loading...
АНУ-ын цагаар өчигдөр АНУ-ын Анахейм хотноо бейсболын Лос Анжелес Энжелс багийн руки тоглогч Ник Аденхарт өөрийн хоёр найзын хамт өөрийн машинтай явж байгаад аваарт орон нас баржээ. Тэр өнгөрсөн жил өвдөгний гэмтэлтэй байсан бөгөөд мэс засалд орон эдгээж яг тоглолт болдог өдөр анхныхаа тоглолтонд оролцжээ. Удаан гэмтэлтэй байсан тэр тун ирээдүйтэй питчер гэгддэг байлаа.Тэр өдөр Ник улирлын, бүр өөрийн карьер дахь лигийн анхны тоглолтоо Оаклэнд Атлетикс багтай хийн баг нь 4-6аар хожигдсон хэдий ч сэтгэл нь хөдөлсөн тэр согтууруулах ундаа ихээр хэрэглэсэн байжээ.
Түүнтэй хамт явсан хоёр хүний нэг нь тус багийн хөгжөөн дэмжигч бүжигчин, нөгөө нь багын найз нь байжээ. Гурвуул нас барсан аж. Иймэрхүү асуудал үүсч буй нь Энжелс багийн хувьд анх удаагаа биш.1970-аад онд багийн тоглогч Чико Руйз, шинэ тоглогч Брюс Хайнбекнер нар хамтдаа явж байгаа аваарт орон нас барж байсан бол 1977 онд багийн од тоглогч Лиман Босток өөрийгөө буудан хороож байжээ. Түүнээс аймшигтай зүйл болж байсан нь 1989 онд Донни Мур гэгч тоглогч өөрийн эхнэрээ буудаад, дараа нь өөрийгөө буудан хөнөөж байсан байна.
loading...




yamar aimaar medee ve?
loading...
haramsaltai yumaa ene arhinaas bolj buh yum suirnee
loading...