loading...
Өнөөдөр ҮСБХ-ны 12 тоглолт боллоо. Эдгээрээс зарим онцлог тоглолтын мэдээллээс товч хүргэе.
Кливленд Кавальерс өнөөдөр Индиана Пейсерсийг талбайд нь хожсоноор энэ улирлын лигийн хамгийн шилдэг амжилттай баг болох нь тодорхой боллоо. Тэд 66 хожил, 15 хожигдолтой болж байгаа бөгөөд үлдсэн тоглолтондоо хожигдсон ч Лейкерст гүйцэгдэхгүй болж байна. Кавальерс плей-оффт сайн тоглож аваргын төлөө шалгарах аваас ямар ч багтай таарсан гэсэн талбай дээрээ олон тоглолт хийх нь.
Ирэх Лхагва гаригт Кавальерс талбай дээрээ Филадельфитэй тоглох бөгөөд энэ тоглолтонд Майк Браун багийнхаа гол тоглогчдыг тоглуулахгүй амраах бололтой. Хэрэв Кливленд энд хожвол 1985-86 онд Бостон Селтиксийн тогтоож байсан талбай дээрээ нэг улиралд 41-1 гэсэн дээд амжилттай зэрэгцэх юм. Гэхдээ ЛеБронд рекорд эвдэр чухал биш, аваргын бөгж л хамгийн чухал байгаа гэнэ.
Хожигдсон багийн тоглогч Трой Мёрфи энэ улиралд 48 дахь дабл-даблаа хийснээр Пейсерс багийг 1976 онд ҮСБХ-нд элссэнээс хойшхи рекордыг тогтоосон байна. Энэ тоглолтыг Пейсерсийн ордонд дүүрэн буюу 18165 үзэгч үзсэн бөгөөд энэ улиралд 3 дахь удаагаа л бүх тасалбар нь зарагдсан ажээ.
Детройт өнөөдөр талбай дээрээ Чикагод хожигдсоноор бүсийнхээ 8-р байртай эвлэрч байна. Пистонс ээлжит удаагаа 4-р үед оноо илүү байсан ч давамгайллаа хадгалж чадалгүй хожигдлоо. 2000-01 оны улирлаас хойш анх удаа Пистонсын хожигдол нь хожлоосоо давж байна. “Бид энэ үдэш ажлаа сайн хийж чадсангүй. Миний урам хугарч байна” хэмээн Пистонсын дасгалжуулагч Майкл Курри тоглолтын дараа хэлжээ. Харин хожсон Чикаго одоо бүсдээ 6-д бичигдэж байгаа бөгөөд Филли тэднээс хагас тоглолтын дутуу 7-д бичигдэж байна. Энэ 2 баг Бостон, Орландогийн аманд очно.
Орландо өнөөдөр Милоукид хожигдсоноор 3 дахь дараалсан хожигдлоо хүлээв. Гэхдээ тэд бүсдээ 3-аар плей-оффт гарах нь тодорхой болсон тул энэ тоглолтонд Дуайт Ховард, Хедо Туркоглу, Рашард Льюис нарын лидерүүдээ амраасан байна.
Даллас өнөөдөр талбай дээрээ лигийн муу багуудын нэг Миннесотаг зовж хожлоо. 0.2 секунд дутуу байхад Жейсон Терри 18 футын зайнаас амжилттай шидэж, багтаа улирлын 49 дэх хожлыг нь авчирлаа. Тэд бүсдээ 7-д бичигдэж байгаа бөгөөд хэрэв Нью-Орлеанс сүүлийн тоглолтондоо Сан-Антионод хожигдоод Даллас Хьюстоныг хожих юм бол 6-д бичигдэх боломжтой. Мөн Даллас сүүлийн тоглолтондоо хожих аваас 9 дэх улиралдаа дараалан 50-аас дээш хожил авах болно.
