Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Стэйплэс хүртэл Кобитой хамт (1-р хэсэг)

GD Star Rating
loading...

(Sports Illustrated-ийн сэтгүүлч  Rick Reilly-ийн 1 өдөр нийтлэл)

0415reilly_576x324Оранж Каунти дахь Кобе Брайнтын байшингаас Стэйплэс цэнгэлдэх хүртэл 49 миль. Түүний Ферраритай бид хамтдаа 10 цаг 16 минутыг өнгөрүүлсэн юм.

07:15. Бараг 140$ таксинд төлж, түүний байшингийн гадна ирэхэд хамгаалалтын хаалга аажмаар нээгдэн, түүний төмөр хөлгийн сор нь болсон The Ferrari, Range Rover, The Escalade, The Bentley coupe тэргүүтэй 2 хаалгат Fred Flintstone, дунд оврын bike, мөн гурван дугуйт зэрэг нүднээ тусав.

“Чи явахад бэлэн үү” гэж тэр надаас асуулаа. “Би хожимдохыг тэвчдэггүй юм”

Би цүнхээ Феррари дотор тавихад, тэр 2 хамгаалалтын дуулга авчран надад нэгийг нь өглөө. Би дотроо “машинд хамгаалалтын дуулгаа????” гэж бодож байтал, 503 морины хүчтэй хөдөлгүүр хүнгэнэж эхэлсэн байв.

07:21. Би барьж байсан кофегоо 300.000$ гарангийн үнэтэй Феррарид асгаж орхих нь тэр. Учир нь 3.1 секундын дотор 70mph хүртэл хурд авна гэж би төсөөлөөгүй байсан юм. Оймсон дээрээ дуссан толбыг зүлгэнгээ бас Ферраригийн дуунаас илүү гарах гэж хашгичих шахам ярилцлагаа эхлүүллээ.

Би: Яагаад бид оройн 6:30-ийн тоглолтонд (vs Clippers) ийм эрт гарч байгаа билээ?

Кобе: Тоглолттой өдөр их зүйл хийх хэрэгтэй байдаг юм.

Би: Энд хотоос нэлээд зайтай юм. Яагаад ийм газар амьдрахаар шийдсэн юм бэ?

Кобе: Энд их тайван. Хүүхэд өсч торниход илүү тохиромжтой газар. Мөн сайхан хүмүүс энд амьдардаг.

Би: Ферраригаар хамгийн ихдээ хэр хурдалж байв?

Кобе: Бид одоо үзэх гэж байнаа .

Би (өөртөө):  Би чинь гэрээслэлээ гүйцэд бичсэн билүү.

Мэдээж 11 удаагийн all-star маань үргэлж ингэж жолоо мушгидаггүй, тэрээр голдуу Лейкэрсээс олгосон цагдаагийн офицерээр хамгаалагдсан тусгай том тэргээр зорчих бөгөөд аяллын явцад DVD үзэн, хөл болон өвдгөндөө мөс тавин цагийг өнгөрүүлдэг байна. Энэхүү мөсөөр жин тавих ажлаа өдөрт 3 удаа 20 минутын турш хийдэг гэж тэр ярьсан. Тэгэхлээр тэр Ted Williams-с илүү мөсөнд илүү цаг зарцуулдаг байх нь. Заримдаа нисдэг тэрэг хөлөглөх хэрэг ч гарна.

Яагаад нисдэг тэрэг ашигалдаг юм бэ гэж намайг асуухад: Алдаж болохгүй зүйл гэж бидний амьдралд байдаг шүү дээ, жишээ нь миний охины хөлбөмбөгийн тэмцээн. Хэрэв би түүний анхны гоолыг харж чадаагүй бол… гэж зүйрлэн өгүүлэв.

0415reilly2Одоо 30 настай түүнийг хэн хүнээс илүү эртэч гэдгийг бид одоо мэднэ. Мөн түүнийг сагсан бөмбгийн талбай дээр маш шаргуу ажилдагыг ч мэднэ, харин талбайн гадна амьдрал дээр тэр түүнээс ч илүү шаргуу ажилладаг бололтой.

07:30. Брайнт шар Ферраригаа аварга том OC health club-ийн урд зогсоолд тулган зогсоов. Өнөөдөр бүтэн сайн өдөр бөгөөд Кобег 6 болон 2 настай охидын хамт Ariel in The Little Mermaid хүүхэлдэйн киног 1003 дахь удаагаа үзэж, диснейлэнд хамт явах ажлаас нь би энэ удаа салгасан байлаа. Плей-офф ойртож буй учир бэлтгэлээ чанаржуулах шаардлагатай, тиймээс бид Tim Grover (домогт Michael Jordan-ий хүчний дасгалжуулагч) -той уулзахаар ирсэнд гайхах зүйлгүй.

Өнөөдөр тоглолттой өдөр тул Grover түүнийг хөнгөн бие халаалтаас эхлүүлэн төрөл бүрийн залалтын бэлтгэлийг хийлгэж байв, эцэст нь хөлний хүнд дасгалууд эхлэхэд энэ нь намайг амандаа бага зэрэг дуу алдан гонгиноход хүргэсэн юм. Тэр дасгалаа 7 удаагаар 3 оролттой гүйцэтгэснээр хүчний бэлтгэл өндөрлөв.

