loading...
Францын Монако хотноо талбайн теннисний Монте Карло Мастерс тэмцээн эхлээд тав хоногийг үдэж байна. Америкийн Энди Роддик бэртлийн улмаас тэмцээнийг өнжсөн бөгөөд бусад бүх шилдэгүүд энд цугларчээ. Одоогоор тамирчид дөнгөж гуравдугаар шатны тоглолтоо хийж байгаа ч цөөнгүй дуулиан шуугиан дэгдээд байна. Юуны түрүүнд талбайн эздийн тааруухан тоглолтыг дурьдахгүй өнгөрөх аргагүй. ”Australian open”-ий их шөвөгт шалгарч шинэ оныг муугүй эхлүүлсэн Гиллес Симон хоёрдугаар шатанд Германы Андрес Бект 7-5 6-1-ээр ”нугаслуулсан” бол Гаел Монфилс бүр эхний шатаа ч давж чадсангүй. Түүнийг тэмцээнээс хассан ”буруутан” нь Сербийн залуу теннисчин Типсаревич аж. Энэ хоёроос гадна Аргентиний Мартин дель Потро, Испаний Томми Робредо, Чехийн Спепаник зэрэг шилдэгүүд өөрсдийн бүрэн хүчээ гаргаж чадалгүй Францыг орхилоо. Энэ завсар ”Шороон талбайн хаан” Рафа Надаль эхний өрсөлдөгчөө хөнгөхөөн ялж гуравдугаар шатанд Эквадорын Лапентти Гомезтэй тоглохоор болжээ. Сүүлийн 4 жил дараалан Монте Карлогийн түрүүг алдаагүй тэрээр энэ жил ч мөн амжилтаа бататгана гэдэгтээ итгэлтэй байгаа аж. Тэгвэл түүний мөнхийн өрсөлдөгч Рожер Федерер Италийн ”хатуу боорцог” Андре Сеппиг ялаад ээлжит шатанд нутаг нэгт Вавранкатай тоглохоор болоод буй. Ингээд гуравдугаар шатны бусад сонирхолтой оноолтуудыг хүргэе.
Энди Мюррэй (Их Британи) – Фабио Фонини (Итали)
Налбандьян (Аргентин) – Давыденко (ОХУ)
Фернандо Вердаско (Испани) – Давид Феррер (Испани)
Монтанес (Испани) – Н.Жокович (Серби)
Хос төрлийн хувьд шөвгийн наймын тулаан ид явагдаж байгаа ба Америкийн ихэр ах дуу Боб Майк, Брайн нар чансааг тэргүүлж байгаа юм.
loading...




Ойрд яагаад теннисний талаарх мэдээлэл бага ороод байна аа
loading...
finald nadal roger 2-g harmaar l bna. gehdee rojer huuchin shigee tiim sn togloj chadkui ble, gehde ooroo hicheegeel bgaa. aguu tamirchin shuu
loading...