Хьюстон талбай дээрээ Нью-Орлеансыг Крис Полтой нь хамт “будаа болголоо”. Рокитс ийн 53 хожил, 28 хожигдолтой болж байгаа бөгөөд Портлэнд, Сан-Антионо багуудтай тэнцэж байна. Эдгээр 3 баг улирлын сүүлийн тоглолтоосоо хамаарч 3, 4, 5-р байруудад бичигдэнэ.
Жи. Ар. Смит багийнхаа түүхэнд дээд амжилт тогтоолоо. Тэр Сакраментогийн эсрэг холын зайнаас 11 удаа оновчтой шидсэн нь Наггетсын дээд амжилт юм. Лигийн дээд амжилт 12 бөгөөд Коби Брайант, Донейлл Маршалл нар эзэмшдэг. Гэхдээ энэнээс илүү чухал нь Наггетс 21 жилд анх удаагаа дивизионоо тэргүүлж, плей-оффт талбай дээрээ олон тоглолт хийх эрхтэй боллоо. Мөн Наггетс энэ улиралд 54 хожоод байгаа нь багийн дээд амжилттай зэрэгцэж байна. Сүүлийн тоглолтондоо хожвол рекорд шинэчлэгдэх нь. Мөн Денвер плей-оффт бүсээсээ дор хаяж 3-аар гарах бөгөөд Лхагва гаригт тэд Портлэндийг хожих, эс бөгөөс Хьюстон Далласт хожигдвол 2-оор гарна.
Портлэнд талбай дээрээ Оклахомаг хожсоноор, Спэрс Голден Стэйтийг талбайд нь хожсоноор дээр дурдсанчлан Спэрс, Рокит, Портлэндийн амжилт адилхан боллоо. Сүүлийн тоглолтууд их зүйл шийдэх нь.Портлэнд Денвертэй, Хьюстон Далластай, Спэрс Хорнетстэй тус тус тоглож, плей-оффт хэн нь хэдээр гарахаа шийднэ.
Өнөөдөр болсон тоглолтуудын дүн
“Детройт” – “Чикаго” – 88:91 (31:31, 25:17, 19:21, 13:22).
Д: Хамильтон – 25. Принс – 19. Стаки – 16 + 9 дамжуулалт.
Ч: Роус – 24 + 8 дамжуулалт. Гордон – 19. Томас – 13.
“Индиана” – “Кливленд” – 109:117 (27:26, 20:36, 37:29, 25:26).
И: Грэйнжер – 38. Раш – 27. Мёрфи – 17 + 13 самбар.
К: Жеймс – 37. Вест – 30. М. Уильямс – 18.
“Вашингтон” – “Торонто” – 96:97 (23:31, 30:22, 27:19, 16:25).
В: Батлер – 28 + 9 самбар. Жэмисон – 23. МакГи – 10.
Т: Мэрион – 25 + 15 самбар. Бош – 25 + 15 самбар.
“Нью-Джерси” – “Шарлотт” – 91:87 (20:25, 18:21, 19:26, 24:15).
Н: Лопес – 18 + 20 самбар. Картер – 17. Хэйес – 15.
Ш: Фелтон – 19. Диао – 13. Г. Уоллес – 11.
“Милуоки” – “Орландо” – 98:80 (18:24, 32:19, 21:17, 27:20)
М: Р. Жефферсон – 24. Сэшнс – 19 + 8 самбар. Виллануэва – 18.
О: К. Ли – 17. Бэтти – 13. Элстон – 11.
“Даллас” – “Миннесота” – 96:94 (26:18, 14:25, 28:31, 28:20)
Д: Новицки – 34 + 9 самбар. Дж. Терри – 22. Бареа – 12.
М: Смит – 24 + 8 самбар. Миллер – 18 + 10 самбар + 9 дамжуулалт. Телфэйр – 14 + 12 дамжуулалт.
