loading...
Өнөөдөр ҮСБХ-ны 7 тоглолт болов.
2004 оны шуугиант зодооноос хойш Детройт – Индиана багууд томоохон ривалууд болсон бөгөөд өнөөдөр дээрх багууд хоорондоо тоглож, плей-оффоос нэгэнт хасагдсан Пейсерс 8-р байраа ахиулж, плей-оффт Кливлендээс өөр багтай таарах зорилготой байгаа Пистонсыг талбай дээрээ хожлоо. Ингэснээр Пистонс 7-д бичигдэж байгаа Буллзээс 1 хожлын дутуу, 1 хожигдлын илүү болж байна. Америкийн цагаар даваа гаригт Буллз-Пистонс багууд хоорондоо тоглоно.
Нью Жерси өнөөдөр Орландог хожсоноор Мэжикийн бүсдээ 2-р байраар плей-оффт орох боломжийг нь үгүй хийлээ. Орландо 2 дараалж, мөн сүүлийн 4 тоглолтынхоо 3-т нь хожигдлоо. Бүтэн улиралд сайн тоглочхоод яг плей-офф эхлэхийн өмнө формоо алдаж байгаа юм биш биз. Энэ тоглолтонд Рашард Льюис гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд дараагийн тоглолтыг ч өнжиж магадгүй гэнэ.
Финикс Санс сүүлийн 5 улиралд анх удаа плей-оффын гадна үлдэж байгаа бөгөөд улирлын үлдсэн тоглолтууддаа нөөц тоглогчдоо олон минут тоглуулж байгаа. Өнөөдөр Санс Миннесотаг хожход лигт 14 жил тоглож байгаа ахмад довтлогч Грант Хилл залуу тоглогчдодоо үлгэр жишээ харуулан, 23-хан минутанд 19 оноо авч багаа тэргүүлжээ.
Буллз өнөөдөр Шарлоттыг хожсоноор 40 хожил, 40 хожигдолтой боллоо. Өнгөрсөн оны 11 сарын дунд үеэс хойш анх удаа Буллзын хожлын хувь 50-д хүрч байна. Буллзээс өнөөдөр Бен Гордон 39 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд тэд 4 дараалан хожлоо. Мөн сүүлийн 14 тоглолтынхоо 11-т нь хожиж, бүсдээ 7-д бичигдэж байна.
Ричард Жефферсон улирлын хамгийн өндөр 35 оноогоо дахин авснаар Бакс талбай дээрээ Оклахомаг хожлоо. Бакс энэ улиралд “Брэдли центр”-тээ 21 хожиж, 19 хожигдоод байгаа бөгөөд дахиад 1 тоглолт дутуу ч ямар ч байсан талбай дээрээ 50-аас дээш хувийн хожилтой улирлыг өндөрлөх нь тодорхой боллоо. Гэхдээ энэ улиралд Милоукигийн талбайдаа хийсэн 40 тоглолтын 2-т нь л бүх тасалбар нь зарагдаж байсан нь чамлалттай. Тэдний өнөөдрийн өрсөлдөгч, лигийн шинэ баг Оклахомагийн талбайдаа хийсэн тоглолтуудаас 18-д нь бүх тасалбар нь зарагдаж байсан байна. Уг нь Бакс 3 сарын эхэнд плей-оффт оролцох боломжтой байсан ч Майкл Редд, Эндрью Богут нарын гэмтлээс болж ээлжит удаагаа плей-оффын гадна үлдэж байна.
8-р байрнаасаа салах шаардлагатай байгаа Юта өнөөдөр талбай дээрээ гэмтэл бэртэлгүй 7-хон тоглогчтой Голден Стэйтийг барсангүй. Уг нь Белинелли Уириорзын 8 дахь тоглогч нь болж, нөөцийн сандалд сууж байсан ч үнэн хэрэгтээ тэрээр тоглолтонд оролцох болмжгүй гэмтэлтэй байсан. Харин улирал дуусахад 2-хон тоглолт үлдээд буй энэ үед Юта байраа ахиулах нь тун ч хэцүү болж байгаа бөгөөд плей-оффт Лейкерстэй тоглох бололтой.
