loading...
Эхний хоёр уралдаан явагдаж шинэ дүрмүүд хэдийнээ биеллээ олж эхэлжээ. Өнгөрсөн жилүүдэд хүчний харьцаа, байр сууриа бэхжүүлээд байсан улаан, мөнгөлөг машинуудын нөхцөл байдал хөл толгойгоороо эргэж орхив. Хоёр топ багийн шоу тоглолтууд болох ялалт, шагналын тавцан, бөөн бөөн оноонуудаас сураг алга. Яагаад? Яагаад гэвэл өнөөдөр шинэ хүчийг тодорхойлогч өөр бүлэг бий болсон явдал юм. Энэ нь давхар диффузортой Браун ГП, Тоёота, Уильямс зэрэг багууд билээ. Хурд хүчний хувьд бусдаас илт ялгарч, хагас секунд хүртлэх хугацаагаар илүү давхиж байгаа тооцоо бий. Бүлэг дотроо хамгийн хүчирхэг нь Браун ГП бөгөөд нэгдүгээр нисгэгч Баттон нь хоёр гараанд дараалан ялалт байгуулав. Тоёота араас нэхэж, Уильямсийхан мөн л өмнөх жилүүдэд үзүүлээгүй хурдаар гайхуулж байна.Уильямсийн Росберг КЕRS- гүй уралдаж буй ч чөлөөт бэлтгэлийн хурдан цаг, байрлал эзлэх уралдаан болон гараанд гайхалтай давхисан нь давхар диффузорын давуу талын нотолгоо яах аргагүй мөн билээ.
Диффузортой бүлгийн араас дан диффузортой багуудаас Ред Булл баг хамгийн ойрхон нэхэж яваа юм. Дараагаар нь Феррари, БМВ Заубер багууд жагсаж байна. Феррари нь хурдалж байгаа ч үүнийгээ тогтмол хэмжээнд байлгаж чадахгүй байгаа.Үл ойлгогдох шалтгаанаар стратегийн алдааг хийсээр л байна. Хамгийн сүүлийн жишээ бол Райконенд борооны дугуйг хэтэрхий эрт сольсноос нөгөө дугуй нь бороо орохоос өмнө элэгдсэн байв. Тэгээд бороо ороход дахин зогсоолд орох шаардлагатай болсон явдал байлаа.
Рено багийн хувьд дуртайяа аваргын титмийг булаацалдах сонирхолтой ч яг одоогоор үл гүйцэлдэх хүсэл мэт боломжгүй зүйл юм.
Нэг дугаартай машинтай Мкларен баг нь цувааны сүүлийн гуравдахь хэсэгт сажилж явна. Бүр Торо Россо тэднээс оноогоороо илүү яваа. Уралдааны талбараас гадуурхи таагүй мэдээнүүд өөр дайны талбарыг үүсгээд байгаа. Австралийн Гран Пригийн дараа Хэмилтоний өгсөн худал мэдүүлгээс улбаалж МкЛарен баг хүндхэн торгууль хүртэх магадлалтайг стюартууд анхааруулсан билээ.
Эдгээр бүх багуудаас хамгийн тогтвортой хэмжээнд уралдаж байгаа цорын ганц баг бол Форса Индиа юм.
Диффузорын эсрэг
4 дүгээр сарын 14 нд Парис хотод болох FIA-гийн хуралдаанаас гарах шийдвэр уралдаанчид, олон нийтийн анхаарлыг ихээр татаж байгаа. Үүгээр шинэ хүчнийхний ноёрхол цаашид үргэлжлэх эсэх нь эцэслэн шийдэгдэнэ. Диффузорын эсрэг Феррари, Ред Булл, БМВ Заубер, Рено багууд гомдол гаргаад байгаа билээ.
Зарим ажиглагчдын үзэж байгаагаар давхар диффузорыг FIA хүлээн зөвшөөрөх нь гарцаагүй гэжээ. Хэрэв ингэсэн тохиолдолд одоогийн хүчний харьцаа хэсэг хугацаанд өөрчлөгдөхгүй үргэлжлэх юм. Тэгвэл дан диффузортой багууд дахин ихээхэн зардлыг шинэ технологид зарцуулах болно. Мөн хугацаа алдана. Харин давхар диффузортой багууд одоо байгаагаа баяжуулж, онооны зөрүүгээ улам ахиулах бололцоотой билээ.
Мотоспортод Диффузор нь машины аэродинамикийн эд анги гэж нэрлэгдэх бөгөөд хойд хэсэгт байрлана. Формула-1 ийн машины Диффузор нь эргэлтэн дээр машиныг тоормослон эргэх үед доогуур өнгөрөх агаарын урсгалыг даралтын хүч болгон нэмэгдүүлж машиныг замтай наалдуулан ойртуулах үүрэгтэй .
loading...





za margaashiin shuuhiin shiidver ene jil hen yaj uraldah ve gedgiig shiiideh bolno. hervee shuuh diffusor iig eserguutsen hariu gargaval manai ferrari d bolomj bii. esregeeree garval daraa jiliig l huleeh bolj dee manaihaan
loading...
Bi Ferrari-g demjdegch shuukh zov shiidver gargaasai gej kusch baina.
Dandaa top baguud turuulne gej yu baisiin? Ene jil sonirkholtoi 2 garaa ongorloo shuudee. Shankhai-d yakh bol?
loading...
yamarch shiidwer garsan 2-3 bag l tasraad alga bolno.bugd tentsuu orsoldohiig harah yumsan.go ferrari
loading...