Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Европоос ямар багууд хар тивд очих вэ?

GD Star Rating
loading...

Дэлхийн аваргын урьдчилсан шатны өнгөрөгч 2 тоглолт юмны учраас нэлээдгүйг тайлж өглөө. Одоогоор аль баг нэгээр, аль баг 2-оор гарах тухайг хэлэхэд хэтэрхий эрт ч гэсэн магадлалыг нь харж үзээд нэгэн дүгнэлт хийлээ. 3 баг Өмнөд Африк зорих тийзээ халаасласан гэхэд болно. Харин Португал Швед 2-ын нэг нь уйлах нь тодорхой болсон. Хэсэг тус бүрээ тэргүүлсэн 9 баг дээр нэмэгдээд хэсэгтээ хамгийн сайн амжилт гаргасан 8 баг хоорондоо сугалаагаар тоглож ялсан 4 нь, нийт 13 баг хар тивийг зорих юм. Түүнээс гадна та бүхэнд маш амжилттай тоглож буй жижиг багуудын талаар товч танилцуулахыг зорилоо.


1-р хэсэг

Дани Унгар хоёр хэсгийн хомоол хамж яваа багуудаас заавал авах ёстой байсан 6 оноогоо авлаа. Португал Швед 2 харин хоорондоо тоглосон ч яг намрынх шигээ дахиад л гоолгүй тэнцлээ. Албани 2 хожигдол хүлээснээр 2-оор гарах нууцхан найдвараа нэгэнт салхинд хийсгэсэн.

Байр Улс Тоглосон тоо Оноо

1 Дани 5 13

2 Унгар 6 13

3 Португал 5 6

4 Швед 4 6

5 Албани 7 6

6 Мальта 7 1

6 сарын 6-нд Швед Данийг талбайдаа хүлээж авна. Тэд энэ тоглолтод заавал хожиж байж л хэсгээ тэргүүлэх бага зэргийн найдвараа хадгалж үлдэнэ. Португал Албаний талбайд очно. Тэд дэлхийн аваргад орохын тулд одоо бүх тоглолтыг хожих ёстой. Гэхдээ тэдний хувьд шууд эрхээ авна гэдэг нь бүтэшгүй болсон гэж хэлж болно. Намар талбайдаа Данид хожигдож, Албанитай тэнцэж байсны гор нь одоо ингэж хүчтэй мэдрэгдэж байна даа. Аль баг хэсгээ тэргүүлж, аль баг плэй оффт орохыг хэлэх эртдэх ч нэг л зүйл маш тодорхой болсон. Энэ бол Португал Швед гэсэн 2 том улсын аль нэг нь фэнүүдээ уйлуулна. Энэ байгаа байдлаас нь хараад үзэх юм бол бүр 2-уулаа ч хасагдахаар байна. Португалд үнэхээр алуурчны төрхтэй финишер дутагдаж байгаа бол Шведийн цагтаа цалгиж явсан одод ихээхэн өтөлжээ. Харин Дани Унгар 2 яагаад ийм хүчтэй болчихов оо?

Даниас эхлэе. Тэдний амжилтын үндэс нь 2 зүйл дээр тогтож байгаа. Эхнийх нь хөгшин үнэг Мартин Олсены тактик. Тэр 4 хамгаалагчийн өмнө 2 цэвэрлэгчтэй тоглож байгаа. Тэгээд 1 довтолгооны хагас, 3 довтлогчтой системээр ихэвчлэн тоглоод байгаа. Маш сайн хамгаалж байгаад контр хурдан хийдэг. Иймээс Олсены 2 цэвэрлэгчийн үүрэг асар их болсон. Андреасен, Енсен, Ергенсен нар ээлжлэн энэ үүргээ ягштал биелүүлж байгаа. Бундэслиг сонирхдог хүмүүс энэ нэрнүүдийг гадарлана. 2 дэх нь гэвэл энэ багийн тоглогчид ихэнх нь Бундэслигт тоглож байсан болон одоо тоглож байгаа улс. Хамтдаа удаан байгаа болохоор нэгэнтэйгээ гар нийлэх тал дээр асуудалгүй. Эббэ Санд анх Шалькед ирээд амжилттай байснаараа даничуудын энэ баг болон Бундэслиг уруу ирэх үүд хаалгыг нээсэн билээ. Шалькегийн гараанд 4 дани тоглож байсан цаг саяхан. Одоо Ювед буй Поулсен чухам энэ багаас л Европт танигдсан билээ. Тэр өнөөдөр асар их туршлагынхаа хүчээр багаа чирч яваа. Ливерпүүлийн Аггерын өөдөөс гоолдоход ч гэсэн довтлогчдод амар биш.

Унгар улсын хувьд нэгэн цагт мандаж байсан энэ улс одоо эргээд хөлбөмбөгийн хөгжлийн оргил өөд мацах замдаа явж байна. Дасгалжуулагч нь холланд эр бий. Домогт Кумантай амьдаа. Энэ эрхэм л тэр бүр хүмүүсийн мэдэхгүй тоглогчдыг нэгэн цул болгож чадсан. Төвдөө 5 хүн гаргаж тоглуулж байгаа нь маш их үр дүнгээ өгч байгаа. Талбайн голд тэд эсрэг багтаа дарамт учруулж чаддаг. Өнөөдөр энэ багийн од нь Дортмундын Хаянал. Тэр талбайн голоос үнэхээр чадварлаг найруулдаг. Унгар Зидан гэж болно. Түүнд Фулхэмын Гэра, 2 сарын өмнө Ханноверээс Зенит рүү очсон Хушти, Хэртагийн Дардай, Айндховены Жужэк нар маш сайн хань болж байгаа. Мөн Андерлехтэд тоглодог Юхаш гэгч залуу их сайн тоглоод байгаа гэсэн. Тэд Данитай адил 13 оноотой байгаа ч нэг тоглолтоор дутуу байгаа. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ нь Шведтэй хийх тоглолт. Ямар ч л байсан мажарууд нэг юм дуулгахаар хүчтэй зорьж явна.

2-р хэсэг

Энэ хэсгийн нэг онцлог нь энэ удаад 6 баг бүгдээрээ нэг багийн өөдөөс 2 тоглолт хийсэн явдал байлаа. Швейцар Латви 2 хэсэгтээ шалны алчуур болж байгаа Люксембург Молдав улсуудаас заавал авах бүтэн оноонуудаа авсан. Грек Израилын тулаанд хэлласчууд 4 оноо авснаар ялагчаар тодорсон. Израил хэдий ганцхан оноо зулгаасан ч юм яагаа ч үгүй байна даа.

1 Грек 6 13

2 Швейцар 6 13

3 Латви 6 10

4 Израил 6 9

5 Люксембург 6 4

6 Молдав 6 1

Дараагийн тоглолт шууд 9 сард байгаа. Швейцар Грекийг хүлээж авна. Энэ тоглолт маш их зүйлийг хэлэх болно. Хэрэв Хэллас энд хожиж чадвал шууд эрхээ авах болно гэж хэлэхэд буруудахгүй. Учир нь тэд дараа нь Люксембург Молдав 2-той тоглохоор байгаа. Швейцарын хувьд тэнцээ ч тэдэнд хэрэггүй. Энэ 2 багаас шууд эрхээ авах баг нь тодорно гэж мөрийцсэн ч бэлэн байна. Евро 2004-өөр Туркийг талбайд нь хожсоны хүчээр эрхээ авч байсан Латвид плэй оффын сиймхийгээр дэлхийн аваргад оролцох боломж нээлттэй хэвээр. Чингэж чадвал энэ бол тэдний түүхэнд алтан үсгээр бичигдэх нэгэн явдал болох болно. Гэхдээ бараг л худлаа болов уу, учир нь тэд одоо дандаа нөгөө 3 өрсөлдөж байгаа багуудтайгаа тоглоно. Израилын хувьд 2-оор гарах боломж маш өндөр. Үлдсэн 4 тоглолтын 3-ыг нь талбайдаа хийнэ, тэр тусмаа нөгөө 2 муу багтайгаа тоглохоор байгаа. Эндээс 9 оноогоо авч чадвал 10 сард Швейцарт болох тоглолтод тэд амиа золиослоход ч бэлэн байдлаар орох нь тодорхой. Грек Швейцарыг манай уншигчид харьцангуй сайн мэдэх тул Латви Израилын талаар хэд гурван үг хэлье. Грек харин 3-4-3-өөр тоглоод байна лээ. Отто Рэхагел шинэ системээр энэ удаад дэлхийн аваргын оргил өөд мацах гээд оролдож байна уу даа. Гэхдээ жинхэнэ тэмцээнд бол ингэж тоглох ч худлаа л даа.

Латвийн талаар үнэнийг хэлэхэд ихийг хэлж чадахгүй нь. Стамбулд Португал явах тийзний гоолоо хийчихээд булангийн тугийг шүүрэн авч, Туркийн үзэгчид рүү галлаж байсан Верпаковскис довтолсоор л байна лээ. Хийсэн гоолуудад түүний нэр л дурсагдах юм. Хамгаалалтын 6 хүнтэй тоглож байгаа нь эсрэг багууддаа төвөг учруулж байгаа бололтой. Израилын талаар харин хэдэн үг нэмж хэлэх боломжтой. Израил гэхээр Ливерпүүлийн Бэнаюн хамгийн түрүүнд толгойд бууна. Энэ жил түүний нэр Европын тавцанд маш их дуулдаж байгаа. Челситэй хийсэн тоглолтод Босинвагаар жийлгүүлсэн, Реал Мадридын талбайд мөргөж гоолдсон гээд л нэлээн их. Гэхдээ түүнээс дутуугүй том үүргийг багтаа гүйцэтгэж хүн бол Сандэрландын Таль Бэн-Хайм. Довтлогч нарыг хэрхэн зогсоохыг тэр туршлагаараа харуулж байгаа. Боруссиа Мөнхэнгладбахын дуо ч ихийг хийж буй. Гладбах Бундэслигийн намрын лигт алингаа алдсан ч хаврын лиг эхэлснээс хойш галзуу сайн тоглож байгаа. Алберман Колаутти нарын тус үүнд бий.Хаалган дээр Мальоркагийн хаалгач бий. Мөн өнгөрсөн намар Ливерпүүлд пеналтигээр хожигдон Аваргуудын лигийн эрхээ алдсан ч УЕФА цомд их сайн тоглосон Стандарт Люттихын Тоама, мөн Белгийн лигт тоглодог Барда, нутгийнхаа Маккабид гялалзаж буй Бузагло, энэ жил Туркийн лигийн сенсаац болж байгаа Сивасспор багийн довтлогч Балили гээд олон сайн тоглогчид байдаг гэнэ лээ. Израил том тэмцээний урьдчилсан шатанд үргэлж сайн тоглодог баг. 2002 оны өмнө Оросыг маш их зовоож байсан. Өнгөрсөн Еврогийн өмнө Английг уйлуулсан гэж байгаа. Энэ удаад тэдэнд плэй оффт орох боломж их л өндөр байна даа.

3-р хэсэг

Хамгийн жигд хэсэг чинь чухамдаа энэ л байгаа юм даа. Үхлийн хэсэг гэсэн ч болно. Боручын байж боломгүй алдаануудаас болж Умард Ирландад хожигдсон уураа Сан Маринод 10 гоол хийж гаргасан Польш дээсний үзүүрээс атгаастай хэвээр үлдлээ. Умард Ирланд харин Польшийн дараа Словеныг хожсоноор тэвэр дүүрэн багсайсан 6 оноо авч маасайв. Чех гэж цагтаа цалгиж явсан багаас зөвхөн сүнс л үлджээ. Саяхан л дэлхийд чансаагаараа аман хүзүүдэж байсан баг даа. Гандан бууршгүй Барош цагийн явцад нуруу нь бөхийсөөр. Клубүүддээ хагас хамгаалагч хийдэг Яролим Янкуловски нар хамгаалагчаар тууж явах юм. Янкуловски нь бүр төвийн хамгаалагч шүү. Чехээс өөр том од үлдээгүй бололтой. Пуужин, Росицки, Коллер, Галасек нар яваад, үлдсэн хэд нь хөгшрөх талдаа орж. Шинэ залуус нэлээн харагдах ч ногооноороо. Нэг улс болж явсан Словактаа талбайдаа хожигдож, Словентай тэнцсэнээр дэндүү чамлалттай ганцхан оноо авсан.

1 Умард Ирланд 7 13

2 Словак 5 12

3 Польш 6 10

4 Чех 6 8

5 Словен 6 8

6 Сан Марино 6 0

Умард Ирланд хүснэгтийг тэргүүлж байгаа ч тэдний хувьд байдал маш хүнд гэж болно. Польш Чехийн талбайд очно. Талбайдаа хүчирхэг Словакыг хүлээж авна. Ээ дээ мөн ч амаргүй дээ. За тэгээд хүснэгтийн доороос нь эхлэе.

