loading...
1989 оны дөрөвдүгээр сарын 15 Английн алдарт клуб “Ливерпуль”, тус багийг дэмжигчдийн хувьд хар өдөр байсан. Хамгийн олон багийг хамардаг, эртний түүхтэй Английн хөлбөмбөгийн холбооны цом буюу FA Cup-ын хагас шигшээд “Ливерпуль”-”Ноттингем Форест” учраа таарсан юм. Тус тэмцээний онцлог нь их шөвөгт үлдсэн багууд дундын талбайд тоглодог. Тэр жил Шеффильдийн “Хиллсборо”-д дээрх багууд өрсөлдөхөөр болсон. Сонирхолтой нь өмнөх жилийн хагас шигшээд тэд таарч, мөн энэ цэнгэлдэхэд тулж байлаа.
Орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын 15-ны бямба гаригийн 15.00-д дээрх тоглолт эхэлсэн юм. Цэнгэлдэхийн аюулгүй байдлын үүднээс 14.00-14.45 цагийн хооронд үзэгчдийг дотогш нэвтрүүлж байжээ. Харин энэ өдөр замын түгжрэлээс болж, “Ливерпуль”-ийн дэмжигчид цагаасаа хоцорч ирсэн тул уг дүрэм зөрчигдөж, тогтоосон хугацаа өнгөрсөн ч дотогш чиглэсэн хөдөлгөөн зогсохгүй байлаа. Шеффильд нь Ливерпулиэс 80-хан милийн зайтай тул “Хиллсборо”-г хэдэн мянган дэмжигч зорин иржээ.
Тоглолт эхлэх мөчид “Улаанууд”-ын хэсэг дэмжигч цэнгэлдэхийн гадна ирж, тэднийг дотогш нэвтрүүлэхээр болов. Яарсан үзэгчид гүйлдэн орох үед олон “туулай” шургалж амжсан байна. Хянагчид үзэгчдийн дундаас тасалбаргүй этгээдүүдийг гаргаж, “цэвэрлэгээ” хийж эхлэх үед дахин 5000 орчим дэмжигч “Хиллсборо”-гийн гадна ирлээ. “Туулай”-тай хөөцөлдөөд хянагчид орох хаалгыг нээх завгүй байсан тул бухимдсан фанатууд хүчээр түрэн оров. Тухайн үед ихэнх цэнгэлдэх суудалтай, суудалгүй гэсэн сектортой байсан аж. Босоогоор үздэг хэсэг үнэ нь арай хямд учир ачаалал арай илүү авна. Мөн Английн дүрсгүй дэмжигчдийн огцом авираас сэргийлж, сектор бүрийн хооронд төмөр торон хаалт босгодог байж. Мөн нэг хэсэгт нэг л багийн хөгжөөн дэмжигчдийг оруулах бодлоготой.
Дээрх фанатууд бүгд “Leppings Lane End” гэх “босоо” хэсэг рүү дайрч орсон бөгөөд хаалга нь эвдэрч, хянагчид нь түрэгдсэн тул хэн дуртай нь дотогш нэвтрэх болов. Бүгд шахцалдан зүтгэж, зарим нэг нь төмөр хязгаарлагч руу авирч эхэлжээ. Энэ хэсгийн багтаамж 2000 хүнийх гэдэг ч тоглолт эхлэх мөчид үзэгчийн тоо хэдийнэ 3000 давсан байв. Үүнээс хойш дээрх явдал болж, байх ёстойгоос хэд дахин их хүн орсноор “Leppings Lane End” нуран унасан.
Энэхүү явдлын улмаас 94 хүн амь үрэгдэж, 766 хүн хүнд, хөнгөн гэмтэл авсан байна. Дөрвөн өдрийн дараа 14 настай Ли Николь гэдэг хүү эмнэлэгт амьсгал хурааж, дөрвөн жилийн дараа Тони Блэнд гэгч ослоос үлдсэн гэмтлийн урхгаар таалал төгсчээ. Ийнхүү нэг тоглолтын улмаас “Ливерпуль”-ийн 96 дэмжигч нас барсан юм. Энэ явдлаас болж, цэнгэлдэхэд тавигдах шаaрдлагыг өндөржүүлж, суудалгүй хэсгийг үгүй болгосон ба олон байгууламж багтаамжаа багасгасан.
“Ливерпуль” клуб амь эрсэдсэн 96 дэмжигчдээ зориулж, хотынхоо өмнөд хэсэгт дурсгалын чулуу байрлуулсан ба мөн “Энфилд” рүү орох хаалга “Шэнкли Гэйт”-ийн дэргэд хүндэтгэлийн хөшөө босгожээ. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-нд клубээс мөнхийн 96 дэмжигчдэдээ хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг явуулж, талийгаачдын ар гэрийнхнийг “Энфилд”-д урин тоглогчидтой уулзуулдаг юм.
“Ливерпуль”-ийн ахлагч Стивен Жеррардын үеэл ах Жон-Пол “Хиллсборо”-гийн осолд хэлмэгдэгчдийн нэг бөгөөд Шеффильдэд амь үрэгдсэн 96 дэмжигчийн хамгийн залуу нь (10 настай) байжээ.
Энэ шалтгааны улмаас Жеррард бүх насаа “Ливерпуль”-ийн төлөө зориулж, үеэл ахынхаа хүслийг гүйцээнэ гэдэг ба үүнийгээ баталж багтайгаа гэрээгээ 2013 он хүртэл сунгасан.
Энэ мэт цэнгэлдэх хүрээлэн ачааллаа даалгүй нурж, үзэгчдийн амь хохирсон түүх олон ч “Хиллсборо”-гийн хэрэг байнга дурсагдаж, олны хүндэтгэлийг хүлээдгээрээ онцлог юм. Хэдийгээр “Улаанууд”-ын уриа “You will never walk alone” нь дээрх ослоос өмнө гарсан ч 1989 оноос хойш үүнтэй холбон ярьдаг, дуулдаг болжээ.
loading...





6 min ert orson goal ch hetsuul de. anderson yur n soligdoh bha.damjuulaltuud n yur n l bolku bna.
loading...
vidic vidic….yav daa hiihee aldlaa daa..
loading...
theo ch yanziin goal hiisen de yur n l goaluud ert orood bna
loading...
vidiv odoo jhon bolgoomjtoi toglohgui bol ch. za odoo 45 min bna. 1 goal hiih l heregtei, anderson,berba2–g scholes tevez 2r solihnuu yahnav. bi solichoosoi gej bodjiin. odoo scholesiin toglolt bagt uneheer heregtei baina. bas teveziin daichin toglolt ene 2orood irvel laalaa manaih
loading...
za garaad iruul ch arsenal barag huleej bh n de 1 goal hiisen gedeg ch bolomj shu
loading...
za odoo buh yum shiidegdene dee portu odoo dovtolgoond shiljine 45han minut l bn daa dahiad 1 goal heregtei bnadaa portu 1hiichih yum bol manaih hetsuudne shuu esbel ene 1goalaa sain hamgaalah l heregtei de
loading...
walcott gej ene angliin ireedui garaad irchihsen bn shuu udahgui shigsheedee 7nomeriin ezen boloh bhaa… bas goy toglodog huuhed blee
loading...
za 2ue shuu ..bayarlah uu uilah uu shiidverleh ue….
loading...
Арсенал сайн байна аа. Тэхдээ дээр нь шүүгч нь илүү шд угаасаа хожих юман дээр. Алдаа хийгээгүй байсан юман дээр алдаа заагаад нөгөөх нь үгүй гэсэн чинь шар хуудас өгөө наасан
loading...
porto goooooooooooooooooooool
loading...
zaza manu-arsenal porto ch muugui l uzlee.
loading...
lampard yagaad tenegteed bgaan. ter porto goal hiij chadkui ugaasaa. ingeed portog talbai deer ni angliin baguudaas manu hamgin turuund hojloo doo. manu aguu yumaa. ronaldo-g shutej amidarya. onoodor ymar sain toglovooooo
loading...
EPL delhiid argaggui 1 nomer yum aa dahiad l angliin 3 baga uldlee sh tee….MAN UTD uragshaa
loading...
Сүүлд порто ч сандаргаж байна шүү.
loading...
za za ingeed 3angli 1 spain. anglichuud neeree ezerhej bna aa
loading...
Liverpool ch ene jil ymar ch CUP -gui unguruuj dee.Fat Rafa lab l looserpoold PL-iin tsom abchirch chadaxgui hi oilgomjtoi.Come on Blues bring on fucking barsa
loading...
MANU unuudur mash sain xamgaalj toglolooo. Ternees toglogchidiin pass dobtolgoo shut blaa.Arsenak not bed english africa gexed, On saturday chelsead bydaa boloxoos xoish gants ch gesen villaral metiin bag xojixgui bol yugaa xelnee aan
loading...
Cristiano ronaldo dos santos aveiro chi unheer minii shuteen delhiin hamgin shildeg toglogch yumaa. ter goal-g delhiiin shildeg toglogch l hiij chadnaa. 39.6 yard buyu 38 metrees 73.6 MpH buyu 119 kilometr tsagiin hurdtai tsum tsohiloodoo. uneher ene onii hamgin goe goal boloh bhda. Ta nar yugd blaa Man U gertee harina ch gh shg. odo ROME-d CHelseatei Finald Man U taaraad dahiad hojij 4 deh tsomoo avnaaa, Glory United….
loading...
Gerrard yavch bagaa orhih hun bishee uuruu bi JOHN PAULiin tuluu hulbumbug toglodog gj 1 bosh udaa helj bsan hun shuu dee
loading...