loading...
Өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн шөвгийн 8-ын эхний 4 багийн 2 хос тоглолт боллоо. Юун түрүүнд энэ 2 тоглолт олонхийн таамаглаж байснаас тэс өөрөөр эхэлсэн гэхэд болно.
Өнгөрсөн улирлын аварга Манчестер Юнайтед талбай дээрээ Португалийн Португ хүлээн аван тоглосон. Аваргууд талбай дээрээ тоглож байгаа болохоор олон хүн тэдний хожилд эргэлзээгүй биз. Гэвч тийм амархан юм гэж байхгүй, хөлбөмбөгийг хэн ч таамаглахгүй. Порту бараг л эхний довтолгооноор, тодруулбал 4 дэх минутанд гоол хийж дөнгөлөө. Юнайтедын залуу хамгаалагч Эванс алдаа гаргасан. Эрт тэргүүлэл олсон нь Портуд давуу байдал олгож байлаа. Гэвч энэ байдлаа тэд удаан хадгалсангүй, Португийн хамгаалагч Бруно Алвес Эвансаас ч том, ер нь л байж болшгүй бүдүүлэг алдаа гаргаж, Рунид тун ч оновчтой дамжуулалт өглөө. Руни хүлээж аваад хөнгөхөн цохиод гоол. Түүний энэ улирлын 14 дэх гоол. Тооны харьцаа 1:1. Бөмбөгийг Юнайтед илүү эзэмшиж байсан бөгөөд эвгүй довтолгоонуудыг ч хийж байсан. Түүний нэг нь 2-р үеийн төгсгөлд амжилттай болж, Рунигийн дамжуулалтаар Карлос Тевес хожлын гэж хэлж болох гоолыг оруулсан. 2:1 бол Юнайтедын фэнүүдийн хүлээж байсан үр дүн биш л байх. Гэхдээ л хожил юм чинь тийм ч муу биш гэж бодож дуусаагүй байтал Порту тэнцээний гоолыг хийсэн юм.
Эхний гоолыг хийсэн Родригесийг сэлгэж орж ирсэн Мариано 89 дэх минутанд тэнцээний гоолыг хийлээ.
Талбай дээр нь 2:2 гэдэг бол Португийн хувьд тун дажгүй үр дүн. Ашиглаж чадах болов уу? 2004 онд Порту Юнайтедийг дөнгөж байсан юм, энэ удаа яагаад болохгүй гэж. Харж л байя.
Манчестер Юнайтед – Порту 2:2
Гоол: Руни, 15; Тевес, 85 – Родригес, 4; Мариано, 89
Манчестер Юнайтед: ван дер Сар, Эвра, Криштиану Роналду, Руни, Пак Чжи Сун (Гиггз, 58), Видич, Каррик, Скоулз (Тевес, 72), О’Ши, Эванс (Невилл, 72), Флетчер
Порту: Элтон, Бруну Алвеш, Гонсалес, Лопес, Родригес (Мариано, 80), Халк, Роланду, Мейрелеш (Коста, 79; Мадрид, 90), Сэпунару, Фернандо, Сиссоко
Шар хуудас: Бруну Алвеш, 76; Элтон, 90
Манчестер. “Олд Траффорд”
Өнгөрсөн шөнийн нөгөө тоглолт Испанид болсон. Аваргуудын лигт Вилльяреаль талбай дээрээ хожигдож байгаагүй бөгөөд энэ удаа ч хожигдсонгүй. Гэхдээ бас хожиж чадсангүй. 10 дахь минутанд Европын аварга Испаний гол тоглогчдын нэг Маркос Сенна холын цохилтоо тун оновчтой болгож, Арсеналын хаалганд эхний гоолыг хийсэн. Нэг гоолын давамгайлал Вилльяреалийн хувьд нэлээн ашигтай бөгөөд тэдний тоглолт эмх цэгцтэй байдаг, хамгаалалт нь алдаа гаргах нь бага байдаг тул Арсеналд байдал хэцүү болж байсан. Ялангуяа үндсэн хаалгач Альмуниа, гол хамгаалагч Галлас нараа 1-р үед алдсан болохоор сэтгэлзүйн хувьд ч тиймэрхүү л байсан байх. Гэвч Того довтлогч Э. Адебайор Аваргуудын лигийн роликт мөнхрөх нэгэн гоёмсог гоолыг 65 дахь минутанд талбайн эздийн хаалганд хийснээр тоглолт тэнцээгээр өндөрлөлөө. Энэ тоглолтын дараа Арсеналын дасгалжуулагч Арсен Венгер хэлэхдээ “Энэ үр дүн бидэнд ашигтай. Адебайор маш гоё гоол хийсэн. Тоглолт ч гоё болсон. Аль аль баг нь өндөр темптэй, довтолж тоглолоо. Хариу тоглолтноос өмнө бид лигтээ Уигантай хүнд тоглолт хийнэ. Тэр тоглолтонд тоглогчдоосоо алдаж болохгүй” гэжээ. Харин Вилльяреалын босс М. Пеллегрини “Эхний үед бид гоолын 4 боломж гаргасан. Арсенал бүх л тоглолтын турш биднээс илүү олон боломж гаргасан гэж бодохгүй байна. Багуудын боломж 50:50″ гэсэн байна.
3 жилийн өмнө энэ 2 баг хагас шигшээд тоглоход Вилльяреалын лидер Хуан Рикельме торгуулийн цохилт алдаж, улмаар Вилльяреаль мултарч байсан. Энэ удаа хариугаа авч чадах эсэхийг 8 хоногийн дараа “Эмирайтс” цэнгэлдэхэд харцгаая.
Вильярреаль – Арсенал 1:1
Гоол: Сенна, 10 – Адебайор, 65
Вильярреаль Д.Лопес, Гонсало, Годин, Капдевила, Эгурен, Кани (Фернандес, 46), Ибагаса (Франко, 78), Льоренте (Пирес, 70), А.Лопес, Сенна, Росси
Арсенал Альмуния (Фабианский, 28), Санья, Фабрегас, Туре, Насри, Галлас (Джуру, 43), Уолкотт (Эбуэ, 78), Денилсон, Сонг, Клиши, Адебайор
Шар хуудас: Сонг, 38; Адебайор, 45; Фабрегас, 45; Насри, 87
Вильярреаль. “Эль-Мадригал”
loading...








ene Chelsea-iin yalalt bish Guus Hiddink-iin yalalt
loading...
ta nar delhii deerees LOOSERPOOL geed bag gargaad ireerei!
loading...
zaz manu enen udaa john muu toglson gehde zugeree .arsenal ch gsen davuu taltai ter odbyar bol goy goal hiisen dee
loading...
manu xamgaalalt unexeer sul bnalee. argaguil rio ferdinandiin oron zai tsoorxoi bsan. gexdeel portogiin latin americ xeden toglogchid xurdtai xuviin toglolt saitaigaaraa unexeer ylgarch bsan shuu. ter evans arail juldaj bna. bas neeree yagaad teveziig garaand gargaagui um bol. cr7 dovtlogchoor yvj bxiin. rooney ter 2 l urid guigeed araas ni demjix xungui. getel porto bol barag 5, 6 xun dovtolgoond oroltsoj bsanshdee. daraagiin togloltod 2 dovtlogchtoi tegeed ronaldog jiguureer togluulax xeregtei anderson yasiin be. rio irj amjix bolovuu. tegexdee avarga bol avarga shde. naidvar bol etssiin much xurtel bdag.
arsenal bol gertee xusaad l garaad irne. barsa chelsea garaad barsa manu tegeed barsa tsom urgunu bxdaa miniixeer.
loading...