loading...
Бүх цаг үеийн хамгийн агуу сагсан бөмбөгч Майкл Жордан Даваа гаригт Сагсан бөмбөгийн алдрын танхимийн гишүүн боллоо.
2009 оны Алдрын танхимийн шинэ гишүүдээр Жорданаас гадна түүний нэгэн үеийн тоглогчид болох Дэвид Робинсон, Жон Стоктон, Юта Жаззын дасгалжуулагч Жерри Слоан болон Рютжерсийн эмэгтэйчүүдийн дасгалжуулагч Вивен Стрингер нар нэрлэгджээ.
Эдгээр эрхмүүдийг 2009 оны Алдрын танхимийнхан гэдгийн Детройт хотноо танилцуулсан байна. Энэ өдрүүдэд Америкийн сагсан бөмбөг сонирхогчдын анхаарал Детройт руу төвлөрч байгаа бөгөөд энд Коллежийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт болж байгаа юм. Үүнтэй холбогдуулан өнөөдөр НБА-д ч гэсэн нэг ч тоглолт явагдаагүй болно. Энэ жилийн NCAA-ын аваргаар Жорданы сурч, тоглож байсан Хойд Каролинагийн Их Сургуулийн баг Мичиган Стэйтийг хожин түрүүлсэн байна.
“Нисдэг хүн” 6 удаа НБА-ын аварга, 5 удаа лигийн хамгийн Үнэ цэнтэй тоглогч болж байлаа. Мөн Хойд Каролинагийн Их Сургуулийн багтайгаа хамтаар Коллежийн сагсан бөмбөгийн аварга ч болж байсан. Америкт энэ тэмцээний шигшээ тоглолтыг НБА-ын шигшээ тоглолтоос ч олон хүн зурагтаар үздэг гэж ярилцдаг.
Жордан ҮСБХ-нд 15 улирлыг өнгөрөөхдөө Чикаго Буллз, Вашингтон Визардс багуудад тоглож байсан бөгөөд энэ хугацаанд 32292 оноо авсан нь лигийн бүх цаг үеийн түүхэнд 3-т орох амжилт юм. Түүний өмнө Карим Абдул Жаббар, Карл Мэлоун нар бичигддэг. Харин 30.12 гэсэн дундаж оноогоороо лигийн бүх цаг үеийн манлай нь. Уилт Чамберлинаас 0.05-аар л илүү.
Жордан 3 удаа зодог тайлж байсан. Эхлээд 1993 онд лигт 3 дахиа түрүүлснийхээ дараа сагсан бөмбөгөө орхиж, бейсбол тоглож байгаад жил гаруйн дараа эргээд ирсэн. Эргэж ирээд мөн 3 удаа аварга цолонд хүрсэн. Тэгээд 1998 онд 2 дахиа зодог тайлж байв. Гэвч сагсан бөмбөг тоглохгүй байж чадсангүй, эргээд л ирсэн. Ирэхдээ өөрийн хувьцаа эзэмшдэг Вашингтон Визардсын тоглогч болж 2 улирал тоглоод 2003 онд сүүлийн удаа зодог тайлсан билээ.
Даваа гаригт тэрээр Робинсон, Стоктон 2-ыг хараад дахиад шортоо өмсөхөд бэлэн байна гэж тоглоом хийжээ. Жордан сүүлийн 2 удаагийн аварга цолоо авахдаа Слоан тэргүүтэй, Стоктон толгойтой Ютаг хожиж байсан.
Алдрын танхимын шинэ гишүүдийн нэг Жон Стоктон тоглогчийн замналаа 1984 оноос эхэлж, зодог тайлтлаа Ютад тоглохдоо 19711 оноо авч, 15806 оновчтой дамжуулалт өгч, 3265 бөмбөг таслалт хийжээ. Тэрээр нэг улиралд хамгийн олон оновчтой дамжуулалт (1164 о.дамжуулалтыг 1990-91 оны улиралд), нэг улиралд нэг тоглолтонд дунджаар хамгийн олон оновчтой дамжуулалт хийсэн дээд амжилтыг эзэмшдэг. (1989-90 оны улирлын дундаж нь 14.5 )
“Адмирал” Дэвид Робинсон 14 улирлын турш Сан Антионо Спэрст тоглож, лигийн аваргаар 2 удаа шалгарч, лигийн MVP болж, шилдэг шинэ тоглогчийн шагналууд хүртэж, Бүх оддын тоглолтонд 10 удаа оролцож, Олимпийн алтан медалийг хоёронтаа хүртэж байв. Мөн Жордан, Стоктоны хамтаар НБА-ын 50 жилийн үеэр тодруулсан бүх үеийн шилдэг 50 сагсан бөмбөгчний тоонд багтаж байсан.
Жерри Слоан Даваа гаригт Детройтод хүрэлцэн ирээгүй. Слоан мэргэжлийн спортод нэг багийг хамгийн удаан удирдсан дасгалжуулагч бөгөөд нэг багийг удирдаж 1000-аас дээш хожилд хүргэсэн НБА-ын цорын ганц дасгалжуулагч юм. Мөн тэрээр залуудаа буюу Буллзын тоглогч байхдаа 2 ч удаа Бүх оддын тоглолтонд оролцсон од тоглогч байж.
loading...






huue ene ncaa-iin all star deer ymar aimar slam dunkuud hiideg yum be.yun nba gemer l sanagdsan
loading...
Жордан 3 удаа зодог тайлж байсан. Эхлээд 1993 онд лигт 3 дахиа түрүүлснийхээ дараа сагсан бөмбөгөө орхиж, бейсбол тоглож байгаад жил гаруйн дараа эргээд ирсэн. Эргэж ирээд мөн 3 удаа аварга цолонд хүрсэн. yooyo yu gesen ug be ain. sagsan bombogoor bol zugeer l naadah shig boljishd . yah argagui buh tsag ueiin shildeg toglogch monoosoo mon. aguu yumaaa
loading...
iim aguu humuusiig iih oroh aldriin tamhimd oruulj bgaa n haramsaltai. ed narch domog humuus shuu gaihaltai
loading...
iim aguu humuusiig iim oroi aldariin tamhimd oruulj bgaa n haramsaltai. ed narch domog bolson humuus shuu gaihaltai
loading...
AGUU AGUU
loading...
yu n oroi gej daraallaaraa l yawj bn shde
loading...
JORDAN uneheer bvh tsag ueiin hamgiin shildeg n shvv dee!!!
Ene bol margashgui vneen gej..,
loading...
Jordan ahtai yu yarihav dee. taniig buh delhii dayaraa sagsan bumbugiin haan gej huleen zuvshuurdug shuu dee. Sagsan bumbugiin gaihamshgiig medruulj ugsun tanidaa bayarlalaa.
loading...
Michael Jordan,Jonh Stockton David Robinson yaah argagui shildeguud ….Uneheer nize bnaaa gej Jerry Sloan ch gsn nize
loading...
Kobe vheesei
loading...
Jordan ahtaigaa ch yugaa ch yarih yum bilee dee ene huur yagaad l kobe g uheesei gd bn daa
loading...
Iim goe medee bichij baikhad ukheesei gej baidag denduu soylgui bainaa.
Bitgii tegj muu energy khumuust ogch baigaachee.
Soeltoi baildaa.
loading...
Ag үхээсэй хахахахаха. Стоктон чинь оновчтой дамжуулалтаараа бүх цаг үеийн номер №1 шүү дээ. 2т байгаа хүнээсээ 3 гаруйгаар илүү байдаг бил үү. Тасарчихсан.
loading...
jordan ah ch ih olon huniiig basketballd uruuun tatsan hundee gaigaltai yarih yum bhgui kobe ch yalgaagui yarih yum bhgui toglogch uheeseee gedeg hun yagaad ingesiiin boldooogehdee jordan ahtai kobeg haritsuuulj bolohgui jordan ah bol kobegiiin hajuud bagsh n
loading...
3000 шүү
loading...
Huue fanatuuda. Unuu shunu talbai baruun taliin KONICA-giin deer bdg RED HORSE PUB_d LIverpool chelsea-gin toglolt-g olon LCD tv-eer uzuuleheer bolloo. Ta buhniig urij bn. hamtdaa Uzej kife- avya ghd minii huvid unuudur liverpool-g demjine ygd gvl finald liverpool-g hojij hariugaaa avmar bn. za tgd ireerei zaluusa.
loading...
bi yaj duugui bhaw. ene 3 uneheer shildeg sho.
loading...
BI JORDAN MEDYY KKKK
loading...
jordan chi bol aguu shuu jinhene taniig l harj sagsan bomobg gedeg ymiig oilgoj bilee .taniigaa ueiin ued shutej amidarya daa
loading...
adminuuda jordangiin huuhdiin talar medeelel olj uguuch hna tolgodog her sain boloh ireeduitei eseh, 2 huu ni 2ula sags toglodog bh iim aguu tamirchnii huuhduud yum chini ymar chil bsan zugeergui l bhaa
loading...
ter ag gesen goshin baas uuruu uhesei mu bandi
loading...
bi zugr l Jordan ahiig shutdeg tegeel boloo
loading...