Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Английн хөлбөмбөг, Ливерпуль, Челси » Лондоны ид шид

GD Star Rating
loading...

5522

Хөлбөмбөгийн хамгийн классик гэж хэлж болохоор тоглолт Стэмфорд Бриджэд явагдаж өнгөрлөө. Өмнөх тоглолтонд талбай дээрээ 3-1ээр хожигдсон Ливерпульчууд ямар сюрпризийг тарих болвуу яах бол гэсэн бодол хүн болгон тээж байсан нь тодорхой. Ямар ч байсан Челсиг хожино хэмээн олонх нь таамаглаж байсан.

Энэ тоглолтонд Ливерпулийн эрдэнэ С.Жеррард цавиндаа авсан гэмтлийн улмаас тоглохгүй болсон нь Ливерпулийн хувьд маш том гарз байлаа. Гэлээ гэхдээ тэд өнгөрсөн бямба гарагт Жеррардгүйгээр Блакбэрнийг 4-0-ээр хожсон байсан тул тэдний сэтгэлзүй бэлтгэлтэй байсан биз. Харин Терри өмнөх тоглолтонд шар хуудас авснаар энэ тоглолтыг өнжих болсон нь хамгаалах шаардлагатай Челсигийн хувьд том гарз болсон.

Английн дуүгийн тоглолтонд ийм олон гоол орно гэж төсөөлж байсан хүн цөөн болов уу. Гэтэл тоглолт эхлээд Фабио Аурелиогийн гайхамшигт чөлөөт цохилт, Хави Алонзогийн пенальти нар гоол болсноор бүх зүйл эхлэлээ. Хоёрдугаар үе эхлээд харин Анелькагийн дамжуулалтыг Дрогба чиглэлийг нь өөрчилж Рейна өөрийнхөө хаалганд бөмбөг хийснээр тоо ойртож, тун удалгүй Алекс чөлөөт цохилтоос “цөм” цохиж, түүнээс 20 орчим минутын дараа Лампард гоол хийн 3-2 оор Челси тэргүүлж эхлэлээ. Гэтэл Ливерпуль бууж өгөх болоогүй юмсанж. 81 дэх минутад Лукас Лейва, 83 дахь минутад Дирк Кайт хоёр хүний дундаас гоёмсог мөргөлт хийн 4-3аар Ливерпуль тэргүүлж эхлэв. Нэмж нэг гоол хийвэл Ливерпуль хожих байсан энэ үед Лампард 89 дэх минутад дахин гоол хийснээр тооны харьцаа 4-4 боллоо. Нийлбэр дүн  7-5: Стэмфордын гүүрэн дээр гоолон бороо орох нь тэр ээ. Гайхалтай төгсгөл. Догдлуулсан сүүлийн хэдэн минут. Ийнхүү Челси 4 сарын 28-нд Ноу Кампад, 5 сарын 6-нд Стэмфорд Бриджэд шөвгийн дөрөвт хүч үзэхээр боллоо. Тэл сүүлийн 6 жилд 5 дахь удаагаа шөвгийн дөрөвт үлдэж байгаа юм.


“Челси” (Англи) – “Ливерпуль” (Англи) – 4:4 (0:2)

Гоол: Фабиу Аурелиу, 19 (0:1). Хаби Алонсо, 28 – с пенальти (0:2). Дрогба, 51 (1:2). Алекс, 57 (2:2). Лэмпард, 76 (3:2). Лукас Лейва, 81 (3:3). Кайт, 83 (3:4). Лэмпард, 89 (4:4).

“Челси”: Чех, Иванович, Алекс, Рикарду Карвалью, Э. Коул, Баллак, Эссьен, Лэмпард, Малуда (Анелька, 36), Малуда, Дрогба (Ди Санто, 90+4).

“Ливерпуль”: Рейна, Арбелоа (Бабел, 85), Каррагер, Шкртел, Фабиу Аурелиу, Лукас Лейва, Маскерано (Риера, 69), Хаби Алонсо, Кайт, Бенаюн, Фернандо Торрес (Н’Гог, 80).

Шүүгч: Медина Канталехо (Испани).

Эхний тоглолт – 3:1.

Эсрэг талд харин Германчууд битүүхэн шуугиан тарьчих санаатай Алльянздаа хүлээж байлаа. Барсагийнхан ч өмнөх тоглолтонд 4-0ээр хожсон шинжгүй хаширлан бүх гарааны багаа талбайд илгээжээ. Баварийн хамгаалагчдын эргэн ирэлт Барсагийн довтолгоог сайн няцааж байв. Ноу Кампад Месси, Это’О, Анри нар дураараа пургиж байсан бол энэ удаа Лаам, Лусиу нар тэднийг хөдөлгөсөнгүй. Тоглолт эхлээд гоол хийх зорилготой байсан Клинсманы төлөвлөгөө биелэх дөхсөн ч Тонигийн мөргөсөн бөмбөг амжилтгүй болж, Зе Робертогийн цохилт гоол орсонгүй. Нэгдүгээр үе гоолгүй дуусан Баварийн хувьд итгэл найдвар улам бүр холдсоор байсан юм. Тоглолтын хоёрдугаар үеийн эхэнд Рибери гоол хийн тэргүүлж эхэлсэн боловч 73 дахь минутад Кейта гоол хийн тоглолтын хувь заяа бүр мөсөн шийдэгдсэн. Энэ тоглолтын шилдэг тоглогч нь Франк Рибери байлаа.

“Бавари” (Герман) – “Барселона” (Испани) – 1:1 (0:0)

Гоол: Рибери, 47 (1:0). Сей. Кейта, 73 (1:1).

“Бавари”: Бутт, Лелль, Лусиу, Демикелис, Лам, ван Боммел, Оттль, Соса (Х. Алтынтоп, 78), Зе Роберту (Боровски, 78), Рибери, Тони.

“Барселона”: Виктор Вальдес, Абидаль, Пике, Пуйоль, Даниэл Алвес, Яя Туре, Сей. Кейта, Хави, Иньеста (Глеб, 78), Месси, Это’О.

Шүүгч: Розетти (Итали).

Эхний тоглолт – 0:4.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

108 Сэтгэгдэл

  1. Olzii says:

    Челсигийн хөгжөөн дэмжигчийн блог : my-best-goals.blogspot.com

    GD Star Rating
    loading...
  2. Fan chelsea says:

    bi saya l yamar bolsoniig ni uzlee setgel mash hangaluun bna bayarallaa chelsea

    GD Star Rating
    loading...
  3. Blue boy says:

    Chelsea-giinxeen Chelseafc.com deer mun http://www.thesun.co.uk-ruu oroxod new medeelel mash ix bgaa shuu. Englandiin 3 bag Semi-finald uldlee .EPLig Best of the WORLD Come on chelsea and england urgelj xojij bx boltygai

    GD Star Rating
    loading...
  4. storm says:

    suuliin 4 togloltiig uzej chadsangui tanai saitaas l delgerengui saihan medeelel awah yumdaa

    GD Star Rating
    loading...
  5. bbb says:

    say bol unexeer gaixaltai toglolt bolloo aguu bguud aguul bdag um bna chelsea liverpool 2 bol xen ni ch xaana ymar ch temtseend avargalaad zogsoj bxad gaixax umgui 2 bag bnashdee. gerrardgui liverpool sain bailaa. gexdee xaalgach ni baij bolomgui aldaa gargaj drogbagiin goaliig aldsan lampardiin 2 alexiin goaluud bol tasarxai bailaa shdee., torress yasan be bi dandaa l magtdag um ene udaa xarin uzegdsengui.
    za barsa bol bayerneer togloj bnaleede. messi iniesta et’o nariig barij xurdiig ni guitexgui um bnalee xavi bol unexeer lag nairuulagch umaa. gants rivery ter odoo baga soliod top clubuudad ochij muruudluu guiteseex xeregtei. toni bol yaxav dundaj bsan busad ni bol xelex ug alga. za tegeed chelsea xuchtei ch odtoi aztai adtai bgaa barsag barxxgui boluu. minii bodloor barsa tsom urguj messi 2009 onii shildeg bolox bxdaa. gexdee bi ali neg clubiin demjigch bish xulbumbug gegch enexuu gaixamshigt sportiin unench demjigch shuu.tnx

    GD Star Rating
    loading...
  6. TORRES says:

    CHELSEA YAHAV SAIN BNA LEE. GEHDEE CHELSEAD TUUH GEH YUM BHGUI.OD TOGLOGCH AVJ ALDAG BAG DA CHELSEA ODOO BAS HENIIG ALAH BOL SHEVCHENKO-G NOVSH BOLGOSON BAG SHUU DE. CHELSEA HOORHII ENE JIL CH GESEN BARCAD HUSUULAH BAILGUI. BARCAGAAS MESSI-TEI OIRTOH SERGIO RAMOS GEH METIIN HAMGAALAGCH CHELSEAD ALGA TIIMEES BARCA HOJIH BHAA. MESSI UNEHEER AGUU SAIN TOGLOGCH SHUU. CHELSEAG BARCA YAHIIG HARAH L ULDLEE DE HOORHII. MESSI TOGLOH BAILGUI DE.

    GD Star Rating
    loading...
  7. orgil says:

    ¯íýõýýð ãî¸ òîãëîëò áîëñîí ×åëñè ýíý æèë ãàðöààã¿é àâàðãà áîëíî.Öàã áîëñîí ø¿¿ íàéçóóäàà

    GD Star Rating
    loading...
  8. fc chelsea says:

    torres chi yund hutsmoi. bayerntei hiisen hariu togloltiig haraa bzde. lahm lucio 2 l tedniig uneheer togluulahgui bailee. getel chi amniihaa zorgoor shajj baih shivde muu nusgai bandi. bosingwa terry carvalho a.cole-iig chi yu gehuu. bas essien gej aimaaaar toglogch bna.holbombog meddeggui golog zugeer hol ochij hutsdaaaaa….fc chelsea ene jiliin champion yah argagui mon. yuventus. liverpool, odoo barca-g hushgiig n haga shaa…..daraa n ter chotgoruudiig tonilgono biz……uragshaa CHELSEA

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: