loading...
Аваргуудын лигийн 10 дахь тоглолтын өдөр энэ долоо хоногт болж, шөвгийн 4-т өрсөлдөх 4 баг тодорсон. Өнгөрсөн жилийн хагас шигшээгийн дүр зураг ерөнхийдөө давтагдаж, Испаний Барса Английн 3 акултай үлдэв.
Шилдэг тоглолт
Челси 4:4 Ливерпуль
Энэ 2 багийн тоглолтонд 8 гоол орно гэж хэн төсөөлж байсан бол?Урьд өмнөх жилүүдэд 2 тоглолтонд нийлээд 1 гоол, 2 гоол орж байсан удаатай. Гэтэл энэ удаа “Смэмфорд Бриж”-д Аваргуудын лигийн түүхэн дэх супер тоглолтуудын нэг болсон гэхэд болно. 2003 онд санагдаж байна, Реал Мадрид Манчестер Юнайтедтай “Олд Траффорд”-д Аваргуудын лигийн гайхамшигтай сайхан тоглолтуудын нэгийг хийж байсан. Тэрхүү сайхан тоглолтыг цэнгэлдэхэд үзэж байхад нь Роман Абрамовичид “Би яагаад ийм сайхан хөлбөмбөгийн багтай болж болохгүй гэж” гэсэн бодол орж ирсэн гэдэг. 6 жилийн дараа Романы хүсэл биелсэн мэт санагдаж байна.
Шилдэг тоглогч
Криштиану Роналду
Түүний гоёмсог гоол Манчестерт хожил, дараагийн шатанд шалгарах эрх авчирсан. Төрөлх Португалынхаа шилдэг багийн хаалганд гоол хийсэн Португал эр өөрийгөө ФИФА-ын дэлхийн шилдэг хөлбөмбөгчин хэргэмийг эзэмшиж байгаа гэдгээ олонд тодоор сануулах шиг боллоо.
Шилдэг гоол
Криштиану Роналду
Манчестер Юнайтедийн супер од Криштиану Роналду Аваргуудын лигийн шөвгийн 8-ын хариу тоглолтонд Португийн эсрэг 40 ярд газраас амжилттай цохин гоол хийж, өөрийгөө ямар тоглогч гэдгээ ээлжит удаагаа нотлон харуулав. Роналдугийн гоол Аваргуудын лигийн түүхэнд үлдэх супер гоолуудын нэг яах аргагүй мөн. “Гайхалтай цохилт байсан. Би тэр гоолоо ДВД-ээр дахин үзэхийг хүлээж чадахгүй нь ээ” хэмээн Роналду тоглолтын дараа хэлжээ. Багийн анд Руни нь “Роналдугийн гайхамшигтай гоол бидэнд хожил авчирлаа. Бриллиант, мөн түүний хувьд гайхалтай үдэш байсан” гэсэн бол Португийн туслах дасгалжуулагч Жозе Гомес “Бид бахархах хэрэгтэй. Дэлхийн шилдэг багт хожигдсон, тэрхүү хожлын гоолыг нь дэлхийн шилдэг хөлбөмбөгчин хийсэн” гэжээ.
Шилдэг дамжуулалт
Цеск Фабрегас
Арсенал хариу тоглолтонд тун давуу тоглож, тоглолтыг бүрэн хянаж, өөрсдийн тоглолтоо гаргаж чадсан. Энэ нь Испани хагас хамгаалагч Фабрегастай нь холбоотой. Удаан хугацааны гэмтлээ эдгээгээд удаагүй байгаа тэрээр Тео Уолкоттод маш гоё дамжуулалт өгч, Уолкотт тоглолтын эхний гоолыг оруулсан.
Алдаа
Жосе Рейна
Ливерпуль тоглолтыг 2:0-ээр тэргүүлж эхлэн, Челсиг маш том баярлуулаад гомдоож болох үр дүнд хүрээд байв. Гэтэл Ливерпулийн хаалгач Рейна зүүн жигүүрээс ирсэн хөндлөн дамжуулалтыг бараг л өөрийнхөө хаалганд хийж орхилоо. Энэ гоол яах аргагүй Рейнагийн алдааны улмаас орсон. Хэрэв тэр гоол ороогүй бол Ливерпуль бас нэгэн сайхан хожлоо авах боломжтой байсан байж болох юм. Тэр гоол ороод удалгүй дахин 2 ч гоол Рейнагийн хаалганд орсон.
Шилдэг баг
Sky Sports агентлаг Эдвин Ван Дер Сар, Коло Туре, Бруно Алвес, Рио Фердинанд, Фрэнк Лампард, Андрьес Иньеста, Райан Гиггз, Фрэнк Рибери, Тео Уолкотт, Кригтиану Роналду, Дидье Дрогба нарыг энэ матчдэй-н гарааны багаар нэрлэсэн байна.
loading...






goal goal AMAZING
loading...
come on united….. manchestert amidardag mongol zaluus bid uneheer ene results nd setgel hangaluun bgaaaa nice one
loading...
liverpool 18 turuulsen gee bizdee
loading...
Looserpool ene jil neeree yu ch ugui uldej bgaa yum bna sh dee
loading...
Torres Italy-iin inter yumyy AC milan toglox bodoltoi bgaagaa nyylgui xelj bna.
Unendee football-iig gants 2 nuxud toglodogui yum bna gedgiig xuurxii zailyyl oilgoj dee
loading...
shymbagch Ronaldo ene jil zailsan hi deer dee ter Real .M -ryygaa
75 sayd zaragdax bx ter munguur hi Sir ylaan xamart manaixaas Deco,beletti,malydaa,anelka nariig abax bxaa xa xa
loading...
CHEX-IIG ZARLAA ABAX BAG BNA YY.
loading...
Хэний гоол шилдэг вэ ? Саналаа өгөөрэй => my-best-goals.blogspot.com
loading...
reina uneheer suga boltson liverpooliin hamgaalalt uneheer shuuren shanaga bnlee ta nar sanal negtei l bizdee ene bagiig awch yawj bgaa gol toglogchid bol gerrard torres benayon ed nar shuu dee
loading...
manu chelsea 2 dahiad awrgiin toloo uzeesei te
loading...
manchester unitediinhan mash azgui bsaan ronaldo mash olon zohilt hiisen bolowch ihenh n shankaa ch onoogui
uug manchester united hojih bsan yum
loading...