Өчигдөр Лейкерсийг талбайдаа сайхан хожсон Портлэнд өнөөдөр Лос Анжелест ирж, энэ хотын нөгөө нэг баг Клипперсийг хожсоноор 4 дэх дараалсан хожлоо авлаа. Өрнөдөд 3,4-р байранд байгаа Рокитс, Портлэндийн амжилт адилхан болсон бөгөөд 2-т бичигдэж байгаа Денвер тэднээс нэг хожлын л илүү байна.
Өнөөдөр болсон тоглолтуудын дүн
“Индиана” – “Детройт” – 106:102 (28:27, 24:22, 26:24, 28:29)
И: Грэйнжер – 24. Б.Раш – 21. Жэк – 18. Форд – 18.
Д: Хэмилтон – 23. Принс – 18. Макдайесс – 16 + 15 самбар. Байнэм – 16.
“Нью-Жерси” – “Орландо” – 103:93 (28:24, 29:23, 26:27, 20:19)
Н: В.Картер – 27 + 9 дамжуулалт. Б.Лопес – 13 + 11 самбар. Дулинг – 12 + 10 дамжуулалт.
О: Тюркоглу – 16. Бэтти – 14. Петрюс – 14.
“Миннесота” – “Финикс” – 97:110 (8:31, 35:26, 21:24, 33:29)
М: Телфэйр – 21. Карни – 17. Гомес – 13.
Ф: Хилл – 19. Дадли – 16. Барбоза – 16.
“Милуоки” – “Оклахома-Сити” – 115:98 (22:24, 34:27, 37:21, 22:26)
М: Р.Жефферсон – 35 + 9 самбар. Риднур – 18 + 8 дамжуулалт. Виллануэва – 14 + 9 самбар.
О: Дюрант – 19. Ливингстон – 14. Уэстбрук – 13.
“Чикаго” – “Шарлотт” – 113:106 (30:23, 22:27, 26:33, 35:23)
Ч: Б.Гордон – 39. Д.Роуз – 22. Сэлмонз – 19.
Ш: Фелтон – 26. Диау – 24 + 10 самбар. Агустин – 15 + 8 дамжуулалт.
“Юта” – “Голден Стэйт” – 108:118 (31:28, 20:36, 25:29, 32:25)
Ю: Д.Уильямс – 26 + 14 дамжуулалт. Бузер – 25 + 12 самбар. Окур – 18.
Г: Си Жей Уотсон – 38 + 9 дамжуулалт. Курц – 21. Азубуйке – 18.
“Клипперс” – “Портленд” – 72:87 (17:17, 14:29, 25:17, 16:24)
К: Э.Гордон – 18. З.Рэндолф – 13. Б.Дэвис – 12.
П: Олдридж – 21 + 9 самбар. Рой – 15. Прзибилла – 10 + 14 самбар. Блэйк – 10.
Маргааш болох тоглолтууд:
Нью-Орлеан – Даллас
Кливленд – Бостон
Майами – Нью-Йорк
Торонто – Филадельфи
Сакраменто – Сан-Антонио
Лейкерс – Мемфис
loading...






playoffs ehlelee goyo baina shuu.Go Celtics
loading...
Ene jil LAKERS-nh bolson amalchihay!!!Go Go LAKERS……….
loading...
utah lakers 2 taarsan ni deer bizdee haluun um bolno doo.4-3
loading...
UTAH hojichihvol yaanaa kkk. Anti Lakers uzeltei yum shig l bh yuma. CLE Champ bolnoo harjaagaarai. James Play-Off t soliorno gej naidaj bgaa.
loading...
lakersuu cleveland uu . boston ch ene jil hudlaa bhaa. gehdee bas l sain bag shuu. neleen uzej bgaad husuulah bh.
loading...
