loading...
Сагсан бөмбөгийн Евролигийн улирлын эцсийн шатны тэмцээн шигшээ 4-т өрсөлдөх сүүлчийн багийн нэр тодорлоо. Шувтаргын тойргийн болзлыг өнгөрсөн жилийн аварга ЦСКА Москва, Грекийн Панатинаикос болон Олимпиакос багууд хангаад байсан бөгөөд хагас шигшээд Балканы арлын хоёр баг учраа таарсан юм. Харин Оросын аваргуудын өрсөлдөгчөөр Испанийн Барселона тодорлоо. Каталончууд ¼ шигшээн шийдвэрлэх 5-дахь тулаанд талбай дээрээ Иберийн арлын өөр нэгэн баг Тау Керамика-г хүлээн авч, 78-62-ын харьцаатай итгэл төгс ялалт байгуулснаар 3-2-ын харьцаатай энэ цувралыг өөрийн талд шийдэж, 6 жилийн дараа Европын шилдэг 4 багийн тоонд эргэн багтаад байна. Барса-гйин ялалтанд Испанийн шигшээ багийн холбон тоглогч Хуан Карлос Наварро болон Туркийн легионер Эрсан Ильясова нар тус бүр 19 оноо нэмэрлэжээ. Энэ улирлын Евролигийн шигшээ 4-ийн тэмцээн ирэх сарын 1-ээс 3-ны хооронд Берлинд явагдана.
| Хагас шигшээ 5 сарын 1 |
Шигшээ 5 сарын 3 |
||||||
| 3-р байр | |||||||
loading...




ah nariiga demjij bna bi ch ugaasa cskag demjdeg l de
loading...
ali n ch yaahaw de.nba-iin surend daragdaad ene hediig oird uzsengui.finaliig n ch uzehgui ongoroh yum bn da.
loading...
ugui neeren NBA- l gehees bish eniig ntr medehgui yum oo barag l yun bombog gehgeed bna shuu kkk
loading...
Turshlaga, erembe zaaj Панатинайкос, ЦСКА 2 nl uldeh bizde..,
loading...