Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Италийн хөлбөмбөг » Раньериг хэн орлох вэ

GD Star Rating
loading...

450px-claudio_ranieriИтали мэргэжилтэн Клаудио Раньери дасгалжуулагчийн карьераа 1987 онд Пуззуоли хотын Кампнаья Путеолана хэмээх жижигхэн багаас эхэлж байсан түүхтэй. Тэр цагаас хойш Раньери Кальяри, Наполи, Фиорентинагаас өгсүүлээд Валенси, Челсиг хүртэл дасгалжуулж байсан ч хөгжөөн дэмжигч фенүүдийн хамгийн их хүсэн хүлээдэг лигийн цомыг ганц ч удаа авч байсангүй. Мэдээжийн хэрэг үүнээс нь болж түүнийг муу менежер гэж хэлэх нь утгагүй хэрэг ч Ювентус дахь карьер нь ч дээрхи жишгээс гажихгүй бололтой. Сүүлд Женоад 3 : 2-р дийлдсэний дараа Хуучин ноёдын скудетто хүртэх мөрөөдөл талаар болсон гэж хэлж болно. Хэдийгээр клубын зүгээс “Tinkerman”-ийг халах бодолгүй байгаагаа мэдэгдсэн ч Туринд байрлалтай Tuttosport сонин Раньеригийн халааг авч болох хүмүүсийг нэрлэсэн байна. Эдгээр нэр дэвшигчид дотроос хамгийн боломжтойг нь Tuttosport Женоагийн дасгалжуулагч Гасперини гэжээ.

Жиан Пьеро Гаспирини

Гасперинигийн амьдрал Туриний клубтэй салшгүй холбоотой. Хөлбөмбөгийн карьерийн эхний жилүүдээ тэр энд өнгөрөөж дараа нь Ювентусын залуучуудын багийн дасгалжуулагчаар цөөнгүй жил ажиллаж туршлага хуримтлуулсан юм. 2006 онд Гасперини Женоаг дасгалжуулах болсон бөгөөд ахархан хугацааны дотор улаан-цэнхэрүүдийг дээд лигт нь эргүүлэн авчирснаар барахгүй лигийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг болгосон билээ. Довтлох чиглэлийн хөлбөмбөгийг илүүд үздэг энэ эрхмийн баг өдгөө Аваргуудын лигийн эрхийн төлөө тэмцэж байгаа нь хэр зэрэг авьяаслаг нэгэн бэ гэдгийг нь бага ч гэсэн харуулж байгаа байх.

Лучиано Спаллетти

Яг л Гасперинигийн адил үзүүүштэй хөлбөмбөгийг тэр илүүд үздэг. Түүний ашиглах дуртай 4-2-3-1 тактик нь ч Премьер лигийн багуудын гол зэвсэг болдог билээ. Спа 2005 онд Ромын багт ирснээсээ хойш ялалт амжилтаар тасраагүй ч харамсалтай нь Жиалларосси нарын хүсэн хүлээдэг лигийн титмийг л авчирч чадаагүй байгаа. Энэ улиралыг тэрээр муухан эхлүүлж шүүмжлэлийн бай болсон ч алдаагаа засч улиралын төгсгөлийг тун сайн хийж буй. Гэхдээ л Аваргуудын лигийн эрх хол хэвээр байна.

Франк Райкаард

Яг одоогийн нөхцөл байдалд хамгийн тохирох хүн нь Райкаард юм шиг. 2003 түүнийг Барсад ирэхэд Эзэн хааны баг лигтээ доминантлаж байсан. Харин тэр ирснээр бүх юм орвонгоороо эргэж Барсагийн эрин үе эхэлсэн билээ. Энэ түүх италид давтагдвал Интерийн ноёрхлыг тогтоож чадах хүн нь Райкаард болох ч юм билүү. Харин түүнийг Туринд газардахад ганц саад болох зүйл нь Милан дахь он жилүүд нь л байна.

Марчелло Липпи

Зарим хүн түүнийг Ювентусд эргэн ирэхийг ердөө цаг хугацааны асуудал гэдэг. Өдгөө 61 настай энэ эрхэм өмнө нь Туринчуудыг дасгалжуулах хугацаандаа лигийн аврагаар цөөнгүй удаа тодруулж байсан билээ. Липпи   2010 оны ДАШТ-н дараа шигшээ багаа орхино гэж байгаа ч, 6 сард болох Confederations Cup-д ч түүний ирээдүй шийдэгдэж магадгүй.

Чиро Феррара

Ювентус төдийгүй Италийн домогт тоглогч түүний дасгалжуулагчийн туршлага харьцангуй нимгэн ч домогт тоглогчид сайн менежер болдог нь нууц биш. Феррара одоогоор Липпигийн туслахаар ажиллаж байгаа ба үүнийхээ хажуугаар Ювентусын академийг удирддаг аж. Жиовинко, Маркизио, Крискито, Де Цегли зэрэг ирээдүйтэй залуус бүгд л түүний гараар хүмүүжсэн. Магадгүй тэр ээлжит Пеп Гуардиола болох ч юм билүү.

бусад нэр дэвшигчид

Чесаре Пранделли (Фиорентина), Мануэль Пеллегрини (Вильяреал), Массимилиано Алегри (Кальяри), Давид Баллардини (Палермо), Валтер Мазарри (Сампдорья), Паскуаль Марино (Удинезе), Антонио Конте (Бари)

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Man U says:

    gaspirini yumu rikard-g bi demjij bna. italy baguudas juventus d bi durtai. tiim uchras sn dasgaljuulagchtai bolchvol sn l bna. gehdee ranieri bas tiim ch muu coach bish shd

    GD Star Rating
    loading...
  2. Juventus áàãèéã Ðîáåðòî Ìàíñèíè óäèðäàõ õýðýãòýé.Ãýâ÷ Ðàíèýðèä áîëîìæ îëãîæ ¿ëäýýõ õýðýãòýé.

    GD Star Rating
    loading...
  3. real says:

    juve odoo oorchliogdoh tsag bolson

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: