Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, УЕФА -н цом » Украин, Францын өрсөлдөөнд зүүн Европчууд яллаа

GD Star Rating
loading...

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/0/07/UEFA_cup_logo.svg/120px-UEFA_cup_logo.svg.pngУЕФА-гийн цом нэр дор сүүлийн удаагаа зохион явагдаж байгаа тэмцээний нөгөө хоёр ¼ шигшээд Украин, Францын багууд учраа таарсан байна. Энэ өрсөлдөөний эхний шатанд зүүн Европчууд өөрсөддөө хэрэгтэй үр дүнд хүрч чадлаа. Украины өнгөрсөн жилийн аварга Шахтёр Донецк өмнөх тойргуудад Тоттенхэм болон ЦСКА Москва буулган авсны дараа Францын Лигт 2-т яваа Олимпик Марсель-ийг ч өрсөлдөөнөөс мултлах зорилгодоо хүрэх анхны алхмаа хийлээ. Зочин багийн эсрэг гоол алдахгүй гэсэн даалгавартай талбайд гарсан Уурхайчид үүнийгээ биелүүлснээс гадна сөрөг довтолгоогоор 2 бөмбөг хийснээр зорьсон үр дүндээ хүрсэн байна. Багийн ахлагч Дарио Срна-гийн оролтын дараа Ильсиньо-гийн дамжуулсан бөмбөгийг Чехийн легионер Томаш Хюбшман хоёр дахь оролдлогоороо Стив Манданда-гийн хаалганд хийж, завсарлахаас өмнөхөн тоглолтын гоолын салхийг хагалжээ. Хоёрдугаар үед Шахтёр хамгаалалтаа улам бэхжүүлж, харин Марсельчүүд арга буюу бүх хүчээ эсрэг багийн талд төвлөрүүлэхээс өөр аргагүй болсон. Талбайн эзэд үүнийг нь ашиглан, 65 дахь мин-д багийнхаа 3 Бразил тоглогч Адриано, Фернандиньо, Жадсон нарын хүчээр үлгэр жишээ сөрөг довтолгоо зохион байгуулж, улмар Жадсон тооны харьцааг 2-0 болгожээ. Үүний дараа тоглолт тайвширсан байна. Шахтёр-д энэ үр дүн хангалттай байсан бол Марсельчүүд ахин нэг бөмбөг алдахыг хүссэнгүй.

Франц, Украины өрсөлдөөн Парис-ын алдарт Парк дэ Пренс цэнгэлдэхэд Пари Сенжермен, Динамо Киев багуудын тоглолтоор үргэлжиллээ. Гэвч 90 мин-н туршид 40 мянган үзэгч хөлбөмбөгийг чимдэг гол хүчин зүйл болох гоол орохыг харж чадсангүй. Хамгаалалтын тактик сонгон тоглосон Украинчууд бүхий л тоглолтын хугацаанд ганц ч ауюлтай довтолгоо зохион байгуулж чадаагүй бол талбайн эзэд эхний үеийн дундуур гоол хийх 100 хувийн 3 боломж алдсанаас хойш Киевын торгуулийн талбайд олигтой зүйл бүтээсэнгүй. 0-0-ийн харьцаатай өндөрлөсөн тоглолтын дүн аль аль талд дараагийн шатанд шалгарах боломж олгож байгаа ч хариу тоглолт Киевд болох тул Украины баг хагас шигшээд өрсөлдөх магадлал арай илүүтэй юм.

Хариу тоглолтууд 4 сарын 16-н болно.

Эхний тоглолт
Хамбург Flag of Germany Flag of England Манчестер Сити 3–1
Пари Сен Жермейн Flag of France Flag of Ukraine Динамо Киев 0–0
Шахтёр Донецк Flag of Ukraine Flag of France Марсель 2–0
Вердер Бремен Flag of Germany Flag of Italy Удинезе 3–1
GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. mutu says:

    berder ene jil ih ungutei bnaa barag uefa cup tedniih oilgomjtoi yum bnuuuu sonin sonin yum bichiivee nohdoo

    GD Star Rating
    loading...
  2. Man U says:

    bi hamburg – t neleen naidlaga tviad bgaa

    GD Star Rating
    loading...
  3. real says:

    man city tutuulchihgedggui ym bh daa .oor ch heniigee harah vedee.ydaj bhad cska bhgui

    GD Star Rating
    loading...
  4. Anti- Liverpool says:

    ukrianii 2 bagiig demjij bnaa shater turuulah baihaa

    GD Star Rating
    loading...
  5. lampard says:

    ukrianii 2 bag sanal neg bn hoorhii City hetsyy bolchihjee Udenize oorsnoosoo bolj hojigdson Verder ongotei bna lee

    GD Star Rating
    loading...
  6. Blue boy says:

    Liverpooliin fan-yyd tsumuuruu nyygdchixgee. xaana bna you never walk alone
    ternii orond you never have trophy.ene jil bas yu ch ugui ungurj dee.
    we have stiil chance 3 trpohy
    chelsea \boy
    from toronto

    GD Star Rating
    loading...
  7. ээгий says:

    Chelsi-giin demjigchidtei zodoldohod belen baina shuu. Aigaagui bol Sukhiin talbai deer 4 saryn 12-nd 15 tsagt er emee uzeltsej bolj baina shuu.

    GD Star Rating
    loading...
  8. Man U says:

    za ingej holbombog demjeed ch yah vee dee hoo. buleg tanhai bolood shorond orchuul uzeh tv oldkui bh shuu ta nart haha.

    GD Star Rating
    loading...
  9. Batu says:

    hehe

    GD Star Rating
    loading...
  10. Man U says:

    za macheda tsana chini budaa bolgoj bna daa. garaal shud 1 goal hehe. liverpool sain togloj bna ingej togloh yum bol chelseag ch bas evguituulne dee . chelsea san togloj bsan ch suuliin min uutuudad muu togloj 10 min d 3goal aldaj blee. gehdee 3onogoo ch avj chadsaan. arsenal ymar aimar finish hiivee . boon goal hehe. za za 4 leader 4ulee 3 onoogoo avlaa daa. macheda l buur neelt bolj bna daaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: