loading...
Аваргуудын лигийн шөвгийн наймын эхний тоглолтын сүүлийн хоёр хос тоглолтоо хийлээ. Үнэндээ хөлбөмбөг сонирхогчид өчигдрийн тоглолтуудаас илүүтэй энэ өдрийн хоёр тоглолтыг илүү сонирхож байсан гэж хэлж болно. Ямар ч байсан аль аль тоглолт нь дөрвөн гоолтой болж Барса, Челси шөвгийн дөрвийн эрхээ халааслахад том алхам хийлээ. Сүүлийн таван жилд 23 дахиа таарч тоглож буйгаас энэ тулаан Аваргуудын лигийн 9 дэх нь байжээ. Уламжлал ёсоороо Ливерупулийн хөгжөөн дэмжигчид чанга дуугаа хадаан тоглолтыг эхлүүлэв.
Торгуулийн улмаас энэ тоглолтод оролцох боломжгүй Машераногийн оронд Лукас гарсан бол Фулхэмтэй тоглоход амарсан Алберт Риера, Фабио Аурелио нар багтаа эргэн нэгдсэн байсан. Харин Челсигийн хувьд Дрогба багийн бүрэлдэхүүнд эргэн ирж, гэмтэлтэй Босингвагийн оронд баруун жигүүрийн хамгаалагчаар Бранислав Иванович нар гараанд гарсан байлаа.
Энэ өдрийн эхний гоолыг Ф.Торрес хийж Ливерпуль давамгайллыг олж авсан нь тоглолтын хэмнэлд нэлээн нөлөө үзүүлэх шиг болсон. Энэ үеэс эхлэн Челсичүүд хэд хэдэн довтолгооны хувилбар зохион байгуулж ерөнхийдөө илүү тоглож байлаа. Майкл Эссиен ч үүргээ сайн биелүүлж талбайн гол Ливерпулийн ихэнх довтолгоог сарниулан бөмбөгийг тасалж байсан юм.
Энэ өдөр гэхдээ нэг залуугийн од үнэхээр гийсэн өдөр байж. Тэр залуу бол Серби үндэстэн, гэхдээ өөрийн од болох замаа Орост, тур дундаа Локомотив Москва багт тоглон зассан Бранислав Иванович байлаа. Босингвагийн оронд талбайд гарсан тэр айлын довтолгоог сайн няцаахын зэрэгцээ хоёр ч гоол хийлээ. Тоглолтын 39 дэх минутад Иванович булангийн цохилтоос гайхалтай сайхан сугарч гаран мөргөснөөр тооны харьцааг тэнцүүлсэн. Тоог тэнцүүлтэл Дрогба бас хоёр ч сайхан боломж алдсаныг дурдах хэрэгтэй байх.
Ийнхүү тоо тэнцсэн хэдий ч Челси давамгайллаа Энфилд Роудад хадгалсаар байсан юм. Тоглолтын хоёрдугаар үе эхэлсэн ч байдал хэвээрээ Челси тоглолтыг удирдаж, Ливерпулийн хамгаалалт задгай байсаар байлаа. 62 дахь минутад дахин булангийн цохилт болон өнөөх л Иван мөргөснөөр тоог 2-1ээр тэргүүлэх болсон. Хасагдах шатанд айлын талбайд, тэр дундаа Энфилдэд 2 гоол хийнэ гэдэг том амжилт. Энэ тоглолтонд формгүй оролцсон болоод ч тэр үү сайхан боломж олныг алдсан Дрогбагийн энэ бүхний төлөөс болж 67 дахь минутад хөндлөнгөөс Малудагийн дамжуулсан дамжуулалт сайхан ирэн гоол болгосон юм. Тооны харьцаа 3-1. Үлдсэн хугацаанд Рафа Доссена, Бабель нарыг талбайд гаргасан ч тэд нь тус болохоосоо ус болох нь их байлаа. Энфилд Роуддаа 14 сар, 32 тоглолт хожигдоогүй байсан, тэр дундаа МанЮ, Реалыг бут ниргэсэн баг Челсид ийнхүү хожигдлоо. Челси дараагийн тоглолтонд хожих маш том боломж гарч ирсэн бол Ливерпульд Mission Impossible киног үргэлжлүүлэх хэцүүхэн даалгавар үлдлээ.
“Ливерпуль” (Англи) – “Челси” (Англи) – 1:3 (1:1)
Гоол: Торрес, 6 (1:0). Иванович, 39 (1:1). Иванович, 62 (1:2). Дрогба, 67 (1:3).
“Ливерпуль”: Рейна, Арбелоа, Шкртел, Каррагер, Аурелиу (Доссена, 75), Хаби Алонсо, Лукас (Бабел, 79), Джеррард, Риера (Бенаюн, 68), Кайт, Торрес.
“Челси”: Чех, Терри, Иванович, “Алекс”, Коул, Баллак, Эссьен, Лэмпард, Малуда, Дрогба (Анелька, 80), Калу.
Шар хуудас: Калу, 31. Терри, 61. Аурелиу, 73.
