Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Монголын хөлбөмбөг, Онцлох » Монгол 3-1 Макао (нийлбэр оноо 3-3, айлын талбайн гоолын дүрмээр Макаод ялалт)

GD Star Rating
loading...

challeng2010sectionwebft_-037-copyМонголын шигшээ баг Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж буй Челленж Кап тэмцээнд оролцож байгаа билээ. Энэхүү тэмцээн нь хөлбөмбөгийн хөгжлөөр буурай хэмээн ангилагдсан улсуудын хооронд зохион байгуулагддаг тэмцээн юм. Энэ жилийн хувьд 17 баг уг ангилалд багтан Челленж Капд өрсөлдөхөөр болсон. Нэг хэсэгт дөрвөн баг байхаар дөрвөн хэсэгт хуваасан ба чансаагаараа хамгийн доор бичигдсэн Монгол, Макаогийн багуудыг хооронд нь тоглуулж ялсан багийг нь А хэсэгт Мьянмар, Камбож, Бангладешийн багтай нэг хэсэгт тоглуулах шийдвэр гарсан юм.

Бид эхний тоглолтын мэдээллийг та бүхэндээ хүргэсэн. Эхний тоглолт Макаод болж 0-2ын харьцаагаар Монголын баг хожигдсон билээ. Долоо хоногийн дараа Монголд хариу тоглолт болох байсан ба энэ тоглолт өнөөдөр явагдлаа. Монголчууд 3 бөмбөгийн зөрүүтэй хожих хэцүүхэн даалгавартай нутагтаа тулаан хийлээ.

Монголын баг тоглолт эхлээд ерөнхийдөө илүү тоглолоо. Ер нь энэ тоглолт дээр бүх талаараа Макаогийн багаас илүү байсан гэж хэлж болно. Гэвч манай баг хэд хэдэн сайхан боломж алдсаны дараа Макаогийн багийн 19 дугаартай тоглогч Чан Кин Сен 39 дэх минутад гоол хийн тоглолтыг тэргүүлэн эхэлж Монголын шигшээ 2 гоол биш бүр 4 гоол хийх даалгавар үлдээсэн юм. Тоглолтын нэгдүгээр үе дуусахад тоо энэ хэвээрээ дууссан ба хоёрдугаар үед Монголчууд жинхэнэ ширүүн довтолгоонуудыг үзүүллээ. Алсын дамжуулалт олон явж, булангийн цохилт олон цохисны хүчин гурван  ч бөмбөг хийв. Харамсалтай нь нэмж нэг хийх цаг үлдсэнгүй. Ингээд Монголын баг хэдийгээр энэ тоглолтонд 3-1 ээр хожсон ч Макао айлын талбайд гоол хийсэн тул хэсгийн тоглолтонд өрсөлдөх эрхтэй боллоо. Тоглолтын дараа Монголын багийн дасгалжуулагч И.Отгонбаяр : “Бид хийх ёстой бүгдийгээ л хийлээ. Онцын ноцтой алдаа гаргасангүй. Монголын шигшээ багийн байгаа байдлыг та бүхэн яг үзлээ” гэсэн бол Макаогийн багийн дасгалжуулагч Лиун Сю Винг: “Бид эсрэг багийн талбайд аль болох хамгаалан тоглож сөрөг довтолгоог голчлон хийж довтлоё гэж бодмон. Эхний үед үүндээ ч хүрч чадсан. Гэвч хоёрдугаар хагас байдал бишдэж бид довтолгоогоо ч бас анхаарах хэрэгтэй гэдгийг ойлгосон” гэжээ.

тоглолтын мэдээллийг энд даран авна уу

Бас бус:

Энэ тоглолтыг албан ёсны мэдээлэл дээр 3000 хүн үзсэн гэж мэдээлжээ. Гэсэн хэдий ч 5000 гаруй хүн лавтайяа үзсэн. Эхний тоглолтыг харин Макаод 500 хүн үзсэн гэж байгаа.

Монголчууд энэ тоглолтонд нийлбэр дүнгээр хэдийгээр хожигдсон ч гэлээ талбайдаа авсан энэхүү ялалт нь Монголын багийн талбайдаа авсан анхны ялалт байлаа.

Хөгжөөн дэмжигчид дүүрэн байсан ба цаг агаарын хувьд нэлээн сэрүүхэн байсан ч үзэгчдийн уухайн түрлэг, дуун чимээ энэ бүгдийг дулаацуулж байлаа. Гэхдээ үзэгчид нэгдсэн зохион байгуулалттай биш байсан нь энэ тал дээр хөгжөөн дэмжигчид дараа дараагийн удаа нэгдэх шаардлагатайг харуулсан хэрэг болов.

