loading...
Уиган Атлетик багийн дасгалжуулагч Стив Брюьс түүний багт зээлээр тоглож байгаа довтлогч Ахмэд Мидог багтаа үлдэж болно гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ : Мидог бэлтгэл дээр маш их хөдөлмөрлөдөг бөгөөд маш сайн тоглогч. Тэр цаашид багтаа олон гоол хийж чадна гэдгээ Арсеналд хийсэн гоолоороо харуулсан. Энэ эрчээрээ тэр байвал түүний зээлийн хугацаа дуусмагц бид Мидлсборотой түүнийг худалдаж авах талаар ярьж болох юм гэсэн байна
Энэ улирал Премьер лигт доод лигээс дэвшиж орж ирсэн Вэст Бром баг тун тааруу тоглож дараа улирал буцаж доод лигтээ унах нь бараг тодорхой болоод байгаа билээ.
Энэхүү тааруу амжилтаа багийн хаалгач Скотт Карсон тайлбарлахдаа : Энэ улирал хамгаалалтын шугамын тоглогчид /Абдулла Мэйтэ, Ионас Олссон, Райн Донк, Нэйл Клэмэнт, Жианни Зуйвэрлүүн/гэмтэлтэй байсны зэрэгцээ хамгаалалтаа сайн зохион байгуулж чадаагүйн улмаас олон гоол алдаж тааруу амжилттай явж байгаа гэжээ.
Одоогоор тус баг 32 тоглолтоос 25 оноотой 20-р байранд явж байгаа бөгөөд одоо 6-н тоглолт тэдэнд үлдсэн бөгөөд энэхүү 6-н тоглолтонд бүгдэнд нь ялалт байгуулна гэдэг тэдний хувьд маш хүнд байх болно.
Вэст Хэм баг тус багт Тулуз /Франц/ багаас зээлээр тоглож байсан зүүн жигүүрийн хамгаалагч Илунгатай 2013 он хүртэл гэрээ байгуулжээ.
Тэрээр : Вэс тХэмтэй гэрээ байгуулсандаа үнэхээр баяртай байна, тэд надад итгэсний дээр Премьер лигт тоглох болсон үнэхээр том аз завшаан. Энд тоглох болсноор би илүү их хөгжиж дэвших болно гэсэн байна
Ньюкасл Юнайтед баг энэ улирал тун тааруу амжилттай яваа ба одоогоор 30 оноотойгоор лигийн 18-р байранд явж байгаа бөгөөд тус баг доод лиг рүү унахад тун ойрхон яваа юм.
Тус багийн улирал дуустал дасгалжуулахаар Киннэар дасгалжуулагчийн ажлыг хүлээн авсан ч зүрхний мэс засалд орж багаа дасгалжуулах боломжгүй болсон үед багийн удирдлага тус багийн лидер явсан тоглогч Алан Ширерийг 7 хоногийн 100,000 фунтын цалинтайгаар улирал дуустал гэрээ хийсэн бөгөөд одоогоор Ширер 2 тоглолт хийж 1 хожигдож 1 тэнцээ авсан үзүүлэлттэй явж байна. Английн хамгийн их фэнтэй баг доод лиг рүү унах болов уу?
Энэ улирал тун сайн амжилттай яваа Астон Вилла багийн түлхүүр тоглогчид болох Гариэл Агбонлахор болон хамгаалагч Мартин Лаурсэн нар гэмтэл авч дараа дараагийн тоглолтуудад тоглох боломжгүй болсон байна. Мартин Лаурсэний хувьд 1 сард гэмтсэн бөгөөд гэмтлээ эдгээж өмнөх тойрогт тоглосон Манчестер Юнайтедтай хийх тоглолтонд оролцох байсан ч бэлтгэлийн үер дахин гэмтэл авч энэ улирал дахиж тоглож боломжгүй болсон бол Агбонлахорын хувьд Эвэртонтой хийсэн тоглолтонд шөрмөсөндөө гэмтэл авсан бөгөөд энэ хагас сайнд Вэст Хэмтэй тоглох тоглолтыг өнжиж магадгүй болжээ.
Лондонгийн Тоттэнхэм Хотспур багийн хагас хамгаалагч Том Хаддлэстон цаашид гараанд гарч тогтмол тоглохгүй бол багаа сольж магадгүй гэжээ.
“Би багтайгаа удаан хугацааны гэрээтэй, хүлээцтэй байх хэрэгтэй ч одоогоор би байнга тоглож өөрийгөө тогтмол формтой байлгахыг хүсэж байна. Хэрвээ магадгүй энэ боломж надад олдохгүй бол би багаа солих талаар бодож эхэлнэ” гэжээ.
loading...




newcastle unahgui bhooo. tegej ter olon hogjoon demjegchdee gomdoohgui bh. odoo heden toglolt sn toglohod l deeshe garad irne. harin boro,wba 2 bol barag unah vii dee
loading...
newcastle yagaad hamgiin olon demjigchtei gej ????????? manu chelsea looserpool nar hamgiin olon fan-tai bish uu ?
loading...
owen sain toglogch shuu te
loading...
Newcastle-iig yngaj boloxgui Tegbel FA aldagdald orno. tiimees shuugchid odoonoos Newcastle-iin tald shuune
loading...
West brom,middlesboro , sunderland dooshoo orox bx
loading...
Ta nart neg tuux yarixad gantsxan Arsenal tuuxendee Dood duvision-nd orj bgaagui yum gesen shuu
loading...
Manu ch odoo uldegdel togloltondoo togloxdoo, nileen syldana tegxed hi xagyygaar hi dairax yum shuu. Looserpool -n Stiven .G boobnii gemtel absan xeden togloolt tgloxgui bolj bna
loading...
alan shiir newcastlaa abraxgui bol ted dooshoo orbol mudduu deeshlexgui 1 -r division jinxene alaan boldog bxgui yu. 24-n bag toglono shuu dee ternees exnii 2 hi shyd PL daraagiin 1 2 extra toglolt xiij PL orno shuu dee Ter LEEDS UNITED,CHARLTON,CRISTAL PLACE, QKR y yasan bugd alga bolson. 3
loading...