loading...
(olympic.mn)2009-2012 оны шинэ олимпийн цикл эхэлж байгаатай холбогдуулан Монголын Үндэсний Олимпийн хороо ирэх 4 жилийн хугацаанд Олимпийн хөдөлгөөнийг хөгжүүлэх чиглэлээр хамтрах ажиллах түнш байгууллагуудаа сонгон шалгаруулж байгаа билээ.
Энэ ажлын хүрээнд МҮОХ-ноос тавьсан хамтын ажиллагааны саналыг Монголын үүрэн телефоны тэргүүлэгч оператор компаний нэг ЮНИТЕЛ корпораци хүлээн авч хамтран ажиллах хүсэлтээ илэрхийллээ.
Өнөөдөр тус компаний ерөнхий захирал Б. Билигүүн, маркетинг хариуцсан захирал Г.Болд нар Олимпик Хауст зочилж, ерөнхийлөгч Д. Загдсүрэнд бараалхав.
2 байгууллагын удирдлагууд хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцож, ирэх 4 жилд олимпийн хөдөлгөөнийг хөгжүүлэх чиглэлээр нягт хамтран ажиллаж, түншлэлийн загвар бий болгохын чухлыг онцлон тэмдэглэв.
МҮОХ, ЮНИТЕЛ корпорациуд гэрээний нөхцлийг дахин хянаж, боловсруулсны дараа түншлэлийн гэрээг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцсон юм.
Уулзалтанд МҮОХ-ны маркетингийн ажилтан Н.Цогтсайхан, спорт холбоо,наадам хариуцсан зохицуулагч П.Тунгалаг, ЮНИТЕЛ корпорацийн маркетингийн албаны олон нийтийн харилцааны менежер Г.Зулбаяр нар байлцлаа.
loading...