Lakers avarga bolood kobe MVP
loading...
Heat hojchihloo …Dwyane Flash Wade 55 pts 9 rbn 4 ast galzuu toglolloo barag atlanta-g huschij chadahaar bna shuu!!!M.Beasley ch onoodor sain togollo udaan ch togolulla…Harin ene jil turuulj magadgui bag bol Cav-s yumdaa…LB23 D.Wade3 KB24 gemtel bertelgui bhdaa hen ni iluu gedeg ni medegdej bna shuu…Uzuulsen togloltooro uureg oroltsoogooro bol ene jiliin MVP medeej Wade3,,,gehdee bagiin amjiltaara LB23 avchih bhoo…Wade-d Delonto West Maurice Williams 2 shig tuslagch bsn bol Cav-s dutahgui yavna shu,,,uuniigee ch 2006 ond haruulsan!!!Go heat!!! Go Wade!!!
loading...
Knicks-iin esreg yagaad buh bachkanuud todrood baidag bnaa, Kobe 61, LeBron 52, Wade 55 g.m Suuld bas Feb 28-d heden ch onoo avlaa daa “4th quarter rally” geed baisan, 40 garan onoog avj galzuursan shd. Za yahvee, ym buhen eeljtei baidag hoino kk Knicks-iin eelj irnee
loading...
ene ulirlin awarga west s todorno ter ni medeej LAL
loading...
boston ugasa play offt amjihgui gedgig ni haraa biz CLEd 31 ononi zuruutei hojigdjino shde hashda LAL vs CLE
loading...
Финалд CLE – DEN үлдвэл үнэн сак шүү. Леброн vs Мело.
loading...
Э.Бат-Үүл “Бархирмаар санагдсан” нэртэй захидал бичиж интернэт сайтуудаар тарааж байж бага зэрэг тайвшрав. Хэрийн юманд намба алдаад байдаггүй Э.Бат-Үүл гишүүн “Олон жил гар атгалцаж хувьсгалын үйл хэрэгт хамт зүтгэсэн нөхөр минь нэг биш удаа намайг ходорч, Түгжил шиг ар нуруунд хутга зоож байсан” гэж гомдоллосон. Буурал үүлнээс гомдлын бороо асгаруулж, хэртэй үзэгддэггүй “эр” нулимсыг нь үзсэн хүн бол Ц.Элбэгдорж. “С.Зоригийн амийг хөнөөсөн хавтаст хэрэг хаагдаагүй байгаа. Хэрэг хаагдаж гэмт хэрэгтэн илрээгүй байгаа болохоор Э.Бат-Үүл С.Зоригийн хэргийн сэжигтэн хэвээрээ шүү гэсэн” нэвтрүүлгийн хальс телевизэд өгсөн хүн бол Ц.Элбэгдорж юм гэдэг нь цохож нэрлээгүй л болохоор Э.Бат-Үүл гишүүний тэмдэглэсэн захидлын үг үсэг бүрээс үнэртэж байгаа. Нөхрөө Түгжилдэж өмнө нь нүх ухаж чадах хүн бол Ц.Элбэгдорж гэдгийг мэргэн ард түмэн шууд таасан нь захидлын талаар интернэтэд үлдсэн сэтгэгдлүүдээс ил.
loading...
bayasaa амихандаа Элбэгээ муулчих гээд л . Наад улс төрөө өөр сайт дээр ярь. Энэ Спортын сайт гэдгийг харахгүй байна уу? Хараал идсэн, авилгалын загалмайлсан эцэг Энхбаяраа өөр сайт дээр магт !
loading...
LAL-g UTAH nuhahgui geh gazar bhkudee. LAKERS UTAH hojloo gehed bas l hetsuu orsoldogchid taarna. CLE bol hongohoon l garaad ireh bh. CLE avraga avnaa. LEBRON season MVP final MVP avna
loading...
I’m with you, Seke!
loading...