08:35. Асфальтан зам дээр Феррари дахин гарч ирэхэд бидэнтэй зөрөх хүмүүс дуу алдан зураг авалтын дуунууд энд тэндээс час час хийж байв.

“Амьдрал үнэхээр сайхан байнаа” гэж тэр хэлэнгээ жолоогоо мушгих бөгөөд хажуунаас нэг эр Кобе, тэднийг өнөөдөр болгоод өг гэж хашгирах дуулдана.

Ингээд би үндсэн ажил болох ярилцлагаа үргэлжүүлэх гэтэл Toyota Tundra унасан нэг эр бидэн рүү хүчтэй сигналдаж эхлэв. Цонхоо онгойлгон, хамтдаа зургаа авахуулахыг гуйн ямар нэг зүйл хашгирч байлаа. Дараагийн эргэлтэн дээр Кобе машинаа зогсоон тэдэнтэй зургаа авахуулахад, тундра унасан залуу эхнэр бид хоёрын гэрлэлтийн 8 жилийн ой өнөөдөр болж байгаа юм гэж тайлбарлан талархснаа хэлсээр явч одов. Дөнгөж явтал нь Фордтой хэсэг залуус биднийг хоргоож эхлэх нь тэр.

Энэ бүх шуугиан, үйл явдалын дундуур түүнээс асууж авсан хэдэн хариултаа доор сийрүүлье.

  • Тэр гольф тоголдог, Pelican Hill-д заримдаа Bobby Plump-д, Jimmy Chitwood-ийн Hoosiers-киноны дүртэй адил тоголдог, яагаад гэдгийг нь асуухаа мартчихаж.
  • Хэрвээ би машинд нь байгаагүй бол тэр Lil Wayne, Jay-Z, эсвэл Biggie Smalls-ийг сонсох байсан.
  • Тэр маркетинг, зар сурталчилгаанд дуртай. Карим Абдул Жаббар, Жерри Вест, мөн өөрийнх нь хөрөг “They Who Endure,Conquer” гэсэн лоозонтой байхыг мөрөөддөг гэсэн.
  • Эхнэр Ванесса болон Кобе нар ямар ч хүүхэд асрагчгүй.
  • Орон нутгийн ихэнх спортын радио нь түүнийг бөөлжис нь цутгахад хүргэдэг.
  • Кобе Discovery Channel -ийн донтон, загас тэжээх дуртай, мөн New York Times-ийн Thomas Friedman-ы нийтлэлийг уншдаг.
  • Энэ зун гэрээнээсээ татгалзаж, чөлөөт агент болох төлөвлөгөө байхгүй гэвч “хэзээ ч ямар нэг зүйлийг чин сэтгэлээсээ үгүй” гэж хэлж болохгүй гэсэн.
  • Тэр хүүтэй болох хүсэлтэй.

GD Star Rating
loading...
Стэйплэс хүртэл Кобитой хамт (1-р хэсэг), 8.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. izquierda says:

    Дараагын хэсгээ хурдан оруулаарай

    GD Star Rating
    loading...
  2. P#24 says:

    kobe kobe kobe kobe kobe kobe kobe#24 tiimee vrgeljleliig n hurdan oruulaarai goe sanagdchilaa!kobe kobe kobe kobe kobe kobe kobe#24

    GD Star Rating
    loading...
  3. galsan says:

    Новш гэж гоё байна шїїв дараагийхийг нь хурдан тавиарай

    GD Star Rating
    loading...
  4. Гоё нийтлэл оруулж байгаадаа Ж.Цэлмэгт ёстой tnx a lot. Үргэлжлэлийг нь тэсэн ядан хүлээж байгаа шүү.

    GD Star Rating
    loading...
  5. enjaa says:

    domog domgo kobe

    GD Star Rating
    loading...
  6. lakers says:

    kobe is real player !!!

    GD Star Rating
    loading...
  7. Hoop says:

    KOBE ch aguu toglogch ldoo, ter huchingiin hereg garaagui bsan bol ali deer l MVP boloh bsiin. USA TEAM-d bhdaa gantsaaraa hamgiin turuund beltgeldee gardag odor bolgon huchnii beltgel hiideg en ter geed bsan hodolmorch zang ni magtaj bsan shd. DAraagiihiig ni hurdan oruulaarai

    GD Star Rating
    loading...
  8. Seke says:

    P#24 гэж Kobe Bryant 24 гэсэн үг юмуу ? KB24 гэдэггүй билүү?

    GD Star Rating
    loading...
  9. Fan says:

    Owdogon deeree mos tawij yaadag yum bol xvmvvsee???

    GD Star Rating
    loading...
  10. P#24 says:

    aan hehe Kobe ene dugaariig ezemshdeg bolohoor n tegdiin.P gedeg n zugeerl neg tovchlol gehude, KB24 chin kobe zov zov!

    Tselmegee ene unen tas bn shvv thank’s=)) hol bombogchidiin amidral amjiltad hvrsen zam geel namtariin bichdeg shd teren shig sagsnii toglogchdiig tegj oruulbal bas goe l bn……………………………………………….ok amjilt

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: