгийн их болгоомжилж байгаа бололтой. Кройфф “Тэр зөвхөн бөмбөгтэй байх үедээ л осолтой. Тиймээс түүнд бөмбөгтэй байх эрхийг нь 2 дахин багасгах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд түүнээс ирэх аюул 50 хувиар багасах болно” гэсэн бол Месси “Би шигшээтэйгээ түүний эсрэг тоглож үзсэн. Тэр ёстой хаана ч хамаагүй гүйдэг юм билээ. Аймшигтай хурдан гүйдэг тоглогч байсан” гэж хэлсэн байлаа. Одоогийн формыг аваад үзвэл талбайн эзэд илүү боломжтой. Тэдэнд удаан хугацаагаар бэртсэн Милито Абидал нар л дутагдаж байгаа. Иниеста Пуёл 2 өнгөрөгч тоглолтод гэмтлээ илааршуулсан гэдгээ тодорхой харуулсан. Яаяа Турэ тоглох эсэх нь одоо тодорхойгүй байна. Ирэхгүй байсан ч оронд нь шигшээгийн шинэхэн тоглогч Бускетс эсвэл Кэйта төвөггүй орлох биз ээ. Харин Байернд байдал хүндхэн байна. Хэдий Тони эргэж ирсэн ч Клозэ нь үгүй. Энэ нь тэдэнд маш хүнд тусаж байгаа. Тони Подолски 2 хажуугаар нь форм муу байгааг хэлэх үү. Энэ 2-ын хажууд Это, Месси, Онри нар толгой эргэм гоол хийж байгаа билээ. Тэд ёстой л галзуу барын өөдөөс сөрөх жадны үзүүрт яваа. Байернд Клозэгээс илүү үгүйлэгдэх нэг хүн бол Лусио. Вольфсбургтэй тоглоход гэмтээд гарсан. Харин гэр бүлийн проблемоос болоод Бельгидээ байсан Даниел ван Бойтен буцаад иржээ. Тэр Дэмишелистэй хослох уу эсвэл Брэнотой юу гэдэг нь одоогоор тодорхой бус байна. Мөн Хамит Алтинтоп эргэж ирсэн нь тэдэнд маш таатай сэтгэгдэл үлдээж байгаа.

Өнгөрснийг сөхөөд үзвэл түүх Байерны талд байна. 1996 онд Клиннсманн тоглогчийн хувиар УЕФА цомын хагас шигшээд Гуардиолаг ялж байсан. Байерн тэр жилдээ аваргалсан билээ. 2 жилийн ЧЛ-ийн хэсгийн тоглолтод таарахад Байерн 2 тоглолтод 2-ууланд нь 2-1-ээр хожиж байсан. Харин өнөөдөр яах бол. Түүх эргэх болов уу?

Вильяреал – Арсенал

Шар шумбагчид онцгой байдал зарлаад 2 хонож байна. Тэд энэ үдэш хүнд байдлаасаа гарч чадах болов уу. Лигтээ 3-0-оор Алмериа хэмээх дундаж багт нам тавиулсан. Энэ тоглолтод 2006 онд Арсеналын бүрэлдэхүүнд багтан Вильяреалын эсрэг тоглоод сэлгээгээр сууж байсан Пирес улаан хуудас авсан нь хуучин багийнхаа өөдөөс тоглох чинхүү хүсэл эрмэлзэлтэй үед нь сэтгэл санаанд нь нөлөөлж болох. Хамгийн хүнд туссан нь гэхдээ Казорлагийн гэмтэл. Тоглолтын дараа тэр улирал дуустал ирэхгүй болсон нь тодорхой болсон. Вильяреал ийнхүү лигтээ ЧЛ-ийн эрх дээрээ чичрээд эхэлсэн бол Арсенал хажууд нь энэ эрхээ улам баталгаатай болгосоор. 2009 онд хожигдол гээчийг мартсан тэд хамгийн сүүлд 4 дараалж хожоод 4-р байраа бүр баттай хийсэн. Энэ тоглолтод удаан хугацааны гэмтлээс ирсэн Адебайор Фабрегас нар нь маш сайн тоглосон. Тэд үүгээрээ маш том мотивац өөрсдөдөө бий болгосон. Харин ван Перси амжаад фит болж амжсангүй. Арсеналын бусад гол тоглогчдоос Росицки, Эдуардо, Диаби гэмтэлтэй хэвээрээ, Аршавин Зениттэй Европт тоглочихсон байгаа тул энэ улирал дахиад ЧЛ-т тоглох эрхгүй. Гэхдээ Насри Валкотт нар Испани уруу зорихын өмнө тоглоход бэлэн болжээ. Гадаадын хэвлэлүүдээс сөхөөд үзэхэд шумбагчдын тосгон даяар Казорлагийн гэмтэлд харуусаж байгаа аж. Харин шигшээгийн тоглогч Сенна буцаад фит болжээ. Канигийн яах нь одоогоор сайн мэдэгдэхгүй байна. Сорриано мөн гэмтлээс болоод тоглож чадахгүй гэнэ. Эсрэгээрээ Арсеналын одод багтаа нэгдсээр байна. Ингээд харахаар англичуудын талд давуу тал байна. Арсеналын коуч харин энэ тоглолтын тухай бага дурсахыг хүсч байгаа юм шиг. Өнгөрсөн жил Ливерпульд хожигдсоныгоо л яриад байх. “Тэгэхэд бид давамгай баг нь байсан” гэж уурссаар. Магадгүй тэр Сэр Алекс шиг Рэдстэй финалд уулзахыг хүсч байгаагаа үүгээрээ илэрхийлээд байгаа ч юм бил үү, хэн мэдлээ.

Ливерпуль – Челси

Хасагдах шатны 2 дахь раундын сүүлийн хос нь цэвэр англи дуэл. Энэ дуэлийг манай залуус сүүлийн хэдэн жил ёстой л бараг уйдталаа харсан байх. Ноднин хөхүүд цаг сунгаад улаануудыг мулталж байсан бол тэрний өмнөх жил нь улаанууд пеналтигээс хожиж байсан. Гэхдээ сүүлийн 4 жилийн балансыг аваад үзвэл улаанууд илүүрхэж байгаа. Энэ тоглолтод нөгөө 3 тоглолтоосоо ялгаатай нь фаворит гэж үгүй. Хэн нь хожиж магадгүй. Челси энэ жил лигтээ 2 удаа цэвэр тавиулсныгаа санаж хорсож буй бол Ливерпуль ноднин харамсалтайгаар хасагдсаныхаа хариуг авахаар занаж байгаа. Рафад зөвхөн Машерано л дутагдаж байгаа. Гэвч түүнд сонголт хийх хөзөр түм бумаараа бий. Челсид үндсэн тоглогчдын нэг болох Жо Коул одоо ч өвтдөл үгүйлэгдсээр. Нэмэгдээд Дрогба тоглохгүй болсон нь бүр ч их гарз. Гэхдээ Челсид шинэ дасгалжуулагч ирснээр байдал ихээхэн өөрчлөгдсөн. 2 сараас хойш тэд 3 фронтод зэрэг тулалдаж буй ч ердөө л ганцхан ялагдсан гэхээр нэгийг хэлээд л байгаа юм даа. Энэ тоглолтын талаар ингэсгээд зогсооё доо. Угаасаа олон үг энд илүүц. Зөвхөн колагаа, шар айргаа хажуудаа тавиад тухлаад суух л үлдсэн. Хамгийн халуун тэмцэл зөвхөн энд л болох болно.

GD Star Rating
loading...
Аваргуудын лигийн өмнөх тойм зураг, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

74 Сэтгэгдэл

  1. wow says:

    sadsdsdasdsadsadassssssssssssssssssssdasdsaadsdasdsadsdsadsadsadasdsadasdasadsdsdsadsdsadasdsadsadsaadsdasdsadsadsadasadsdsa

    GD Star Rating
    loading...
  2. badral says:

    bi liverpool-n fanat bn. nodlin chelsea manaihiig uneher sn hojsn. harin ene onooltoor hojino gedeg hetsuu shuuuu

    GD Star Rating
    loading...
  3. Tamir.Glz says:

    miniiheer unuu shuniin toglolt
    Liv 2:0 Che
    Barca: 2:1 Bayern
    baih baihda

    GD Star Rating
    loading...
  4. Cobra says:

    za nogoo MANU-g shuud shigsheed shalgarna geed bsan garuud bna uu? Portog basaj bolohgui ee gej es helluu. Porto ug ni 3-1 eer hojih bsan shuu yas yarival MANU aztai bsan shdee. Portogiin 2 jiguur neeree aimar bna lee haha. Portogiin toglogchiig 11-t unagasan shd ug ni. Bas Portogiin hamgaalagch aldaa gargaagui bsan bol 3-1 MNAU-giin fanuudee uuchlaarai MANU hojigdono. Iim l bna.

    GD Star Rating
    loading...
  5. Damon says:

    Ene site hulbumbugiin medee oruuldag hunee ali negen bagiig demjdeggui hun tavih heregtei yum shigee. Man U hojigdoh yum uu tentseh yum bol tag chig yu ch bhgui. Hojih yum bol neeg ih Liv bayarlah boloogui ene ter gej bgaad l oruulahiin. Medeelel iim bdaggui l bh.

    GD Star Rating
    loading...
  6. Bilgee says:

    wahahahaha
    Man u gej nuxur yawaa?
    ene site sainldaa gexdee ene arail udaan medeelel oruulaxgvi bna

    GD Star Rating
    loading...
  7. carmelo says:

    manu-n fanuud hna bna l gd bhiin
    end bna rta nar yahiin dragao stadiond yu bolohiig 7 honogiin daraa harj l bai
    hulbumbug gj iim yum bdg gedgiig haruulnaa manai manu

    GD Star Rating
    loading...
  8. footgoool says:

    Toim bichigchee amid uuuuuuuuu. Gashuudal shini tailagdah bolooogui yu aaan hahahaha

    GD Star Rating
    loading...
  9. uugii says:

    za man.u tentseed medee ntr ni oroogui bgamu . ter Bruno alves gdeg nuhur rooney-d damjuulaagui bol shan husuulahgui yu tee

    GD Star Rating
    loading...
  10. x says:

    Zavgui bgaan blgui dee hehe. Margaash mash ih medeelel bichine bhoo.

    GD Star Rating
    loading...
  11. GOAL says:

    Yaya Man U ch nud haltiram haragdaj bna lee shuu aaayayayaaa, yun 5 star-n toloo togloj bga Aldart Red Diivelz.
    Roo l hoorhii jaahan bombog hooj guih shiv dee, no C.R magic.
    Deja Vu??? Ene ch yavj yavj 90-d onii suul havid bolson yum l boloh bh daa. No title, no cup… Empty Handed Fucking Old Red Nose wahahahaha, tgd daraa n omsoj togloson jersey coloroos bolj hojigdloo gej zonodog zonog shuu dee wahahahaaaaa.
    C.Ronaldo- duu huu ter tuuhiig holbombog sonirhogchiddoo neg huurneech ho?

    GD Star Rating
    loading...
  12. beegii says:

    ee nogoo manu g demjeed bdag garuud ongorchee nogooh n multarchihsan bna shde

    GD Star Rating
    loading...
  13. C.Ronaldo says:

    Huue fanatuuda. Unuu shunu talbai baruun taliin KONICA-giin deer bdg RED HORSE PUB_d LIverpool chelsea-gin toglolt-g olon LCD tv-eer uzuuleheer bolloo. Ta buhniig urij bn. hamtdaa Uzej kife- avya ghd minii huvid unuudur liverpool-g demjine ygd gvl finald liverpool-g hojij hariugaaa avmar bn. za tgd ireerei zaluusa.

    GD Star Rating
    loading...
  14. uuganaa says:

    ene hulbumbugiin medee motorsport dotor yawj bna shde/ author-uud medeegee zuw category-d hiij baimaar bn sho/

    GD Star Rating
    loading...
  15. nyamka says:

    Ter deeriin formation barag l vnen bxda txdee Forward-g ni xaraad yilmaar sanagdlaa querizma orj irex blgvide txde kalou maluda ntr goal xiix vvregtei ylsyyd shv 16 n gadnaas manai 3-n(Lampard.Ballack.Essein) neriin xyydas tsoxiltyyd ch bas ewgvilde chelsea yragshaa

    GD Star Rating
    loading...
  16. Totti says:

    a

    GD Star Rating
    loading...
  17. Totti says:

    ene humuus chin zun bilegch bolchoo yu daa! haha

    GD Star Rating
    loading...
  18. Tomroo says:

    kkk,nyamka queresma cl.d togloh erhgui shde.Today Liverpool hojnoo.er ni hamgiin osoltoi hun essien l bn da.busad ni ch de.ug nio drogba bsan bol orsoldoh l bla.

    GD Star Rating
    loading...
  19. Tomroo says:

    ————————–Чех———————–
    –Иванович—Терри—Алекс—А.Коүл–
    ———Эссиэн—Баллак—Лампард——-
    ———Калоу—–Анелка—-Малоуда——

    ————————Торрес————————
    ———Рэйра—–Жеррард—–Койт———
    —————Лукас——–Алонсо—————
    –Аурелио—Шкртел—Кара—Арбелао-
    ————————Рэйна————————–

    baij boloh l yum.gehdee kyurt.n orond yossi garj magadgui l yum.reira togloh bil uu,shartai bg sanagdahiin.magadgui babel ch garaand garahiig uguisgehgui sh de.bas zuun jiguurt dossana bg sh de,Аурелио garh ireh boluu.za ugui l bh da.
    Chelseagiin huwid ingej az turshij dowtolj toglohgui bha.kalou selgeegeer l orj ireh boluu da.

    GD Star Rating
    loading...
  20. fabio says:

    yun umnuh ve?? togloltuud ehelchiheed unuu shunu duusah gej bn sh dee.. medeelelee tsag hugatsaatai uraldan shinechlehgui bol yavahgui ni ee….

    GD Star Rating
    loading...
  21. uugii says:

    toglolto huleegeel bj bna uu. ene lucas-g gargasnii hereg bna uu daa terneese iisen yum bolno doo. dossena selgeger l orj ireh bol uu daa

    GD Star Rating
    loading...
  22. real says:

    hehe ene manu unen sugarch bna aa 2:1 er barag hojigdoh blaa sh d.ter cr7 mini yagaa ve neg l hodlohgui ingej yvad hasagdchih ym bish biz dee

    GD Star Rating
    loading...
  23. real says:

    ter odbyariin goal bol nice oor yu gehev jinhene tsever dovtlogchiin ur chadvar cesc ch pass goy haysan daa .arsenal zondoo bolomj aldsan daa hoorhii

    GD Star Rating
    loading...
  24. Sensation. says:

    Porto arsenal chelsea barca gogogo!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: