loading...

Сэм Авгынд зохиогдсон зуны 10-р олимпийн наадам түүхэнд тэмдэглэгдэх олон зүйл явдлаар дүүрэн болж өнгөрсөн. Тухайн үед дэлхий нийтийг санхүүгийн хямрал нөмрөөд байсан болохоор өмнөх Амстердамын наадамтай харьцуулахад харьцангуй цөөхөн орны төлөөлөл Лос Анжелест ирсэн ч, Америкчууд наадмыг тун нямбай, өндөр түвшинд зохион байгуулж чадсанаараа ОУОХ-ны талархлыг хүлээсэн билээ. Янкууд автомат цаг, фото-финиш зэрэг техник технологийн ололтуудыг олимпод анх ашигласан бөгөөд тэдний байгуулсан Колизеум цэнгэлдэх тухайн үедээ л дэлхийд гайхагдсан бүтээл байлаа. Гэвч зохион байгуулах хорооны энэ их хөдөлмөрийг үл тоон тэр үеийн АНУ-н ерөнхийлөгч Херберт Хүүвер олимпод ямар нэгэн ач холбогдол өгөөгүйгээр зогсохгүй нээлтийн ажиллагаанд ч оролцоогүй байна. Энэ нь олимпийн түүхэнд “хост” орны төрийн тэргүүн нээлтийн үйл ажиллагаанд оролцоогүй анхны тохиолдол болон бүртгэгджээ. Сонирхолтой нь энэ наадмын талаарх зарим мэдээлэл одоо ч бүрхэг байдаг бөгөөд зарим эх сурвалжууд ”Лос Анжелес 1928”-г 1.000.000 ам.долларын ашиг олсон гэж бичдэг ч албан ёсоор батлагдаагүй аж.
Онцлох үйл явдлууд
- Дэлхийн дээд амжилт 18 удаа, олимпийн дээд амжилт 41 удаа шинэчлэгджээ.
-Olympic Village буюу тамирчдын байрлах олимпийн тосгоныг америкчууд анх байгуулсан бөгөөд энэ нь зөвхөн эрэгтэй тамирчдад л зориулагдсан байсан аж. Харин эмэгтэй тамирчдыг хотын төвд байрлах Chapman Park хэмээх зочид буудалд байршуулсан байна.
- Медалийн тавцанг энэ наадмаас анхлан хэрэглэж эхэлжээ.
- Энэ наадмын дурсгалд зориулж Лос Анжелесын гол өргөн чөлөө байрладаг 10-р гудамжыг хожим “Олимпийн цэцэрлэгт гудамж” хэмээн нэрлэсэн билээ.
- АНУ-н хөнгөн атлетикч Милдред Дидриксон жад шидэлт болон 80 метрийн саадтай гүйлтэд түрүүлж мөн өндрийн харайлтад мөнгөн медаль хүртсэн байна. Түүнд зээрэнцэг шидэлт, уртын харайлт зэрэг бусад төрлүүдээс ч медаль хүртэх боломж байсан ч эмэгтэй тамирчдыг гурваас дээш төрөлд оролцуулдаггүй байсан учир түүний медалийн тоо нь ийнхүү гурваар хязгаарлагдсан аж.
- Японы тамирчин Китамура Кусуо 1500 метрийн чөлөөт сэлэлтэд түрүүлснээр олимпийн түүхэн дэх хамгийн залуу аварга болсон юм. Тэр үед Китамура дөнгөж 14 настай байсан аж.
-Туялзуур сэлэмний аваргын төлөөх тулааны үеэр Британий тамирчин Жуди Гуйннес, шүүгч нар өрсөлдөгч Австрийн тамирчныг нь илт дэмжиж буйг эсэргүүцэн тэмцээнийг орхисон байна.
-Эмэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтэд түрүүлсэн Польшийн тамирчин Станислав Валашиевикзийг хожим манин хүн байсныг нь илрүүлсэн бөгөөд энэ тамирчин Берлин 1936 олимпоос мөн медаль хүртэж байсан аж.
- Зүлэгний хоккэйн төрөлд зохион байгуулагчид,Энэтхэг, Япон гэсэн хоёрхон оронтой өрсөлдсөн ч түрүүлж чадаагүй бөгөөд хоёр ялагдсанаар хүрэл медаль дээр буужээ.
- Морин спортын төрөлд өрсөлдсөн Японы тамирчин Такэйчи Ниши өөрийн морь Уранусын хамт олимпийн аварга болсон. Хожим Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Такэйчи, Иво Жима арлыг хамгаалах тулаанд оролцсон бөгөөд Клинт Иствүүдийн ”Иво Жимагаас ирсэн захидлууд” кинонд түүний тухай тодорхой гардаг.
Спорт
Энэ олимпод тамирчид 14 спортын 116 төрлөөр хүч чадал авхаалж самбаагаа сорьжээ.
|
|
|
Үзүүлэх спорт
Оролцсон орнууд
Нийт 37 орны баг тамирчид Лос Анжелсот хүрэлцэн ирсэн ба Колумб, Бүгд Найрамдах Хятад улс олимпийн тэнгэрт анх удаа төрийн далбаагаа хийсгэжээ.
|
|
|
Медалийн хүснэгт
|
байр |
орон |
алт |
мөнгө |
хүрэл |
нийт |
|
1 |
41 |
32 |
30 |
103 |
|
|
2 |
12 |
12 |
12 |
36 |
|
|
3 |
10 |
5 |
4 |
19 |
|
|
4 |
9 |
5 |
9 |
23 |
|
|
5 |
7 |
7 |
4 |
18 |
|
|
6 |
6 |
4 |
5 |
15 |
|
|
7 |
5 |
8 |
12 |
25 |
|
|
8 |
4 |
7 |
5 |
16 |
|
|
9 |
3 |
12 |
5 |
20 |
|
|
10 |
3 |
1 |
1 |
5 |
loading...