Сан Марино. 6 тоглоод 6 хожигдсон, нэр төрийн нэг л бөмбөг хийсэн байгаа. Бөмбөгний зөрүү -24. Гэхдээ л Европт байрладгаараа тэд азтай. Тэндхийн оршин суугчид 2 жил тутамд элит багуудын тоглолыг дэргэдээс нь харж, мэлмийгээ баясгадаг.

Словен. Сан Маринотой 2 тоглоно, талбайдаа Польштой гэхээр бас плэй оффын боломж байсаар л байгаа. Чех Польш 2 тэнцчихвэл тэдэнд боломж бүр л ихсээд ирнэ. Хуучны Югославын багуудаас хөлбөмбөгөөрөө сулд нь ордог байсан, одоо харин бусадтайгаа нэг зиндаанд ирээд байгаа. Хараад л сууж байя.

Чех. 9 сар хүртэл тэд тоглохгүй. Тэгээд Словакын талбайд. Их л хүнд тоглолт болно доо. Хожигдвол тэгээд бүх юм баяртай. Дор хаяж тэнцчихвэл их учиртай. Дараагийн 3 тоглолтыг бүгдийг талбайдаа хийнэ. Нэг нь хомоол хамагчтай байгаа.

Польш. Сан Маринотой тоглохгүй. Нөгөө 4 багаас 2-ыг нь гэртээ авч, 2-т нь зочилно. Бусад багууд нь хоорондоо тэнцээд, өөрсдөө хожоод байвал хэсгээ тэргүүлэх ч боломж байна. өөр элдвийг хэлэхэд одоохондоо дэндүү эрт байна.

Словак. Яг энэ баг дээр л миний бүр аазгай хөдлөөд байгаа юм. Соц систем унаад тусдаа гарснаас хойш тэд тасралтгүй хөгжил өөд мацсан. Өнөөдөр хөлбөмбөгийн оргил үедээ хүрээд байгаа баг. Туршлага ихтэй ахмадууд, цээжинд нь асар их ааг багтаж байгаа залуусын холимог болсон энэ баг миний бодлоор энэ хэсгээс шууд гарах эрхээ авна. Хүснэгтээс харсан ч тэр ингэж хэлж болмоор. Тэргүүлэгч Хойд Ирландаас 2 тоглолт дутуу ч ердөө ганцхан онооны ард яваа. 6 сард энэ хэсэгт ганцхан тоглолт байгаа нь Словак – Сан Марино. Тэгэхээр одоохон хүснэгтийг манлайлаад эхэлнэ. Тэгээд үлдсэн 4 тоглолтоос талыг нь гэртээ хийнэ.

Энэ багт өнөөдөр бүх юм байна. Ухаалаг дасгалжуулагч Вайсс байна. 4-5-1-ээр ихэвчлэн тоглодог. Тэндээсээ байдал хүндрээд ирэнгүүт Минтал Виттек 2-ын нэгийг оруулж, 4-4-2 луу шилждэг. Англид 4-0-оор хожигдсоныг чухалчлах хэрэггүй. Тэр бол туршилтын тоглолт. Вайсс маш ухаалаг ажиллаж байгаа. Нөхөрсөг тоглолтод болохоороо үргэлж шинийг сэддэг. Тэр мөн одоогоор 34 тоглогчийг шигшээд урьж туршаад байна. Түүн шиг өргөн хүрээгээр туршилт явуулж байгаа дасгалжуулагч алга гэхэд буруудсан хэрэг болохгүй л болов уу. Сенеки Муха гэсэн жигдхэн 2 хаалгачтай. Хэн хэн нь 2 саяас дээш үнэлэгдэж байгаа гэхээр хоосонгүй нь харагдаж буй. Хааяа Локомотивын тоглолтыг харж суухад Дурича гээд маш сайн хамгаалагч байдаг юм билээ. Чех гэдэг хамгаалагч нь Вэст Бромвич Албионд туршлага их хуримтлуулж байгаа нь гарцаагүй. Тэд маш олон гоол алдаж байгаа, тэр бүгдээс нь толгойд нь юм үлдэж байгаа нь лавтай. Хамсик бол Сери А-ын нэгэн том гялалзан буй од. Нутагтаа словак Кака гэж нэрлэгддэг. Ердөө 21 настай түүний өмнө асар хол зам тосож байгаа. Хамсикээс дутуугүй алдаршсан нэгэн бол Шкртел. Ливерпүүлийн арын албыг одоо түүнгүйгээр төсөөлөхөд бэрх. Челсид ойрын жилүүдэд Стох нэг гол хүн нь болох магадлал муугүй. За тэгээд Бундэслигийн хэд байна. Вольфсбург лигийг магнайлж яваа, үүнд Пекарикын үүрэг багагүй. Минтал лигийн мэргэн бууч болж байсан нь саяхан. Виттек Минталтай цуг Нюрнбергийг их л чирсэн хүн. Арвин туршлага нь залууст ихийг өгч байгаа нь мэдээж. Кархан хэдхэн жилийн өмнө Германыг 3-0-оор хожиход ганцаараа уг тоглолтыг авч гарч байсан. Бохумд Гекас явсны дараа Сестак гэж словак залуу маш хурдан тодорсон. Кайзерслаутернд Ендрисек гэж нэг давгүй залуу байдаг. Тэр удахгүй нэг томхон багт нь очоод гоолыг машиндаад өгөхийг үгүйсгэхгүй. Нэмээд тэр Бешикташын Холоског хэлэх хэрэгтэй. Гоолын өндөр мэдрэмжтэй залуу байна лээ.

4-р хэсэг

Орос адагт яваа 2 багаас зайлшгүй авах оноогоо авсан. Герман ч гэсэн даалгавар болсон 6 оноогоо авсан. Финлянд Уэлсийн талбайд ялж, хэрэгтэй оноог хүснэгтдээ нэмлээ. Уэлс харин 2 хожигдол хүлээснээр бүх юм тэдний хувьд өнгөрсөн.

1 Герман 6 16

2 Орос 5 12

3 Финлянд 4 7

4 Уэлс 6 6

5 Азербайжан 4 1

6 Лихтэнштайн 5 1

Финлянд Азербайжантай дутуу яваа тоглолтоо хийгээд 10 оноотой болж, Оростой ойрхон бууна. Аль аль нь ингээд Германаас нэг тоглолтоор дутуу болж ирнэ. 6 сарын 10-нд Финляндад болох хоорондын тоглолтоос аль нь Германыг албан ёсоор нэхэх нь тодорхой болно. Хэрэв Орос энд 3 оноо авч чадвал бүр хэсгээ тэргүүлэх боломж ч ихсээд ирнэ. Чингэвээс тэд Германы ард ганцхан оноогоор ойртож очихоос гадна 10 сард Германыг талбайдаа хүлээж авна. Жил хагасын өмнө тэд яг ийм нөхцлөөр Английг хожиж, Еврод очих замаа зассан билээ. Тэнцээ аль алинд нь ашиггүй. Гоолын зөрүүгээр Герман тэднээс тасарчихсан байгаа. Германы хувьд Оросын дараа Финляндтай тоглоно. Санаа амрах яагаа ч үгүй байна. Гэхдээ нэг зүйл тодорсон, юу гэвэл хөлбөмбөгийн машинууд эхний 2-т багтах нь баталгаатай болсон. Энэ хэсгээс Финляндыг хальт онцлоё.

4-2-3-1 гэсэн формэйшноор тоглож байгаа. Урдаа ганц Форсселийг зоосон. Ханноверын энэ залуу шигшээдээ нэг номерын сонголт. Бундэслигт тэр хэдийнэ олны танил. Төвд гялалздаг гол хүн нь Киевийн Динамогийн Еременко. Хашир тоглогч Яри Литманен туршлагаасаа багачуулд сургасаар л байгаа. 40 дөхөж яваа энэ эрхэм цагтаа Аяксын гол моторын нэг нь байж, 95 онд ЧЛ-ийн аварга хүртэж байсан билээ. Сандэрландын Таинио төвд үргэлж харагддаг. Гэхдээ энэ багийн гол цөм нь хамгаалалт. Ахмад тоглогч Хүүпиа арын албыг даадаг гол хүн. Брэмэний Пазанен, Алкмаарын Мойсандер нар түүний итгэлтэй түншүүд. Швейцарын лигт сайн тоглодог нэгэн сайн залуу бий гэх. Хаалган дээр бол Болтоны Еэскэлэйнэн маргаангүй.

5-р хэсэг

Энэ хэсгийн багууд мөн нэг багийн эсрэг дараалж 2 тоглосон. Хамгийн сонирхолтой нь Европын аварга Испани, хагас шигшээд хүрсэн Туркийн багуудын тоглолт байлаа. Эхний тоглолт Испанид болж, талбайн эзэд 1-0-оор хожсон. Түргүүд тэнцээ байтугай хийх гэж ихээхэн улайрсан ч нөгөөдүүл нь аргагүй аранга заасан. Харин хариу тоглолтод испаничууд азтай гэмээр хожил авсан. Цаг дуусах үед Риера хожлын гоолыг хийсэн юм. Ингээд Испани өдийг хүртэлх бүх 6 тоглолтоосоо дандаа бүтэн оноо авлаа. Тэд одоо хүснэгтийг Боснигоос даруй 6 оноогоор илүү итгэл төгс тэргүүлж явна. Хомоол хамж яваа багууд хоорондоо таарч, Эстон нь 4 оноо авлаа. Армен нэг тэнцээ авсан нь тэмцээний турш дэх цор ганц оноо нь. Испанийг аль нь нэхэхээ шийдсэн тулаанд Босни-Хэрцэговен 2 хожсон. Энэ 2 өдрийг тэд мартах учиргүй өдрүүд болсон болов уу. Бельги Турк 2 нь 0 оноо, харин өөрсдөө ганзага дүүрэн 6 оноо авсан болохоор тэр. Энэ хэсэгт цахиур хагалах 2 багийн нэг гэгдэж байсан Бельги мөн ингэж хэлэгдэж байсан нөгөө багаасаа ядаж нэг оноо зулгаасан бол байдал тэдэнд хавьгүй дээр болох байлаа.

1 Испани 6 18

2 Босни-Хэрцэговин 6 12

3 Турк 6 8

4 Бельги 6 7

5 Эстон 6 5

6 Армен 6 1

Одоо шууд 9 сард тоглолттой. Испани үлдсэн 4 тоглолтоос 2-ыг нь Эстон Арментай хийнэ. Нөгөө 2 тоглолтын нэгийг нь гэртээ. Тэгэхээр тэд Өмнөд Африк руу зорих эрхээ аль хэдийн баталгаатай болгосон гэсэн үг. Туркээс 6 оноо авсан нь тэдэнд ийм боломжийг өглөө. Ер нь энэ хэсэгт үлдсэн 4 тоглолтууддаа дээр яваа 4 баг бүгд Эстон Армен 2-той байгаа. Тэгэхээр нөгөө 2 тоглолтын хуваарийг л харах хэрэгтэй байх. Хамгийн том боломж Боснид л байна даа. Тэд Туркээс 4 оноо илүү, дээрээс нь тэднийг нутагтаа авчирна. Энэ тоглолт бас нэг сумны зангийг тайлах учиртай. Босничууд энд тэнцэхэд л 2-оор гарах магадлал 90 хувь болж өснө. Туркт харин маш хүнд тоглолтууд үлдсэн. Босни Бельгитэй 2-уулантай нь нутагт нь тоглох хуваарьтай байгаа. Цагтаа Европыг донсолгож асан Бельгийн улаан чөтгөрүүд энэ удаад цагаасаа өмнө баяртай гэх болжээ. Тэдний дараагийн тоглолт Испаний талбайд. Энэ хэсгээс Босни-Хэрцэговинтой танилцая.

