loading...
Өнөөдөр ҮСБХ-ны 13 тоглолт боллоо.
Кавальерсийн эхний зориглго дивизионы аварга болох байсан. Биелсэн. Дараа нь конференцийнхээ хамгийн сайн амжилтыг үзүүлж, плей-оффт талбай дээрээ олон тоглолт хийх эрхтэй болох байсан. Тэр нь өнөөдөр биеллээ. Дараагийн зорилго нь Кавальерс улирлын тоглолтын шилдэг амжилтыг үзүүлэх.
Кавальерс Филлиг талбайд нь хожсоноор бүсдээ тэргүүн байраар плей-оффт шалгарах нь тодорхой болж байна. Филлигийн эсрэг ЛеБрон 27 оноо, 10 оновчтой дамжуулалт хийсэн бол Уолли Щербиак энэ улирлын дээд оноогоо авчээ. Филадельфи плей-оффт шалгарах эрхээ авснаасаа хойш 4 дараалан хожигдлоо. Эдгээр тоглолтууддаа амжилттай тоглосон бол тэдэнд бүсдээ 5-р байранд бичигдэх боломж байсан, одоо ч байгаа. Уг нь өнөөдрийн тоглолтын өмнө “Wachovia Center”-ийн бүх тасалбар энэ улиралд анх удаагаа зарагдаж дуусаад байж.
Мөн өнөөдөр Атланта Хоукс бүсийнхээ 4-р байранд бичигдэх нь тодорхой боллоо. Тэд талбай дээрээ Пейсерсийг хүлээн авч, Жош Смитийн сайн тоглолтын ачаар 4 онооны илүүгээр хожив. Атланта ийнхүү жилээс жилд сайжирсаар байна. Майк Вудсон Хоуксыг удирдсан анхы жилд буюу 2004-2005 оны улиралд тэд ердөө 13 ялж байсан бол дараа жилүүдэд нь 26, 30, 37, тэгээд энэ улиралд одоогоор 46 хожлоо. Өнгөрсөн улиралд плей-оффт 8-аар шалгараад Бостоныг золтой л хожчихоогүй бол энэ жил эхний 4-т багтаж чадаж, эхний шатанд плей-оффт талбай дээрээ олон тоглолт хийх эрхтэй болж байна.
Цагийн өмнө КАвальерс хожсоноор Бостон Селтикс бүсээ тэргүүлж чадахааргүй болсон ч 2-р байраа хамгаалж үлдэх хэрэгтэй байгаа бөгөөд Кевин Гарнеттын эзгүйд бүсийнхээ 5-р байрын төлөө тоглож байгаа Майами Хитийг хожсоноор улирлын 60 дахь хожлоо авлаа. Энэ нь тэдний 6 дахь дараалсан хожил болж байна. Хитийн хувьд 6-д бичигдэж байгаа Филлигээс ердөө 1 хожлын илүү байгаа юм. 6-р байраар гарсан баг нь плей-оффт Бостон, Орландогийн нэгтэй, 5-р байраар гарсан нь Атлантатай тоглох болохоор дээрх багууд 5-р байрны төлөө ширүүн өрсөлдөх болох нь.
Хэдийгээр Шарлотт Бобкэтс улирлын тоглолтын дээд амжилтаа энэ улиралд үзүүлсэн ч өнөөдөр Оклахомад хожигдсоноор плей-оффт шалгарах боломжгүй болжээ.
Орландо өнөөдөр Никст талбай дээрээ “дэмий” хожигдож, бүсийнхээ 2-р байрнаас нэлээн холдлоо. Тэд хожигдлоо хожигдлоо гээд 3-р байрнаас буухгүй ч плей-оффын 2-р шатанд талбай дээрээ олон тоглолт хийх эрхгүй болох “нигууртай” учраас 5 жил дараалан плей-оффын бараа хараагүй Никс зэрэг багуудыг хожих хэрэгтэй байсан юм.
Детройт сүүлийн хэдэн жил 4-р сарын эхээр л бүсийнхээ эхний байруудын нэгээр плей-оффт шалгарах нь тодорхой болчихдог байлаа. Харин энэ улиралд байдал тун өөр байна. Тэд дөнгөж өнөөдөр плей-оффын эрхээ авлаа. Ямар ч байсан 8 дахь улиралдаа дараалан плей-оффт тоглохоор болж байна. Гэхдээ 8-рт бичигдэж байгаа тул эхний шатанд Кавальерс зэрэг топ багтай таарах нь.
Тим Данкан сүүлийн хэдэн тоглолтонд гэмтлийн улмаас зөвхөн 1 хөлөө ашиглаж тоголож байгаа гэнэ. Гэхдээ өнөөдөр баг нь Ютаг хожиж, тун чухал хожил авлаа. Өрнөд бүсэд 2-8-р байруудад аль баг шалгарах нь эцсийн мөчид тодорхой бололтой. Тиймээс багуудын тоглолт бүр нэн хариуцлагатай. Юта сүүлийн 6 тоглолтныхоо 5-д нь хожигдсоноор бүсдээ 8-д бичигдэж эхэллээ. Ингэснээр тэд эхний шатанд доминант Лейкерстэй таарах магадлалтай болж байна.
Даллас талбай дээрээ Нью-Орлеансыг хожиж, 8-р байрнаасаа ахиж, Хорнетстэй адилхан амжилттай 6, 7-р байранд бичигдэж эхлэв. 6 долоо хоног 8-р байранд явсан Маверикс Ням гаригт дахин Хорнетстэй тоглох бөгөөд тэр тоглолт маш чухал байх нь дамжиггүй. Далласын дасгалжуулагч Рик Карлайл “мини плей-офф шиг л санагдаж байна” хэмээн Хорнетстэй хийх 2 тоглолтын талаар хэлжээ. Харин Новицки “бидний хувьд плей-офф эрт эхэлж байна” гэж хэлэв. Харин 42 оноо аваад баг нь хожигдсон Крис Пол сэтгэл дундуур байна. “Сүүлийн цөөн хоногт би 2 ч удаа 40-өөс дээш оноо авсан ч 2-ууланд нь баг хожигдлоо. Би яаж тоглосон нь чухал биш, баг яаж тоглох нь чухал” хэмээн Пол ярьжээ.
Лейкерс хэдийгээр бүсээ тэргүүлэх нь аль хэзээ тодорхой болсон ч лигийн шилдэг амжилтын төлөө хичээж тоглосоор байна. Лигийн шилдэг амжилт үзүүлэх аваас тэд Кливлендтэй аваргын төлөө тоглолоо гэхэд талбай дээрээ олон тоглолт хийх эрхтэй болно. Өчигдөр Эндрью Байнум нь эргэн ирж, талбай дээрээ Денверийг хожсон тэд энэ удаа Портлэндийн талбайд зочлон тоглож хожигдлоо. Портлэнд Лейкерсийг талбай дээрээ ийнхүү 8 дараалан хожиж байна. Коби өнөөдөр 32 оноо авсан ч сүүлийн минутанд тоглолтыг өөрчлөн боломжтой байсан 3 онооны 2 шидэлтээ алдаж, бас нэг удаа бөмбөгөө алдсанаар багаа хөөдсөн. “Роүз Гарден”-д дүүрэн цугласан үзэгчид Лейкерсийг довтлох үед чих “дөжрөөм” орилолдож багтаа тусалж байлаа.
Портлэнд бүсдээ 4-р байранд Спэрстэй адилхан амжилттай жагсаж байна.
“Филадельфи” – “Кливленд” – 92:102 (19:23, 27:29, 24:24, 22:26)
Ф: Игуодала – 26. А. Миллер – 17. Л. Уильямс – 17.
К: Жеймс – 27+10 дамжуулалт. Мо Уильямс – 18. Щербяк – 18.
“Атланта” – “Индиана” – 122:118 (34:36, 28:24, 28:24, 32:34)
А: Жош Смит – 30+10 самбар. Жо Жонсон – 24. Хорфорд – 22+15 самбар.
И: Грейнжер – 35. Мёрфи – 21+10 самбар. Жек – 17.
“Бостон” – “Майами” – 105:98 (22:25, 32:22, 25:25, 26:26)
Б: Пирс – 28+8 самбар. Г. Дэвис – 22+8 самбар. Р. Ален – 21.
М: Уэйд – 31+9 дамжуулалт. Бисли – 23+13 самбар. Ж. О’Нил – 16+9 самбар.
“Орландо” – “Нью-Йорк” – 95:105 (25:26, 28:25, 18:27, 24:27)
О: Туркоглу – 24+9 самбар. Дуайт Ховард – 16+14 самбар. Элстон – 14.
Н: Харрингтон – 27. Чэндлер – 22+8 самбар. Ли – 20+16 самбар.
“Детройт” – “Нью-Джерси” – 100:93 (27:20, 27:18, 24:30, 22:25)
Д: Байнум – 20. Р. Уолесс – 15.
Н: Андерсон – 20. Лопес – 16. Дулинг – 16. Дуглас-Робертс – 16.
“Мемфис” – “Финикс” – 106:89 (23:27, 32:20, 29:21, 22:21)
М: Гэй – 20. Майо – 20. Конли – 17.
Ф: Амундсон – 13+9 самбар. Ж. Ричардсон – 13.
“Оклахома-Сити” – “Шарлотт” – 84:81 (27:17, 21:20, 16:24, 20:20)
О: Дюрант – 20+10 самбар. Крстич – 19+9 самбар.