Нөгөө нэг тоглолт нь мөн хөлбөмбөгийн фанатуудын сонирхлыг ихэд татаж байлаа. Европын хамгийн үзүүштэй тоглолтыг үзүүлж буй баг болох Барселона Германы гигант Баваритай тоглосон юм. Барсагийнхан лигтээ тэргүүлж, өрсөлдөгчдөө олон гоолын зөрүүгээр хожсоор дасч буй бол Бавари Мюнхен багийнхан өнгөрсөн хагас сайнд л гэхэд Вольфсбургт 5-1 ээр хожигдож хүнд байдалд орсон. Энэ тоглолт Юрген Клинсманны хувьд тун чухал тоглолт юм. Хэрвээ хожигдох аваас ажлаасаа халагдаж ч болохоор байдалд буй. Ийм нөхцөлд Ноу Кампад тоглоно гэдэг хэцүү.
Тоглолт ч эхлэлээ. Эхнээсээ л Каталанчуудын давамгайлалд явагдсан. Энэ тоглолтын талаар олон юм ярих нь илүүц биз. Нэгдүгээр үед л 4 гоол орж энэ чигээрээ хадгалагдсаар 4-0 ээр Испаний баг хожлоо. Дараагийн тоглолт Алльянзд болно. Спортингийг шөвгийн 16-д том гомдоосон баг ийнхүү одоо том гомдож байна.
Тоглолтын дарааФранц Бекенбауэр: “Би Баварийн түүхэнд анх удаагаа ийм хамгийн дорой байгааг харж байна. Энэ бол ичгүүртэй хэрэг, бараг л доромжлол. Барса бидэнд хөлбөмбөгийн хичээл заалаа” гэсэн бол багийн ерөнхийлөгч Руменигге: “Үнэн юм хэлэхэд бидэнд Аваргуудын лигт ямар ч боломж алга. Бид Германы лигтээ анхаарлаа хандуулж, гоол яаж хийхээ бодох ёстой” гэжээ.
Спортинг, Барселона хоёр хоорондоо тоглосон бол яах байсан бол?
“Барселона” (Испани) – “Бавари” (Герман) – 4:0 (4:0)
Гоол: Месси, 9 (1:0). Это’О, 13 (2:0). Месси, 38 (3:0). Анри, 43 (4:0).
“Барселона”: Виктор Вальдес, Пуйоль, Пике, Маркес, Даниэл Алвес, Иньеста, Яя Туре (Серхи Бускетс, 81), Хави, Анри (Кейта, 74), Это’О (Кркич, 89), Месси.
“Бавари”: Бутт, Оддо, Демикелис, Брену, Лелль, Швайнштайгер, Хамит Алтынтоп (Оттль, 46), Ван Боммел, Зе Роберту (Соса, 77), Рибери, Тони.
Шар хуудас: Месси, 17 . Лелль, 48 . Демикелис, 57 . Маркес, 90
loading...




hariu game-iin ur dun medeej manaid ashigtai garna,bi hotiinh,,,,,,,,,and u?messi aygui bol daraagiin gamed next match misses bolj magadgui,ooroo shar avsan ni manaid ashigtai,ene neg yum yariad bgaa yum bishuu?
loading...
liv-iin aldaa ni ted 4-4-1-1 tactikaar toglosond bgaa urd ni gants torres,daraa ni stev G,gehdee a-midfieldereer,DM/CM-ariin 4,tegeed CB-4,harin selgee orood 4-3-1-2 bolson
loading...
chelsea odoo yanaa barcatai taarhana liv harin aztai barcatai taarahaasaa umnu multarlaa hahaha
loading...
messi odoo 2 shar avhc bj 1 toglolt unjine gesen
loading...
Ziziou Gerrard 2 ue uedee l hamgiin shildeg ni sh de.Minii huwid Gerrardiig iluu gj boddog. Chelsea liverpool 2n hariu toglolt goe bolno oo.Terrygui chelsea mascheranotai liverpool.yah bol…Bi kuyrt.d itgej bn a.ter bol uneheer guitsetgel saitai toglogch.babel.n toglolt orwol bas jiguurees suid tarij boloh l yum.Gehdee 3:0 eswel 4:2…yadaj 3:1 bh heregtei.mash hund toglolt bolno oo.Liverpoold az mon buh toglogchdiinh ni ur chadwar heregtei…
BId hezeech gantsaar alhahgui…Hoton shuwuunuud bg biz de
loading...
Daraagiin togloltond Messi-g ali boloh nooj toglono bh.Talbai deeree gej bga deer n iim davuu bdalaas hongon toglolt hiih blgu!
Manaihan odoo Liv-n talaar yriad hereggui gej bodoj bn.Terry bhguich hangalttai sain orlochih hvn bidend bga bayarlaad bh zuil bish.Bas GVVREN deer Hoton shuvuunuud avarguudiin ligt bayartai gej helne dee!!!
Barca odoogoor hamgiin shildeg n geel bga ter bvgdiig vgvisgej oorsdiigoo notloh tsag irj bn daa…,Go Go Chelsea=)) / Bi Erdenetiinh /
loading...
Chelsea bol unheer sain togloo bi ch unengee helhed chelseag tiim ch ih demjdegyui l de hamgiin gol n bootsoo tawitsan bsn yum tehed chelsea estoy l gaihaltai bailaa bi ene buhnii Guus iin ach tsu gej bodoj bna
loading...
Челсигийн хөгжөөн дэмжигчийн блог : my-best-goals.blogspot.com
loading...