Шууд л Бундэслиг төдийгүй бусад том лигийн дасгалжуулагчдын анхаарлыг татаж байгаа довтолгооны хослолоос эхлэе. Вольфсбург саяхан Байерныг 5-1-ээр хожин, хүснэгтийг тэргүүлж эхэлсэн. Тэдний энэ амжилтын гол түлхүүр нь довтолгооны трио билээ. Энэ 3 дайраад ороод ирэхэд Бундэслигийн ямар ч хамгаалалтын фронт салганаад эхэлдэг. Тэдний 2 нь босни залуус. Жэко Мисимович нар өдгөө аль аль нь хэдийнэ 10 саяар үнэлэгдэх болсон. Блацевич багаа улажлалт 4-4-2-оор тоглуулж байгаа. Жэкогийн хамтрагчаар ихэвчлэн Грекийн лигид тоглодог Муслимович тодорч байгаа. 2 жигүүрээр Мисимович Салихович нар гүйдэг. Бундэслигийн одоогийн шилдэг триогоос өмнө Хоффэнхаймын трио галзуурч байлаа. Харамсалтай нь нөгөө 2 нь гэмтсэнээр Салихович ганцаардаж эхэлсэн юм. Шигшээдээ бол тэр маргаангүй гараанд багтдаг. Энэ 2 жигүүрээр хурдтай орж ирнэ, хурдан дундаа хууралтыг маш чадварлаг хийнэ, боломж гарвал алсаас буудна. Осолтой доо осолтой. Голд байрлах 2 хүнийг Блацевич үргэлж сольж байдаг. ЦСКА-ын Рахимич, Кайзэрслаутерны Даяманович, Франкфуртын Баярамович гэх мэт өргөн сонголттой. Хамгаалалтад Шпахичын үүрэг багагүй, тэр олон жилийн туршлагаараа багтаа нэмэртэй. Коттбусын Раделич бас энэ багт чухал хүн. Эдгээр залуус мөн л Бундэслигт ид үеэ өнгөрөөсөн Барбарез Салихамижич нарын өмнөх үеийнхээ хийж чадаагүйг хийхэд тун ойрхон очоод байна. Ингээд хараад байхад жижиг багуудыг танилцуулах явцад Бундэслигийн маш олон тоглогч нэр нь гарч байгаа биз. Манай хэвлэл мэдээллийнхний хөлбөмбөг сурталчилж байх үедээ гаргадаг нэг алдаа нь зөвхөн том лигийн том тоглогчдыг л яриад байдаг. Ноднин болж өнгөрсөн Европын аваргын нүүр царай нь Бундэслигийн тоглогчид болж байсан гэхэд хилсдэхгүй. Харамсалтай нь зурагт, сонингоор тэр талаар маш бага дурьдагдсан. Бундэслиг болон Францын лиг эдгээр том лигүүдэд олон сайхан материал бэлдэж өгдөг нэгэн том хөрс билээ. Чухамдаа зүүн Европын олон арван чадварлаг хөлбөмбөгчид энэ 2 лигээс ялангуяа Бундэслигаас гараагаа эхэлдэг.

6-р хэсэг

Энэ хэсэгт багууд яг замынхаа талд ороод байна, Украин Беларус 2 хоорондоо дутуу тоглолтоо хийчихвэл бусадтайгаа зэрэгцээд ирнэ. Сая багууд зөвхөн нэг л тоглолт хийсэн. Хамгийн их анхаарал татаж байсан нь Англи Украины тоглолт. Англичууд энэ тоглолтод цаг дуусах дөхөж байхад Терригийн хийсэн гоолын ачаар 2-1-ээр хожиж, маш хэрэгтэй 3 оноогоо авснаар 5 дараалсан хожлоо хийсэн. Тэд одоо 15 оноогоор Хорватаас 5 онооны давуу хүснэгтийг итгэл төгс магнайлж явна. Хорват Беларус 2 авах ёстой бүтэн оноонуудаа сул багуудаас авсан.

1 Англи 5 15

2 Хорват 5 10

3 Украин 4 7

4 Беларус 4 6

5 Казахстан 5 3

6 Андорра 5 0

Хүснэгтийг тэргүүлж байгаа 3 баг хоорондоо тойргоор тоглохоор байгаа. Бүгд энэ 2 тоглолтоосоо нэгийг нь гэртээ, нэгийг нь айлд хийнэ. Эндээс харсан ч, онооны байдлыг харсан ч Англи хэсгээсээ нэгээр гарах магадлал 90 хувь болжээ. 2 дахь багийг харин одоо хэлэхэд эрт. Украин дутуу тоглолтоосоо бүтэн оноогоо авбал Хорваттай адилхан 10 оноотой болчихно. 6 сарын 6-нд Хорват Украиныг тосч авах болно. Магадгүй энэ тоглолт бүгдийг нэг тийш нь болгоод өгч мэдэх юм. Энэ хэсгийн багуудыг хүмүүс харьцангуй сайн мэддэг. Хорватыг Английг мулталснаар нь, Еврод гялалзсанаар нь мэдэх бол Украиныг Шевченко, Тимощук, Воронин нараас гадна Динамо, Шахтёр багуудынх нь Европын тавцан дэх тоглолтуудаас гадарлах байх аа. Хорват бол мөн л Бундэслигийн нүүр царай болсон тоглогчдоос маш олныг багтаасан баг. Шууд дараагийнхаа хэсэг рүү оръё.

7-р хэсэг

Дэлхийн аваргын гараагаа Австрид 3-1-ээр хожигдон сенсаацаар эхэлж байсан Франц Литвийг ядруухан 2 тоглоод азаар ч гэх юм уу тус бүрд нь 1-0-оор хожсон. Бараг Рибери 1 – 0 Литва гэж болно. Тэр 2 гоолыг хийсэн. Литвачууд ялангуяа нутагтаа болсон тоглолтод маш сайн тоглосон ч аргагүй аранга гээч нь дутах шиг болсон, яг төгсгөл дээр ирчихээд л гацчихаад байсан юм. Тэд ядаж нэгд нь тэнцчихсэн бол одоо Францын дээр 2-р байранд зогсож байхсан. Франц ч яахав, раам заагаад гарчихлаа гэхэд тэд Сербитэй чаргууцалдаад үлдэж болох байлаа. Өнгөрсөн Еврогоор дэлхийн аварга болон дэд аваргуудын эсрэг маш сайн тоглож байсан румынчууд 2 шорвог ялагдал хүлээснээр мөрөөдлөө үгүй хийсэн. Талбайдаа Сербид 3-2-оор хожигдоод, залгуулаад Австрид очоод 2-1-ээр ялагдсан. Үр дүн нь дасгалжуулагч нь халагдав.

1 Серби 5 12

2 Франц 5 10

3 Литва 6 9

4 Австри 5 7

5 Румын 5 4

6 Фарер 4 1

6 сарын 6-нд Серби – Австри, Литва – Румын гэсэн 2 тоглолт байгаа. Энэ өдрийн маргааш маш их юм нэлээн ойлгомжтой болж ирнэ. Австри Литва улсуудын хувьд хожигдож хэрхэвч болохгүй. Хожигдох л юм бол Румыны араас хөнжлөө толгойдоо нөмрөөд ор луугаа явах болно гэж баттай хэлж болно. Тэнцээ ч гэсэн тэдэнд сайн юм авчрахгүй. Хэсгээс аль баг шалгарахыг хэлэх хараахан эрт байгаа ч Франц Фарертай 2 удаа тоглоно гэхээр их л том давуу тал харагдаад байгаа юм. Гэхдээ 9 сарын 9-нд Сербид болох хоорондын дуэлээс аль баг нь нэгээр гарахыг бараг л хэлээд өгчих болов уу даа.

За ингээд энэ зооноос хэсгийг манлайлж яваа Сербийг авч үзье.

Дасгалжуулагч Радомир Античэд хэдийнэ од болсон мундаг тоглогчид ч бий, байрлал болгон дээр хүчтэй өрсөлдөх жигдхэн бүрэлдэхүүн ч бас бий. Яг л Словакын адил чухам л торгон ирэн дээрээ яваа баг. 4-4-2 бол үндсэн систем нь. Хаалган дээр Хэтафэгийн Стойкович нэгдүгээр сонголт. Гэхдээ түүнтэй энэ улиралд УЕФА цомд шуугиан тарьсан Металлургийн хаалгач хүчтэй өрсөлдөж байгаа. Хамгаалалтын нурууг МанЮ-ын Видич үүрч байгаа. Түүний хар зах дэх ханш хэдийнэ 30 саяын босгыг давсан. Харгис ширүүн Английн лиг, айхтар ширүүн Аваргуудын лигийг нуруун дээрээ аваад гарч чадсан энэ залуугийн мөр зэрэгцэгчээр Дортмундын Суботич хэмээх залуу бий. Энэ залуу одоо ердөө 20-хон настай ч туйлын авьяаслаг бас их дайчин. Түүнийг хүчирхэг болгодог бас нэг зүйл нь түүний гоолдох чадвар. Энэ 2 дээр нэмэгдээд Челсигийн Иванович хамгаалалтыг улам ч бэхжүүлж өгдөг. Стандарт нөхцлүүдээс эдний 3 хамгаалагч нь 2 метр өндөр Зигичтэйгээ нийлээд ямар ч том хамгаалагчдыг бажгадуулдаг. Хамгаалалтын эгнээний үлдсэн нэг байранд Антич толгойгоо гашилгадаг. Тоглолт бүрд шахуу шинэ хүний нэр гардаг. Лациогийн Коларов, 1860 Мюнхены Рукавина, Севильягийн Драгутинович, Удинезегийн Лукович нарын хэн л бол хэн нь тоглож мэднэ. Мөн нутгийн индиан Обрадович гэсэн нэр хамгаалалтад маш их дурьдагддаг.

Хамгаалалт довтолгоог холбодог гүүрийг Интерийн Станкович ахалдаг. Түүнтэй зэрэгцээд тоглох тоглогчийг эндээс сонгоход бас л маш хүнд. ЦСКА-ын Красич гэхдээ заавал гараанд байдаг. Нөгөө 2 нь гэхээр МанЮ-ын Тошич, Хэртагийн Какар, Фиорентиногийн Кузманович, Жэнуагийн Янкович, Динамо Киевийн Нинкович гээд л легионерүүд хөвөрч өгнө. Энд нутгийн индиан мөн л ганц бий. Энэ нь Милияс. Гарааны бүрэлдэхүүнийг харж суухад түүний нэр нэлээн их харагддаг. Довтолгооны хэсэг л байрлалууд дундаа хамгийн сулд нь орж магад. Гэхдээ л Пантелич, Сулемани, Лазович, Зигич гэхээр муу гэхээр нэр сонсогдохгүй л байгаа юм даа. Хэрта нэг хэсэг Пантелич л байхгүй бол хожиж чаддаггүй байсан. Хунтэлаар явсны дараа одоо Аяксын нэг номер довтлогч нь Сулемани болсон. Түүний ханш сүүлийн үед тогтмол өсч байгаа. 10 саяын босгонд очсон. Эйндховены довтолгоонд Лазович хэрэгтэй хүнийх нь нэг. Валенсигаас Сантандерт зээлээр очсон Зигичэд шинэ буурь нь ихээхэн зохиж байгаа. Мөн энэ жилийн нэгэн шуугианы эзэн Стандартын гол довтлогч Ёванович эдэн дээр нэмэгдэнэ. Ямар ч багийг хожиж мэдэхээр бүрэлдэхүүн дээ. Сайн өдөр нь таарвал тэд Бразил, Италийг ч арчиж мэднэ.

8-р хэсэг

Итали Монтенегрогоос 3 оноогоо авч чадсан ч нутагтаа Ирландын БНУ-тай тэнцэж орхисон. Буруутан нь Италийг Евро 2004-өөр шившигтэй нь хутгасан, Ирландын дасгалжуулагч Трапоттини. Болгар Киприйг хожсон ч мөн л Ирландтай тэнцчихсэн. 2 өрсөлдөгч нь ингээд 4 оноо, өөрсдөө 2-хон оноо авсан мэт харагдавч үнэн хэрэгтээ Ирландад энэ нь маш чухал 2 оноо байлаа. Италиас талбайд нь 1 оноо зулгаасан тэд 10 сарын 10-нд талбайдаа 3 оноо авахыг хэн байг гэхэв.

1 Итали 6 14

2 Ирландын БНУ 6 12

3 Болгар 5 7

4 Кипр 5 4

5 Монтенегро 5 3

6 Гүрж 7 3

Болгар дутуу нэг тоглолтоосоо 3 оноогоо бараг авчих байх. Тэгэхээр өрсөлдөөнд гэзэг нэхээд ороод ирэх болно. Итали ямар ч байсан эхний 2-т багтах нь бараг тодорсон. Нөгөө баг нь аль вэ гэдэг нь 6 сарын 6-нд магадгүй тодорно. Болгар Ирландыг хүлээж авах юм. Болгар хожигдвол тэгээд бараг л баяртай гэсэн үг дээ. Ирланд энэ тоглолтоос 3 оноо авч чадвал тэд цаашлаад магадгүй хэсгээ тэргүүлэх ч юм бил үү. Тэгвэл 10 сарын 10-нд талбайдаа Италитай хийх тоглолт нь тэдний хувьд 21-р зууны тоглолт болох нь тодорхой. Италитай ана мана үзэлцэж байгаа Ирландын баг гэж ямаршуу баг байна вэ? Гэхдээ тоглогчид нь бараг бүгд Английн Премиер Лигт алба хаадаг мөн манайд Английн лигийг хамгийн их үзүүлдэг болохоор Монгол дэх хөлбөмбөгийн фэнүүд энэ багийг харьцангуй сайн гадарлана.

2002 оны дэлхийн аваргаар Ирланд хэсгээсээ гарсан ч Испанид азгүй байдлаар хожигдсон. Тухайн үед тэднийг Даблинд буцаж буухад ард түмэн нь онгоцны буудал дээр баатрын ёсоор хүлээж авч байсан юм. Тэр цагаас хойш харин хүчирхэг хөлбөмбөгчидтэй энэ баг төдийлөн товойж гаралгүй байсаар өдийг хүрлээ. Тэр үеийн бүрэлдэхүүн өнөөдөр цоо шинэ төрхтэй болсон. Рой Кин нь дасаглжуулагчтайгаа муудалцан Солонгосыг эрт орхисны дараа Робби Кин нь багаа ахлаад үлдсэн. Өөр лүү нь такл хийгээд орж ирсэн өрсөлдөгчийнхөө дээгүүр бөмбөгөө 2 хөлөндөө хавчаад даван гарч байсан энэ хашир тоглогч одоо ч багаа ахлан чадварлаг жолоодож явна. Түүнтэй талбай дээр зэрэгцээд довтолдог тоглогч нь Рийдингийн Дойле. Траппоттини багаа 4-4-2 тактикаар тоглуулдаг. Хагас хамгаалагч нар нь Стоукын Велан, Ньюкаслын Дафф, Халлын Килбэйн, Селтикийн МкГийди, Блэкбурны Эндрьюс, Сандэрландын Рэйд, Болтоны О’Бриен зэрэг тоглогчид. Хамгаалалтын эгнээ ч гэсэн бас л тийм ч муу биш. Ман ситигийн Дюнне, МанЮ-ын О’Ши, Сандэрландын МкШэйн, Стоукын Келли гэх мэтийн тоглогчид бий. Хаалган дээр бол Ман ситигийн чадварлаг хаалгач Гивен маргаангүй. Шууд эрхээ авдаггүй юмаа гэхэд плэй оффын магадлал бол маш өндөр. Тэнд 2 сайн өдөр нь таарчихвал хар тивд бид ногоон өмсгөлтнүүдийг харах болох нь ээ.

9-р хэсэг

Хамгийн цомхон хэсэг. 5 багаас бүрдэж байгаа тул сая ердөө 3-хан тоглолт болсон. Холланд Шотланд улсууд 2 тоглолт хийсэн бол Норвеги бүтэн амарсан. Холланд Македоноос гадна хэсгийнхээ хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Шотландыг хожсоноор 5 дэх дараалсан ялалтаа авч, хэсгээ тэргүүлэх магадлал нь 99,9 хувь боллоо. Шотланд харин өөртэйгээ адил оноотой байсан Исландыг хожиж, маш чухал 3 оноо авсан.

1 Холланд 5 15

2 Шотланд 5 7

3 Исланд 5 4

4 Македон 4 3

5 Норвеги 3 2

2-оор ямар баг гарахыг хэлэх яагаа ч үгүй ээ. Норвеги Шотландаас 2 тоглолт дутуу яваа. Тэр 2 тоглолт нь Исланд Македон 2. Тэгэхээр Шотландын дээр гишгэх бүрэн боломжтой. 8 сарын 19 магадгүй энэ хоёрын хооронд үхэх сэхэхээ үзсэн өдөр болно. Норвеги энд эзэн баг болох тул тэдний гарт сайн хөзөр байсаар л байгаа. Онолын хувьд Исландыг тооцооноос гаргах болоогүй байгаа ч магадлалын хувьд тэд хэдийнэ талбайн гадна үлдсэн. Сая Шотландаас дор хаяж 1 оноо салгасан бол одоо ингэж өвдөлтийг асар ихээр мэдрэхгүй сууж байх байлаа даа. Ингээд энэ хэсгээс одоогоор плэй оффын эрхтэй яваа Шотландын багийг танилцуулья.

Шотландын дасгалжуулагч Барлей багтаа мөн л 4-4-2 системийг сонгосон. Хаалган дэх нэгдүгээр сонголт нь Сандэрландын Гордон. Хамгаалалтын гол хүмүүс нь Тоттэнхэмийн Хаттон, Селтикийн МкМанус, Колдвелл болон Глазгогийн Виттакер нар. Сая Холландтай тоглоход Виттакер гэхдээ баруунаар вингер хийж байлаа. Голдоо гардаг хүмүүсийг дурьдвал МанЮ-ын Флетчер, Селтикийн трио буюу Браун, Робсон, Хартли нар мөн Вэст Бромвич Албионы Моррисон гэсэн тоглогчид бий. Довтолгооны хослолыг Глазгогийн Миллер ба Бирмингемийн МкФадден нар үүсгэдэг. Мөн Флетчер гэсэн нэр их харагддаг. Тэд хамгийн сүүлд Евро 2004-д орохын төлөө плэй оффын тоглолт хийсэн ч одоогийн хүснэгтийн тэргүүн Холланд тэднийг 6-0-оор бут ниргэсэн түүхтэй. Энэ удаад тэдэнд 2 дахиа үзээд алдах боломж бас ч гэж байна. Норвегийг урдаа алдчихгүй бол тэдэнд дараа нь 2 сайхан нартай өдөр хэрэгтэй.

За ингээд эцэст нь дүгнэхэд хар тивийг зорих тийзээ халаасласан багууд гэвэл одоогийн байдлаар Испани, Англи, Холланд 3 байна гэж болно. Эхний 2 байрт багтах нь баттай болсон багууд гэвэл Герман, Итали, Франц байна. Эхний 2 байрт шалгарах магадлал маш өндөртэй багуудаар Серби, Босни, Словак, Ирланд гэсэн улсууд одоогоор нэрлэгдэж байна даа. 6 сарын тоглолтуудын дараа дараагийн анализыг хүргэх болно.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

26 Сэтгэгдэл

  1. mutu says:

    portugali bitgii oroosoi gaj dontnuud

    GD Star Rating
    loading...
  2. real says:

    yay por orku bolch bas l ontsgui dee cr7 goo yaj harnaa

    GD Star Rating
    loading...
  3. Man U says:

    chi ene ugeeree buhel buten beg uls ornig bas tuunii hogjoon demjigch olon myangan humuusig doromjilj bna daa. naad bodloo zaaval ingej ilerhiileh hereg er ni baigaamuu. end chamaas oor olon myangan hun orj irj sanal bodloo huvaaltsdag yumshdee

    GD Star Rating
    loading...
  4. real says:

    zaz yun surtei ym bi por manug demjdeg hachin ym yrih ym

    GD Star Rating
    loading...
  5. Man U says:

    bi chamaig heleeguimaa andaa mutug l helsin

    GD Star Rating
    loading...
  6. Man U says:

    harin bicheel send l sen chin chi yag comment bichij taarad chinii commentin door orchij

    GD Star Rating
    loading...
  7. gundegbat says:

    deerh 2 sda zail za bugsruugaa huruugaa shaagaad

    GD Star Rating
    loading...
  8. 911 says:

    chuhal heregtei medee oruuljee.bur sonirholtoi sanagdchihlaa.thanks

    GD Star Rating
    loading...
  9. storm says:

    Босни-Хэрцэговин oroh baihaa yr n ene ulsad hol bombog sain hogjson yum shig sanagdsan shuu goy medee bna bayrallaa

    GD Star Rating
    loading...
  10. lampard says:

    za saihan medee bna sanaagaa nemerletsee 1-r hesgees Dani 1eer Swedish 2-oor 2-r Grees Israil 3-rSlovak Poland 4-r Oros German 5-r Ispani Bosni 6-rAngli Horvat 7-r Serbi Frants 8-r Itali Irland 9-r holland azgyi Shotlanduudiin onoo hyrehgyi ingeed sungaanaas Israil Irland Swedish Frants multaraad busad ni omnod Afrikt hol tavina daa bi Yagoslavchuudad itgej bna

    GD Star Rating
    loading...
  11. naraa- korea says:

    sport news–n adminaa uurt chini ajiliin amjilt khusie . sport news bulang bainga unshdag. 100% sanaand niitsdeg shuu. shine medee bainga oruulj baigaarai. chi iluu yumaa, iluu, iluiuu————————-

    GD Star Rating
    loading...
  12. naraa- korea says:

    sport news–n adminaa uurt chini ajiliin amjilt khusie . sport news bulang bainga unshdag. 100% sanaand niitsdeg shuu. shine medee bainga oruulj baigaarai. chi iluu yumaa, iluu, iluiuu————————- ok

    GD Star Rating
    loading...
  13. naraa- korea says:

    sport news–n adminaa uurt chini ajiliin amjilt khusie . sport news bulang bainga unshdag. 100% sanaand niitsdeg shuu. shine medee bainga oruulj baigaarai. chi iluu yumaa, iluu, iluiuu————————- ok AMJILT KHUSIE.

    GD Star Rating
    loading...
  14. ekv says:

    bayrlalaa goe medee bna go go Horwat awrga.

    GD Star Rating
    loading...
  15. mutu says:

    syrtei yumaa manu zygeerl toglool bichij bhad portugal bj bval shanl bhgyi yui yneheer shildeg toglogchidtoi bj yagad ingej togoldog yum bol dovtlogch muutai bh tiimyy

    GD Star Rating
    loading...
  16. Man U says:

    yag zov uneheer sain dovtlogch alga daa. ovoo st tei bolchuul ch portugal sain bag shdee. hagas bolon hamgaalaltiin bus ni uul ni dajgui shd. nuno gomes ene ter buur chimeegui boltson . bas simao sain toglohgui bgaa . geel dovtlogchud l asuudaltai bna daa portygald

    GD Star Rating
    loading...
  17. Bilgee says:

    Man U,mutu,real ta3 bitgii nyaltsgana.chadaxgvi bol terl bizdee.toglogchchid n formgvi bol xoxino.
    Ta3 nar gomo cr7-s uur xeniigee xarax yum uilaxiig n xaraxgee yu?
    portugal-n orond Ungar orwol nadad law sonirxoltoi bna.Dandaal orj bna gej yu bxawdee.Zvvn euro-n ornuud ixeer oroosoi. soccer jigd xugjij bnashdee.

    GD Star Rating
    loading...
  18. lampard says:

    hey Bilgee andaa chi AUS-aas bicheed baina uu tiim bol holbootoi baiya yagaad gevel zovhon AUS-chuud soccer gej duuddag Welcome.zorigoo@YAHOO. COM

    GD Star Rating
    loading...
  19. Man U says:

    gui yahav soccer gej americans heldeg ni unen. gehde hen ch soccer gej helj boliishd. 10jild english uzej bgaa huhed ch helj boliishdee. za ter bilgee chi ooroo harin shalchignad baigaan bishuu. end humuus oor ooriin uzel bodloo ilerhiilj bna . chi yagad busdiinhaa bodliig hundettgej boldgui yumuu . haan yumu zaan yumuu chi er ni hen yum ain

    GD Star Rating
    loading...
  20. Man U says:

    gui yahav soccer gej americans heldeg ni unen. gehde hen ch soccer gej helj boliishd. 10jild english uzej bgaa huhed ch helj boliishdee. za ter bilgee chi ooroo harin shalchignad baigaan bishuu. end humuus oor ooriin uzel bodloo ilerhiilj bna . chi yagad busdiinhaa bodliig hundettgej boldguimbee . haan yumu zaan yumuu chi er ni hen yum ain

    GD Star Rating
    loading...
  21. Totti says:

    daraa zavtai bolhooroo bichiidoo!

    GD Star Rating
    loading...
  22. chelsea says:

    CR 7 gomo bish

    GD Star Rating
    loading...
  23. C_ron says:

    Portugali oroosoi! zovxon c ron ii toglolt g xarax bish bas nani quaresma bosingwa pepe gex met olon sain toglogchd n toglolt g xarmaar bna. Orj l bval C afrikt uilax xamaagui ee! ter ungar ene ter teged lag bag g multalchaad afrikt ochij shal archina daa xoorxii! afrik n delx n avargaar england turuulex magadlal xamg n ondor bx a! lampard gerrard rooney walcott nar jinxene orgil uyedee bna.

    GD Star Rating
    loading...
  24. amaraa says:

    mash sain toim bichsen baina. bayar xurgie! dahiad daraa daraaginnhiig sain bicheerei!
    good luck!

    GD Star Rating
    loading...
  25. Tuvshin_41 says:

    Cro 7 bol unen aguu shuu. ter teneg mutu ene ter uuruu jinhene gaj donton za. portugal mandtugai

    GD Star Rating
    loading...
  26. munhuulei[r9]I3 says:

    boldog son bol portugali swed 2iig 2uulang n oruulchmar l bn harin portugali orku bol nere yaana zda bas l ontsgui yumda akuluudin neg n l bhku bol ontsgui boldogshde 2008aar ysn angliin orond horvat orson shal t1 l yum boloozde ontsgui toglolttoi garuuud harin portugali jinken aluurchin toglolttoi garuudshuudeee!!!!! alj tavinda haha uurin ailin hamaagu alj hayiishd awhahhaha

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: