loading...
Порту 0 : 1 МанЮ (6′ Роналду)
өмнөх тоглолт – 2 : 2
“Порту”: Элтон, Бруну Алвеш, Роланду, Сэпунару (Коста, 80), Сиссоко, Лучо Гонсалес (Мариано Гонсалес, 31), Родригес (Фариас, 64), Раул Мейрелеш, Фернанду, Лисандро Лопес, Халк.
МанЮ : Ван дер Сар, Фердинанд, Эвра, Видич, О’Ши, Гиггз, Кэррик, Бербатов (68 Нани), Рүүни, Роналду, Андерсон (78′ Скоулз)
Түүх, статистикаар бол Португалийн баг хагас шигшээд шалгарах боломж өндөр байлаа. Одоогоос таван жилийн тэртээ тэд Улаан чөтгөрүүдийг талбайдаа 2 : 1-р буулган авч Аваргуудын лигийн шөвгийн 16-гаас мулталж байсан. Мөн английн багт Драгао цэнгэлдэхдээ хэзээ ч ялагдаж байгаагүй зэргээрээ түрий барьж байсан ч тэдний ирээдүйг Роналдугийн ганцхан цохилт шийдэх нь тэр. Тоглолтын дөнгөж 6 дахь минутад Португаль эр 35 орчим метрээс гайхалтай цохилтоор Элтоний хаалгыг мялаасан бөгөөд талбайн эзэд тоог тэнцүүлэхээр хэрэндээ хичээсэн ч үр дүнд хүрсэнгүй байсаар цаг дуусгав. Ердөө 1 : 1-р тэнцэхэд л хагас шигшээд шалгарах байсан тэдний хувьд ийнхүү дараа жилийг хүлээхээс өөр аргагүй боллоо. Сер Фергусоны цэргүүд ээлжит шатанд Венгерийн залуу буучидтай тулах ба эхний тоглолтыг Олд Траффорддоо (4.29), хариу тоглолтыг Эмирэйтс цэнгэлдэхэд (5.5) хийх аж.
Арсенал 3 : 0 Вильярреал (10′ Уолкотт, 60′ Адебайор , 69′ Ван Перси)
өмнөх тоглолт - 1 : 1
Бэртэл гэмтлийн улмаас хэд хэдэн гол тоглогчидгүйгээр энэ тулаанд орсон ч Буучид ядах юмгүй хагас шигшээд шалгарлаа. Гэхдээ тэдний өрсөлдөгч ч бүрэн бүрэлдэхүүнээрээ байгаагүйг дурьдах нь зүйтэй. Вильярреалын ахлагч Маркос Сенна шөрмөсний бэртэлтэй байсан бол Санти Казарло ла лигийн өнгөрсөн тойрогт хөлөө хүнд бэртээж гэмтлийн эмнэлэгийг зорьсон билээ. Эхнээсээ л талбайн эздийн давамгайлал дор эхэлсэн уг тоглолтын эхний гоол үзэгчдийг тийм ч удаан хүлээлгэсэнгүй. 10 дахь минутад Фабрегасын гайхалтай дамжуулалтыг Валкот хөнгөхөн өлгөж орхиод тоог нээлээ. Хоёрдугаар хагас эхлээд ч байдал өөрчлөгдсөнгүй. Буучдын ээлж дараалсан довтолгоо Диего Лопесыг бөмбөгдөж байв. Ингээд 60 дахь минутад Адебайо́р тоог 2 : 0 болгосноор хэн нь дараагийн шатанд шалгарах нь тодорхой болсон гэж хэлж болно. Үүнээс найман минутын дараа Лилийн Валкот дээр гаргасан алдаанд шүүгч пеналти заасан ба шүүгчийн шийдвэрийг эсэргүүцсэн Эгурэн улаан картаар ”шагнуулж” багийнхаа эцсийн найдварыг үгүй хийсэн юм.
“Арсенал”: Фабиански, Коло Туре, Эбуэ, Сильвестр, Гиббс, Насри, Сонг Билонг, Фабрегас, Адебайор (Бендтнер, 83), Ван Перси (Диаби, 77), Уолкотт (Денилсон, 77).
“Вильярреал”: Диего Лопес, Гонсало Родригес, Годин, Капдевила, Анхель, Пирес, Эгурен, Кани (Хорди Пабло, 70), Фернандес (Ибагаса, 64), Бруно Сориано (Нихат Кахвежи, 64), Росси.
loading...




SEE YOU ON ROME………….MANU-EL……….IF YOU CAN CATCH US
FROM STAMFORD BRIDGE
loading...
MANu BARAH NOHOINUUD BNUU
loading...