Ш: Огастин – 20. Диао – 19. Фелтон – 11.
“Торонто” – “Вашингтон” – 98:100 (20:16, 21:21, 22:29, 35:34)
Т: Бош – 21+10 самбар. Капоно – 20. Кальдерон – 15+11 дамжуулалт.
В: Э. Жэймисон – 24+12 самбар. К. Батлер – 21. Хэйвуд – 15+9 самбар.
“Даллас” – “Нью-Орлеан” – 100:92 (30:17, 19:22, 28:22, 23:31)
Д: Ж. Ховард – 25+11 самбар. Новицки – 25. Терри – 18.
Н: Пол – 42+9 самбар. Д. Уэст – 20+14 самбар.
“Сан-Антонио” – “Юта” – 105:99 (24:21, 25:20, 27:30, 29:28)
С: Т. Паркер – 31. Мэйсон – 16.
Ю: Дер. Уильямс – 25+10 дамжуулалт. Окур – 22+10 самбар. Брюэр – 17.
“Портленд” – “Лейкерс” – 106:98 (24:23, 25:30, 32:24, 25:21)
П: Рой – 24+8 дамжуулалт. Олдридж – 16+8 самбар. Блэйк – 16.
Л: Брайант – 32. Одом – 17+10 самбар.
“Голден Стэйт” – “Хьюстон” – 109:113 (20:25, 36:34, 23:27, 30:27)
Г: Азубуике – 32. Уотсон – 18+9 дамжуулалт. Тюриаф – 18.
Х: Скола – 28+9 самбар. Брукс – 20. Артест – 19.
“Клипперс” – “Сакраменто” – 109:78 (35:13, 23:19, 25:20, 26:26)
К: Скиннер – 21+10 самбар. Э. Гордон – 20. Б. Дэвис – 16.
С: Удрих – 18. Диогу – 13. Ночиони – 11+9 самбар.
loading...








Boston celtics play offs- d sain oroltsoh heregtei. Boston nba – n avarga boloh bolno.Daraa ulirald ch champion bolohod gaihah iumgui ee.
loading...
ene portland evguiee bi bur denver ch yahav portland l geed medeed bsiinmaa 17 hojigdlooroo l duusaasai
loading...
Onoodor togloltuud goe bollo harin manai Miami hojigdchihloo…Gehdee ongorson jil ni Worst team Nba bolchood daraa jil ni 40s deesh hojil avsan 2 dahi bag bolson…Ene jil L.A Boston geed 2 aihtar bagiig hojson play off-t 4r garchuul Hawkstai nuhaltsana daa!?Go heat Go Wade…Only greatness equals greatness!
loading...
Boston yawhkuee. itgeltei bna sho
loading...
ene portland ug ni ih goe bureldhuuntei bag daa, ingej l togloh estoi . ene jildee ch yahav . harin daraa jil yum duulgaj magadgui bag shuu
loading...
Minii hamgiin durgui bag Portland chamaig chotgor avaasai
loading...
Boston Celtics avarga bolvol neeh gaihaad baih yum baihgui.Boston avargalah baih.Boston bish yum aa gehed Cavaliers avargalaasai.Fuck Lakers.Celtics odoo ch tuuhendee ch nba-iin hamgiin shildeg bag. Bi Kevin Garnet–iin fan ni. Ta nar Larry Bird, Bill russell zereg toglogchidiig nadaar heluuletgui medne biz dee. Kobe bol hunjliinhuu hereer xuluu jiisen ni deer. Uhsenii chin avarga ve. Go Celtics
go big 3 Kevin Garnett, Paul Pierce, Ray Allen
loading...
Lakers avarga bolno gej zuudleed hereggui. Boston Celtics-iig baigaa tsagt
loading...
chi minii bagiig bitgii doosh ni hiigeed baigaarai
loading...
ene footgool yag shizo toi bhaa barisan ch alzahgui .
loading...
minii demjdeg bag shal oor . bi zuger portlandiig sain l bag gejiine . zugeer sanal bodloo heltel chotgor motgor yariad yavchhiin
loading...
Портленд Лейкерсийг нээрээ аргалаад сурчихжээ. Лейкерс яаж ч хичээгээд Портлендийг барахгүй байна.
loading...
portland sain sain. Lakers-g ch neg chadaad bgaamaa
loading...
Портлэнд Лейкерсийг талбай дээрээ ийнхүү 8 дараалан хожиж байна.-yu gesen ug we aan LaL-g talbai deereen gargaahaan boltson yum bna l daa
loading...
Lakersiig myylsan gariig alna shvv ain awarga boltsniix ni daraa chamaig dygar genee xarj bgarai za myy yoof……….ssssssss
loading...