loading...
Испаний Ла Лигийн 29-р тойргийн тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.
Лигийг тэргүүлэгч Барселона энэ тойрогт Реал Вальядолидийн талбайд зочлон тоглож, Самуэль Это’Огийн хийсэн ганц гоолын ачаар хожлоо.
Камерун довтлогч 1-р үеийн 40 дэх минутанд Чавигийн дамжуулалтаар гоолдсон бөгөөд энэ нь түүний энэ улиралд лигтээ хийж байгаа 26 дахь гоол юм. Барсад гоол хийх өөр боломжууд байсан ч гоолын дамжуулалт өгсөн Чави, мөн хагас хамгаалагч Иньеста нар ашиглаж чадсангүй. Гэхдээ Пэп Гвардиола хэрэгтэй 3 оноогоо авч чадсан, Аваргуудын лигийн чухал тоглолтын өмнө зарим лидерүүдээ амрааж чадсан болохоор тоглолтын үр дүнд сэтгэл хангалуун байгаа биз.
Барса ийн лигтээ 4 дараалан хожиж байгаа бөгөөд удаах байранд байгаа Реал Мадридаас 6 онооны давуутай хэвээр үлдлээ.
Реал энэ тойрогт Малагаг 1:0-ээр хожив. Аргентин довтлогч Гонзало Игуйан 49 дэх минутанд өөрийн ур чадвараа ашиглан тоглолтын ганц гоолыг оруулжээ. Мадридын баг ийнхүү сүүлийн 13 тоглолтноос 12 дахь хожлоо авлаа. Өөрөөр хэлбэл дээрх тоглолтуудаас нийт 42 оноо авах боломжтой байснаас 40-ийг нь авсан гэсэн үг. Энэхүү сайн тоглолтынхоо ачаар аваргын төлөө өрсөлдөөнд байсаар л байна.
Андалузийн дерби буюу Севилья – Рекреативогийн эсрэг тоглолтонд Фредрик Кануте эхний үед торгуулийн цохилтоор гоол хийж, Севильяд хожил авчирлаа. Севилья 2-р байранд байгаа Реалаас 9 онооны дутуу, 4-р байранд байгаа Вилльяреалаас 9 онооны илүүтэйгээр 3-р байранд баттай бичигдсээр. Тэдний хувьд ирэх улирлын Аваргуудын лигт тоглоход ойрхон байна. Харин Рекреативо 9 тойрог үлдээд байгаа энэ үед 18-р байранд буюу Премьер лигээс хасагдах багуудын хэсэгт байна.
Алмериа эхний 35 минутанд 3 гоол хийж, Аваргуудын лигийн шөвгийн 8-д шалгарсан Вилльяреалыг юм болгосонгүй хожлоо. Вилльяреал 3 онооноос гадна гол тоглогчдынхоо нэгийг алджээ. Санти Касорла гэмтэл авсан бөгөөд түүний гэмтэл хүнд, энэ улирал дуустал талбайд гарахааргүй болсон тухай албан ёсоор баг нь мэдэгджээ.
20 настай залуу тоглогч Хави Мартинес тоглолт дуусахаас 6 минутын өмнө сүүлийн 3-т багтахгүйн төлөө тоглож байгаа Малльоркагийн хаалганд гоол хийж, багаа хожилд хүргэсэн байна. Копа дель Рей буюу Испаний цомын төлөө тэмцээний шигшээд үлдсэн А. Билбао ийн 1-р сараас хойш лигтээ анхны хожлоо авч байна. Харин Малльоркагийн 7 тоглолтын турш хожигдоогүй байсан цуврал нь зогслоо.
Реал Бетис энэ тойрогт Нуманситай 3:3-аар тэнцлээ. Энэ нь Бетисийн 5 дахь дараалсан тэнцээ гэнэ.
Сүүлийн үед муу тоглож байгаагийн дээр санхүүгийн хувьд хэцүүхэн байгаа 2004 оны Ла Лигийн аварга Валенси 29-р тойрогт Хетафег 4:1-ээр итгэлтэй хожиж, хүснэгтийн 5-д дэвшлээ. 4-р байр буюу Аваргуудын лигийн эрхийн төлөөх өрсөлдөөн Валенсигийн хувьд нээлттэй бөгөөд Вилльяреалаас ердөө 2 оноо дутуу байна.
Осасуна Атлетико Мадридыг Висенте Кальдерон цэнгэлдэхэд нь 4:2-оор хожсоноор Премьер лигээс хасагдах багуудын хэсгээс сугаран гарч чадлаа. Харин Аваргуудын лигийн эрхийн төлөө тоглож байгаа А.Мадридад энэ хожигдол хэрэггүй байв.
29-р тойргийн тоглолтуудын дүн:
Эспаньол – Депортиво 3:1
Гоол: Алонсо, 13; Де ла Пенья, 40; Руфете, 90 – Нуиуи, 43
Эспаньол: Камени, Пареха, Харке, Д.Гарсия, Санчес, Хуртадо, Де ла Пенья, Нене, Каллехон (Руфете, 79), Тамудо (Л.Гарсия, 86), Алонсо (Роман, 73)
Депортиво: Арансубиа, Амо (Алварес, 69), Лопо, Касмирски, Лауре, Зе Кастро, де Гусман, Нуиуи (Рики, 74), Верду, Гуардадо, Лафита (Валерон, 61)
Гоол: Мата, 20; Вилья, 25-пен, 60-пен; Албиол, 56 – Каскуэро, 49-пен
Валенси: Сезар, Албелда, Мадуро, Моретти, Албиол, Михел (Эду, 61), Фернандес, Мата, Пабло, Вилья (Морьентес, 75), Силва (Висенте, 78)
Хетафе: Джакобо, Марио, Беленгуэр, Селестини, Лихт (Каскуэро, 45), Кортес, Гранеро, Мартинес, Ману, Солдадо (Устари, 60), Уче (Контра, 70)
Гоол: Форлан, 15; Ибаньес, 73 – Пандиани, 8, 48; Вадосц, 44; Шоаэи, 69
Атлетико: Франко, Уйфалуши, Ибаньес, Перниа (Сейтаридис, 45), Переа, Ассунсао (Банега, 53), Р.Гарсия, Симао, Синама-Понголль (Л.Гарсия, 67), Форлан, Агуэро
Осасуна: Роберто, Хосетксо, Сержио, Монреал, Аспиликуэта, Вадосц, Некунам, Пандиани, Шоаэи (Идальго, 90), Пласил (Дельпорте, 81), Хуанфран (Фонт, 87)
Гоол: Зигич, 54; Колса, 89
Спортинг: Лафуэнте, Неру, Сото, Ангел, Састре, Матабуэна (Гарсия, 83), Михел (Малдонадо, 75), Билич, Матео, Хименес, Моран (Камачо, 75)
Расинг: Тоньо, Моратон, Гарай, Л.Фернандес (К.Фернандес, 90), Пиниллос, Расен, Сепси, Луссин, Мунитис, Зигич (Чите, 85), Джонатан (Колса, 79)
Гоол: Гарсия, 10; Капи, 85; Оливейра, 90-пен – Аранда, 40, 90-пен; Баркеро, 75-пен
Бетис: Рикардо, Мелли, Хуанито, Монзон, Нелсон, Арзу, Эмана (Капи, 66), Гонсалес (Одонкор, 85), Хуанма, Оливейра, Гарсия (Эду, 15)
Нуманси: Колинас, Борис, Ортега, Доминго, Хуанра (Алданондо, 45), Нагоре, Димас, Аранда, Этчебарриа (Ллоренс, 64), Баркеро (Павон, 82), Марио
Гоол: Йесте, 4-пен; Мартинес, 84 – Хурадо, 72
Атлетик: Ираисос, Аморебьета, Осио, Дель Кампо, Ираола, Мартинес, Орбаис, Йесте (Олмо, 78), Сусаета, Велес (Лопес, 71), Льоренте (Тогуэро, 61)
Мальорка: Аоуате (Лукс, 81), Наварро, Нуньес, Айозе, Скалони, Марти, Сантана, Аранго (Трехо, 76), Варела (Кастро, 68), Адурис, Хурадо
Гоол: Негредо, 7; Пиатти, 20; Мане, 35
Альмериа: Эстебан, Пеллерано, Акасьете, Мане, Хуан Ортиз (Чико, 74), Ириней, Хуанито, Негредо, Пиатти, Крусат, Корона (Хозе Ортиз, 76)
Вильярреал: Лопес, Фуэнтес, Гонсало, Капдевила, Вента, Мати, Эгурен (Сиган, 63), Пирес, Касорла, Росси (Фернандес, 55), Льоренте (Франко, 55)
Гоол: Кануте, 32-пен
Рекреативо: Риесго, Ламас, Моррис, Поли (Сиси, 45), Бузон, Хесус Васкес (Мартин, 70), Торнавака, Барбер, Майдана (Акале, 66), Колунга, Камуньяс
Севилья: Палоп, Мосгуэра, Скиллачи, Наварро, Адриано, Ренато, Душер (Фацио, 77), Ромарик, Хесус Навас (Капел, 90), Перотти (Коне, 70), Кануте
Гоол: Это’О, 40