“Хьюстон” – “Нью-Орлеан” – 86:66 (19:22, 28:13, 20:11, 19:20)
Х: Яо Мин – 22. Вафер – 13. Ландри – 10. Баттье – 10.
Н: Дэв. Уэст – 14 + 10 самбар. Поси – 12. Маркс – 10.
“Денвер” – “Сакраменто” – 118:98 (25:33, 37:25, 24:21, 32:19)
Д: Жи. Ар. Смит – 45. К. Энтони – 21 + 9 самбар + 9 дамжуулалт. Клейза – 17.
С: Диогу – 32 + 11 самбар. Б. Джексон – 18 + 12 дамжуулалт. Гарсия – 14.
“Юта” – “Клипперс” – 106:85 (30:17, 26:26, 27:21, 23:21)
Ю: Бузер – 20 + 13 самбар. Миллсап – 19 + 11 самбар. Дерон Уильямс – 17 + 9 дамжуулалт.
К: Кэмби – 17 + 10 самбар. Д. Жордан – 16 + 11 самбар. Э. Гордон – 16.
“Портленд” – “Оклахома-Сити” – 113:83 (29:15, 33:16, 23:24, 28:28)
П: Аутло – 21. Б. Рой – 20. Оден – 16 + 9 самбар.
О: Э. Уотсон – 16. Уэстбрук – 15. Крстич – 11.
“Финикс” – “Мемфис” – 119:110 (32:25, 27:32, 27:27, 33:26)
Ф: Ш. О’Нил – 19. Нэш – 18 + 12 дамжуулалт. Ж. Ричардсон – 18 + 8 самбар.
М: Х. Уоррик – 26 + 9 самбар. Р. Гэй – 26. Мэйо – 20.
“Голден Стэйт” – “Сан-Антонио” – 72:101 (24:29, 14:28, 13:24, 21:20)
Г: Э.Рэндолф – 24 + 16 самбар. Си Жей Уотсон – 18. Морроу – 10 + 8 самбар.
С: Гуден – 20 + 15 самбар. Т.Паркер – 17. Данкан – 16 + 13 самбар.
Маргааш болох тоглолтууд
Атланта – Майами
Филадельфи – Бостон
Лейкерс – Юта
loading...








sportnews iin hamt olond amjilt husii. Ta naryg guitseh site mongold algadaa. Baidal tiim l baina
loading...
DENVER: J.R ch gyalalzaj bndaa.Esregeeree Pinstons-uud maani jaahan gunduuhan yavj bdag za ymartaich play-offt uldsen odoo yu bolohiig n l haray!
Ene jil LA.
loading...
J.R аймар байлаа. Сүүлдээ шидэлт нь орчихсон холын зайнаас дураараа шидэж байна лээ ш, хамгаалагч байхгүй л гэлтэй. Энэ жилийн 6 дахь тоглогч болох шансаа нэлээн нэмлээ дээ.
loading...
tiim shu J.R super bailaa. 6dah shildeg toglogch bolchoosoi.
loading...
6th man award-d N8 Robinson, J.R.Smith, Jason Terry 3 hamgiin undur magadlaltai baigaa tee. Stats-s harval Terry, Robinson hoyr magadlaltai baigaa bolovch suuliin uyd Smith sain bainaa. Baguud n play-offd shalgarsan uchir Terry, Smith 2-iin ali 1 n l boloh baih. Ug n manai N8 avsan bol ch… Slam Dunk, 6th man shagnaluudiig neg ulirald zereg avahgui yu -)
loading...
Denver-g demjij bna
loading...
ene jil 6 th man terry avah bhoo bas l bagtaa heregtei hojluudiig ih avchirch bgaa shuu
loading...
hi tselmeg!!!
toglolt life bish archive hiisen free site medehgui biz ulirliin toglolt bugdiin uzcheed PO -g uzej chadhaargui bolchood haramsaltai bnaa
yahoo ID please!
loading...