loading...
Өмнөтгөл…
Эдүгээгээс 500 жилийн өмнө европ дахь хамгийн хүчирхэг улс Испаничууд байлаа. Тэд Америк тивийг колоничлож Голландыг Вассалаа болгон далай тэнгист ноёрхлоо тогтоогоод байсан юм. Баруун Европ тэр чигээрээ Испанийн өлмийд сөгдөж байх тэр үед арлын Англичууд азтай гэж хэлж болох газарзүйн байрлалынхаа ачаар Испанийн дарамт шахалтаас хол байлаа. Энэ үед Английн түүхэнд төрөн гарсан хамгийн аугаа удирдагчдийн нэг Элизабеть 1 хаан ширээнд заларсан юм. Протестант шүтлэгт Элизабеть шашны шинэчлэлийг дэмжиж байсан болон тэр үеийн Испанийн хаан католик Филипе харин буруу номтнуудаас сүм хийдийг аврахыг хүсч байлаа. Ингээд энэ зөрчилдөөн номхон далайд тулсан юм. Тулааны үр дүн Англичуудын талд гарсан бөгөөд үүнээс хойш шашны шинэтгэлийг хийсэн Англид урлаг соёл цэцэглэн мандаж тэд дэлхийн газрын зурган дээрхи хамгийн том гүрнүүдийн нэгийг босгож чадсан бол эсрэгээрээ Католикийн талд үлдсэн Испаничууд ахиад европийн тавцанд тэргүүлэгч болон хэзээ ч гарч ирээгүй билээ.
2008 оны европийн аварга болсон Испаний шигшээ баг ялагдал гэдгийг мартаад байна. Магадгүй ирэх жил болох дэлхийн аваргын ялагчид тэд хамгийн том нэр дэвшигч нь. Испанийн шигшээ баг тэртээх он жилүүд шиг европд хаанчилж байна. Харин клубын түвшинд Испаний даруухан баг Вияареаль СЛ-ийн одгүй Арсеналын эсрэг тоглохоор зэхээд байна.
Дурсамж…
3-н жилийн өмнө төдийлөн олны танил биш тосгоны шахуу Вияареаль Аргентинийн плэймэкер Хуан Роман Рикельме, Чили дасгалжуулагч Пеллигрино нарын хамтаар СЛ-д шуугиан тариад амжсан билээ. Олонд танил болсон тоглогчид гэвэл Барса, МАН-д гологдол Рикельме, Форлан, Сорин гурав л энэ багт байлаа. Маркос Сенна дөнгөж Испанийн шигшээд дуудагдаж байсан үе. Тэд Рэнжерс, Интерийг хасагдах шатанд мулталснаар шөвгийн дөрөвт анх удаагаа үлдэж Арсеналтай тулж байсан юм. Тэр үед лигтээ тааруухан амжилтыг үзүүлж байсан буучид СЛ-д түүхэнд байгаагүй амжилтаа үзүүлж мөн л анх удаагаа 4т үлдээд байлаа. Хайбюррид болсон эхний тоглолтонд буучид 1-0 оор ялалт байгуулж чадсан бөгөөд Эль Мадригалд болсон хариу тоглолтын төгсгөлд Шар Шумбагчид торгуулийн цохилт гүйцэтгэх эрх авсан ч тэдний лидер Рикельме энэ удаад багтаа ус болсноор шар шумбагчдийн үнсгэлжин болох мөрөөдөл дууссан билээ.
Тэгвэл энэ 2 баг 3 жилийн дараа ахин энэ тэмцээний шөвгийн 8-д таараад байна. Тэр үеэс хойш аль аль багт ихээхэн өөрчлөлт гарчээ. Пеллигриногийн тэр үеийн багаас үлдсэн тоглогчид гэвэл Сенна л байна. Венгер ч ихээхэн шинэчлэл хийсэн бөгөөд тэр үед тоглож байсан тоглогчдоос Ческ, Туре, Эбүэ нар л энэ бүрэлдэхүүнд үлджээ.
Зарим нэг онцгой хүмүүс...
Роберт Пиресийн хувьд энэ тоглолт тун чухал тоглолт болж мэднэ. Парист болсон финалд Леманн улаан хуудас авч хөөгдөх үед Венгер Пиресийг суулгаж Алмуниаг гаргаж байсан билээ. Пиресийн хувьд энэ нь Арсеналын төлөө тоглосон сүүлийн тоглолт нь байсан юм. Гэрээгээ сунгахыг хүсч байсан ч багийн удирдлага ердөө нэг жилийн гэрээ санал болгосноор тэрээр Хайбюрриг орхиж Вияареальд газардсан юм. Тэр Венгер болон Арсеналд өөрийгөө харих болоогүй байсан гэдгээ харуулахыг хүсэх биз ээ. Шар шумбагчид энэ удаад 3-н жилийн өмнө биелээгүй үнсгэлжингийн үлгэрийг биелүүлэхийг хүсч байна.
Арсеналын эсрэг тоглох шар шумбагчдын бүрэлдэхүүний өөр нэг тоглогч болох Росси Англид тэр дундаа буучдын мөнхийн дайсан Улаан чөтгөрүүдийн эгнээнд хэд хэдэн улирлыг өнгөрөөгөөд амжсан билээ. Тэр тэнд ямартай ч буучдыг үзэн ядах үзлээр хангалттай их хүмүүжсэн.
Харин Арсеналаас Ческ Каталонд Барсагийн академийн сурагч байсан бөгөөд Сенна, Санти нарын хамтаар Испанийн шигшээгийн төлөө хүчин зүтгэдэг.
Багийн форм…
Арсенал лигт 4 дараалан ялалт байгуулаад байна. 12 гоол хийж 2 гоол алдсан. Ческ болон “Одбаяр” нар гэмтлээс эргэн ирж багтайгээ нэгдсэн. Өвлийн наймааны цонхоор Оросоос шүүрсэн алмаз Венгерийн арчилгаан доор улам бүр гялалзаж байна. Бүхэлдээ энэ багийн форм маш гайхалтай байгаа.
Шар шумбагчид харин лигтээ өнгөрсөн жилээс тааруухан тоглолтыг үзүүлж байгаа бөгөөд СЛ-д орох эрхээ ирэх жил өвөртөлж чадах эсэх нь эргэлзээтэй. Өнгөрсөн тойрогт тэд лигийн дундаж багуудын нэг Алмериад бут ниргүүлсэн билээ. Санти Казорла гэмтсэн нь тэдний хагас хамгаалалтанд багагүй асуудал үүсгэнэ.
Түүх
Шар шумбагчид түүхэнд ердөө 2 дахь удаагаа энэ тэмцээнд тоглож буй ч тэд Их Британичуудын өөдөөс маш сайн стат үзүүлдэг. Анхны удаа энэ тэмцээнд орох эрх авахын тулд Эвертоныг нийлбэр дүнгээр 4-2 оор ялж тэмцээнд орж ирсэн. Харин хэсгийн тоглолтонд тэд МАНЮ-тай 2 удаа тэнцэж дараа Британий нэг хэсэг Шотландын хамгийн алдартай багуудын нэг Рэйнжерсийг тэмцээнээс хассан. Энэ жил ч тэд Английн аваргуудын өөдөөс сайн тоглож 2 тэнцсэн бөгөөд хэсэгтээ харин Шотландын өөр нэг баг Селтикийг мулталсан. Тэдний Их Британичуудын өмнө хүлээсэн цорын ганц ялагдал нь Хайбүррид 3-н жилийн өмнө болсон тоглолтонд Хлебийн цорын ганц гоолоор ялагдсан явдал.
Үндсэн тэмцэл.
Гонзало Родригез ба Адебайор…
Сиенна ба Ческ.
Росси ба Галлас…
loading...




Сайхан нийтлэл байна
loading...
tiim bn
loading...
za bugdeerei togloltiin ur dung tsaatsgaay.keke
Minii huvid Villareal 2:2 Arsenal gej l bodoj bnadaa.
Ene 2 bag zadgai toglolttoigooroo tustei baguud bilee.Arsenalchuud ( short pass ) bogino zainii hurdtai damjuulaltaaraa aldartai tudiigui, dovtolgoo heneesch dutahgui goal saitai bag gedgiig bid medne.Mun bureldehuun ergen hevendee orson bgaa bilee.
Harin Villareal Spain-ii bag tudiigui umnud america-iin bolon uursdiin chadvarlag hurdtai toglodog zaluuchuud bureldehuund ni bdag bolohoor arsenalchuudtai gertee negiigee uzeh ni gartsaagui. Goodluck !
loading...
Gunners á¿õ òàëààðàà èë¿¿.
loading...
hurdan shine medeelel oruulj bdagt chini tanai sited bayarlalaa. tun goy niitlel bn.
loading...
yu bolohiig harj l baiya!
loading...
ene 2 bol yostoi yu ch bolj medne gej bodoj bga.shat shumbagchid ene temtseend l gol anhaarlaa handuulj togloj bga.ugaasaa ligt 4t orohod ch hetsuu bga.buh yumaa l CL gargah bh da.
loading...
ene villareal evgui bag shuu. manai manu tai lav estoi toglolt taardguin. so bag shuu. arsenal gehdee huschinaa itgej bna. arshavin toglohgui ni haramsaltai
loading...
harin tiin yum shig bgan hesegtee 2 udaa tencsen biz de?
loading...
hey mongol yaasniig bicheechee
loading...
Roma-d Man Utd, Liverpool 2 uulzaj, Liverpool 3:1-r hojno.
loading...
za arsenal arai l top bagiin buuri zaah bkgui dee.deeres ni cesc odbayr irsen ym bol tgd l arsenal arai iluu davuu bgaa daa
loading...
èñïàí÷óóä õýö¿¿… åð íü èñïàíèé áàãóóä õóðäòàé äîâòëîõ äóðòàé áàéäàã ø¿¿ äýý
loading...
Huue fanatuuda. Unuu shunu talbai baruun taliin KONICA-giin deer bdg RED HORSE PUB_d LIverpool chelsea-gin toglolt-g olon LCD tv-eer uzuuleheer bolloo. Ta buhniig urij bn. hamtdaa Uzej kife- avya ghd minii huvid unuudur liverpool-g demjine ygd gvl finald liverpool-g hojij hariugaaa avmar bn. za tgd ireerei zaluusa.
loading...