Вальядолид: Асеньо, Беа, Прието (Бараха, 66), Маркос, Лопес, Борха, Рубио, Гоитом, Каноббио, Гонсалес (Эскудеро, 48), Агуирре (Огбече, 57)
Барселона: Вальдес, Пике, Маркес, Силвиньо (Алвес, 59), Пуйоль, Бускетс, Кейта, Хави, Иньеста (Гудьонсен, 90), Это’О, Педрито (Месси, 59)
Гоол: Игуаин, 49
Малага: Гоитиа, Робсон, Гамес, Каллеха, Маноло, Апоно, Лоло, Адриан, Набил Баха (Виалчо, 66), Дуда (Начо, 82), Элисеу (Луге, 55)
Реал: Касильяс, Метцельдер, Пепе, Гомес, Рамос, Гаго, ван дер Варт (Дренте, 90), Снайдер (Парехо, 86), Игуаин, Хунтелар (Гарсия, 66), Рауль
ЛА ЛИГИЙН ЯВЦ:
|
|
Баг |
тт |
хо |
тэ |
хд |
Б-х |
Оноо |
| 1 | Барселона | 29 | 23 | 3 | 3 | 85-24 | 72 |
| 2 | Реал М | 29 | 21 | 3 | 5 | 67-31 | 66 |
| 3 | Севилья | 29 | 17 | 6 | 6 | 43-26 | 57 |
| 4 | Вильярреал | 29 | 13 | 9 | 7 | 45-40 | 48 |
| 5 | Валенси | 29 | 13 | 7 | 9 | 52-41 | 46 |
| 6 | Атлетико М | 29 | 12 | 7 | 10 | 58-47 | 43 |
| 7 | Малага | 29 | 12 | 7 | 10 | 45-47 | 43 |
| 8 | Депортиво | 29 | 12 | 7 | 10 | 38-40 | 43 |
| 9 | Вальядолид | 29 | 12 | 3 | 14 | 42-47 | 39 |
| 10 | Расинг | 29 | 9 | 9 | 11 | 36-35 | 36 |
| 11 | Атлетик Б | 29 | 9 | 7 | 13 | 39-49 | 34 |
| 12 | Альмериа | 29 | 9 | 7 | 13 | 36-46 | 34 |
| 13 | Спортинг Хихон | 29 | 11 | 0 | 18 | 36-61 | 33 |
| 14 | Осасуна | 29 | 7 | 11 | 11 | 32-35 | 32 |
| 15 | Мальорка | 29 | 8 | 8 | 13 | 34-48 | 32 |
| 16 | Бетис | 29 | 7 | 10 | 12 | 41-47 | 31 |
| 17 | Хетафе | 29 | 7 | 10 | 12 | 39-46 | 31 |
| 18 | Рекреативо | 29 | 7 | 9 | 13 | 27-41 | 30 |
| 19 | Нуманси | 29 | 8 | 3 | 18 | 33-59 | 27 |
| 20 | Эспаньол | 29 | 5 | 10 | 14 | 28-46 | 25 |
МЭРГЭН БУУЧИД
|
|
тоглогч |
Гоол (Пенальтиас) |
| 1 | Самуэль ЭтоО (Барселона) | 26 (2) |
| 2 | Давид Вилья (Валенси) | 21 (6) |
| 3 | Диего Форлан (Атлетико М) | 20 (3) |
| 4 | Лионель Месси (Барселона) | 19 (3) |
| 5 | Альваро Негредо (Альмериа) | 17 (4) |
| 6 | Фредерик Кануте (Севилья) | 16 (1) |
| 7 | Гонсало Игуаин (Реал М) | 16 (3) |
| 8 | Тьерри Анри (Барселона) | 15 (0) |
| 9 | Рауль (Реал М) | 14 (0) |
| 10 | Серхио Агуэро (Атлетико М) | 13 (0) |
loading...







real barca 2 ch ana mana husaltsaj bna doo. 2 uulaa l sain bna daa .
loading...
Reald ch naidvar bn aa, gehdee bas Barca sain bga..,Vnendee nadad ali ch avsan yalgaa alga doo=))
loading...
real turuulnee harj l bgarai
talbai deere derby-d hojool teel erduu 3han onoooshte
loading...
Real нэлээд алалцах л байх даа. CL-ээс хусагдсан, CUP байхгүй. Ганцхан фронт дээр үзэлцэж байгаа юм чинь.
loading...
real amjihgvi baih aa barca tdhoi bolchihson
loading...
Real Madrid Turuulnee gej bodoj bna Gehdee real 1 tsomtoi bgaaa
loading...
real turuulnee 6 onoo bol yu ch bish tednii huvid .
loading...
FORCA BARCA
loading...
barsa ene jil tasarsan amjilttai bgaa ooloh ym alga
loading...
ted CL-t neleen huchtei uzne de pep ch sain dasgaljuulagch ymaa
loading...