Хөлбөмбөг сонирхогчид жилдээ нэг биш, хэд хэдэн удаа ингэж багаа дэмждэг болохыг хүсч буй нь илт харагдаж байлаа. Азид хөлбөмбөгийн хөгжлөөр хамгийн доор ордог Макао улсын багийг хождог болохын тулд жилдээ нэг биш нэлээн хэдэн тоглолт хийдэг болвол хөлбөмбөг сонирхогчиддоо ч хэрэгтэй, хөлбөмбөгчиддөө бүр хэрэгтэй болов уу. Адаглаад л ФИФА-ийн чансаанд Азиасаа хамгийн сүүлд бичигдсэн, өөрөөр хэлбэл Азийн хамгийн муу баг Макаод хожигдоод байхгүй л болов уу.

ft_-046-copy

GD Star Rating
loading...
Монгол 3-1 Макао (нийлбэр оноо 3-3, айлын талбайн гоолын дүрмээр Макаод ялалт), 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

62 Сэтгэгдэл

  1. messi says:

    margaashiin togloltuud buur goy bolj magadguil bna. manu ch shiruun dairah bailgui de. arsenal ch bolomj bga l da. zaluus n harin turshlaga dutah bh da.tentseed penalty bolj magadgui shu

    GD Star Rating
    loading...
  2. messi says:

    za ertnii rivaluud biy biyruugee dairahgui sxan setgegdelee uldeene shu!!! liverpool deer uldeesen shig setgegdel uldeehgui bhiig husey

    GD Star Rating
    loading...
  3. Bi yu? Yasan? Eruul helsiishd.

    GD Star Rating
    loading...
  4. Umnu ni dandaa 0-0, 1-0 gej duusdag bsan bol ene udaa goal-r boroo oruullaa

    GD Star Rating
    loading...
  5. P#24 says:

    Omno n hiigeegui dutuu goal-uudaa say nuhuj bga yumshig l saihan toglolt bolloo.
    Uneheer boroo orson doo ter muchuudiig yag boditoor stadium dotroos uzsen 2bagiin fanatuud ymar ih enegy-tei garsan boloo yaaaaaaaaaaaaaaaaaa!!!

    Uugii hugshuun saihan toglolt bolsoon heleh ch vg alga togloltiin daraa bhgui bsan Gerrard-g dursah n iluuts baih!Ted captain G-gui sain togloson iim amjiltiig btigii untraa ok! Ene jil manaih aldsan tsomiig avchray Chelsea-uudee Go Go Go=))

    GD Star Rating
    loading...
  6. nnarann says:

    ìàíàéä õºë áºìáºã õºãæèíº äºº. áèäíèé áèåèéí õýëáýð áîë ÿã òîõèðíî. äààí ÷ ýíý õºë áºìáºãèéí õîëáîî þì õèéõã¿é áàéíà. ãàíö áàéãàà òàëáàéãàà õàð äàà. 2 æèë áîëëîî äààí ÷ õýðýã àëãàà. áèä áàðóóíä õºë áºìáºãèéí ñóðãóóëüä ÿâæ ÷àääàãã¿é þìàà ãýõýä äîð õàÿæ ÎÕÓ ä Ñïàðòàê þìóó Ëîêî çýðýã õºëáºìáºãèéí àêàäåìèä áàãààñ íü æèëä 2-3 õ¿¿õýä ñóðãààä áàéõàä èõ çàðäàë îðîõã¿é äý. òýãæ áàéæ ë øèãøýý áàãò ñàéí òîãëîã÷òîé áîëíî øäý.

    GD Star Rating
    loading...
  7. Vic says:

    archaagui garuud tencheenee 2:0 hojigdood baih da yaahv de

    GD Star Rating
    loading...
  8. todko says:

    Mongolia 1 – 3 England

    vheheesee umnu neg iimerhvv ch boltugai yum vzeh yumsan

    GD Star Rating
    loading...
  9. ebbi says:

    # Totti on April 14th, 2009 8:41 pm

    uul ni challenge cup-d toosoo urgusun bol ch….

    ….. ug ni tegsen bol toosond ni daruulahgui yu ha ha.Macao yag manai hedtei adilhan “mash huchtei bag” bn lee.Neleed heden jil ana mana uzne dee.

    GD Star Rating
    loading...
  10. uugii says:

    P#24 hugshuun bi gerrardgui ingej togloj bga yum chini ahlagch ni bsan bol buur iluu bh blaa gsen utgatai yum bichsiin

    GD Star Rating
    loading...
  11. Sw4T says:

    ene toglolton deer mongolchuud goal hiij chaddagaa haruullaa…..

    GD Star Rating
    loading...
  12. chelsea_ds says:

    hi ene odrin mend

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: