loading...
Брэндон Женнингс 1989 оны 9 сарын 23-ны өдөр АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелэс хотод мэндэлсэн. Биеийн өндөр 6 ft 1 in буюу 185 см, жин 77 кг.
Одоогоор Италийн Lega A-ийн Lottomatica Roma багт тоглож буй. Мөн Женнингс нь АНУ-ын Under Armour хувцасны брэнд компаниар ивээн тэтгүүлж байгаа анхны мэргэжлийн сагсан бөмбөгч. Өмнө нь Нью-Жэрси Нэтс, Голден Стэйт багуудад тоглож байсан Marcus Williams-ийн үеэл дүү бөгөөд одоогоор 2009 оны драфтад оролцож, эх орондоо эргэн ирэх талаар мэдэгдээд байгаа юм. Энэ жилийн драфтын шилдэг холбон тоглогч (Ricky Rubio-г эс тооцвол) эхний тойргийн топ 5-д сонгогдох магадлалтай гэж Nbadraft.net үзсэн байна.
Тамирчны гараагаа Калифорни мужийн Комптон хотын Dominguez High School-с эхэлсэн ба төгсөх жилдээ Виржиниа мужийн Oak Hill Academy сургууль руу шилжин суралцжээ. Oak Hill-д ирсэн жилдээ нэг тоглолтонд дунджаар 32.7 оноо, 7.5 оновчтой дамжуулалт, 5.1 самбраас бөмбөг авалт, 5.0 бөмбөг таслалт гүйцэтгэж байсан нь тус сургуулийн рекордыг эвдсэн үзүүлэлт байв.
Энэхүү амжилтаараа тэрээр 2007 онд Gatorade Player of the Year, 2008 онд Naismith High School Basketball Player of the Year, мөн 2008 онд Parade Magazine Player of the Year, 2008 EA Sports Player of the Year шагнал, өргөмжлөлүүдийг хүртсэн байна. 2006-2007 оны улиралд түүний ахлах сургуулийн баг 41-1 амжилт үзүүлсэн нь бүх америкийн шилдэг 25 ахлах сургуулийн багийн жагсаалтанд тэргүүн байранд бичигдсэн юм.
2007 онд Женнингс коллежийн мэргэжлийн багууд болох USC Trojans болон Arizona Wildcats-д элсэх бодолтой байгаагаа хэлсэн боловч 2008 оны 6 сард тэрээр коллежид элсэхийг хойш тавин Европд тоглохоор болсноо зарлав. Энэхүү шийдвэр нь түүнийг ахлах сургуулиа төгсөөд гадаадад тоглохоор болсон анхны Америк тоглогч болгосон бөгөөд 2008 оны 7 сарын 16-нд Италийн Lottomatica Roma багтай 1 жилийн 1.65 сая $-ийн гэрээг байгуулсан юм. Энэ багт тоголсон 25 тоглолтонд дунджаар 5.8 оноо, 2.3 оновчтой дамжуулалтыг 18.1 минутанд гүйцэтгэж байна. Ингээд түүний хувийн highlight film!
Та бүхэн дараагийн удаа ямар тоглогчийн танилцуулгыг үзэх хүсэлтэй байгаа сэтгэгдлээ үлдээнэ үү
loading...




ene uul n sain hyy bsan bn shde. Euro yawj bhaar College-d hych uzehgui de.
loading...
shidelteee saijruulaad irj bgaa blguideee yag ene roger mason shig
loading...
OAK HILL ACADEMY нээрээ мундаг сургууль юм аа. Энэ сургуулийн тухай тэгж байгаад бичих гэж үздэг юм билүү. хэхэ. Josh Smith, DeSagana Diop, Stephen Jackson …
loading...
Thanks dude, Carmelo bas baisan baihaa..
loading...
Melo CP3 2n tuhai niitleed uguuche please!!!
loading...
Carmelo chin Syracuse-d bsan bish biluu??????
loading...
@ Thierry: Zuvhun ene jiliin draftiin toglogchdoos shuu dee.
@ Crusader: Oak Hill Academy chin High school buyu dund surguuli, Syracuse chin university buyu ih surguuli. Carmelo ali alind n baisan
loading...
Тиймээ Мело 2ууланд нь байсан. Насаараа Лебронтой чацуу боловч яагаад ч юм бүү мэд их сургуульд орцон байсан. Бодвол Леброноос илүү толгойтой байсан юм байлгүй.
Их сургууль (Syracuse) д 1 жил тоглоод NCAA аврага болоод. NCAA ийн Most Outstanding Player шагнал авсаншдээ. Тэгээд шууд драфтаар орж ирсийн. Би анх 2003 оны NCAA Final үзээд Мелог шүтэж эхэлсэн. Тэр тоглолтон дээр аймаар байсан шүү. Оноо Дамжуулалт Самбар зэргээрээ багаа тэргүүлээд алж байсандаа.
loading...